2010-08-24

“Аврал эрсэн дэлхий” СЭДЭВТ ТЕЛЕВИЗИЙН БОГИНО ХЭМЖЭЭНИЙ бүтээлийн уралдаан

Монгол орны байгаль, цаг уурын нөхцөл байдал жилээс жилд өөрчлөгдөж экологийн тэнцвэрт байдал алдагдан хүн, амьтны амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгааг олон нийтэд оновчтой энгийн хялбараар ойлгуулах, түүнээс гарах нийгэм, эдийн засаг, байгаль орчны эрсдэлүүд, тэдгээрийг багасгах, урьдчилан сэргийлэх арга замуудыг сонирхол татахуйц, үр дүнтэй байдлаар нийтэд сурталчлан таниулах зорилгоор Монголын Үндэсний олон нийтийн телевиз Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран байгаль орчны сэдэвт телевизийн богино хэмжээний бүтээлийн уралдааныг телевизийн уран бүтээлчид, иргэд, байгууллагууд, сонирхогчдын дунд зарлаж байна. Та бүхэн энэхүү уралдаанд идэвхтэй оролцож бүтээлээ ирүүлэхийг хүсье.

Уралдаан зохион байгуулагчид:

* Монголын Үндэсний олон нийтийн телевиз
* Швейцарийн хөгжлийн агентлаг

Уралдааны зорилго: Байгаль орчны тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замуудын талаар олон нийтийн анхаарлыг хандуулах, иргэдийн ухамсар, амьдралын хэв маяг, байгаль орчинд хандах хандлагад нөлөөлөх, байгаль орчны тогтвортой менежментийн үзэл санааг төлөвшүүлэх.

Тавигдах шаардлага:
Уралдаанд оролцогчид тус бүр 3 хүртэл бүтээлийг зохион байгуулах хорооны хаягаар ирүүлнэ.

Уралдаанд ирүүлэх бүтээлийн үргэлжлэх хугацаа 2 хүртэлх минутаас илүүгүй байх ба дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

*
Бүтээлийн ерөнхий агуулга нь байгаль орчны доройтолд хүргэж буй шалтгаанууд, түүнээс үүдэн гарч буй сөрөг үр дагавар, эрсдэл, тэдгээрийг багасгах, урьдчилан сэргийлэх арга зам, шийдлүүдийг үзэгч олонд хүртээмжтэй, ойлгомжтойгоор сурталчлан таниулах, тэднийг зөв зохистой харилцаа, зан үйлд уриалах явдал байна.
*
Цөлжилт, бэлчээрийн доройтол, байгалийн нөөцийн зохисгүй ашиглалт, агаар, усны бохирдол, экологийн тэнцвэрт байдал алдагдах гэх мэт байгаль орчны тулгамдсан асуудлуудын аль нэгийг оновчтой хөндөж, уран сайхны аргаар дүрслэн харуулсан байна.
*
Бодит амьдралд хэвшүүлэх боломжтой санал, санаачилга, уриалга гаргасан, сургамж өгөхүйц байна.
*
Асуудалд шинэлэг, бүтээлчээр хандаж хүүхэд, залуучууд, олон нийтийн сонирхол татахуйцаар дүрслэн харуулсан байна.
*
Монгол орны байгаль, цаг уурын нөхцөл байдлыг тусгасан, монгол хүний сэтгэхүйн онцлогт тохирсон байх, Монголчуудын байгаль дэлхийтэйгээ харьцаж ирсэн түүх соёл, өв уламжлал, ёс заншлыг тусгасан байж болно.
*
Оролцогч нь ирүүлсэн бүтээлийнхээ зохиогчийн эрхийг шаардлагатай үед батлан харуулах чадвартай байна.
*
Бүтээлийн эхийг CD эсвэл флаш диск дээр 3 хувь бичиж авчирна.
*
Бүтээлийг дугтуйнд хийж, зохиогчын нэр, бүтээлийн дэлгэрэнгүй танилцуулга, холбогдох мэдээлэл, холбоо барих хаяг, утсыг бичиж хавсаргасан байна.

Анхаарах зүйлс:

*
дээр дурдсан техникийн шаардлага хангаагүй бүтээлийг уралдаанд оруулахгүй болно,
*
ирүүлсэн бүтээлийг буцаан олгохгүй ба уг бүтээл нь уралдаан зохион байгуулагч талын өмч болно,
*
уралдаан зохион байгуулагч тал тухайн бүтээлийг цаашид ашгийн бус зориулалтаар, ямар нэгэн төлбөргүйгээр ашиглах эрхтэй болох ба ингэхдээ зохиогчийн нэрийг дурьдаж байна.
*
Бүтээл нь аливаа байгууллага, хувь хүний нэр төрд илэрхий халдаагүй байна.


Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг агуулга, мэргэжлийн ур чадвар талаас нь байгаль орчны болон телевизийн чиглэлийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг шүүн шалгаруулах ба телевизээр сурталчилж, үзэгчдийн саналыг авах замаар эцсийн дүнг гаргаж 11 дүгээр сарын 25-ны өдөр нийтэд зарлаж шагнал гардуулна.

Хүлээн авах хугацаа: Бүтээлийг 2010 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16.00 цаг хүртэл хүлээн авна. Бүтээлийг ирүүлсэн дарааллын дагуу үзэгчдэд толилуулж үзэгчдийн саналыг авна.

Уралдааны шагнал:
I байр – нэг Өргөмжлөл- 2 сая төгрөг
II байр – дөрөв Өргөмжлөл- тус бүр 1 сая төгрөг
III байр – зургаа Өргөмжлөл- тус бүр 0.5 сая төгрөг
Тусгай шагнал – найм Өргөмжлөл- тус бүр 0.25 сая төгрөг

Тусгай шагналуудыг төрөл бүрийн номинацаар олгох бөгөөд уралдаанд шалгарсан бүтээлүүдээс байгаль орчны сэдвээр үндэсний болон олон улсын хэмжээнд зохиогдох арга хэмжээ, уралдаанд оролцуулна.

Материал хүлээн авах хаяг: МҮОНРТ Олон нийттэй харилцах алба

Уралдаан зохион байгуулах комисс
/хаяг/: МҮОНРТ Олон нийттэй харилцах алба
Утас: 328334

Уралдааны талаар болон байгаль орчны тулгамдсан асуудалуудын талаарх мэдээллийн багцыг http://mytube.mn хаягаар орж татаж аваарай.

29 comments:

  1. Ер нь явж явж Их долоо гэгчийн хэт хөгжүүлсэн үйлдвэрлэлээс болоод л дулаараад, уур амьсгал өөрчлөгдөөд газар нутаг минь цөлжөөд байгаа. 90 хувь нь тэдний буруу. Үлдсэн арвыг нь манай уул уурхай, ямаа, нинжа нар үүрнэ. Хэ хэ, лаг туйлширсан

    ReplyDelete
  2. Гэхдээ үнэний ортой туйлшрал шүү

    ReplyDelete
  3. Амарсайханд: энэ санаагаа уралдаанд ирvvлэх бvтээлдээ тусгавал сонин байх болов уу. танайхыг оролцоно гэдэгт найдаж байна. амжилт хvсье. хийх жанр нь ямар ч хэлбэрээр байж болно ш дээ. шог зургийг хеделгеенд оруулаад ч хийж болно :-)

    ReplyDelete
  4. flash бүтээл явуулж болно биз дээ.

    ReplyDelete
  5. Сина-д: болно. тоглуулж байгаад хальсанд буулгах боломжтой бол болно. гол нь телевизээр цацаж, vзэгчдийн санал авах учраас тийм шаардлага тавьж байгаа юм.

    ReplyDelete
  6. humuusiin sanaag saihan hulgaalah arga bna, keke

    ReplyDelete
  7. Anonymous-т: зохиолын уралдаан байсан бол тэгж хэлж болох байх. харин энэ бол бvрэн бvтээлийн уралдаан учраас клип шиг хийсэн эзнээрээ овоглоод бvх л телевизvvдээр цацагдах боломжтой, мен дэлхийн хаана ч vзvvлж болох боломж бvрдэх юм. гол нь видео-майкерvvдийн уран сэтгэмжийг нийгмийн эмзэг сэдэв рvv чиглvvлж хvчтэй мэссэжvvдийг нийгэмд богино хугацаатай олон давталттай хvргэж нийт ард тvмнийг сэнхрvvлэх зорилт тавьж байгаа юм шvv дээ.
    "хэрэггvй vгийн зэвээр зvрхийг минь бvv шархлуул..." гэсэн Дашбалбар агсны сайхан vг байдаг даа. зев сайн санаатай ажил эхлvvлэх гэж хичээж байхад зэв шиг санаа чулуудах хэрэг юу байсийм болдоо... хэрвээ энэ санаа еерт чинь таалагдахгvй, эсвэл еерт чинь much better idea байгаа бол санал бодлоо хуваалцах эрх нээлттэй байгаа шvv. Баярлалаа.

    ReplyDelete
  8. Ц.Оюундарь-д интернэтийн орчинд иймэрдүү сөрөг агуулгатай сэтгэгдэл хичнээн сайн юм хийж байсан ч ирж л байх болно. Тиймээс үүнийг нэг их тоолгүй ажлаа амжилттай үргэлжлүүлэх хэрэгтэй байх.
    Тэрнээс сөрөг сэтгэгдэл бүрт "зүрхээ шархлуулах" хэрэггүй гэж би сэтгэж байна.

    ReplyDelete
  9. сайхан блог байна.Уншихад таатай байлаа.

    ReplyDelete
  10. Zoljargal-д: хэхэ. за ойлголоо :-)
    eco999-д: баярлалаа

    ReplyDelete
  11. Сайн уу Оюундариа. Нэг юм асууя. Энэ уралдаанд чинь фотостори явуулж болох уу? Яагаав нөгөө Фото зургуудыг эвлүүлээд хөдөлгөөнт флаш болгоод наана нь диктороор тайлбарыг нь уншуулаад. Тэгвэл нэг хэдэн бүтээл явуулах гэсийн. Сайхан зүйл хийж байгаад чинь баяр бас амжилт хүсэе. Би өөрийн хийж чаддаг зүйлээрээ оролцмоор байна л даа.

    ReplyDelete
  12. Сайн уу Оюундариа.Нэг юм асуух гэсийн. Энэ уралдаанд чинь фотосторигоор оролцож болох уу? Яагаав нөгөө фото зургуудыг дэс дараанд оруулаад флаш хөдөлгөөнтэй болгоод наана нь диктороор тайлбарыг нь уншуулаад. Хэрэв болох бол би хэдэн бүтээл явуулах гэсийн. Бүтээл гэчихжээ хэхэхэ. Надад яг энэ цөлжилтийн сэдвээр хийсэн хэдэн юм бий.Миний их сонирхдог сэдэв л дээ.

    ReplyDelete
  13. Бадамсүрэн9/01/2010 3:56 PM

    Өө, телевизийн богино хэмжээний бүтээл байсан юмуу. Би бодохдоо зохион бичлэг гээд аль хэдийнэ нэг нүүр бичээд эхэлсэн байсан. Би өөрөө байгаль орчны талын хүн, шинэ санаа оноо маш их бий. Даанч video maker тал дээр мэдлэг байхгүй болохоор миний хувьд хаалттай болж байгаа юм байна. Харамсалтай л байна.

    ReplyDelete
  14. Сайн уу би нэг юм асуух гээд. Энд сэтгэгдэл бичихээр алга болчоод байх юм. 3 дахиа бичиж байна. Фотосторигоор энэ уралдаанд оролцож болох уу. Фото зургуудийг дарааллаар нь тавиад флаш хөдөлгөөнтэй болгоод диктороор тайлбарыг нь уншуулцан. Бараг баримтат кинорхуу л юм даа. Цөлжилтөөр хийсэн хэдэн юм бий, явуулах гээд л.

    ReplyDelete
  15. Naraa-д болон Аnonymous-т: фото зургаар флаш болгож хийсэн бvтээл байж болно. гол нь мессежний чинь утга агуулга хэр илэрхийлэгдэж байна вэ гэдэг шvvлтийн нэг том хэсэг байх учиртай юмаа. Амжилт хvсье.
    Бадамсvрэнд: идеа санаа байгаа бол видео макерvvдтэй хамтраад бvтээл гаргаж болно ш дээ. ероос телевизийн урлаг бол хамтын бvтээл байдаг. сэтгvvлч би л гэхэд еерее зургаа аваад, монтажлаад, дуу оруулаад эффект хийгээд телевизийн сэтгvvлч болдоггvй ш дэ. тэр бvxнийг хамтран хийдэг дагнан мэргэшсэн улсууд байдаг. иймд шинэ идеа санаатай хэн ч гэсэн ямар нэг найруулагчтай очиж уулзаад хамтраад оролцье гэхэд vгvй гэх хvн байхгvй л болов уу. болохгvй бол еерийг чинь сайн найруулагч, зураглаачтай холбож егье.

    ReplyDelete
  16. Баярлалаа, их сайхан санаа байна. Цаг наргүй ажлын зав чөлөөгөөр хийх гэж байгаа нь энэ гээд хоосон гүйгээд хамтарч байгаа хүмүүсийнхээ урмыг хугалчих вий гэж санаа зовоод байна. Гэхдээ сонирхол маш их байгаа болохоор эргээд холбоо барья.

    ReplyDelete
  17. даринчулуун9/12/2010 7:25 AM

    заавал гурван юм байхымуу чадуул оролцно оо ,одоо ч дасждээ сэтгэл эмзэглэмээр болжээнэ дээ дээшээ азоны давхрага сэмэрхий доошоо газар онгорхой л болж байх шигээ

    ReplyDelete
  18. http://www.youtube.com/watch?v=2-r6VFSr39M

    Иймэрхүү хандлагатай байж болох уу? Бид залуустаа хандаж хийсэн юм. Их сайхан санаачлага байна,Танд байрлалаа,Сэтгэгдлээ бичээрэй,

    ReplyDelete
  19. http://www.youtube.com/watch?v=2-r6VFSr39M

    Энэ видеог Монгол Залуу хүн бүрт зориулан хийсэн юма,Та бүхэн үзээд санал бодлоо бичээрэй,Иймэрхүү хандлагатай байж болох уу,

    ReplyDelete
  20. Таны блогтой танилцсандаа баяртай байна. Таны ажилд амжилт хүсье

    ReplyDelete
  21. Сайн байна уу.. Сонирхогчийн видео мэйкэрүүд орж болно биз дээ? Жанр нь ямар ч байсан болох уу? Хошин ч юм уу?

    ReplyDelete
  22. Сайн байна уу? Маш том байгууллагыг манлайлахын зэрэгцээ улс эх орон эх дэлхийн нийтэд тулгамдсан асуудалд идвэх зүтгэл гаргаж байгаа маш цөөхөн хүний нэг дайчин бүсгүй таньд амжилт хүсэеэ.Миний хувьд бусдын адил жирийн нэг банкны мэрэгжилтэн байж байгаад хий ярьж санаа зовхоос илүү бодитой ажилыг Дэлхийн дулаарлын эсрэг хийж чадахаа харуулах гээд Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллаж эхлээд 5-сар болж байна.Энэ хугцаанд зөв зүйл хийж байгаа болоод ч тэр үү ажил маань маш сайн байгаа.Тэдгээрийн дунд таны санаачилсан энэ уралдаан юм.Миний хувьд оролцох нь л чухал юм шүү.Бусдыг уриалаж нэг удаа ч гэсэн зөв зүйл хийе тэр зөв зүйл маань Аврал эрсэн дэлхийд минь хэзээ нэгэн цагт хувь нэмэр болно гэсэн санаагаар бүтээлийг бусад нөхөдийнхөө хамт хийж байна.Өвөг дээдэс ЧИНГЭС ХААН-аас бидэнд газар дээрхи баялаг болох Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Нар ,Салихны их нөөцөө ашиглаж хүн төрлөхтөн байгаль дэлхийд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх хэрэгтэй байна.Төр засаг төдийлөн дэмжихгүй байна Гэхдээ бид шантрахгүй Салихан паркаа бариж байгуулах болноо.Дахин хэлэе бид барьж байгууланаа.Амжилт хүсэе бүгдэд.Баяарлалаа.

    ReplyDelete
  23. Б.Бат-Эрдэнэ.Сайн байна уу? Маш том байгууллагыг манлайлахын зэрэгцээ улс эх орон эх дэлхийн нийтэд тулгамдсан асуудалд идэвхи зүтгэл гаргаж байгаа маш цөөхөн хүний нэг дайчин бүсгүй таньд амжилт хүсье. Миний хувьд бусдын адил жирийн нэг банкны мэргэжилтэн байж байгаад хий ярьж санаа зовохоос илүү бодитой ажлыг дэлхийн дулаарлын эсрэг хийж чадахаа харуулах гээд Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллаж эхлээд 5-сар болж байна.Энэ хугацаанд зөв зүйл хийж байгаа болоод ч тэр үү ажил маань маш сайн байгаа.Тэдгээрийн дунд таны санаачилсан энэ уралдаан юм.Миний хувьд оролцох нь л чухал юм шүү.Бусдыг уриалж нэг удаа ч гэсэн зөв зүйл хийе тэр зөв зүйл маань Аврал эрсэн дэлхийд минь хэзээ нэгэн цагт хувь нэмэр болно гэсэн санаагаар бүтээлийг бусад нөхдийнхөө хамт хийж байна.Өвөг дээдэс ЧИНГИС ХААН-аас бидэнд газар дээрхи баялаг болох дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Нар ,Салхины их нөөцөө ашиглаж хүн төрлөхтөн байгаль дэлхийд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх хэрэгтэй байна.Төр засаг төдийлөн дэмжихгүй байна Гэхдээ бид шантрахгүй Салхин паркаа барьж байгуулах болноо.Дахин хэлье бид барьж байгуулнаа.Амжилт хүсье бүгдэд.
    Баярлалаа.

    ReplyDelete
  24. ОЮУНДАРЬ СЭТГҮҮЛЧЭЭСЭЭ АСУУЖ ТОДРУУЛАХ ХЭДЭН ЗҮЙЛ БАЙНА.БИ ЖИРИЙН НЭГ АНИМЭЙШИН ХИЙДЭГ ЗАЛУУ БАЙНА Л ДАА БИ ЭНЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙГАА УРАЛДААНД ЧИНЬ ОРОХ ГЭЖ НИЛЭЭДГҮЙ ХУГАЦААНД БЭЛДЭЖ БАЙГАА ЮМ,ХИЙЖ БАЙГАА ЗҮЙЛДЭЭ НАЙДАЖ БАЙГАА,ШАЛГАРСАН БҮТЭЭЛ АВРАЛ ЭРСЭН ЭХ ДЭЛХИЙ УРАЛДААНД ЗОРИУЛАГДАН ХИЙГДСЭН Ч ЗОХИОГЧЫН ЭРХ НЬ УРАН БҮТЭЭЛЧИД ҮЛДЭХ БИЗДЭЭ? УЧИР НЬ БИ ЭНЭХҮҮ БҮТЭЭЛЭЭ ДАРААГИЙН ОЛОН УЛСЫН НААДАМД ЯВУУЛБАЛ,,, ГЭЖ АСУУХ ГЭСЭН ЮМ. ХАРИУ ӨГХЙИГ ТАНЬ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ.ТАНЫ БЛОГООР ӨДӨР БҮР ОРЖ БАЙНАА.ХЭХЭ :). Б.БАТТӨМӨР

    ReplyDelete
  25. Б.БАТТӨМӨР БАЙНАА. ЗАВ ЧӨЛӨӨ ГАРВАЛ ХАРИУ БИЧЭЭЧ PLEASE

    ReplyDelete
  26. Сайн уу Би дарханаас олоцожбайнаа аа. миний бүтээл яасан ч 2 минутадбагтахгүй байнаа. санаа нь гарахгүйбайна. 3 минт 40 сезунд болчлоо болох болов уу. заавал 2 минут юумуу. яахуу_ Оюундарь аниа хариу хэлээч

    ReplyDelete
  27. Сайн байна уу? би бүтээлээ өнөөдөр өгөх гэсэн ч амжисангүй 22-ны өглөө аваачиж өгвөл авах юм байна тэ? хамгийн гол нь хэн ч бай шудрага шүүгдэж өнгөрнө гэдэг найдаж байна.

    ReplyDelete
  28. yes ene shudraga shuugdeh bailgvide.shvvgchid n mergejliin humuus gej bnshd.olon humuus orj baina ner hundee bodvol shudraga l bh bhda.

    ReplyDelete
  29. sain baina uu bi darhanaas oroltsoj bn.mytube.mn deer bga bvteelvvd chin garahgvi bnshde.utsaar sanal awna gedeg chin shudraga bish ym bish uu
    shuugchidiin hereg tegvel bga ym uu?

    ReplyDelete