Цагийн зерvv гараагvйгээс эхний 2 едер нэлээн хvнд енгерев. Энэ аялалд МNB-ийн VЗ-eeс 7 хvн, удирдах тvвшний менежерvvдээс 4, стратегийн газраас 2, гадаад харилцааны менежер 1 гэсэн 14 хvн оролцож, Дойче Велле академитай хамтран урт хугацааны турш хэрэгжvvлэх теслийн драфтыг хамтран боловсруулах гэж байгаа юм. Дашрамд хэлэхэд 7 хоног vргэлжлэх 14 хvний бvрэлдэхvvнтэй энэхvv аялалын зардлыг Дойче Велле акадими дааж байгаа юм. Vvний дараа би Германд ганцаараа vлдэж, Лейпциг хотноо ажилладаг Монголын кино найруулагчидтай уулзан, телевизийн кино бэлтгэдэг павилионоор зочлон туршлага судлах юм. 2011, 2012 онд MNB еерийн гэсэн кино, концертын их танхим буюу мэргэжлийн павилион барихаар телевлеж байгаатай аялалын энэ хэсэг холбогдоно. За ингээд Дойче Велле академи дээр явагдаж байгаа ажлын уулзалтын явцад авсан зарим зургуудаасаа хуваалцъя. Зургуудыг blackberry утасныхаа камераар авсан тул чанарын хувьд фото аппаратаар авснаас тааруу юм билээ.Зураг 1: Дойче Велле академийн байрны гол хаалга. Энэ байшинд DW академи болон мэдээний хэлтэс байрладаг.
Зураг 2: Семинарын эхний едер: Зvvн гараас би, Д.Энхтуяа-ММ агентлагийн захирал, Болд-MNB VЗ-ийн гишvvн, терийн шагналт уран барималч, Буянбадрах-MNB VЗ-ийн гишvvн, сэтгvvлч, Цэрэндорж-MNB VЗ-ийн гишvvн, xvний эрхийн хуульч, Ц.Гомбосvрэн-MNB VЗ-ийн гишvvн, гадаад харилцааны сайд асан, ахмад дипломатч, М.Наранбаатар-MNB-ийн еренхий захирал, Чилаажав-MNB VЗ-ийн дарга, Vндэсний нийтийн номын сангийн эрхлэгч, зохиолч.
Жич: Блог маань 2-оос илvv фото нэг дор оруулдаггvй бололтой, add image гэсэн товч нь ажиллахаа больчихлоо. Иймд бусад зургуудыг http://oyundary.shutterfly.com/pictures/254 хаяг руу орж сонирхож vзээрэй.