2010-06-14

Хайрт минь чамдаа би яаж хvрэх вэ?

Ойрд vзээгvй бишрэм сайхан vзвэрийг энэ орой vзсэн нь "Инээмсэглэл" хамтлагийн тоглолт байлаа. Тегелдер сангийн тэргvvн Отгонтуяа санаачилан ивээн тэтгэж 30-н жилийн емнех "Инээмсэглэл"-ийг тайзнаа ийнхvv дахин "амилуулжээ." Авъяас хегширдеггvй, ганддаггvй, урлаг хvнийг ямагт еедрег залуу байлгадаг юм байна гэдгийг тэд жинхэнээр нь баталж чадав.
Тэдэн дунд миний шvтэж биширч явдаг гайхамшигт хvн Бадар-Ууган агсан минь байсангvй. Гэхдээ ууган хvv Наранзун нь ирж тvvний дуулсан бараг ардын дуу шиг болсон хэдэн сайхан дууг
зангирсан нулимсаа залгин байж дуулав. "Тайзан дээр гарах чинь ай бас хэцvv юм байдгийн байна" гэж тегсгелд нь тэр шvvрс алдсан.
Гоцлол дуучин Ганболд, Ганхуяг нар хэзээний л гайхалтай хэвээрээ. Тайзан дээр ганцхан тvvнд зориулан тусгасан зурвас гэрлийн дор эгээтэй л тэр vеийнхээ хайртай охиныг дурсан суугаад хайлах мэт "Улсын хоршооны хеерхен Бурмаа, усан цээлийн цагаан жараахай" хэмээн Ганболд эхлэх буюу, тайзны гэрэл солигдон шенийн хотын терхийг илэрхийлэх намуухан гэрэл дор "ээрэм талын сэвэлзvvр салхинд эцэж ядраад амарсан ч юмуу" хэмээн Ганхуягийг зvрхээ даран эхлэхэд vзэгчид естой л "солиорох" шиг болов. Тэр vеийн шvтээн болсон гайхалтай сайхан гадаад дуунууд ч бас тэдний урын сангийн нэг хэсэг ажээ. How deep is your love? гэж тэд ая дуугаараа зvрхний ечиг авч, "There is
a place in the sun, where there's hope for ev'ryone" хэмээн vзэгчдийгээ их итгэл мереедел рvv тэд дагуулав.
Хамтлагийн ганц "сувд" Оюундэлгэр бие галбир нь яг л тэртээ 30-н жилийн емнех шигээ. Даруухан, цэгцтэй, дур булаам. Хар залуугаас нь эхлэн шvтэн биширсэн олон хvний их энерги тэр эмэгтэйг едий хvртэл ийм vзэсгэлэнтэй сайхнаараа гэрэлтэж явах хувь тавиланг егсен байх.
Цогдэлгэр гэж xvрлийсэн сайхан хээгvй царайтай эрээс энэ хамтлагийн хамгийн их сэтгэл шимшрvvлсэн уянгын тансаг дуунууд терсен байсан нь vзэгчдийн хувьд "нээлт" байв. Тvvний зохиосон гэж зарласан дуу эхлvvт л алга ташилт аадрын бороо шиг бууж, лав л нэг дууг нь гурав, негеег нь 2 дахиулсан. Vнэндээ ч "хайрт минь чамдаа би яаж хvрэх вэ" хэмээн шаналах зvрхний нэхэл мэт дотор зангируулан нулимс нэрэх гунигтай атлаа гэгээн аялгууг сонсохуйд, эсвэл "гандсан сэтгэлийн минь талд хур болон орооч" хэмээн учирлахыг сонссон зvрх яахин уярахгvй байх билээ.
Оройны туршид хамгийн их "загнуулан загнуулан" ярьсан хvн нь Долгион. Дуу бvрийнхээ утга учир, vvx тvvхийг сэтгэл хедлен ярих тvvнийг Ганболд vе vе хазаарлан "тогтооно". Энэ бол тоглолтын туршид тусгайлсан хетлегчгvйгээр vзэгчдээ дагуулан авч явах өвөрмөц
санаа байсан. Xожим сонсоxнээ энэ нь Отгонтуяагийн санаачилга гэсэн. Донжоо зев олж, доозыг нь сайн тааруулсан энгийн санаа, оновчтой шийдэл.
Долгионы зохиосон "Хавар ирлээ" дуу олон хvнд содон сонин мэдрэмж терvvлсэн. "Униар зэрэглээ татаад ирлээ, уриа цуурай болоод ирлээ, уяхан хавар ирлээ ирлээ" гэх танил дуу зvрхний гvн дэх мартагдсан ертенц рvv нь vзэгчдийг аваачиж, гайхамшигт дурсамжууд дундуур нь оройжин аялуулсан байх.
Хамтлагийнхан ч, намайг эд нар "продюсер" гээд байдгийн гэж эзэмшсэн "шинэ" мэргэжилдээ дасаж чадахгvй байсан Отгонтуяа ч нэгэн xvнийг дахин дахин "маэстро" хэмээн хvндэтгэн дуудаж байлаа. Харамсалтай нь энэ хvний дуу хоолойг vзэгчид нэг ч сонссонгvй. "Пvvжээгийн ярихыг хvлээвэл энэ орой хvрэлцэхгvй" гэж Ганболд хэлснээр хамтлагийн гишvvн, хегжмийн зохиолч Пvрэвдорж олны емне vг хэлэх "зовлонгоос ангижрав". Гэхдээ тэр зvрхнийхээ vгийг зvрхэнд шингэсэн ечнеен олон гайхамшигт аялгуунуудаараа хэдийнэ "хэлчихсэн" болохоор "vггvй хэлсэн vг"-нд нь vзэгчид оройжин уярсан.
Маш олон хvн цугларсан маш халуун заалыг "тий тий тий" хэмээн нэгэн хvн чичрvvлсэн нь хамтлагийн гишvvн Батчимэг байсан. 79-80 он руу шилжих шинэ жилийн концертонд зориулан зохиосон "Бид цас ороход дуртай" хэмээх энэ содон дуу басс гитарчин Батчимэгийн багагvй зовлон туулж байж батлуулсан "цорын ганц" дуу нь гэсэн. "За за тоглосийн, зендее олон аялгуу тvvнээс терсен" гэж Долгион сvvлд нь "залруулсан."
Продюсер Отгонтуяагийн хvч зvтгэлээр бvтсэн ийм нэг гайхалтай vдшийг Соелын тев ергеенд цугларсан хэдэн зуун vзэгчид нvдэндээ нулимстай, сэтгэлдээ баяртай енгереесний нэг нь би байсандаа талархаж, vvнийг тэмдэглэв.

13 comments:

  1. 80-аад оны монголыг "Инээмсэглэл"-гүйгээр төсөөлөх аргагүй. 84-85 оны үед энэ гайхамшигтай хүмүүсийн амьдруулсан сайхан дууны аянд анхны дурлалтайгаа учирч, анх бүсгүй хүний бэлхүүсээр тэврэн бүжиж байж дээ. Хожим нь Уралын улиасан дунд нутгаа санан суухад минь "Гандсан сэтгэлийн минь талд хур болон ордог" байсан, Инээмсэглэлийн сайхан дуунууд.

    ReplyDelete
  2. Блог бичиж байгаад баяр хүргэе.

    Инээмсэглэл ... цаанаа л нэг баяр жаргалыг мэдрүүлсэн дуунуудтай... үнэхээр сонсох дуртай шүү...

    ReplyDelete
  3. Би бол намайг төрж байх үеийн тэр хамтлагын дуунуудыг сайн мэдэхгүй юм л даа. Гэхдээ дээр бичсэн дууны нэрсийг харсан чинь их сайн хамтлаг байжээ. Бас таны бичсэнээс сайн байсаг юм байна гэж ойлгов.

    ReplyDelete
  4. Гоё бичжээ, тэнд байсан мэт л болов, араажаваар сонсдог байсан дуунууд байна дурлаад байсан нь ву л бол гэхдээ тухйан үеийн бага насанд хоногшсон сайхан дуунууд дуулдаг хамтлаг шүү

    ReplyDelete
  5. Сайхан сэтгэгдэлтэй СТӨ-с гарсан. Миний хувьд шинэ бүтээлүүдтэй нь танилцаад дахиж сонсмоор санагдсан. СД нь удахгүй хэвлэлтээс ирвэл заавал авна.

    ReplyDelete
  6. uneheer goyo toglolt uzej amjsangyi dahaid togloh boluu

    ReplyDelete
  7. Залуучуудад хүргэж, тэдний бүтээлийг улам олон хүнд хүргэхсэн, мэддэг хэрнээ мэддэггүй маш олон сайхан дуу бий байх,
    Нийтлэл бичих нь үзэл бодлоо илэрхийлэх хамгийн сайхан арга гэж би боддог. Цаашид сэтгүүл зүйн талаар бичиж залуучуудтай мэддэг чаддагаа хуваалцаж байгаасай гэж хүсье

    ReplyDelete
  8. setgegdlee huvaaltssan ta nart bayarlalaa. dungoj neesen shinehen blogt maani bainga zochilj baigaarai.

    ReplyDelete
  9. Үнэхээр гоё бичсэн байна Оюундарь эгч ээ. Үзсэн юм шиг болчлоо. Үзэж чадаагүй боловч. Байнга зочилж байнаа

    ReplyDelete
  10. Сайхан нийтлэл байна. Наранзун их хошин хүн байна лээ. Түүний од болох зам нь одооноос нээгдэж, төгөлдөр сан тэтгэх нь дамжиггүй биз ээ ... :)

    Дотроос чинь хатгасан гоё нийтлэлүүдээ бидэнтэй хуваалцаарай.

    ReplyDelete
  11. "Төгөлдөр" инээмсэглэл - Cool combination,
    simply adorable

    ReplyDelete
  12. Urnaa-д: баярлалаа.
    Bilguun-д: Наранзуны хувьд "Алим модноосоо тийм ч хол унадаггvй" гэсэн нэг vг байдаг даа. Нийтлэл, бичвэрvvдийг маань уншихаас гадна сэтгэгдлээ харамгvй хуваалцаж байвал хамгийн vнэтэй зvйл тэр байх болно. Баярлалаа
    Jambal-д: Yes, it is simply adorable, isn't it?

    ReplyDelete
  13. Minii xuvid Naadmiin bayriin beleg Ineemseglel xamtlagiin toglolt bailaa . Televiziin bux suvgaar ene togloltiig uzej bayaslaa . Saixan togloltiig saixan temdeglej nuutelsen bna .Tnx.

    ReplyDelete