2011-07-26

Сурталчилгааны санаа: Эрvvл зохистой хvнсний сонголт

Tvрvvн танилцуулсан эрvvл хооллолтын шторкны зохиол дээр саналаа хэлсэн хvмvvсийн болон манай олон нийттэй харилцах албанаас явуулсан судалгааны vр дvн зэргийг харгалзаад шторкыг дараах байдлаар баяжуулахаар боллоо. Олон хvмvvс эмэгтэйг дэлгvvрт хvнсний сонголт хийхээр явж байхад лангуун дээр байгаа бvтээгдэхvvний сайн муу чанар болон хэр их калори агуулсан зэрэг тоон мэдээллийг титрээр егех нь vр дvнгvй хийсвэр мэдээлэл гэж vзжээ. Vvний оронд шулуухан хэлэх гэсэн санаагаа бvсгvйн монологи маягаар хэлчихвэл яасан юм бэ гэсэн санаа гарч ирсийм. Иймд манай дизайнерууд шторкны санааг дараах байдлаар баяжуулжээ. Та бvхнийг саналаа хуваалцвал гvнээ талархана.

1. Бvсгvй эмнэлгийн коридороор алхаж, нэгэн хаалгыг тvлхэн орно.
2. Хаалга онгойход бvсгvй супермаркетад орж ирсэн бна. Бvсгvй махны лангуу руу эргэнэ. Бvсгvйн 2 талд нь байгаа лангууны хэсэг тэр чигтээ калори ихтэй өөх, мах, бяслаг, лаазалсан бутээгдэхүүн байна. Бүсгүй нэлээн бодолд орсон шинжтэй сагсаа түрэнгээ нэг гараараа бүтээгдэдхүүнүүдэд хүрэхгүйгээр дээгүүр нь зөөлөн яг л мэдэрч байгаа юм шиг гараа явуулна. За кадрт бvсгvйн монологи: "Муу аав минь хайлган цагт мал муулахнуу гээд уурладагсан. Одоо ч муулж байгааг нь харахгүй болохоор уут, лаазных нь өнгөнд хууртаад өдөр болгон л мах идэх болж дээ. Сайхан хоол хийж өгч байна гээд шарж хуурсан өөх мах өгөөд байсан нь чамайг минь өвчний үүр болгосон байж... "
2. План микширдэн гэнэт солигдоход бүсгүй өнгө гэрэл сайтай дэлгүүрийн жимс ногооны тасагт алхаж байх болно. Бvсгvйн монологи: "Гэхдээ одоо оройтойгvй ээ. Юун телее шинэ ургацын улирал ирж байгаа билээ. Чамайгаа зохистой эрvvл хоолоор заавал босгож авнаа..." Бvсгvй баахан ногоо жимс сагсандаа хийн шийдэмгий гарч явна. Бvсгvйн сонгосон сагс дvvрэн жимс ногоон дээр:
өдөрт хэрэглэх жимс ногоогоо та 2 дахин ихэсгээд үз.
үр дүнд нь танай гэрт өвчингүйн жаргал ирнэ.

2011-07-22

Эрүүл хооллолт, Идэвхитэй хөдөлгөөн

МСС-аас МҮОНРТ-тэй хамтран зохион байгуулж буй “Эрүүл хоол идэвхитэй хөдөлгөөн” кампанит ажлын 2 дахь шатыг бид энэ сарын 30-нд эхлүүлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор телевизээр нэвтрүүлэх богино хэмжээний сурталчилгааны бичвэрийг манай редактор Энхзориг тэрлэн та бүхэнд толилуулж байна. Үнэтэй санал зөвлөмж, хатуу шүүмжээ харамгүй илгээж, гол нь нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг нь тунгаан эргэцүүлж, болж бүтэх талаас нь бодитой санал дэвшүүлж, идэвхитэй оролцохыг чин сэтгэлээсээ хүсье. Тодорхой санал байхгүй байсан ч тийм, үгүй гэсэн сонголтоо заавал хуваалцаарай.

ЗӨВ ХООЛ /25-45 насны эмэгтэйчүүдэд зориулагдсан. Учир нь тэд голдуу гэрийнхэндээ хоол хийдэг бөгөөд гэрийн бүх л гишүүдийн эрүүл мэнд эзэгтэй нарын хийсэн хоолноос шалтгаалдаг./

Нэг бүсгүй дэлгүүрт дугуйтай сагс түрэн алхана.Түүнийг араас нь харуулах ба 2 талд нь байгаа лангууны хэсэг тэр чигтээ калори ихтэй хүнсний бутээгдэхүүнүүд (өөх, янз бүрийн тос, олон төрлийн мах, бяслаг, лаазалсан бүтээгдэхүүн гэх мэт) дүүрэн байна.

Бүсгүй сагсаа түрэнгээ нэг гараараа бүтээгдэдхүүнүүдэд хүрэхгүйгээр дээгүүр нь зөөлөн яг л мэдэрч байгаа юм шиг гараа явуулна. Энэ үед дэлгэцэнд мах хэрхэн удаж байж хуний биед шингэдэг, өөх ямар хор уршигтай, лаазалсан тостой бутээгдэхүүний сөрөг нөлөө гэх мэт бүсгүйн гар доор өнгөрч байгаа бүтээгдэхүүн бүрийн тухай мэдээлэл компютерт уншигдаж байгаа мэт титрээр зурвас зурвас хийн гаргана.

План гэнэт солигдоход бүсгүй өнгө гэрэл сайтай дэлгүүрийн жимс ногооны тасагт алхаж байх болно. Өмнөх хэсэг шиг 2 талаар нь лангуу ярайсан дэлгүүрт бүсгүй өнөөх л сагсаа түрэн явж байна. Гэхдээ лангуун дээр амин дэм ихтэй жимс хүнсний ногоо алаглаж байх бөгөөд сагсандаа хийж байгаа зөв хоолонд орох бүтээгдэхүүн бүрийн амин дэм болон хүнд хэрэгтэй бодисыг түрүүний адил титрээр гаргана. Энэ план дээр

"ЭРХЭМ ХҮМҮҮСИЙН ТАНЬ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ
ЭЗЭГТЭЙ ТАНЫ СОНГОЛТООС ШАЛТГААЛНА" гэсэн бичиг гарна.


ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨН /15-24 насны залуучуудад зориулагдсан. Учир нь саяхны судалгаагаар энэ насны залуучуудын 79% нь биеийн ерөнхий хөгжлийн сорилоор С буюу түүнээс доош үнэлгээ авчээ. Тэдний ихэнхи нь суугаа байдалд хичээл хийж, компютер тоглож, интертэтээр зугаалж, зурагт үзэн цагийг өнгөрөөдөг байна./

Чипс болон хоол унд ширээгээр эмх замбраагүй өрсөн, гэрэл муутай жижиг өрөөнд зузаан линз зүүн компьютерт бараг л нүүрээ наан улайран тоглож байгаа хүүгийн идэвхгүй амьдралын дүрс шторкны эхлэл хэсэгт гарна (өрөөнд хүүгийн компьютерийн гар тогшилох чимээ л гарна).

План солигдон бэйсболын хувцастай хүү бэлтгэл байдлаа аваад бөмбөгөө шидэхэд бит барин зогсож байгаад цохих залуу олны танил спортын хүн байна (жишээ нь боксын ОУ хэмжээний мастер Мөнх-Эрдэнэ). Ганцаараа биш, олуулаа тоглоё” гээд инээнэ.

Дараагийн хэсэгт 3 хөвгүүн олсны үзүүрээс барин инээлдэн байдаг хүчээрээ татаж байгаа хэсэг харагдаж байснаа олсны нөгөө талыг харуулахад хүмүүсийн мэдэх улсын цолтой бөх олсноос барин зогсож байна.Бүгчим өрөөнд биш, бултаараа гадаа наадаж байя” гэж хэлээд сайхан инээнэ.

Төгсгөлд нь шторкны эхэнд гардаг хүүгийн дүрсыг дахин өгөхөд хүү компютерийн гараа шидээд, гарч гүйнэ. Гадаа сагс тоглох найзууд дээрээ гүйн очино.

Төгсгөл план дээр ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН - ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ҮНДЭС
гэсэн титр өгнө.

"Үндэсний шуудан" сонинд өгсөн ярицлага

МҮОНРТ-ээс анх удаа Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн хөгжлийн институтын аравдахь ерөнхий чуулга уулзалт, салбар хуралдааныг энэ сарын 25-28-нд зохион байгуулах гэж байна. Энэ талаар "Үндэсний шуудан" сонинд өгсөн тодруулга ярилцлагыг болгооно уу.

-Энэхүү чуулга уулзалт хэр өргөн цар хүрээтэй арга хэмжээ вэ. Манайд зохион байгуулснаар ямар ач холбогдолтой вэ?

- Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн хөгжлийн институт /AIBD/ бол 1977 онд Ази номхон далайн бүс нутгийн орнууд дахь радио, телевизийн байгууллагуудад хэвлэл мэдээллийн хөгжлийн чиглэлд үйлчилгээ үзүүлэх зорилгоор ЮНЕСКО-гийн ивээл дор анх байгуулагдсан юм. AIBD нь Ази, Номхон далайн бүсийн радио, телевизэд хамгийн дэвшингүй цахим хэвлэл мэдээллийн орчныг хөгжүүлэхэд их үүрэгтэй ажилладаг. Тэр утгаараа манай улсад энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа нь томоохон ач холбогдолтой.

-Энэ институдэд элсэхэд багагүй шалгуур давдаг юм билээ. МҮОНРТ хэзээ элссэн бэ?

-МҮОНРТ 2005 онд Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн хөгжлийн институтын гишүүнээр элссэн.Манай телевиз AIBD-ийн идэвхитэй гишүүний хувьд жилд нэг удаа болдог еренхий чуулганыг Монгол улсдаа анх удаа зохион байгуулах хvсэлтээ тавьж зевшөөрvvлсэн юм. Цаашид МVОНРТ AIBD-ийн бүрэн эрхт гишүүн болох хvсэлтээ тавиад байгаа. AIBD-ийн төв нь Малайзийн Куала-Лумпур хотод байрладаг.Бvрэн эрхт гишvvн болоход тухайн улс орны Засгийн газраас зөвшөөрөл авдаг журамтай байдаг. Зөвшөөрлийг тухайн орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд эсвэл Гадаад харилцааны сайдын аль нэгээс авч, тус институтэд нэгдэх тухай баримт бичигт гарын үсэг зуруулан, албан ёсны тамга даруулах нарийн дэгтэй байдаг. Засгийн газар нь хүлээн зөвшөөрч баталгаажуулснаар тухайн орны олон нийтийн радио, телевиз нь өөрийн улсыг AIBD-д төлөөлөх эрхийг олж авдаг.

-AIBD-д нийт хичнээн улс гишүүнчлэлтэй байдаг юм бэ?

-Ази, Номхон далайн бүс, Европ, Хойд Америкт нийт 26 бүрэн эрхт, 94 хавсарга гишүүнтэй, 58 түнш байгууллагатай. МVОНРТ-ийн хувьд хавсарга гишvvнээс бvрэн эрхт гишvvн болбол байгууллагийнхаа боловсон хүчний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх бvрэн эрх нээгдэх юм. Энэ удаагийн AIBD-ийн еренхий чуулга уулзалтыг Монголд зохион байгуулснаар бид бусад гишvvн орнуудын зочид телеелегчидтэй биечлэн уулзах зэргээр бvрэн эрхт гишvvнээр элсэхийн ач холбогдлыг ойлгуулах таатай боломж бvрдэнэ гэж итгэж найдаж байгаа.

-Цахим хэвлэл мэдээллийг Монголдоо хөгжүүлэхэд AIBD-тэй хамтарч ажиллахад заавал бүрэн эрхэт гишүүн байх ёстой юу?

-Мэдээж хавсарга гишүүн байснаас илүү давуу эрх бий болно. Гэхдээ МҮОНРТ 2005 онд AIBD-ийн хавсарга гишүүнээр элссэнээс хойш цеен жилийн хугацаанд тус институтээс зохион байгуулсан сургалт, семинаруудад дуу дүрсний тоон системийн архив, интернэт сэтгүүл зүй, тоон системийн шилжилт зэрэг чиглэлээр манай 60 гаруй сэтгүүлч, инженер, техникийн ажилтнууд, уран бүтээлчид хамрагдсан байна. Мөн тус институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Азийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалтад тасралтгүй оролцож, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн.

-Энэ удаагийн чуулга уулзалтад хэдэн орны төлөөлөгчид оролцож байгаа вэ?

- Хятад, БНСУ, Энэтхэг, Мьянмар, Бруней, Франц зэрэг 20 гаруй орны 70 шахам төлөөлөгчид оролцоно. AIBD-ын ерөнхий чуулга уулзалт нь тус институтын жил бүрийн албан ёсны цугларалт гэж ойлгож болно. Энэ чуулганд гишүүн орнууд, хавсрага гишүүд, түнш байгууллага, ажиглагчид болон радио, телевизийн тэргүүлэх байгууллагын төлөөлөгчид урилгаар оролцдог уламжлалтай. Чуулганаар AIBD-ийн өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнаж, ирээдүйд хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагаагаа хэлэлцэн ярилцдаг. Түүнчлэн гишүүн орнууд болон байгууллагуудын хөгжлийн эрэлт хэрэгцээг авч хэлэлцдэг юм.

-Сүүлийн үед МҮОНТ-ийн уран бүтээлчид үзэгчдийн сонирлыг татсан олон ангит уран сайхны кино олныг хийж байгаа. УдахгүйӨдөр өдрийн наркино дэлгэцнээ гаргахаар ажиллаж байгаа. Тантай уулзсаных киноны үйл явц ямар байгаа талаар асуумаар байна?

- Киноны зураг авалт ид дундаа үргэлжилж байна. Удахгүй сэлэнгэ аймагт бас зураг авалт хийгдэнэ. Манай орны эрүүл мэндийн салбарын хөгжлийг бусад орныхтой харьцуулах, мөн энэ нийгмийн өнгө төрхийг илэрхийлэхэд гадаадад ажиллаж амьдарч ар гэрээ тэжээдэг олон хүмүүсийн амьдрал чухал байрыг эзэлж байгаа болохоор бид энэ киноны нэгээхэн хэсгийн солонгост авахаар зохиолыг бичиж, ивээн тэтгэлэг хайж байна. Хөдөө хот, гадаад дотоодын олон талт амьдралыг тусгасан сонирхолтой кино болноо. Мөн бид гадныхны үйлчилгээ ёстой сайхан соёлтой, оношилгоо техник нь сайн гээд л магтдаг, уучлаарай, гэхдээ түүнийхээ төлөөсөнд хичнээн хэмжээний төлбөр төлж, мөнгө хандив цуглуулсан гэдгээ харин ярьдаггүй. Ганц энэ жишээнээс үзэхэд л манай кинонд энэ нийгмийн амьдралын түмэн зөрчил бүрнээ тусгагдсан байгаа.

Түүнээс гадна цагдаагийн амьдралаас сэдэвлэсэн “Онцгой тушаал” хэмээх олон ангит киноны зураг авалт мөн хийгдэж байгаа. Баруунд телевиз үзэгчдийн хамгийн их сонирхдог 13 сэдвийн жагсаалт гэж байдаг л даа. Тэрний бараг тэргүүн зэрэгт гэмт хэрэг цагдаагийн сэдэв багтдаг. Холивуудын бараг бүх кино гэмт хэрэг, адал явдлын шинжтэй байдаг. Ингэхээр цагдаагийн кино бас л үзэгчдийн сонирхлыг татсан сонирхолтой кино болно. Харин манайхан болохоор цагдааг магтсан кино хийх гэж байна гээд гараа ч үгүй байхад нь шүүмжлэх аяс харагдаад байгаа. Бид үзэгчдийн сонирхлыг татдаг сэдвээр кино хийж, түүгээрээ дамжуулан нийгэмд эерэг нөлөөлөл бий болгохыг л зорьж байна.

онголчууд олон ангит кино хийх болсон нь үзэгчдийг солонгосийн савангийн дууриас холдуулахад нэг том алхам болсон. Түүнээс гадна танай телевизийнхэн өөр шинэлэг уран бүтээл хийж байгаа юу?

Манайхан олон сайхан бүтээл дээр ажиллаж байгаа. Сая 6 сар үргэлжилж 3000 гаруй оролцогчийг хамруулсан “Монголын нууц товчоонд нэвтэрэхүй” томоохон хэмжээний уралдаант шоу хийлээ. Наадмаар “Тусгаар тогтолын төлөө” 3-н бүлэг теле жүжиг, “Тусгаар тогтнолын эрэлд” бүрэн хэмжээний баримтат уран сайхны кино бүтээлээ. Удахгүй маш сонирхолтой “Ногоон аялал” хэмээх 15 цуврал риалити нэвтрүүлэг хийхээр монгол нутгийн баруун зүүн бүсийг хамруулан уран бүтээлийн 2 баг замдаа гарах гэж байна. Сэтгүүлчид болон орон нутгийнхныг байгал орчин маань сүйрч байна гэж үглэхээр олон нийт хүлээж авч сонсохоо больчихоо юу даа, тэдний үгийг үл ойшоох хандлага шийдвэр гаргагчдын дунд түгээмэл болоо юуу даа гэсэн сэтгэгдэл төрөөд байгаа. Тэглээ гээд бидэнд дуугүй суух эрх байхгүй болохоор бид үзүүлэх хэлбэрээ арай өөрчилж энэхүү риалити нэвтрүүлгийг хэд хэдэн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд зохион байгуулах гэж байна. Энэ аялалдаа бид монголчуудын олонхийнх нь таньдаг, хүлээн зөвшөөрч хүндэтгэлийг нь хүлээсэн урлаг, гүн ухаан, шашин, яруу найраг, нийгмийн зүтгэлтнүүдийг оролцуулах юм. Тэгээд сэтгүүлчдийн бичээд байдаг тэр сүйрсэн байгаль дээр аваачаад хэрхэн хүлээн авахыг нь бодитоор харуулж, газар дээр нь сэтгэлийн үгийг нь хэлүүлж авна. Ингэснээр бид эх нутгаа унаган төрхөөр нь авч үлдэх, эс үлдэхийн утга учрыг нэвтрүүлэгт оролцогчдын бодит сэтгэл хөдлөл, үзэл бодлоор дамжуулан өөрөө өөрсдийнхөө дүгнэлтийг гаргах боломжийг үзэгчиддээ олгох юм.