2011-07-22

"Үндэсний шуудан" сонинд өгсөн ярицлага

МҮОНРТ-ээс анх удаа Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн хөгжлийн институтын аравдахь ерөнхий чуулга уулзалт, салбар хуралдааныг энэ сарын 25-28-нд зохион байгуулах гэж байна. Энэ талаар "Үндэсний шуудан" сонинд өгсөн тодруулга ярилцлагыг болгооно уу.

-Энэхүү чуулга уулзалт хэр өргөн цар хүрээтэй арга хэмжээ вэ. Манайд зохион байгуулснаар ямар ач холбогдолтой вэ?

- Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн хөгжлийн институт /AIBD/ бол 1977 онд Ази номхон далайн бүс нутгийн орнууд дахь радио, телевизийн байгууллагуудад хэвлэл мэдээллийн хөгжлийн чиглэлд үйлчилгээ үзүүлэх зорилгоор ЮНЕСКО-гийн ивээл дор анх байгуулагдсан юм. AIBD нь Ази, Номхон далайн бүсийн радио, телевизэд хамгийн дэвшингүй цахим хэвлэл мэдээллийн орчныг хөгжүүлэхэд их үүрэгтэй ажилладаг. Тэр утгаараа манай улсад энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа нь томоохон ач холбогдолтой.

-Энэ институдэд элсэхэд багагүй шалгуур давдаг юм билээ. МҮОНРТ хэзээ элссэн бэ?

-МҮОНРТ 2005 онд Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн хөгжлийн институтын гишүүнээр элссэн.Манай телевиз AIBD-ийн идэвхитэй гишүүний хувьд жилд нэг удаа болдог еренхий чуулганыг Монгол улсдаа анх удаа зохион байгуулах хvсэлтээ тавьж зевшөөрvvлсэн юм. Цаашид МVОНРТ AIBD-ийн бүрэн эрхт гишүүн болох хvсэлтээ тавиад байгаа. AIBD-ийн төв нь Малайзийн Куала-Лумпур хотод байрладаг.Бvрэн эрхт гишvvн болоход тухайн улс орны Засгийн газраас зөвшөөрөл авдаг журамтай байдаг. Зөвшөөрлийг тухайн орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд эсвэл Гадаад харилцааны сайдын аль нэгээс авч, тус институтэд нэгдэх тухай баримт бичигт гарын үсэг зуруулан, албан ёсны тамга даруулах нарийн дэгтэй байдаг. Засгийн газар нь хүлээн зөвшөөрч баталгаажуулснаар тухайн орны олон нийтийн радио, телевиз нь өөрийн улсыг AIBD-д төлөөлөх эрхийг олж авдаг.

-AIBD-д нийт хичнээн улс гишүүнчлэлтэй байдаг юм бэ?

-Ази, Номхон далайн бүс, Европ, Хойд Америкт нийт 26 бүрэн эрхт, 94 хавсарга гишүүнтэй, 58 түнш байгууллагатай. МVОНРТ-ийн хувьд хавсарга гишvvнээс бvрэн эрхт гишvvн болбол байгууллагийнхаа боловсон хүчний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх бvрэн эрх нээгдэх юм. Энэ удаагийн AIBD-ийн еренхий чуулга уулзалтыг Монголд зохион байгуулснаар бид бусад гишvvн орнуудын зочид телеелегчидтэй биечлэн уулзах зэргээр бvрэн эрхт гишvvнээр элсэхийн ач холбогдлыг ойлгуулах таатай боломж бvрдэнэ гэж итгэж найдаж байгаа.

-Цахим хэвлэл мэдээллийг Монголдоо хөгжүүлэхэд AIBD-тэй хамтарч ажиллахад заавал бүрэн эрхэт гишүүн байх ёстой юу?

-Мэдээж хавсарга гишүүн байснаас илүү давуу эрх бий болно. Гэхдээ МҮОНРТ 2005 онд AIBD-ийн хавсарга гишүүнээр элссэнээс хойш цеен жилийн хугацаанд тус институтээс зохион байгуулсан сургалт, семинаруудад дуу дүрсний тоон системийн архив, интернэт сэтгүүл зүй, тоон системийн шилжилт зэрэг чиглэлээр манай 60 гаруй сэтгүүлч, инженер, техникийн ажилтнууд, уран бүтээлчид хамрагдсан байна. Мөн тус институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Азийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалтад тасралтгүй оролцож, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн.

-Энэ удаагийн чуулга уулзалтад хэдэн орны төлөөлөгчид оролцож байгаа вэ?

- Хятад, БНСУ, Энэтхэг, Мьянмар, Бруней, Франц зэрэг 20 гаруй орны 70 шахам төлөөлөгчид оролцоно. AIBD-ын ерөнхий чуулга уулзалт нь тус институтын жил бүрийн албан ёсны цугларалт гэж ойлгож болно. Энэ чуулганд гишүүн орнууд, хавсрага гишүүд, түнш байгууллага, ажиглагчид болон радио, телевизийн тэргүүлэх байгууллагын төлөөлөгчид урилгаар оролцдог уламжлалтай. Чуулганаар AIBD-ийн өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнаж, ирээдүйд хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагаагаа хэлэлцэн ярилцдаг. Түүнчлэн гишүүн орнууд болон байгууллагуудын хөгжлийн эрэлт хэрэгцээг авч хэлэлцдэг юм.

-Сүүлийн үед МҮОНТ-ийн уран бүтээлчид үзэгчдийн сонирлыг татсан олон ангит уран сайхны кино олныг хийж байгаа. УдахгүйӨдөр өдрийн наркино дэлгэцнээ гаргахаар ажиллаж байгаа. Тантай уулзсаных киноны үйл явц ямар байгаа талаар асуумаар байна?

- Киноны зураг авалт ид дундаа үргэлжилж байна. Удахгүй сэлэнгэ аймагт бас зураг авалт хийгдэнэ. Манай орны эрүүл мэндийн салбарын хөгжлийг бусад орныхтой харьцуулах, мөн энэ нийгмийн өнгө төрхийг илэрхийлэхэд гадаадад ажиллаж амьдарч ар гэрээ тэжээдэг олон хүмүүсийн амьдрал чухал байрыг эзэлж байгаа болохоор бид энэ киноны нэгээхэн хэсгийн солонгост авахаар зохиолыг бичиж, ивээн тэтгэлэг хайж байна. Хөдөө хот, гадаад дотоодын олон талт амьдралыг тусгасан сонирхолтой кино болноо. Мөн бид гадныхны үйлчилгээ ёстой сайхан соёлтой, оношилгоо техник нь сайн гээд л магтдаг, уучлаарай, гэхдээ түүнийхээ төлөөсөнд хичнээн хэмжээний төлбөр төлж, мөнгө хандив цуглуулсан гэдгээ харин ярьдаггүй. Ганц энэ жишээнээс үзэхэд л манай кинонд энэ нийгмийн амьдралын түмэн зөрчил бүрнээ тусгагдсан байгаа.

Түүнээс гадна цагдаагийн амьдралаас сэдэвлэсэн “Онцгой тушаал” хэмээх олон ангит киноны зураг авалт мөн хийгдэж байгаа. Баруунд телевиз үзэгчдийн хамгийн их сонирхдог 13 сэдвийн жагсаалт гэж байдаг л даа. Тэрний бараг тэргүүн зэрэгт гэмт хэрэг цагдаагийн сэдэв багтдаг. Холивуудын бараг бүх кино гэмт хэрэг, адал явдлын шинжтэй байдаг. Ингэхээр цагдаагийн кино бас л үзэгчдийн сонирхлыг татсан сонирхолтой кино болно. Харин манайхан болохоор цагдааг магтсан кино хийх гэж байна гээд гараа ч үгүй байхад нь шүүмжлэх аяс харагдаад байгаа. Бид үзэгчдийн сонирхлыг татдаг сэдвээр кино хийж, түүгээрээ дамжуулан нийгэмд эерэг нөлөөлөл бий болгохыг л зорьж байна.

онголчууд олон ангит кино хийх болсон нь үзэгчдийг солонгосийн савангийн дууриас холдуулахад нэг том алхам болсон. Түүнээс гадна танай телевизийнхэн өөр шинэлэг уран бүтээл хийж байгаа юу?

Манайхан олон сайхан бүтээл дээр ажиллаж байгаа. Сая 6 сар үргэлжилж 3000 гаруй оролцогчийг хамруулсан “Монголын нууц товчоонд нэвтэрэхүй” томоохон хэмжээний уралдаант шоу хийлээ. Наадмаар “Тусгаар тогтолын төлөө” 3-н бүлэг теле жүжиг, “Тусгаар тогтнолын эрэлд” бүрэн хэмжээний баримтат уран сайхны кино бүтээлээ. Удахгүй маш сонирхолтой “Ногоон аялал” хэмээх 15 цуврал риалити нэвтрүүлэг хийхээр монгол нутгийн баруун зүүн бүсийг хамруулан уран бүтээлийн 2 баг замдаа гарах гэж байна. Сэтгүүлчид болон орон нутгийнхныг байгал орчин маань сүйрч байна гэж үглэхээр олон нийт хүлээж авч сонсохоо больчихоо юу даа, тэдний үгийг үл ойшоох хандлага шийдвэр гаргагчдын дунд түгээмэл болоо юуу даа гэсэн сэтгэгдэл төрөөд байгаа. Тэглээ гээд бидэнд дуугүй суух эрх байхгүй болохоор бид үзүүлэх хэлбэрээ арай өөрчилж энэхүү риалити нэвтрүүлгийг хэд хэдэн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд зохион байгуулах гэж байна. Энэ аялалдаа бид монголчуудын олонхийнх нь таньдаг, хүлээн зөвшөөрч хүндэтгэлийг нь хүлээсэн урлаг, гүн ухаан, шашин, яруу найраг, нийгмийн зүтгэлтнүүдийг оролцуулах юм. Тэгээд сэтгүүлчдийн бичээд байдаг тэр сүйрсэн байгаль дээр аваачаад хэрхэн хүлээн авахыг нь бодитоор харуулж, газар дээр нь сэтгэлийн үгийг нь хэлүүлж авна. Ингэснээр бид эх нутгаа унаган төрхөөр нь авч үлдэх, эс үлдэхийн утга учрыг нэвтрүүлэгт оролцогчдын бодит сэтгэл хөдлөл, үзэл бодлоор дамжуулан өөрөө өөрсдийнхөө дүгнэлтийг гаргах боломжийг үзэгчиддээ олгох юм.

3 comments:

  1. Za ter gemt hereg, adal yavdalt gm kino zergiig demjihgui bainaa. Tsever ashgiin uudnees hiigddeg (humuus uhamsar doroi, muud durtai gm shaltgaanuudaas ih uzdeg baih). Hir uguujteig medehgui, buruu sanaa l ih avch, harin ch hereg tuvug ni ihseh vii dee!! Amerik ch hereg tuvug ih l gardag gazar shuu dee.
    Harin "Nogoon ayalal" ih zuv, ali ert tsag ni bolson. Tuuniig hiih buteelchid ter hyatad zohiolchiin "Chonon suld" nomiig unshsan baival ih hereg boloh baih. Nurshuuduu bolovch gaigui durselsen baina lee.
    AIBD-iin chuulgand amjilt! Buren erht gishuun bolohiin eruuliig devshuulei!

    ReplyDelete
  2. Bayar Tsolmonbaatar facebook deeree ingej bichseniig "Nogoon ayalal"-d sanaa boloh boluu gej bodood copy/paste hiiv:
    Би Монгол орны 6н аймгаар аялаад саяхан гэртээ ирлээ. Их ч юм үзэж харлаа. Дэлхийд ганчан Монголд байдаг алсын намхан бор уулсаа би бахдаж Орхоны хүрхрээ үүрдийн хавцлаа үзлээ сайхан л байна. Гэв ч нэг зүйл байна. 137км газар хамраж урасдаг Орхон гол улаан өнгөөр урсаж байхыг би 2 нүдээрээ харлаа. Орхон голыг дагсан 137км газар амьд амьтан ургамал шавж бүгд үхэж байна. Үүрдийн хавцал зуурдынх болж Улаан цутглан цусаар урсаж буй мэт харагдлаа. Энэ бол эмдээж толгой дээр байгаа алтны уурхайнуудтай холбоотой байх. Тун удахгүй Орхон гол минь ширгэх дөхөж байна. Гал үндэстэн холбоо яагаад ингэж их тэмцэж байсанг өөрөө би ухаарлаа. Миний Монгол нутаг сүйрж байна шүү залуучуудаа. Итгэхгүй бол Хархорум ороод үз Орхон гол цусан далай болсон мэт дүр зураг бууж сэтгэл эмзэглэж байна. Бид энэ асуудлыг нэн даруй шийдэх шаардлагтай байна.!

    ReplyDelete
  3. нэг үеэ бодвол танайх гайгүй том бүтээлүүд хийгээд байгаа шүү. түүхч хүний хувьд танай 20р зууныг таашаахгүй ч наадмаар гардаг жүжиг агуулгын хувьд алдаа мадаггүй сайн жүжиг болсон. хийсэн уран бүтээлчид гэж байгаа бол тэдэнд баяр хүргэе. дахин ийм бүтээл гаргаараа гэж ерөөе.

    ReplyDelete