Өнеедер Монголын соел яруу найргийн академиас эрхлэн гаргадаг Гvнv сэтгvvлийн сvvлийн дугаарыг олж авлаа. Уг нь Мэнд-Ооео аав маань сэтгvvл гарсан тухай хэд хоногийн емне хэлсэн ч би хедее явж байсан болохоор олж авч чадаагvй байсан юм. Сэтгvvлийн энэ дугаарт миний хvv Наранбаатарын Билгvvдэйгийн бичсэн "Хувь заяаны эхлэл" эсээ нийтлэгдсэн юм. Хvv маань одоо АНУ-ын Калифорн мужийн Сан Рамон хотын ахлах сургуулид суралцаж байгаа. 1995 онд Улаанбаатар хотод терсен Билгvvдэй хvv маань амралтаараа евеегийнхее оффист сууж хичээлээ давтаж байхдаа компьюторт нь энэ эсээгээ vлдээсэн байсныг евее нь олоод надаас орчуулж егехийг хvссэн юм. Хими биологийн хичээлд сонирхолтой эрдэмтэн судлаач болно гэж ярьдаг хvvг маань яруу найрагч евее нь юм бичнэ гэдэгт vргэлж итгэж, урам егч, дэмжиж байдгийм. Учир нь Билгvvдэй маань бvр 3 настай байхдаа л сонин содон зvйрлэл хэллэгvvд хэлдэг байснаас заримыг нь евее нь тэмдэглэн авч vлдсэн байдаг. Миний санаж байгаа заримыг дурьдвал: "евеегийн гэдэс талх шиг, миний гэдэс тvvний зvсэм шиг", "еглее босоход хvний нvvр царайлаг байдаг, евее эмээтэй нvдээрээ ярьдаг" гэх мэт. Энэ авъяас нь удалгvй байхгvй болсон ч, харин сургуульд орсон хойноо хvv маань уран зохиолын хичээл
ийнхээ эсээ, зохион бичлэгийг гаргуун сайн бичиж эхэлсэн юм. Тvvний 7-р ангидаа бичсэн «Нисэж буй тэшvvр» нэртэй егvvллэг нь сургуулийн уран зохиолын хичээлийнx нь ном бvтээх теселд шалгарч бие даасан ном болон цеен тоогоор хэвлэгдэн гарсан нь тvvний анхны бvтээл байлаа. Ингээд Гvнv сэтгvvлийн сvvлийн дугаарт хэвлэгдсэн хvvгийнхээ бичвэрийг еерийнхее орчуулсантай блогтоо нийтэлж байна.
Хvvгийн маань евее, зохиолч яруу найрагч Г.Мэнд-Ооео луу жилтэй бегеед хvv маань энэ эсээгээ луу жилтэй овгийнхоо хувь заяаг vргэлжлvvлж байгаа утгаар бичсэн байна.
The Beginning of Destiny
by Billy Naranbaatar
The wind flowed through my perfectly positioned scales and my image floated in the river below. The breeze was just the perfect amount and it made my scales tingle with joy. The brilliant light from the life giving sun extended to every single shadow giving everything warm, glowing energy. When you fly in these conditions, it was like nothing you’ve ever felt before. It was exhilarating fun, relaxation, and a calming experience all at the same time. Flying like this fuels a dragon’s spirit and it strengthens their inner flame. This is exactly what I was feeling.
I am Bilguudei the curious dragon. My title is the curious dragon because I explore and learn about everything that is new. That’s just me and my nature. Every dragon has a nature and mine is curiosity. My father’s was courage, and my mom’s were beauty and wisdom; she is the only dragon in history with two natures at the same time. We dragons all are skilled in many things which exceed the elf’s skill by way to much but the only thing that keeps them superior is their magic. We dragons have never had magic. That is one thing I’ve wanted since I was a youngling, magic. I want the power to move things with words, the power to make things possible with my mind. That is my dream.
As I was flying that day, I felt a strange presence. There was something wrong in the air but I just ignored it. It didn’t seem to be a big problem. Then, suddenly, I saw a blur in the sky and in opened into a hole. First it was just a small opening, but then it turned into a big, gaping whole in the sky. It was the weirdest thing I ever saw and I was curious to see what it was. So, I flew over and examined the hole. It was strange and pitch-black inside. First, I put my finger in, then my arm, then my whole body. Inside, it was strange, and still completely dark. I suddenly got a bad feeling and I knew it was dangerous. I wanted to get out as fast as possible so I flew full speed to the opening. When I was just inches away from escaping, the opening closed and my wings folded itself and I fell. I fell and fell for what felt like hours but then something hit me and I fainted. Dragons, especially males, don't faint easily but I did. Somehow.
As my eyes slowly opened, there was a strange creature putting something soft and warm on my head. The thing on my head eased my pain and calmed me. When I looked at the creature, it resembled an elf but it wasn’t nearly as elegant and it didn't have those pointy ears the elves are known for. While I was still in deep thought about what this creature was, it said, “I can help you.” It was a strange voice especially because I was hearing it in my head. It was strange and wonderful just like elf magic. Then it thought to me, I will take you back home.
Can he really take me back? I thought to myself.
“Yes I can,” he said this time with his voice.
“Then help me,” I said in his language (we dragons have a natural ability to understand and speak any language if we hear it).
“I will do my best, but you’re going to do it, not me,” he explained.
“What do you mean!? You’re the one with magic!” I exclaimed.
“No it’s not me at all, it’s you,” he said calmly.
“Dragons don't have magic!” I told him.
“Well you do. You were the one who made the portal out of your curiosity, you were the one who read my mind, and you are the one who will bring yourself home. It was all you,” he explained.
“What?” I asked in total shock.
“Yes, you are the beginning of dragon magic,” he said.
“But that’s just not possible!” I said frustrated now.
“It is and it will be up to you to save the dragons,” he finished.
Now, I was starting to realize that he was saying the truth. Somehow I just knew he was right. I don't know how but I could just tell.
“Now,” he said, “It’s time for you to go.”
“No, not yet. Tell me more!” I begged.
“You must go back and save your race. You must figure out your powers yourself. That is the only true way,” he explained.
“Ok. I understand but how do I get home?” I asked.
“All you need to do is dream it and it will happen,” there was a pause and he went on, “There isn't any more I can teach you now.” When I nodded my head he said, “Now go. Teach your people your newfound power, for they have the same ability, and save your race from extinction!”
Now I was ready to go and I sat down and dreamed. I concentrated harder than I’ve ever done before and sadly, nothing happened. Then, when I opened my eyes to ask tell him it wasn’t working, I was home! This was something big. This was the beginning of a new dragon era. This is the beginning of destiny.
ХУВЬ ЗАЯАНЫ ЭХЛЭЛ
Translated by Oyundary Tsagaan
Эрчээ аван эгц төгөлдөр байрласан далавчны минь завсраар салхи исгэрэн шуугиж, доор урсах голын урсгал толионд сvvдэр минь хөвж яваа мэт харагдана. Салхины сэвшээ далавчийг минь сэлгvvнээр таалан илбэх нь нэг л жаргалтай, сэтгэл дvvргэcэн мэдрэмж төрvvлнэ. Aмьдралыг тэтгэгч нарны aлмааз мэт цацарсан гэрэл өчvvхэн сvvдрийг ч vл ялган эгнэшгvй гэрэл, элч дулаанаа харамгvй хайрлаx ажээ. Яг л ийм, бvх юм төгс төгөлдөрөөр зохицсон орчинд нисч явахад урьд нь хэзээ ч мэдэрч байгаагvй тийм гайхамшгийг луу мэдэрдэг юм. Энэ бол сэтгэлийн цэнгэл, хөөрөл баяр хийгээд амар амгаланг бvгдийг нэг дор мэдрэх содон тохиол. Чухамхvv ийм л шатахуунаар цэнэглэгдээд нисэхэд луугийн сvр сvлд сэргэдэг бөгөөд энэ нь тvvний дотоод галыг өрдөн асаадаг. Яг одоо нисч байхдаа миний мэдэрч байгаа зvйл бол тэр л гайхамшигт сэрэл.
Би шинэ бvхнийг сонирхoн суралцахыг хvсдэг сониуч хочтой Билгvvдэй хэмээх луу. Би ийм л төрсөн, энэ миний төрөлх чанар. Луу болгон өөрийн гэсэн цорын ганц давтагдашгvй чанартай байдаг. Минийx бол сониуч зан. Харин аав маань эр зоригтой нэгэн байсан бол миний ээж төрөлхийн vзэсгэлэнтэй бас дээр нь ухаантай. Ийнхvv xоёрын зэрэг төрөлх чанарыг зэрэг цогцлуулсанаараа миний ээж луугийн тvvхэн дэх цорын ганц vзэгдэл нь юм.
Луугийнхан бvгд л тал бvрийн авъяастай, одой хvмvvсийн хийж чадах бvхий л зvйлсийг чадварлагаар эзэмшсэн байдаг ч, тэд ид шидтэйн улмаас луугийнхнаас арай дээгvvрт орсоор ирсэн билээ. Учир нь луугийнхан хэзээ ч ид шидтэй байсангvй. Хар нялхаасаа эхлэн vргэлжид хvссээр ирсэн нэг л зvйл минь ид шид хэмээх тэр гайхамшиг. Би vгээр юмсыг хөдөлгөж, оюун ухаанаараа бvxнийг бvтээж чадах тэр их хvч чадлыг эзэмшихийг хvсдэг байв. Энэ бол миний мөрөөдөл.
Тэр өдөр би нисэж байхдаа агаар нэг л өөр байгааг анзаарсан ч, нэг их сvртэй биш санагдахаар нь тоолгvй өнгөрсөн билээ. Гэтэл дараа нь тэнгэр бvрхэж байснаа удалгvй өмнө минь нэг нvx тодроод ирлээ. Эхлээд тэр нvx багахaaн онгорхой байснаа дараа нь бvvр томорч тэнгэрт нэг их том хоосон орон зай бий болох нь тэр. Ийм хачин зvйлийг би урьд нь хэзээ ч харж байгаагvй болохоор өнөөх л сониуч зангаараа тvvн рvv ойртож очоод ажиглан харлаа. Их л сонин, дотроо юу байгаа нь vл мэдэгдэх тас харанхуй нvх байв. Эхлээд би хуруугаа дvрж vзлээ. Дараа нь гараа, тэгээд бvх биеэрээ орчихлоо. Дотор нь тас харанхуй тэр нvх рvv ороход нэг л хачин мэдрэмж төрж, гэнэт бие эвгvйцэж айдас хургахад би хар хурдаараа нvхний амсар луу буцан нисэв. Гэвч ердөө амсарт хvрэхэд төө дутуу байхад гэнэт нvxний амсар xaaгдаж, далавч минь аяндаа хумигдан би доош шидэгдлээ. Дуусашгvй мэт санагдсан тэр урт замаар би доош унасаар л байлаа. Гэнэт нэг юм намайг цохих шиг болж би ухаан алдaв. Уг нь луунууд, ялангуяа эр луу хэзээ ч амархан ухаан алддаггvй ч, яагаад ч юм би тэр дороо ухаан алдан унасан юм.
Алдсан ухаан минь эргэн ирж нvдээ би алгуурхан нээхэд нэг сонин амьтан толгойд минь vл мэдэх зөөлөн дулаан юм тvрхэж байлаа. Тэр зvйл өвчнийг минь намдааж, сэтгэлийг минь тайвшруулж байв. Өнөөх сонин амьтныг ажиглан харвал одой хvмvvстэй төстэй ч тэдэн шиг хурц шовх чихгvй, нэг л болхи хийцтэй харагдав. Тэгээд би энэ ямар гээчийн амьтан болохыг бодолдоо бясалган тааж ядаж байтал өнөөх чинь гэнэт «Би чамд тусалж чадна шvv» гэлээ. Бодол дотор минь сонсогдож байгаа болоод ч тэр vv, тvvний хоолой тэр гэхийн тэмдэггvй хачин сонин байлаа. Яг л одой хvмvvсийн илбэ шид шиг эвгvй мөртлөө энгvй. «Чамайг би гэрт чинь буцаанаа» гэж бодолд минь тэр дахиад л ярив. «Энэ нээрээ намайг гэрт минь буцааж чадах л юм байхдаа» гэж би бас дотроо бодлоо.
«Би чадна шvv» гэж тэр энэ удаад бодолд минь биш, чихэнд минь сонсогдохоор чанга хэлэв. Луунууд ямар ч хэлийг нэг л сонссон бол шууд яриад эхэлдэг унаган авъастай болохоор «Тэгвэл туслаач дээ надад» гэж би тvvний хэлээр хариу өгөв. «Хэдийгээр би чадах бvхнээ хийвч, vнэндээ чи л өөрөө өөртөө туслана шvv дээ» гэж тэр тайлбар өчлөө. «Юу гэсэн vг вэ? Чи чинь ид шидтэй биз дээ» гэж намайг дуу алдахад, тэрээр «Vгvй дээ, би биш, чи өөрөө ид шидийн эзэн» гэж тэр хээв нэг хариулав.
«Луунууд хэзээ ч ид шидтэй байгаагvй!» гэж намайг дуу алдахад «Мэдэхгvй дээ, чамд бол ямар ч байсан байна. Чи сониуч зангийнхаа хvчээр бодол санаагаа задалж, улмаар миний бодлыг уншиж чадсан цорын ганц луу. Чи л энэ бvхнийг хийсэн, чи л өөрөө өөрийгөө гэртээ аваачиж чадна.»
«Юу гээд хэлчихэв ээ» гэж би тvvний vгэнд итгэж ядав. «Ид шидэт луугийн эхнийх нь тэгвэл чи болж байна» гэж тэр хэллээ. «Наадах чинь бvтэхгvй санаа» гэж би гутрангуйгаар хариу барихад «Луугийнхны тvvxийг авраx эсэхээ чи л өөрөө шийднэ» гэж өөдөөс минь тэр учирлав.
Би тvvнийг жинхэнээсээ яриад байна гэдгийг ойлгож эхлэх шиг болов. Яаж гэдгээ хэлж мэдэхгvй ч, яагаад ч юм би тэрийг vнэн юм яриад байгааг мэдээд байлаа.
«Одоо явах цаг чинь боллоо» гэж тэр хэлэв. «Арай эрт байнаа, та надад дахиад цааш нь ярьж өг л дөө» гэж би гуйлаа. «Чи одоо харьж удам угсаагаа авар. Хvч чадлаа хэрхэн яаж залуурдахаа чи өөрөө аяндаа олж мэднэ. Энэ л хамгийн шударга зам байх болно» гэж тэр тайлбарлалаа. «Ойлгож байнаа, ойлгож байна. Гэхдээ би яаж гэр лvvгээ харих болж байнаа» хэмээн намайг лавлахад «Жинхэнээсээ мөрөөд, тэгвэл мөрөөдөл чинь аяндаа биелэнэ» гэж тэр хэлээд хэсэг дуугvй болов.
«За даа чамд өөр заагаад байх юм алга даа.»
Тvvнийг ингэж хэлэхэд би дуугvй л толгой дохисон.
«За одоо яв даа. Шинээр эзэмшсэн хvч чадлаа өөрийнхөндөө очиж заа. Тэгвэл та нар бvгд адилхан хvч чадалтай болцгоож, овог аймаг чинь хvчирхэгжих болно» гэж тэр vгээ төгсгөв.
Ингээд би явахаар зэхэж, тухлан суугаад мөрөөдөж эхэллээ. Хамаг хvчээ шавхан байж, хар байдгаараа анхаарлаа төвлөрvvлсэн ч харамсалтай нь юу ч болсонгvй. Тэгээд би энэ бvтэхгvй нь гэдгийг тvvнд хэлэхээр нvдээ нээтэл, гэртээ би ирчихсэн байлаа. Гайхамшигт энэ явдал бол ямар нэг том тvvхийн эхлэл байсан юм. Энэ бол луугийн ертенцийн шинэ ve, өөрөө бичиж дуусгах хувь заяаны эхлэл байлаа.
Монгол хэлээ мэддэг биз дээ? :)
ReplyDeleteÃàéõàëòàé ñîíèí þì àà. Òààëàãäëàà.
ReplyDeleteDelgermurun Purevkhuu-d: хэхэ мэдэлгvй яахав. аль алинаар нь бичнэ. энэ эсээг евее нь олзуурхаад намайг орчуулж егееч гэж гуйсан юмаа :-) vнэндээ би ч ийм юм бичсэнийг нь мэдээгvй байсан болохоор хеерхен санагдсан юм.
ReplyDeleteGoy orchuulga boljee. Blogiig chini unshhad urgelj taatai baidag shuu!!
ReplyDeletehi º÷èãäºð ìýññýæ èð¿¿ëñíèéã ÷èíü ºíºº ºã뺺 ë ¿çëýý. Áè ÷ áàñ ëóóòàé. 15-òàé õ¿¿õýä èíãýæ áè÷íý ãýäýã õîâîð ø¿¿. Áèëã¿¿äýéä ýýí àâüÿàñàà óëàì èðëýõèéã åðººæ,èéì õ¿¿òýéä íü ýæèéä íü áàÿð õ¿ðãýå.
ReplyDeleteHoorhon yumaa, Bilguudeigee surguulid oroogui jaahan baihig ni medeh bolohoor ter jaahnaar ni tosoolood unshihaar ih sonin bna. Eejtei ni Eagle TV-d ajillaj bhdaa shine nevtruulgiin bichleg hiigeed shunu oroi boltol suuhad tsetserlegee taraad eejiinhee ajil tarahig huleej suudag, aavtaigaa adilhan hoorhon huu nudend haragdaj bna.
ReplyDeleteBilguudeidee amjilt husch hamgiin sain saihnig husie!
Uyanga egch ni
Òàíààð ìàø èõ áàõàðõäàã ø¿¿. Òàíûã á¿¿ð áàãààñ ÷èíü ìýäíý ýý. 72-ð ñóðãóóëüä áàéõààñ. Îíö ñóðäàã, èõ øàðòàé îõèí áàéñàí, áàñ èõ õºäºëìºð÷. 15 íàñòàé õ¿¿ ãýõýä ¿íýõýýð ìóíäàã þìàà. Òàíä áîëîí õ¿¿ä òàíü õ¿ñýæ çîðüæ áóé á¿õ ç¿éëñýä íü ºíäðººñ ºíäºð àìæèëòûã õ¿ñüå.
ReplyDeleteутга санаа нь хөөрхөн эссэ болжээ. бас сайхан орчуулж. монголын бүх хүүхдүүд ийм сайн боловсролтой, хүмүүжилтэй болох болтугай.
ReplyDeleteBrilliant kid. You must be very proud of him
ReplyDeleteIf parents has a good gene - children will have good gene too. Wish you all happiness to your family.
ReplyDelete