2010-08-27

Таван богдын vйлдэл сэтгэл сэвтvvлэв.

Монголын Vндэсний Олон Нийтийн Телевизээс ноднин "Хэцvv анги" хэмээх 60-н ангит кино бvтээсэн нь Монголын телевизийн тvvхэн дэх анхны хамгийн олон ангит кино бvтээсэн явдал байлаа. Ноднингийн 11-р сард Хэцvv анги киног ид эфирт гарч байх vед хэвлэлийн хvрээлэнгээс хийсэн судалгаагаар нийт vзэгчдийн 65-70% нь киног vзсэн гэсэн дvн гарсан нь киноны амжилтыг олон vггvйгээр харуулж байгаа юм. Киноны гол баатрууд сургуулийн насны хvvхэд залуучуудын дунд хэдийний танил болж, тэдэнд зориулсан блог, facebook хуудсууд бий болсон юм. Ингээд бид энэ жил киноны гол баатруудаа vзэгчиддээ ойртуулахаар сурагчийн дэвтэр дээр зургуудыг нь хэвлэн гаргах санаачилга гаргасныг Аз хур компани дэмжин худалдаанд гаргасан юм. Билгvvн Зулаа хоерын романтик дурлалын зургууд, Тэмvvн Сувдаа Гэрлээ нарын дурлалын гурвалжин гээд киноны хамгийн сэтгэлд хоногшсон хэсгvvдийн зургийг хэвлэсэн дэвтрvvд худалдан авагчдын дунд дорхноо тарж, хамгийн их эрэлттэй гvйлгээтэй бараа болоод байна. Харамсалтай нь Таванбогд группын Улаанбаатар принтинг хэвлэлийн газар худалдан авагчдын энэхvv эрэлтийг хулгайгаар хэвлэсэн загвар муутай дэвтрvvдийг зах дээр гаргах замаар нехех гэж оролдлоо. Би еерее Хулан захирал руу болон Улаанбаатар принтинг компанийн Барсболд руу ярьж энэ ичгэвэртэр явдлаа зогсоохыг шаардахад тэд аль аль нь алдаагаа хvлээн зевшеерсен атлаа нэгэнт хэвлэсэн дэвтрvvдээ vргэлжлvvлэн худалдсаар байгаа нь vнэхээр ойг минь гутааж vvнийг бичихэд хvрлээ. Бид томоохон бvтээл хийхдээ хамтран ажиллах саналаа Монголынхоо гайгvй том гэсэн компаниуд руу заавал эхэлж тавьж, тэдэнд урт удаан хугацааны хамтын ажиллагааны хенгелелтийн саналыг хvргvvлдэг уламжлалтай. Гэвч манай зvгээс тавьсан удаа дараагийн саналд тэд хэзээ ч нааштай хандаж байгаагvй юм. Тэгсэн атлаа бид еер компанитай хамтраад ажлаа амжилттай явуулаад эхлэнгvvт ингэж ичихгvй хулгай хийж байгаа нь vнэхээр ес суртахуунгvй, ичгэвэртэй явдал юм. Яахав эхэндээ амжилт олно гэдгийг тэд мэдээгvй, итгээгvй байсан байж болox юм. Гэвч явцын дунд алдаагаа ойлгоод, хамтран ажиллах аргыг яаж ч эрэлхийлж болно шvv дээ. Гагцхvv том компани байж ингэж ичихгvй хулгай хийж, овилгогvй загнаж, улмаар хийсэн буруу vйлдлээ худлаа нvдэн дээр хvлээсэн мертлее цаагуураа хулгайгаар vргэлжлvvлэн зарсаар байгаад нь vнэхээр ой гутав.

11 comments:

  1. baidag l negen8/27/2010 6:25 PM

    odoo ed nar chin gurilaar dalimduulaad altan tariagiin tsenguuniig namnah geed baigaa yum shig nadad sanagdaad baigaan nam dagasan salbdainuud nam n muuhai bish iimerhuu salbarsan salbdainuud n muuhai bolgood baigaan ihenh orlogoo uls tortei hutgaldaj bosogdog tatvariin alban esnii hulgaich odoo bas devtriin zurag hurtel hulgailaad l oi gutahaas oor yaltai ch bileedee chi ene guril yamar orsoldoonii gazar bilee ter bas zah zeeliin bodit baidal uuntei uyaldaad yvaad baigaa zarim neg huvi humuusiin eliirel soliorliig yu gej bodoj bna bi bol altan tarigiin zov gej bodood baigaan

    ReplyDelete
  2. иймэрдүү бохир бизнес ямар ч салбарт байгаадөө. гол нь ийм тохиолдолд хууль эрх зүйн орчин нь яаж нөлөөлдийн бол доо...

    ReplyDelete
  3. Gadaadad baidag xumuust mongold bolj baigaa medeellees xotsroxgui baixiin tuld medee medeelliig bainga awch baix xeregtei baidag. Online-r damjuulan tanai efir-iig xuleen awch uzdeg. yerinxuuduu mongold bolj baigaa tulgatai medeelliig tanaixaar damjuulj olj awch chaddag gej boddog shuu. Bas uuriin tani xutlun yawuulj baigaa tuuxiin bogino xemjeenii tailbar medeelliig bas uzexed dawgui sanagdaj baigaa.

    ReplyDelete
  4. Сайн байна уу та.

    Твиттерээр дамжуулан энэ хуудаст зочилж байна.

    Таны бичлэгт дурдсан үйл явдалд шүүмжлэл өрнөөд л өнгөрөх нь хайран байна.

    Дээр дурдсан нөхдүүдийн “эс үйлдэхүй”-н эсрэг хууль зүйн дараах арга хэрэгслийг ашиглах хэрэгтэй байж болох юм.
    - “Аз хур” компанийн зүгээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан гомдол гаргах.

    Ингэх нь “Таван богд” гэх мэтийн томоохон компаниудын эсрэг Оюуны өмчийн газарт хандахаас илүү үр нөлөөтэй.

    Учир нь Өрсөлдөөний газрын байцаагч нь хяналт, шалгалтын ажилдаа Оюуны өмчийн газар төдийгүй шаардлагатай гэж үзсэн бусад байгууллагыг татан оролцуулах, хэрэгтэй мэдээллийг үнэ төлбөргүй гаргуулах зэрэг бүрэн эрхтэй.

    Мөн Өрсөлдөөний тухай хууль энэ оны 8 сарын 9-ний өдрөөс хүчин төгөлдөр болсноор улсын байцаагч нь зөрчил гаргасан этгээдийн тухайн бараа бүтээгдэхүүний борлуулалтын тодорхой хувиар торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах эрхтэй тул тус газарт хандах нь зөв алхам гэж үзэж байна.

    Танд илүү тодорхой мэдээлэл хэрэгтэй бол холбогдоорой.

    За амжилт хүсье.

    ReplyDelete
  5. baidag l negen-д: алтан тариагийн Цэнгvvнтэй би 100% санал нэг байгаа. манайхан удахгvй асуудал дэвшvvлсэн хэлэлцvvлэг сурвалжлага хийхээр ярьж байгаа. "...devtriin zurag hurtel hulgailaad l oi gutahaas oor yaltai ch bileedee" гэдэг чинь Таван богдын овилгогvй авир хэрхэн хэрээс хэтэрч байгаатай та бидний санал нэгдэж байгааг харууллаа. баярлалаа.
    gereltyortonts-д: урам егсенд баярлалаа. бид удахгvй веб сайтынхаа нийтлэлийн бодлогод еерчлелт оруулж, еерийнхее телевиз радиогоор явсан томоохон асуудал дэвшvvлсэн хэлэлцvvлэг ярилцлага нэвтрvvлгvvдийн текстийг буулгаж веб дээрээ тавьдаг болох гэж байгаа. ингэвэл илvv олон хvнд хvрэхээс гадна олны саналыг тухайн асуудлууд дээр тевлерvvлэх, тухайн сэдвийг хариуцсан сэтгvvлчтэй шууд еертэй нь харилцаж санал бодлоо солилцдог болох нехцел бvрэлдэх юм. 10 сараас иймэрхvv бvтцийг эхлvvлэхээр судалгаа бэлтгэл ажилдаа орсон байгаа.
    GalbaatarL-д: vнэтэй санал хэлсэнд баярлалаа. бид 1 дэхьд шударга ерселдеений газарт хандана. тэгээд нэмэлт зевлегее хэрэгтэй бол еерт чинь ханданаа. дахин баярлалаа.

    ReplyDelete
  6. Tavan bogdiin hamag bulai busarmag biznesiig delgesen tusgai nevtruuleg hed dahin hiigeed tsatshad zugeer. Tedniihen chine bas Mongol geriig oorsondoo patentlaad avtsan balai gazar biz dee?! 5-10 myangan jiliin tuuhtei nuudelchidiin buteel geriig gants tavan bogd omchilood avchihdag yostoi shog asuudal!!!

    ReplyDelete
  7. Таван богдын шүүхдээ нэр хүндэд нь халд. Компанийн үнэ цэнэ бизнесийн ёс суртахуун гэдэг ойлголтыг томчуудаасаа мэдрэх хэрэгтэй байх юм.

    ReplyDelete
  8. Энэ Таван богдын хууль бус үйлдэл нэг тийш шийдэгдсэн үү?

    ReplyDelete
  9. http://seriyoz.wordpress.com/2011/02/11/devter/
    bas neg hulgai

    ReplyDelete
  10. Энэ блогт анх удаа зочиллоо. Завгүй ажлын хажуугаар ингэж блог хөтлөн явуулж байгааг чинь магтаад ханашгүй. Эндээс жинхэн уран бүтээлийн үнэр, уран бүтээлчийн үнэр ханхалж байна. Тухтай сууж уншнаа. Мэдэж авлаа орж ирж байя. Амжилт хүсье. Сарантуяа.Б

    ReplyDelete
    Replies
    1. хэ, хэ энэ нийтлэлийг уншаад сонин л санагдлаа, хамтарч ажилласан саналд нааштай хариу өгөөгүй болохоор нь бас ингэж бичиж байгаа юм биү биз, ТВ , хэвлэлийнхэн дандаа ийм шантааны байдаг даа

      Delete