Ямар ааш нь xөдөлсөн юм бүү мэд, эрxэм гишүүн З.Алтай өөрийн хувь эзэмшдэг 25р суваг телевизээрээ манай телевиз рүү илтэд дайрсан мэдэгдэл, мэдээллүүдийг энэ долоо xоногжингоо явууллаа. Олон түмний өмнө xоол булаацалдаж байгаа юм шиг эвгүй юм даа гээд дуугүй xэд xоног явлаа. Ярьж байгаа зүйлээс нь xараxад манай OHPT-ийн туxай xуулийн заалтуудыг сайн мэддэггүй бололтой юм. Тэгэxээр нь "Таны мэдвэл зоxиx xуулиуд" гээд цуврал явуулж, xуулийн заалтуудыг нь сануулж өгөx арга xэмжээ авлаа. Гэвч энэ нь xуулийн мэдлэгтээ ч биш, арай өөр зорилготойгоор гуйвуулсан кампанит ажил явуулж байгаа нь тодорxой болоод явчихлаа. Иймд аргагүйн эрxэнд эрxэм гишүүнд xаяглан дарааx мэдэгдлийг гаргаxад xүрлээ. Уг мэдэгдэл маргаашийн зарим өдөр тутмын xэвлэлүүдэд мөн xэвлэгдэx болно.
УИХ-ын гишvvн З.Алтай Танаа
Таны хугацаа нь дууссан ч ерөнхийлөгчөөр нь ажилласаар байгаа «Tелевизүүдийн холбоо» нэртэй ч үнэн хэрэгтээ хувийн телевизүүдийн ЭЗДИЙН ХОЛБОО-ны тодорхой зорилго бүхий мэдэгдэл, гуйвуулга бүхий цуврал мэдээллүүд сүүлийн өдрүүдэд таны хувь эзэмшиж, охин тань захиралаар нь ажилладаг 25-р телевизээр байнга давтагдах боллоо.
Хэдийгээр дээрх мэдэгдлийг ХОЛБОО-ноос хэмээн хаягласан ч энэхүү ЭЗДИЙН ХОЛБОО-нд нэгдээгүй, бүртгэлтэй байдаг ч энэ удаагийн кампанит явуулгад тань оролцохыг хүсээгүй бусад телевизүүд, мэргэжил нэгтнүүд олон байгааг бид олж мэдсэний учир энэхүү ил захидлыг эрхэм гишүүн танд шууд хаяглан xүргүүлж байна.
Энэ холбоонд ОНТ-ийг нэгдэх саналыг анх байгуулахдаа Та тавьж байсан гэдэг. Гэвч 2005 онд УИХ дахь төвч шударга гишүүдийн буянаар батлагдсан Олон нийтийн радио телевизийн тухай хуулиар манай байгууллага өөр шиг тань эрх мэдэлтэнд бус зөвхөн олон нийтийн эрх ашигт үйлчлэх хуулийн өмнө хүлээсэн үүрэгтэй болсон тул ямар нэг ашиг сонирхлын байгууллагад нэгдэх учиргүйг ухамсарлан таны санаачилан нэгтгэсэн тэрхүү ЭЗДИЙН ХОЛБОО-нд гишүүнээр элсээгүй билээ.
Хэдийгээр бид танай холбооны гишүүн биш ч, танай байгууллагын үйл ажиллагааг анхааралтай ажиглан харж дэмжиж ирсэн билээ. Монгол улсад телевизийн урлагийг хөгжүүлэх, уран бvтээлийг хөхүүлэн дэмжих, ёс зүйт сэтгүүл зүйн зарчмыг хэвшүүлэхэд эрхэм Tанаас олон түмний нүдэнд өртөхөөр томоохон хэмжээний ажил хийж байсныг бид одоо болтол олж хараагүй байна. Харин айл гэрийн хойморт үнэгvй зочилж, насны зааггүйгээр олон нийтэд шууд хүрч, оюун тархи, ухамсар хүмүүжилд нь нөлөөлж байдаг телевиз хэмээх мэдээллийн хүчирхэг хэрэгслээр дарс, шар айраг сурталчилах эрхийг Та их хурлын гишүүний ёс зүйн зарчмаа зөрчин байж, ашиг сонирхлын зөрчилтэйгээ үл хайхран зүтгүүлсээр хууль болгон батлуулж, өөрийн эрхэлдэг телевизийн бизнесийн ашгаа нэмэгдүүлэх өчүүхэн зорилгын төлөө залуу хойч үеэ согтууруулах ундаанд уриалан дуудсанаас өөр эрхэм Таны хийсэн дорвитой ажлыг бид одоо болтол олж хараагүй байна.
Та төрийн түшээгийн ёс зүйн зарчмаа уландаа гишгэж, хувьдаа өмчилдөг телевизийнхээ эрх ашгийн төлөө улайран зүтгэж байдаг нь ганц энэ үйлдэл бас биш юм.
2005 онд ОНРТ-ийн хууль батлагдах гэж байхад Та ОНРТ зөвхөн төсвийн мөнгөөр л ажиллах ёстой гэж улайран зүтгэж, телевизийн урлагийг хөгжүүлэх хамгийн чухал санхүүжилтийн эх үүсвэр болсон зар сурталчилгаа явуулах эрхийг Олон Нийтийн Телeвизээс салгах гэж уйгагүй зүтгэл чармайлт гарган удаа дараа оролдож, улмаар тэр үеийн ерөнхийлөгчөөр хүртэл хориг тавиулж санасандаа хүрч байсан билээ. Уран бүтээл хийх зар сурталчилгааны орлогын эх үүсвэрээс нь салгаад, зөвхөн төсвийн цалин дээр үлдээчихвэл энд олигтой хүн үлдэхээ больж, улмаар сүйрэх хэмжээнд очно гэсэн таны энэ далд санаа амьдралд хэрэгжсэнгүй, телевиздээ сэтгэлтэй олон уран бүтээлчдийн нөр зvтгэлээр энэ байгууллага эргэн сэргэж эхэлсэнд Та илтэд бухимдаж байгаа нь «Ерөөс ОНТ-д төсвөөс мөнгө өгдөгийг зогсоох хэрэгтэй» хэмээн хэлж байгаагаас тань тодорхой байна. Учир нь тэртээ таван жилийн өмнө Tа «…ерөөс энэ байгууллагыг тараагаад, хувийн телевизүүдэд байрыг нь үнэгүй өгчих, төсвийг нь хуваагаад авья» хэмээн зүтгэж байсныг олон хүн гэрчилдэг.
Мөн 2008 онд ОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн гишүүд солигдох гэж байхад хараат бус байх хуультай энэ байгууллагын удирдах дээд байгууллагад Та өөрийн хувийн эрх ашгийн төлөөллөө оруулах гэж хичнээн их лобби хийж явсныг мэдэх эрхэм гишүүд их хурал дотор одоо ч байгаа.
Монголын Vндэсний Олон Нийтийн Телевиз бол эрхэм гишүүн Таны ажил амьдралын гараагаа эхэлсэн, олон түмэнд танигдах эх суурийг тавьсан, улмаар таны богино боловч хэсэг хугацаанд толгойлж байсан, жудагтай монгол эр хүний хувьд эргэж нулимаад байх газар тань биш л баймаарсан.
Тиймээ, нам засаг эрх мэдэлтнүүдийн мэдэлд олон жил үйлчилж асан төв телевиз хуулиар олон нийтийн статустай болоод удаагvй, шилжилтийн үеийн туулах учиртай олон саад бэрхшээлүүдийг гэтлэн, алхам алхамаар урагшилж, олон түмнийг байлдан дагуулсан томоохон бүтээлүүдийг туурвиж, бас ч гэж чамгүй амжилттай явааг сүүлийн үеийн хөндлөнгийн байгууллагуудын судалгаанууд нотолж байна. Уул нь Та энэ бүхэнд ингэтлээ атаархан хорсох бус, харин ч баярлаж бахархах учиртай хүний нэг баймаар.
Та телевизийн урлагийг хөгжүүлэх хамгийн чухал санхүүжилтийн эх үүсвэр болсон зар сурталчилгаа явуулах эрхийг Олон Нийтийн Телeвизээс салгах гэж уйгагүй зүтгэл чармайлт гарган удаа дараа оролдож байсaн ч учир мэдэх хүмүүс Их Хуралд байсны ачаар хуулинд ОНТ-ийг тухайн өдрийнхөө нийт хөтөлбөрийн цагийн 2%-д тэнцэх хэмжээнд зар сурталчилгаа явуулахыг ОНРТ-ийн тухай хуулийн 13.3 дахь заалтаар баталгаажуулж өгсөн юм. Бид телевизийн томоохон xэмжээний бүтээлүүд болох «Хэцүү Анги», «Тусгай Салаа», «ХХ зууны монголын түүхийн он дарааллын хуанли» зэрэг олон тvмний таашаалд нийцсэн төсөл хөтөлбөрүүдийг ивээн тэтгэж, нийгмийн хариуцлагаа хамтран хэрэгжүүлсэн Монголын Vндэсний үйлдвэрлэгч компаниудыг хуулинд заагдсан 2%-ийнхаа хэмжээнд багтаан сурталчилж байгаа бөгөөд үзэгч олон түмэнд ч эдгээр компаниудын тухай мэдлэг мэдээлэл олж авах сонирхол байгааг эрхэм Tа ойлгож байгаа.
Гэхдээ бид кино болон нэвтрүүлэг, мэдээг дундуур нь таслан реклам, арилжааны зар сурталчилгаа явуулдаггүй, xуулиа чандлан сахисаар ирсэнд үзэгч олон талархалтай ханддаг билээ.
Бид олон түмний болоод тэдний төлөөлөл болсон үндэсний зөвлөл, дотоод болон мэргэжлийн аудитууд, өөрийн хуулийн хяналт дор ажиллаж байгаа болно. Таны шаардсан шаардаагүй бидний ажлыг жил бүр мэргэжлийн аудитын газраас шалгаж, тайлангаа хараат бусаар гарган, өдөр тутмын сонинуудад бүрэн эхээр нь нийтэлсээр ирсэн.
Oлон түмний татвараас бүрддэг Монгол Улсын төсөв ганц ОНТ-ийг биш, хувийн телевизүүдээс 9-т нь улс орон даяар нэвтрүүлгээ үнэгүй дамжуулах эрх олгосон. Эдгээр 9 сувгийн нэг болох Tаны хувийн телевизийн сувгийг дамжуулахад улсын төсвөөс өгч байгаа 1 тэрбум 200 сая төгрөг татвар төлөгч ард түмний хармаанаас гарч буйг Та мэдэж байгаа.
Хэрвээ та шударга ёсны тухай ярьж байгаа бол ганц өөрийн телевизээс гадна биеээ даан үйл ажиллагаагаа явуулдаг бусад телевизүүдэд яагаад төсвөөс сувгийн цацалтын мөнгө, өдөр тутмын сонинуудад шуудангийн тараалтын мөнгө өгөхгүй, зөвхөн 9-хөн телевизэд давуу эрх олгон сувгийн төлбөрийг нь улсын төсвөөс өгдөгт тайлбар сонсмоор байна.
Хэрвээ та шударга өрсөлдөөний тухай ярих гэж байгаа бол Таны хувийн телевиз ч, ОНТ ч аль аль нь төсвөөс мөнгө авч, улс орон даяар цацагдаж байгаа. Ямар ч цагийн хязгааргүйгээр 24 цагаар ч нэвтрүүлж ашиг олж болдог зар сурталчилгааны орлогын бүрэн эрх Tаны хувийн телевизэд нээлттэй байна. Энэ бүх орлого эзэн таны хармаанд ордогоос бус уран бүтээлд тань хэр шингэж байгааг бид төдийгүй зар сурталчилгаа явуулдаг компаниуд ч олж харахаа больсон нь бодит зүйл бус уу. Тэгэхээр сайн бүтээлээрээ шударгаар өрсөлдье.
ОНТ төрийн нударгаар далайлган компаниудаас зар сурталчилгааг нь булааж аваx боломжгүй, харин чанартай сайн бүтээл олныг туурвиснаас тэд хамтран ажиллахaap бидэнд хандаж байгаа юм.
ОНРТ-ийн хуулийг санаачилан батлуулсан УИХ-ын эрхэм гишүүд дэлхий нийтэд хүчээ авсан мэдээллийн томоохон хэрэгслүүд болох Английн BBC, Германы Дойче Велле, Японы NHK, Aмерикийн PBS бүгд улсын төсвөөс буюу олон нийтийн татвараас санхүүждэгийг судалж мэдээд, OНТ-ийн нийт санхүүжилтийн тодорхой хувийг улсын төсвийн дэмжлэгээр, үлдсэн хувийг ивээн тэтгэлэг, хандив тусламж, үзэгчдийн хураамжаар бүрдүүлж байх тогтолцоог хуульчилсан билээ.
Эдгээрийн хамгийн чухал хэсэг болох ивээн тэтгэгч байгууллагуудаа олон түмэнд хуульд заасан хэмжээнийхээ хүрээнд танилцуулж байгааг та буруутгаж, ОНТ-ийн хэдэн зуун ажиллагсад уран бүтээлчдийн амьдралын баталгааг хангах гол эх үүсвэр болдог улсын төсөв хэлэлцэхийн өмнө олон түмнийг төрөлдүүлэх зорилгоор илтэд бодлоготойгоор явуулж буй Таны энэ үйл ажиллагаа ОНТ-ийг удирдаж, энд тодорхой хэмжээгээр өөрчлөлт шинэчлэлт авчирах гэж хичээн зүтгэж байгаа миний эрх ашгийг ноцтойгоор хөндөж байгаа тул Таныг би энэ явуургүй үйл ажиллагаагаа зогсоохыг шаардахын хамт танай телевизийн хамт олныг чанартай сайн бүтээлээрээ шударгаар өрсөлдөхийг уриалж байна.
Монгол Улсын Хууль тогтоох дээд байгууллагад сэтгүүлчдийн армийг төлөөлж суудал эзэлсэний хувьд монголын сэтгүүл зүйн хөгжилд танай манай гэсэн ялгавартай сэтгэлээр бус, төвч шударгаaр хандаж ажиллаасай гэж эрхэм Танаас хүсье.
Эцэст нь олон түмэн үзэгчиддээ чанартай сайн бүтээл хүргэхийн төлөө мэтгэлцэж, сэтгүүл зүйн цаашдын хөгжлийн хандлага тогтолцоог эрүүл саруул байлгахын төлөө хамтран тэмцэж байх ёстой атал аягатай хоол булаацалдаж байгаа мэт тулга тойрсон хэлцэлд ОНТ-ийг татан оролцуулж байгаа энэ ичгэвтэр үйлдэлдээ Таныг Монголын телевизийн нийт уран бүтээлчид, сэтгүүлчдээс уучлал хүсэх байх гэж найдаж байна.
ОНТ хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу шилжилтийн үеийн энэ мэт бэрхшээлээ хурдан гэтлэн давж, үзэгч тvмнийхээ эрх ашгийн төлөө үйлчлэх үүргээ цаашид ч бодитойгоор хэрэгжүүлсээр байх болно.
OНТ-ИЙН ЗАХИРАЛ Ц.ОЮУНДАРЬ
Undesnii olon niitiin tv ugasa surtalchilgaa yavuulah ni zohimjgui yum bish uu
ReplyDeleteЭхлээд зохимжийн тухай ярихаасаа өмнө хуулинд юу гэж заагдсан тухай хангалттай үндэслэлээр бичсэн байхад уншчихаад саналаа өгөөч. Ер нь бол ОНТВ болон ОРТ (Орос хувилбар) нь амь насанд хүрдэг ч тохиолдол бий Листьев г.м.
ReplyDeleteОюундарь захирлын дэмжиж байна. Нэгэнт хууль гэж байгаа бол түүнийгээ баръя. Хэрвээ мөнгө өгөхгүй сурталчилгаа явуулахгүй гэж байгаа бол энэ төр өөрийнхөө үйл ажиллагаагаа мэдээгээ явуулсныхаа төлөө мөнгөө төлөг
Оюундарь ирснээс хойш Үндэсний ТВ амилсан. залуу үзэгчидтэй болсон. Баяр хүргэе. Алтай гишүүн хуулиа баталсан бол биелүүлж байхад нь бүү саад болно уу.
ReplyDeleteEne Altai yamar balai etgeed ve?! Ooroo OHPT-oos hamag yumaa zaalguulj mergejilee surch avsan etgeed biz dee. Tegsen 20 jiliin daraa ooriinhoo torj osson golomtoo evdej nuraah gej dairdag. Mongo arggui huniig chotgor shulam bolgodogiin jisheeg (noyon).Altaigaas ajiglamaar yum baina shuu!!
ReplyDeleteDelhiin oligtoi ali ch orond ulsaasaa sanhuujilt avdag tov TV ajilladag ene n ulsiin yuronhii medeelliin alband golloj oroltsdog tuunii hamrah hureeguig n huviin tv-uud hamarch ogdog.
Torson golomt ruugaa dairch davshildag Altai yostoi undesnii shivshig!!!!!
Би ТВ салбар, сэтгүүлзүйтэй огт хаа хамааралгүй хүн л дээ. Гэхдээ бол Оюундарь захиралтай МҮОНТВг дэмжиж байна. Балай солонгос савангийн дуурь залхтал гаргаж залуусын тархийг угаадаггүй, элдэв захиалгат суртал нэвтрүүлэг явдаггүй, реклам үзээд байгаа кино үзээд байгаа нь ялгагдаггүй, элдэв өмд гутал сурталчилсан хог мэдээ явдаггүй гээд тоочоод байвал МҮОНТВ үнэхээр шинэ түвшинд гарсан нь үнэн. Гэхдээ цаашид хийх, сайжруулах зүйлс их бий. Цаашлаад бүрэн англи хэлээр хэлээр дэлхий даяар цацагддаг глобаль сувагтай болох гэх мэт... Реклам огт явуулахгүй байна байхгүй, 2% бол боломжийн тоо шүү дээ. Тэгвэл арилжааны сувгуудийн нэвтрүүлгийн хэдэн хувийг зар сурталчилгаа эзлэж буйг тооцвол хэдэн хувь хүрэх бол. Алтай гишүүн харваас ёс зүйгүй үйлдэл гаргаж байна.
ReplyDeleteСаналаа хуваалцсан бvx xvмvvст баярлалаа. Итгэлийг тань алдахгvйг хичээн ажилланаа.
ReplyDeleteblogiig tani shimten unshdag. amjilt husii. amerkiin yaruu nairag geed nomin shulguudiig ih saihan orchuulsan bn lee. orchuulgiin ajild tani dawhar amjilt husii.
ReplyDeleteОюундарь захиралтай МҮОНТВг дэмжиж байна.
ReplyDeleteBi suuliin ued mongold baixgui baigaa, gexdee gadaadad suugaa xumuus
Tusgai salaa geed mash ix yaridag, ene chini tom amjilt shuu dee
hen yamar bodoltoi baih n gol bishee negent olonhoor batlaad garagsan huuli ymar bna teriigeel dagna 2% bol ter hemjeendee l bari tegeed ter altai yamar huseleer yu hiih n hamaagui ter muusain medegdlee bogsondoo chiheed sansarluugaa nisehuu esvel said naraa mallaj tosovoos salagdag mongoo nemnuu hamaa alga uran buteel bolon ajilah zarchimaaraa olon niited huleen zovshoorogdoj chadaj l baival boloo hediigeer olonhi ymagt zov baiddagui ch gesen odoohondoo tednii aysiig dagahaas oor yaltai humuus ih judaggui baihiimdaa dandaal ergeed hool idsen togooruugaa nulimaad l
ReplyDeleteҮндэсний тв бол тв-н салбарын донор шүүдээ. Тэнд л хамгийн сайн уран бүтээлчид ажилладаг.
ReplyDeleteOyundari, Naranbaatar nar mash sain ajillaj bgaa, bi soninii hvn l dee, gehdee ene olon tv-ees mgl tv-eegee l uzdeg, arai l uchirtai bdag yum. TV9, UBS bas jaahan uzne, busad ni hetsuu bolj dee, Uran bvteelgui, ydahnee oligtoi ch tv studio-gui l bn shte. Iim mayagaar uran bvteel hiine gej bhgui l dee, munguur bish bag, hamt olon, setgeleeree shan bvteeliig tuurwidag. Iimd olon angit kinonoos ehleed olon shine zuil hiih gej oroldoj bgaag chini setguulchiin huwiar harj, demjij ywaa shuuu, Ta naraas ushuu setgel, chadwar bid shaardah bolno, ulam daichin bgaarai. Z.Altai metiin humuus yahaw dee, tedend unuudriin ashig sonirhol l iluu bgaa. Ard tvmen bvgdiig harj bgaa.
ReplyDelete2 huwid ni l rek ywuulahad iim hemjeend yum hiij chadaj bgaa yum chini 20 huwi bolgowol bvr alsan uran bvteel hiih ni ee. kkkk. ene olon uran bvteelchtei gazar 2 bish 20-ios ch iluu rek uguh erh olgo. Setguulchdiig ni henii ch dor oruulahgui tsalinjuulj, amidruul. Medeelliin ayulgui bdal hamgaas chuhal. Tegeheer gants nuluund orchihgui ywaa tv-ee bid iim mayagaar shiidchihmeer sanagdaad bgaa l yum daa...za tdg helie gewel zunduu l yum bn doo.,.Oyundaridaa amjilt husie ee.
ReplyDeleteIluu ih bololtsootoi huviin TV-iinhen Tusgai salaa zereg eh ornii uzeld tustai yum hiij chadalgui aldsandaa jotoorhood jotooch orovdoltei mongol zan n hodlood baigaa yum bailgui dee. 2013 on hurtel tsereg burtgeliin norm anh udaagaa duussan gej baina. Ene n OHPT yamar chuhal niigemiig hodolgogch huch bolhiig haruulna. Altai oligtoi ajil hiisen humuusees suraltsaj 25-aa saijruulna biz haranhui burangui zanshilaar jotoorhoj dairah bol 21-r zuund ogt baij bolshgui feodliin uzegdel bainaa!! Altai back to drawing board you suck!!
ReplyDeleteЕр нь ТВ их эмзэг зүйл шдэ. Японд тэр том улсад улс даяар цацдаг суваг ердөө 12 л байдаг. Дээр нь маш нарийн хяналттай. Монголд тэр олон сувгийг улс даяар цацаад байх хэрэг байгаа ч юмуу. Тэрийг нь бид нар төлдөг нь бас юу вэ. Хэрвээ бид нараар төлүүлдэг юм бол бид тэрийг нь сонгомоор байна. Бас энэ ТВ чат энэ тэр гэсэн юм замаа алдаж байна. Хүмүүсийн оюун санаа, ухамсарт шууд хүрдэг энэ Монголын ТВ-ийн асуудал нэг л анархи байдалтай болоод байгаа нь анзаарагдаж байгаа. Алтай гуйн ТВ-ийн хувьд тэрийг үздэг ч үгүй болохоор мэдэх юм алга.
ReplyDeleteИдэх хоолоо булаацалдаж байгаа нь үнэн юм даа, Оюундариа. Хэрэв ичихгүй шинэ хууль гаргаад зар сурталчилгаа явуулахыг хоригловол ТВ эфир эзэгнэнхэн төрсөн улс төрчдөөс секундээр хэмжин мөнгө авч дээ. Бүр мэдээгээр гарсан ч мөнгө нэх. Танайх мэдээний ММ агентлагийн ажлыг нэг эргэж харахгүй бол их баргар мэдээ, хэдэн ОД гарахаас өөр сонсууштай, үзүүштэй юм алга. Ядаж мэдээгээ гайгүй сайхан сэтгэлд өег жижиг мэдээлээр дуусгаж болдоггүй юм уу?Усны шувууд ирлээ ч гэдэг юм уу, гурван ихэр төрлөө ч юм уу гэгээлэг зүйл дутагдаад байна.
ReplyDeleteMNB-ee demjij yabdag shuu Zaluu uzegchtei bolson gedeg ni ch unen ,sain nebtruuleg sain tsubralch xiideg bolson. End xen ch sanal zoroxgui bx.
ReplyDeleteOyundari zaxiralaas asuux zuil bna. Kino alba uran buteeliin 5r negdel bolson bna lee. Ene albiig ulam sain bolgox tal deer ooroor xelbel orchuulgiin kinonuudiig SINXRON orchuulgatai bolgox tal deer xeden jiliin omno duunii nairuulagch Ichinxorloo egch Daramsuren ax nartai uulzaj bxad SINXRON bolgox yostoi gej bsan. Toxooromj l asuudal gej bx shig bsan. Ene tal deer tanii bodliig sonsmoor bna.
Алтай гишүүн элий балай болоод байгаа юу, эсвэл албаар элийрч балайраад байна уу? Бараг л МҮОНТ-ийг тараагаад, оронд нь 25 сувгийг цацвал таарна гэж хэлж байна лээ.
ReplyDeleteАлтай гишүүн нээрээ л Алгүй гишүүн болсон байна лээ дээ. Манай тойргоос гарсан юм. Хайран санал минь
УИХ-ын гишүүн Алтай болимоор юм. Төрийн түшээ болчихоод иймэрхүү юмаар хөөцөлдөж байгаа нь арай л биш санагдаад байгаа. Оюундарь захирлыг дэмжиж байна. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгааг. Алтай гишүүн хуулиа өөрчлөх гэж хичээсэн нь дээр дээ.
ReplyDeleteMNB-iin kinog uzdeggui ail baihgui bolson, yamar olon saihan shine nevtruulguud garch baigaa bilee. Altai gishuunii 25-r TV getel onoodor boltol yamar mongo gargaj yamar nevtruuleg hiij olnii hurteel bolgov? Ooroo yaduu setgelgeetei uchir hezee ch oligtoihon mongo bosgoj, dalaitstaihan nevtruuleg ene TV HEZEE CH HIIJ BAIGAAGUI. Buh nevtruuleg ni neg l tiim ungu zus muutai, sain setguulchid ni udaan togtdoggui, gadaadad togsson hel ustai olon ulsiin turshlagatai humuus bol tsaling ni golood hezee ch orohgui iim l TV shuu dee.
ReplyDeleteHarin Mongol TV uneheer ondor hogjiltei ornuudiin TV-uudiin jishgeer serial hiij, zaluuchuudiin tsengeent nevtruuleg ch hiij,buh nasnii buh torliin uzegchded zoriulsan uneheer saihan nevtruulguud hiij baina.
MNTV-iin onoodriin nevtruulguud shig yum hiih geed uz dee, Altai gishuun ee, ta chaddag yum bol yadaj 20 (50-aa bolyoo) tsurval kino hiigeedeh dee, chadahgui shuu dee!!!!
SHUDARGAAR ORSOLDOY!
Таны блогийг уншхад үргэлж таатай. Байна. Ийм зүйл уншхад бас эвгүй л юм.. Алтай гишүүн бол ягаад ч биш байна. МҮОНТ бол маш амжилттай явж байгаа тв гэж хэлхэд хэлсдэхгүй гэж бодож байна.Сүүлийн үед гаргаж байгаа уран бүтээлүүд нь маш ихээр сэтгэлд хүрч байгаа гэдгийг хэлэе. Өөр олон юм бичээд яхав байнга уншдаг. Амжилт хүсэе таньд!
ReplyDeleteхэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. миний татварт өгсөн мөнгө тэдгээр хов жив, тв чат, садар самуун гаргадаг хувийн телевизүүдийг тэтгэдэг гэж даанч мэдсэнгүй... энэ олон ТВ-нуудыг дахиж бодож үзэх л асуудал юм шиг байна.
ReplyDeleteУран бүтээлийн хувьд сүүлийн 3 жилийн турш гадаадад амьдарсан болохоор санал шүүмж хэлж чадахгүй нь... ямартай ч манай 4 настай дүү "Тусгай Салаа" киноны дууг дуулаад л байх юм байна лээ. Та юу гэж дуулдаг гэж бодож байна? хэхэ
Тусгай салаа алхана
Тугийн доор жагсана
Тусгай салаа ...
...................
ТУСГАЙ САЛАА ТӨГСГӨЛИЙН АНГИ
үгийг нь жаахан буруу бичсэн байж магадгүй. Эндээс харахад "Тусгай Салаа"-г ямар ч байсан 4+ насны ангилалд оруулж болох нь хэхэ.
Ажлын амжилт хүсье.
Ажлын амжилт хүсье!
ReplyDeleteIim website baidgiig say olj medlee. MYOHPT shine dewshild hurch chadaj baigaa gants televiz Er ni bol busad MGLiin baitugai olon televizuudees hamaagui deer bolj chadaj baigaa. Jishee ni l gehed amerikiin ihenhi televiz hund heregtseegui reklam surtchilgaa mash ih yawuuldag Uzuuldeg gants yum ni reality show gesen neren door unen hudal ni medegdehgui zuils gargadag. Oyundari zahiraliin bichsend buren sanal niilj baina. Altai gishuun yos judag bas baimaar. Ene link-d bas ih bolovsrol undur humuus ordog ni ch bichsen comments-oos ch haragdaj baina Bayar hurgei
ReplyDelete