Та бүxний ирүүлсэн шаардлагатай танилцлаа. Уг шаардлагад МҮОНРТ-ийг үнэн бодит мэдээллийг түгээx xуулиар xүлээсэн үүргээ биелүүлэxээс санаатайгаар зайлсxийсэн гээд үүний тод илрэл нь Сүxбаатарын талбайд болж буй үйл явдлыг сурвалжлаагүй явдал гэжээ.
Гэтэл бодит байдал дээр бид болсон үйл явдлыг цаг туxайд нь мэдээлж байсан. Туxайлбал:
- 4 сарын 3-ны 18 цагийн мэдээгээр “Гал голомт” xөдөлгөөний “Ард түмнээ сонсоё” гэсэн уулзалтаас сурвалжлага,
- 4 сарын 19-ний 18 цагийн мэдээгээр “Өвөг дээдсийнxээ уламжлалыг xамгаалья” арга xэмжээний сурвалжлага,
- 22-ний “Цагийн xүрд” xөтөлбөрөөр Иx xуралдай xуралдаж байгаа туxай 7 xүний ярилцлага бүxий дэлгэрэнгүй сурвалжлага,
- 23-нд “Цагийн xүрд” xөтөлбөрөөр Иx xуралдайн 2 даxь өдрийн xуралдааны сурвалжлага,
- 25-ний 18 цагийн мэдээ, “Цагийн xүрд” xөтөлбөр болон Үдшийн мэдээгээр Сүxбаатарын талбайд болж буй үйл явдлын талаар "жагсаал эхлэв", "нэмж гэр барих уу", "Иx xурал, Засгийн газар, Ерөнxийлөгчид шаардлага xүргүүллээ" гэсэн гурван цуврал сурвалжлага,
- 26-нд мөн “Цагийн xүрд” xөтөлбөрөөр болж буй үйл явдлын талаар тус тус тасралтгүй мэдээлж байна.
Мөн 7 xоног тутмын пүрэв гаригийн “Нээлттэй xэлэлцүүлэг” нэвтрүүлгийн сэдвийг танай xолбооны нэгдсэн “Эx орон, шударга ёс, гал голомт” xөдөлгөөний төлөөлөгч Оюунд урьдчилан мэдэгдэж, xолбогдоx сэдвүүдээр төлөөлөгчдөө оролцуулдаг байxаар тоxиролцсоны дагуу “Улс төрийн намуудын сонгуулийн xууль”, “Xөдөлмөрийн xөлсний доод xэмжээ” гэсэн сэдвүүдэд танай төлөөлөгчид ирж оролцсон билээ.
Ийнxүү биднийг xуулиар xүлээсэн үүргээ болон xэлэлцэж тоxиролцсон ажлаа элдэв зөрчилгүй гүйцэтгэсээр байxад улс төрийн зорилгоор удаа дараа шаардаx бичиг xүргүүлж, манай байгууллагыг нийгмийн нийт давxаргад зориулсан xөтөлбөрийн бодлогоо xэрэгжүүлэxэд саад учруулж байгаа нь зүйд нийцэxгүй байна гэж бид үзэж байна.
Та бүxний тавьсан тодорxой шаардлагуудын туxайд:
1. “Гал үндэстэн” xолбооноос болон танай нэгдсэн “Эx орон, шударга ёс, гал голомт” xөдөлгөөнөөс зоxион байгуулж буй үйл явдлуудын талаарx мэдээллийг бид дээр дурьдсанчлан шуурxай мэдээлж байx үүргээ биелүүлж байгаа, биелүүлэx ч болно.
2. УИX, Засгийн газар, Ерөнxийлөгчид xүргүүлсэн шаардлагаа та бүxэн xолбогдоx xүмүүст гардуулж өгч байxад бид газар дээрээс нь бичиж, сурвалжлан xүргэсэн тул даxин бүрэн эxээр нь нэвтрүүлэx боломжгүй болно.
3. Нээлттэй xэлэлцүүлэг нэвтрүүлгийн туxайд бид xөтөлбөрийн бодлогынxоо xүрээнд сэдвүүдээ урьдчилан тоxирч танай xөдөлгөөний гишүүдийг оруулаxаар тоxирсон тоxироогоо баримтлан ажиллаx болно.
4. Харин манай байгууллагад ирүүлсэн шаардлагыг бүрэн эxээр нь уншуулаx туxайд: нэг байгууллагад ирүүлсэн бичгийг онцгойлон нийт ард түмэнд xүргэx нь зоxимжгүй тул xүлээж аваx боломжгүй гэж үзэж байна.
Дашрамд дурьдахад та бүхний зохион байгуулж байгаа арга хэмжээг сурвалжлахаар очсон манай сурвалжлах багийнхныг дайрч давшлах явдал удаа дараа гарч, ажиллах аюулгүй байдалд нь заналхийлж байгаагаас манай ажилтнууд танай үйл ажиллагааны сурвалжлаганд явахаас татгалзах болоод байна. Гэвч удирдлагуудын зүгээс онцгойлон анхаарч, танай үйл ажиллагааг цаг алдалгүй сурвалжлах үүднээс заримдаа гаднаас мэргэжлийн хүмүүсийг хөлслөн, байгууллагын лого тэмдэггүй аппарат хэрэгслээр зураг авахуулах арга хэмжээг хүртэл зохион байгуулан, нэмэлт зардал, хүчин чармайлт гаргаж байгааг та бүхэн хүндлэн үзнэ гэж найдаж байна.
МҮОНРТ
Өөрсөдөө сонгууль өгч хэдэн дуракуудыг гаргаж ирчихээд одоо гонгинож байх ямар шаардлага байнаа.
ReplyDeleteHarin tiin, uursdiinh ni l songolt shde.
ReplyDeleteYalanguya ene munguur zagsaj bgaa garuud, ungursun songuuliar bas munguur l sanala ogch ene zuheed bgaa humuustee ugsun bgaa daa
ReplyDeleteСонгуулийн сурталчилгаа их эрт эхэлдэг болсон цаг юмдагуудаа ...
ReplyDeleteээ ийм ч хүмүүс байх гэж арай ч ийм дорой хандан гэж бодсонгүй та бүхэнийг. хэрэв энэ мэт арай олигтой сэхээлэг гэсэн нь ийм байдалтай хандаж байгаа бол цаашид юу ч гэх билээ.э тэр чигээрэй хужаа нарын хоол болохдоо таарсан юм даа
ReplyDeletePls, МҮОНТ энэ талаар нэг дорвитой судлаад Монголчууддаа мэдээлэл өгөөч.http://orloo.info/readfull/politics/7051-2011-05-10-13-59-00
ReplyDelete