2010-10-12

Бизнес хийж буй улсууд зевхен менгений л телее ажилладаг гэж vv?

Biznetworkiin нэг гишvvн доорхи зvйлийг хэлэлцvvлгийн сэдэв болгон бичжээ. Vvнээс vvдээд терсен сэтгэгдлээ хуваалцахаар бяцхан тэмдэглэл оруулснаа бичвэрийн доор хех енгеер ялган бичлээ. Та бvхэн ч бас сэтгэгдлээ хуваалцаарай.

.....Америкийн нэгэн бизнесмэн залуу амралтаараа эмчийн зөвлөснөөр Мексикийн нэгэн жижиг тосгонд очиж амарчээ. Очсон өдрийнхөө өглөө ажлаас нь ирсэн сэтгэл зовоосон дуудлагаас болж шөнө унтаж чадахгүй болохоор нь тэр далайн эргээр жаахан алхаж, толгойгоо сэргээхээр шийджээ. Ганцхан загасчинтай нэг загасчны онгоц зогсоолд ирж зогсохыг нь хартал дотор нь хэд хэдэн шар сэлүүрт туна загас ачаатай байлаа. Америк залуу Мексик загасчинд загасыг нь магтаж найрсаг үг хэлээд,
“Та эднийг барих гэж хэр удсан бэ?” гэж Америк эр асуухад нь,
“Өө нэг их удаагүй ээ”, гэж Мексик эр Англиар гайхалтай цэвэрхэн хариулав.
“Тэгвэл дахиад жоохон цаг гаргаад бүр олон загас барихгүй яасан юм бэ?” гэж Америк эр асуужээ.
“Өө. Гэрийнхэн, бас хэдэн найздаа өгөхөд хүрэхээр загас барьчихсан юм чинь. Болно болно” гэж нөгөө нь хариулав.
“Тэгээд. . . (жоохон гайхсанаа) одоо юу хийх юм бэ?”
Мексик эр өөдөөс нь харж инээмсэглээд “Би их орой унтдаг л даа. Загасаа гялс барьчихаад үлдсэн цагаа хүүхдүүдтэйгээ тоглож, эхнэр Жюлиатайгаа өдөр хальт сиестадаж (цэцэрлэгт байдаг шиг өдрийн унтлага), орой нь тосгоноор хэсч, дарс шимэнгээ амиго нартайгаа гитар тоглож өнгөрөөдөг. Би ч завгүй амьдардаг юм шүү, сениор” гэж хариулжээ.
Америк эрийн инээд нь хүрч, жаахан пээдийгээд “Ноёнтон, Би Харвардын их сургуульд Бизнесийн Удирдлагын Магистраа хамгаалсан. Тиймээс танд тусалж чадна шүү. Та загас барихдаа их цаг зарцуулж байгаад өөртөө шинэ завь худалдаж ав. Тэгээд удалгүй илүү багтаамжтай хэд хэдэн завь худалдаж авах хэрэгтэй. Тэгж ажиллаж чадвал удалгүй бүтэн флот загасны онгоцтой болж болно шүү дээ” гэв.
Тэгээд цааш нь “Ченжүүдэд загасаа өгч байснаас өөрөө жижиг савлах үйлдвэр нээгээд шууд хэрэглэгчдэд хүргэх хэрэгтэй. Тэгснээр та бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, хуваарьлалтаа хянах боломжтой болно. Тэгээд мэдээж энэ жижиг тосгоноос Мексик хот рүү нүүгээд, дараа нь Лос-Анжелес, тэгээд Нью Ёркод очих хэрэгтэй. Том газруудад та зөв менежменттэйгээр өсч буй бизнесээ удирдан явуулах боломжтой болно.” Гэжээ.
Мексик эр бодлогошрон, “Гэхдээ Сениор, ингэхийн тулд хэр удах вэ?” гэж асуухад, Америк эр “15 – 20 жил, үсрээд л 25 жил болно” гэж хариулав.
“Хммм. Тэгээд яах вэ? Сениор”
Америк эр хөгжилтэй инээгээд “Наадах чинь хамгийн гоё хэсэг нь байхгүй юу даа. Цаг нь ирэнгүүт та компанийнхаа хувьцааг анхдагч зах зээл дээр гаргаж, зараад тэгээд л баяжина шүү дээ. Хэдэн саяар нь олж болно.”
“Хммм. Хэдэн саяар нь аа?” гэж гайхан, баярлан хэлснээ, “Тэгээд яах вэ? Сениор”
“Яахав дээ. Тэгээд л та тэтгэвэртээ гараад орой унтаж, гялс хэдэн загас барьж, үлдсэн цагаа хүүхдүүдтэйгээ тоглож, өдөр эхнэрийнхээ хамт сиестадаад, орой нь тосгоноороо зугаалж, дарс шимэнгээ амиго нартайгаа гитар тоглож болно шүү дээ. . .”
Хэ хэ хэ. Тэгэхээр ямар ялгаа байна вэ? Тийм ээ.

Энд xамгийн гол нэг зүйл дутуу орxигдсон юм шиг байна. Том зүйл бүтээxээр xөдөлмөрлөж түүнийxээ үр дүнг үзнэ гэдэг ажлыг зүрx сэтгэлээсээ xийдэг xүн бүрийн жинxэнэ аз жаргал нь байдаг. Бизнесмэн эрд юмыг тэгж дор нь ургуулж сэтгэж xийж бүтээж болоx гарцыг xарж байна гэдэг сайxан. Түүнийгээ ажил xэрэг болгоод үр дүнг нь үзнэ, тэр үр дүн нь ганц түүнд биш, зуу зуун xэрэглэгчдэд бас xүрсэн байна, зуу зуун ажилчид нь түүнийг сайнаар дурсаж явна гэx мэтээр бодвол xийж бүтээxийн жаргалыг би л xувьдаа баxарxдаг. Загасчин эрд бол гэр бүл найзуудтайгаа цагийг өнгөрөөж амар тайван амьдраx нь бас л нэг жаргал. Эрxий xуруу чигчий xуруу xоерыг xарьцуулаx аргагүй. Ер нь бизнес xийж байгаа улсуудыг мөнгөний л төлөө ажиллаад байдаг мэт буруу сэтгэлгээ нийгэмд иx газар авчээ. Уг нь тэдний чинь иxэнx нь xийж бүтээж буй зүйлээсээ сэтгэл xанамж авч, тэр ч чанараараа улс орны xөгжлийг xөдөлгөгч гол xүч нь болж байдаг нийгмийн xамгийн үнэт эд эс гэж би боддог. Аз жаргалын туxай төсөөлөл xүн бүрт өөр өөр байдаг болоxоор нэгнээ xүндэтгэж, байгаа юмыг байгаагаар нь xүлээж авч сураxыг эрмэлзэx xэрэгтэй байx. Xэрвээ зөвxөн xүрэx үр дүнг xарьцуулж xараад, ерөөс адилxан л юм бна, яаx гэж ингэж илүү xөдөлмөрлөx xэрэгтэй гэж асууx юм бол амьдраx ч ерөөсөө утгагүй болоx биш үү? Бүгд л үxэx юм чинь амьдраx xэрэг байна уу гэж асуувал ямар утгатай байxав? Тэгэxээр гол бүxэн далайд цутгана гэдэг шиг үxэлд xүрэxээс өмнө xүн бүр өөр өөрийн жимээр, зарим нь уулын бяцxан горxи шиг, зарим нь олон амьтныг ундаалсан иx мөрөн шиг, зарим нь замагт нуур шиг, зарим нь булаг шанд шиг амьдардаг байx.

16 comments:

  1. baidag l negen10/12/2010 6:16 PM

    bi bol hiij chadah zuilee hamgiin sainaar l hiihiig husdeg onoodor hamaagui bi neg jiriin uildveriin ajilchin gehdee bi her sain ajilana ter hemjeegeeree saihan amidrana gedgee meddeg lav l ene zagaschin shig amidarch chadahgui zaaval bayjih gehdee bish horvoo delhiid uzej harah hurtej medreh sain saihan zuils mash ih bna shuudee ter buhenees hurtehiin tuld ajilah baylag buteeh ur shimiig n tsugluulah osgoh tegeed hussen zuildee zartsuulah tiim husel nadad bna ene muu zuil bish baihaa tee bi uuniig zov sain zuil gej l boddog ene ajil heregch er bol zov l amidraltai hun bna

    ReplyDelete
  2. 2 эр 2лаа л зөв ярисан байна.
    Хэрэв жижигхэн загасчин байхгүй, бүгд л том компанийн эзэн болно гэвэл бүтэхгүй зүйл.

    Бүх л салбарт ажиллагсад байжийж сая эдийн засгийн систем ажилж эхэлнэ. Үүнээс шалтгаалаад хүн бүрийн сэтгэл ханамж, таашаал авах байдал нь өөр өөр байдаг байх.

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. Хоёуланд нь буруу юм алга. Хүн бүр хийж байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байж, дурлаж тэмүүлэх нь өөр байдаг хойно. Гэхдээ тэр бизнесмэн шиг нэг нь шинийг санаачилан ажилладаг бол тэр хүний санаачилсан ажлыг гүйцэтгэж амжилттай байлгахын тулд загасчин шиг зан чанартай ажилтан хэрэгтэй биз. Гэхдээ зөв хандлагатай байхад ямар ч ажил хийсэн амьдралаас авах сэтгэл ханамж дээр, доор байгаа хүмүүст нь ялгаагүй биз.
    нэг үгээр өөрт оногдсоноо сайн явах – гэтэл загасчин илүү дутуугуй тийм хүн бусуу яг нэг сайхан үнэнч ажилтан шиг. Аль аль нь биенийгээ нөхнө. Тэрнээс бүгд бизнесмэн шиг сэтгэвэл түүний санаачилсныг хэн даган "баясаж" хийж гүйцэтгэх эсвэл бүгд загасчин шиг байвал хөгжил дэвшил хаанаас ундран гарах вэ гэж ,,,,, аль аль нь зүгээр л биенээ нөхөн байж бүтэн болдог "эевэн" биш үү...

    ReplyDelete
  5. You didn't get the story, but that's OK.

    ReplyDelete
  6. Сайн байна уу? Таниас нэг юм хүсэх гэсэн юм. Миний сайтаар зочлоод гараарай мөн танай ТВгийн шинжлэх ухаан танин мэдэхүйн теле сэтгүүлийн хамт олонтой холбож өгч тусална уу. Хамтран ажиллах ямар нэгэн зүйл байж магад. www.ulemj.com ulemjd@gmail.com

    ReplyDelete
  7. Yamar ch ontsgoos harsan yamar ch utgaar tailbarlaj bolno. Hamgiin gol n Mongoliin ertnii merged deedes ed baylagt shunah n hamgiin tseerleltei uil gej ertnees hoich uyedee surgaj irsen. Odoo yahav buh yum esreg handlagaar yavj baigaa.

    ReplyDelete
  8. ulemj-д: ШУ танин мэдэхvйн нэвтрvvлгийн хетлегчтэй odgii0126 гэсэн yahoo messenger ID-гаар холбогдоорой. Амжилт хvсье.

    ReplyDelete
  9. Амар хялбар аргаар менге олох гэж шунан зvтгэх хvмvvсийг харахаар сэтгэл евддег л дее. Гэхдээ хийж бvтээж, сэтгэж, хеделмерлеж байгаа улсуудыг менгений телее улайрдаг хvмvvсээс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм болов уу гэж боддог. Vvнээс vvдээд хэрвээ хийж бvтээж байгаа улсууддаа элдэв пайз зvvж "яллаад" байвал хэн бvтээн байгуулалтыг гардан хийж улс орныг хегжvvлэх юм бэ гэсэн санааг л дэвшvvлэх гэсэн хэрэг. Социализмын vеээс менгетэй хvмvvсийг феодал, херенгетен, дамын наймаачин гэх мэтээр нийгмийн муу муухай vзэгдэл мэтээр ялласаар ирсэн сэтгэлгээний хуучинсаг vлдэгдэл одоо ч байгаад байна уу даа гэж хааяа анзаарагдах юм. Тvvнээс биш амьдралын утга учрын тухай маргаад байвал хэзээ ч дуусахгvй л дээ. Заримдаа би ч юуны телее ажиллаад байгаагаа ойлгодоггvй. Ер нь еерийгее тегс ойлгодог хvн энэ ертенцед байдаг юмуу?

    ReplyDelete
  10. Гайгүйхэн айлын нэгэн залуутай уулзаад хобби чинь юу вэ гэж асуусан юм тэгсэн чинь хариулт нь миний санаанд оромгүй байсан Бизнес хийх гэж билээ

    ReplyDelete
  11. Тэгшээ10/13/2010 4:16 PM

    Мэдээж бизнесийн цаана ашиг яваа. Гэхдээ ийм нэг үг байдаг юм. Яаж их мөнгө олох вэ гэж бодохоосоо илүү яавал хүнийг баярлуулах зүйл хийх вэ гэдгийг бодож бай. Хүмүүсийг баярлуулах зүйл хийгээд ирсэн цагт та мөнгийг хар аяндаа олох болно гэж хэн нэгэн хэлсэн байдаг. Бизнес эрхлэгч ч бай, ажил хөдөлмөр эрхэлдэг бүх хүн ийм сэтгэлээр ажиллаж чадвал сайхан л байна.Таны бодолтой төстэй байж магадгүй.Таньд амжилт хүсье. Блогийг тань унших дуртай шүү.

    ReplyDelete
  12. "Hunjliinhee hireer huluu jiine" gej ug baidag. Hun bur uuriin chadvariinhaa hemjeend amidarch chadaj, tuundee hangaluun baival ideal.
    Harin business erhlegchdiin tuhaid ted business-ee shudargaar yavuulj baival l ...
    Haramsaltai ni shudarga uls tur, shudarga business gej ugui bolson tsag yumuu daa!

    Gunee sanaa aldav bi

    ReplyDelete
  13. Yagaad 700 jiliin omno Mongoliin ezent guren hyatadiin uurhainuudaas alt mongo olborluulj oorsdiigoo hangaj baisan yagaad ooriin torolh nutagaa sendiilj suitgeegui getel onoodor yagaad oyunii hoosroliin ulmaas bugdeeree ter 700 jil hadgalj hairlasan aruin ulsaa suitgej baina?!

    Udahgui niigmiin oyunii tuvshin deeshlenguut edgeer gazar suitgelt ers bagasna hooson shunarhal zogsono gej naidaj baina.

    ReplyDelete
  14. таны хэлэх гэсэн санааг ойлголоо. манай улс 3 сая хүрэхгүй хүн амтай /одоо тооллогоор хэд гарахын ямар ч бсан одоогийн байдлаар нутаг дэвсгэртээ ийм л хүн амтай/ миний сурч байгаа энэ улсын нэг хотын хүн амтай л тэнцэхүйц. тэгэж бодоод бүхэл бүтэн улсын хүн амыг эндэхийн хотын хүн амтай, амьжиргааны түвшин, амьдралын чанар гээд бүх зүйлтэй нь харьцуулахад дэндүү зөрөөтэй. хөгжилтэй улстай харьцуулах нь мэдээж дэмий байх л даа. Гэхдээ миний харж байгаагаар эх оронд минь бизнес эрхлэдэг "гаруудын" хичнээн нь шудрага хөдөлмөрлөж тэрийгээ шудрагаар /ПиАр гэж төвчигнөхгүйгээр шүү/ яг нийгмийнхээ сайн сайхны төлөө зориулдаг болдоо.
    Сайн нь байх ч манайд бол зоосон нүдэлсэн муу нь их. Ямар ч эх оронч сэтгэлгээ байхгүй. Ядаж энэ зоосон нүдтэй муу шунамхай гаруудыг, сайн нь 1 хувиар ч болтугай давж гарсан тохиолдолд л тэр шудрага бизнес гэдгийг бага ч болов ярьж эхлэх "эрхтэй" "үндэслэлтэй" болох байх даа

    ReplyDelete
  15. Уул уурхай эрхлээд уул овоо шиг их мөнгө олно гэж мөрөөддөг хүмүүс монголоор дүүрэн байх шиг байна. Бүү горьд гэж хэлмээр байна. Тун удахгүй эдгээр уурхайнууд толгой дараалан дампуурна. Тавантолгой ч тэр, Оюутолгой ч тэр, аль аль нь ямар ч ирээдүйгүй.

    Энд нэг жишээ татлаа. Иймэрхүү олон жишээ дурдаж бас болно. Иймэрхүү технологи амьдралд нэвтрэхэд 50 - 100 жил бус, ердөө 5-10 жил хангалттай.

    Основная заслуга Филиппа Михайловича Канарёва заключается в том, что он предложил, сформулировал и обосновал новые законы Естествознания - основы понимания процессов, происходящих на Земле и в окружающем нас пространстве.

    Это, прежде всего, «Аксиома Единства пространства, материи и времени», новые законы физхимии микромира, термо- и электродинамики.

    Помимо теоретических достижений, как мы уже отметили, не менее важным является то, что Филипп Михайлович экспериментально подтвердил возможность получения нового вида экологически чистого топлива - водородно-кислородной смеси с незначительными энергозатратами на её получение из воды на основе низкоамперного электролиза и импульсного источника питания, что более выгодно, чем использование любых видов природного углеводородного топлива - газа, бензина и угля. Немаловажно и то, что при сгорании водородно-кислородной смеси образуются лишь пары воды.

    Но самым значительным его достижением является разработка самовращающегося электрогенератора. Старая электродинамика отрицает вращение ротора электрогенератора без постороннего привода, а новая электродинамика, разработанная проф. Канарёвым Ф. М., показывает, как сделать это. Первая модель самовращающегося электрогенератора, названная мотор-генератором МГ-1, уже испытана (см. статью с аналогичным названием в разделе «Библиотека Академии НАНО» и статью «Мотор-генератор МГ-1» в подразделе «Статьи»). Мы ещё до конца не осознали значимость этой идеи. А ведь такой генератор фактически снимает вопрос автономного источника питания дома или коттеджа, поскольку роль «пускового» генератора здесь играет простой автомобильный аккумулятор, а далее процесс выработки электроэнергии идёт самостоятельно. Кроме того, он может служить источником питания для низкоамперного электролизера для получения водородно-кислородной смеси из воды, верней из слабого электролита, например, морской воды, запасы которой на Земле неисчерпаемы. Всё просто и гениально! И это только начало.

    monhgal.blogspot.com

    ReplyDelete