2014-10-31

Монгол улсаа хөгжүүлье гэвэл Монгол хүнээ хөгжүүл

Говь-Алтай аймгийн Ардчилсан намаас анх удаа аймгийн хэмжээнд баг тус бүрээс 10, нийт 1000 эмэгтэйчүүдийг цуглуулж, 2014 оны 10 сарын 18-нд "Засагт ханы гал голомт-Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-ыг зохион байгуулсан билээ. Энэхүү уулзалтын нээлт дээр тавьсан товч илтгэлээ блогтоо оруулж байна. 


Засагт ханы гал голомт Говь-Алтай аймгийн бүх сум багаас төлөөлөл болон ирсэн эрхэм журмын нөхөд, хүүхдийн сайн ээж, хүний сайхан хань, идэр залуу охид бүсгүйчүүд, эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Ердөө есхөн сарын өмнө ГА аймагт болсон орон нутгийн дахин сонгуулиар ардчилсан нам анх удаа түүхэнд тэмдэглэгдэх ялалтыг байгуулж, аймгийн засаг захиргаа 1990 оны ардчилсан хувьсгалаас хойших 24 жилд анх удаа Ардчилсан намд шилжсэн билээ. Энэхүү түүхэн сонгуулийн ялалтад АНын эмэгтэйчүүд та бүхний гутлынхаа улыг эргэтэл зүтгэсэн их хүчин чармайлтын ач гавъяаг үгээр хэлэх аргагүй. Бид яагаад ялах гэж, ардчиллыг энэ нутагтаа бэхжүүлэх гэж ингэтлээ хичээн зүтгэж, мятрашгүйгээр тэмцэж ирсэн юм бэ?

Учир нь ардчилал бидэнд боломж олгодог. Боломж, чөлөөт сонголт гэдэг зөвхөн ардчилсан нийгэмд л байдаг үнэт зүйл. Энэ үнэт зүйлийн ачаар бид хэнд итгэхээ чөлөөтэй сонгож, тэрхүү сонголтынхоо үр дүнд хөгжлийн тухай чөлөөтэй бодох, сэтгэх, мэтгэлцэх эрхтэй болж, түүнийхээ үр дүнд бид бодит боломжуудыг өөрсөддөө бий болгодог.

Хүмүүс уламжлалаа дагаж, зан заншлаа хүндэтгэдэг ч, хөгжил рүү үргэлж тэмүүлж байдаг. Тэр ч утгаараа хөгжил гэдэг угтаа өөрчлөлт, шинэчлэл юм. Тэгэхээр Монгол минь хөгжихийн эхлэл нь өөрчлөлт шинэчлэлт, өөрчлөлт шинэчлэлийн эхлэл нь сонголт болж таарч байна. Тиймээ, та бүхний ялуулах гэж хичээн зүтгэсэн тэр их зүтгэлийн цаад учир шалтгаан нь хөгжил рүү тэмүүлсэн, өөрчлөлт шинэчлэлийг хүссэн, Ардчилалд итгэсэн сонголт байсан.

Тийм ч учраас аймгийн шинэ удирдлагууд, аймгийн АН хамгийн түрүүнд хуучин арга барилыг өөрчлөн шинэчилж, баялаг бүтээгчдээ дэмжин урамшуулж, үр дүнд нь Алтай сайхан нутагт минь хөгжил дэвшил бодитоор бий болж байна. Ийм учраас би өнөөдөр та бүхэнтэйгээ хөгжлийн тухай ярихыг хүсч байна.

Хөгжил гээд хэлэхээр юуны түрүүнд амьдрах тохилог орон сууц, аймаг бүрт босч буй 1000 айлын орон сууц, хот суурин аймаг сумдыг холбон хэдэн зуун км үргэлжлэх засмал зам, үйлдвэр уурхай, өсч үржиж буй мал сүрэг, хөндий дүүргэн халиурсан үр тариа, шилэн кабел, өндөр хурдны интернэт гээд бодит бүтээн байгуулалтууд нүдэнд харагддаг. Нүдээр харагдах гайхамшгийг үгээр хэлэх нь илүүц гэдэг. Иймд бодит бүтээн байгуулалт бүхий материаллаг хөгжлийн тухай ярихаа больё, учир нь түүнийг бид өдөр бүр нүдээрээ харж байна. Тэрний оронд Монгол Улсын хөгжлийн тулгуур үндэс болсон Монгол хүний хөгжлийг ярья.

Би Монгол улсаа хөгжүүлье гэвэл хамгийн түрүүнд монгол хүнээ хөгжүүлэх ёстой гэдэгт итгэдэг. Саяхан МЗХ-оос төрийн ордонд зохион байгуулсан Оны залуугийн лекцээрээ ч би мөн энэ л сэдвийг онцлон ярьсан. Бид байгалийн баялаг бүхий олон толгойг олборлон ашиглаж, олз омог овоолж болно, гэхдээ түүнийхээ хажуугаар, түүгээрээ олсон хуримтлалаараа эрдэм агуулсан монгол хүнийхээ оюунлаг авъяаслаг толгойг ашиглаж хөгжүүлж байж хөгжил дэвшил рүү урагшлах ёстой.

Монгол улсын хөгжлийн тулгуур болсон Монгол хүн гэдэг хэдэн зуунаар уламжилсан нүүдэлч сэтгэлгээнийхээ ачаар хаана ч очсон газарддаггүй, дасан зохицох чадвар сайтай, сэтгэлгээ болон сонирхлын цараа өргөн, аливааг маш хурдан сурдаг, өөрийн гэсэн бодолтой хүмүүс. "Монголчууд гадаадад очихоороо шал өөр, ажилсаг болчихдог" гээд хүмүүс шүүмжилдэг. Би үүнтэй санал нийлдэггүй. Энэ чинь дасан зохицож байгаа болохоос гэнэт ажилсаг болчихож байгаа юм биш. Угаасаа ажил хийж сураагүй хүн хаана ч л ажиллаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр ажилсаг чанар нь арчилж тордож, ургуулж, ил гаргаагүй, нуугдмал байжээ гэсэн үг.

Ийм олон давуу чанар байнаа гэдэг чинь үр тариагаар бол Монгол хүн гэдэг маш сайн сортын үр гэсэн үг. Энэ үрнээс улсын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах сайн чанарын ургац хураан авахын тулд түүнийг байнга арчлан тордох шаардлага зүй ёсоор тулгарч ирнэ. Үүнийг хэн хийх вэ?

Хүний хөгжил гэр бүлээс эхэлдэг. Гэр бүл дотор хамгийн нөлөөтэй хүмүүс нь ээжүүд. Гэхдээ би энд зарим хүмүүс шиг баяр ёслол болохоор л эмэгтэйчүүдийг элдэв гоё үгээр санаа зовтол магтдаг шиг "Ээ дээ та нар минь хүний хөгжлийн гол тулгуур шүү" гэж элдэв уран үг урсгамааргүй байна. Бид бүгдээрээ төгс биш, төгс ч байх албагүй. Учир нь хүн ерөөсөө төгс бүтээгдээгүй, ургаж төлжих явцдаа харин ямар орчинд хэрхэн арчилагдаж тордуулж өссөнөөсөө болоод өөр өөр давуу болон сул чанаруудыг өөртөө бий болгосон байдаг.

Яг энэ мөчид та бүхэн өөр өөрсдийнхөө хэрхэн өсч торнисон түүхээ эргээд нэг боддоо. Хамгийн түрүүнд ээж л санагдаж байгаа даа. Магадгүй дараа нь багш чинь санагдах байх. Тэр багш чинь аягүй бол дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа.  Тэгэхээр монгол хүнийг ургуулан хөгжүүлэхэд хамгийн нөлөөтэй хүмүүс нь яах аргагүй эмэгтэйчүүд болж таарч байна.

Үр тариа ургаж төлжихөд тэжээллэг сайн хөрс, цаг агаарын тааламжтай орчин хамгаас чухал. Тэгвэл хүний ургаж төлжих ариун хөрс нь ёс суртахуунтай, амар амгалан гэр бүл юм.

Ардчилсан хувьсгал бидэнд эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт сонголт гээд олон үнэт зүйлсийг авчирсан шигээ олон сорилтыг мөн тулган хүлээлгэсэн. Түүний нэг нь нийгмийн гэнэтийн өөрчлөлт дунд үрэгдэж алга болсоор байгаа ёс суртахуун, монгол хүний мөс чанар, ёс жудаг юм. Өөрөөр хэлбэл монгол хүний хөгжлийн хөрс суурь нь болсон ариун ёс суртахуун өнөөдөр илт дутагдах болж. Хичнээн өндөр боловсрол эзэмшээд, ёс суртахуунгүй, хүн чанаргүй, ёс жудаггүй бол хүн гэдэг чинь сайн бүтээгдсэн роботоос ялгаа юу болох вэ?

Ерөөс аливаа улс нийгэм эмэгтэйчүүдийн ёс суртахууны хүчинд тулгуурласаар ирсэн байдаг. Гэтэл өнөөдөр жендерийн тэгш байдал гэдгийг хэт туйлшруулан хөөрөгдөж, залуу эмэгтэйчүүдийг эх хүн болох, гэртээ хүүхдээ харан суухыг үнэ цэнэгүй болгох оролдлого хэт түгснээс зарим хүмүүс гэртээ суух явдал нь эмэгтэй хүнийг дорд үзсэн үйлдэл хэмээн үзэх, гэрийн хүмүүжлийг үгүйсгэх, бүх хүүхдийг цэцэрлэг яслид явуулах гэж зүтгэх явдал түгээмэл болж байна. Ерөөсөө шууд л цэцэрлэгийн насны тэдэн хүүхэд байгаагаас тэд нь цэцэрлэгт хамрагдаагүй байна, тэдэн ортой цэцэрлэг хэрэгтэй гээд төсөв нэхээд суучихдаг.

Уг нь тэдний хэдийг нь ээж нь гэртээ хүмүүжүүлэхийг хүсч байгааг тооцох ёстой юм. Үнэн чанартаа гэртээ суугаад "хүнээр хүн хийх" гэдэг ажлыг эрхэлнэ гэдэг хамгийн дээд зэргийн ажил гэдгийг хүмүүст ойлгуулж, гэртээ хүүхдээ хүмүүжүүлж буй эхчүүдэд цэцэрлэгээс дутахгүй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа юм.

Өнөөдөр Монголын нийт оюутнуудын 60% нь эмэгтэйчүүд. Их дээд сургууль дүүргэсэн өндөр мэргэжлийн ээжүүд гэртээ хүүхдээ хараад суух нь нэг талаас хайран мэт харагдавч, үнэн хэрэгтээ энэ ажлаа эзэмшсэн мэргэжлээсээ илүү сайн хийж чадвал монгол улсын хөгжилд оруулж буй хамгийн том хувь нэмэр тэр болно. Ээжүүд үр хүүхэддээ хайр энэрлээсээ гадна өндөр боловсролоороо нөлөөлөх гайхамшигт орчин гэрт нь бүрдэх боломж байна. Ингэж хэлснээрээ би эмэгтэйчүүдийн ажил мэргэжил дээрээ гаргасан амжилт бүтээлийн үнэ цэнийг бууруулах гээгүй, гагцхүү битгий туйлшраач ээ гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Монголчууд чинь авч давхидаг морь шиг, нэг юм болохоор л бүгдээрээ хуйлран хошуурчих гээд байдаг нэг сул талтай. Ийм ч учраас бид бараг л бүх хүүхдүүдээ болсон болоогүй дээд сургуульд сургах гээд хамаг малаа зараад, өр тавиад хот руу илгээдэг. Уг нь бид явуулахыг нь явуулж, үлдээхийг нь үлдээж, аливаад туйлшралгүй нухацтай хандвал хөгжлийг төлөвлөхөд амар болохсон.

Бид тэгш эрхийн тухай хэт туйлшруулан хийрхсэнээс болоод эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн ялгаатай, бие биенээ нөхдөг, тиймдээ ч нийлэхээрээ илүү сайн сайхан зүйлийг бүтээдэг, нийлж байж төгс болдог "арга билэг" гэж ярьдаг тэр нандин чанараа алдаад  байна уу даа гэж санаа зовдог.

Гэр бүлд эцэг, эх байхаас илүү эрхэм ажил үгүй гэдгийг хүн бүхэн ойлгодог. Гэр бүлийн амжилтаас илүү мэргэжил, эд баялаг, эрх мэдэл, нэр алдар гэж байхгүй. Иймд монгол хүүхдээр Монгол хүн хийх ажлыг дан ганц цэцэрлэг хэмээх хуарангийн хүмүүжлийн системд найдаж үлдээх нь алдаатай бодлого! Зарим нь, болж өгвөл дийлэнх нь хайр энэрэл, өндөр боловсролоороо хүүхдээ арчлан тордож, зөв Монгол хүнийг гэртээ өөрийн гараар гардан бойжуулж, тордон "ургуулах"-ыг илүүтэй чухалчлахыг би энд цугласан бүх эмэгтэйчүүд, ээжүүддээ уриалж байна.

2005 онд АН “Цахим Монгол” гэсэн хөтөлбөрийг эхлүүлж байсан. Тэр үед интернэт хэрэглэдэг хүний тоо Монголд 10 мянга байсан гэж ерөнхийлөгч саяхны нэг лекцэндээ дурьдсан байсан. Өнөөдөр тэгвэл энэ тоо 900 мянгад хүрчээ. 9-хөн жилийн дотор 90 дахин өссөн байна. АН энэ жил 150 сумыг шилэн кабелиар өндөр хурдны интернэттэй холболоо. Энэ бол мэдлэг мэдээллийг дэлхийн оюуны их сангаас сумандаа гэртээ сууж байгаад олж авах бодит боломж гэсэн үг. Мэдээллээр байнга хангагдана гэдэг мэдлэг бүтээх нэг хэлбэр. Мэдлэг гэдэг хөгжлийн суурь. Тэр мэдлэгийг заавал ажил мэргэжил карьертаа ашиглах биш, гэр орондоо, үр хүүхэддээ байнга түгээдэг болбол тэр нь ургаж төлжиж буй монгол хүнд ургацын болц түргэтгэх үржил шимт бордоо л гэсэн үг.

Эцэст нь би Монгол улсын ерөнхийлөгчийн хэлсэн нэг сайхан үгийг та нартайгаа хуваалцахыг хүсч байна. Юу гэхлээр, аливаа асуудлыг шийдэх гэхээр манайхан бүгд төр рүү ханддаг, төрөөр асуудлаа шийдүүлэх гэдэг. Мулгуу, муу төртэй байгаа газар төрөөр асуудлаа шийдүүлнэ гэдэг хамгийн муу сонголт гэж ерөнхийлөгч хэлсэн. АН-ын үнэт зүйл ч бас тийм юм. Аливаа асуудалд төрийн оролцоог хязгаарлах ёстой гэж АН үздэг. Учир нь төрөөр асуудлаа шийдүүлэх тусам өөрийн амьдрал улам бүр хүндэрдэг. Далай лам хэлсэн шүү дээ. Бурхан гэж тусдаа юм тээр дээр байдаггүй юмаа гэж. Тэр чинь энд, сэтгэлд чинь байдаг юмаа гэж. Сэтгэлдээ бид юуг ч ургуулж болдог.

Монгол минь хөгжихийн эхлэл нь өөрчлөлт шинэчлэлт гэж би дээр хэлсэн. Тэгвэл монголын хөгжлийн тулгуур болсон монгол хүний хөгжлийн эхлэл нь эмэгтэйчүүд та бидний өөрөө өөрийгөө өөрчлөх, гэр бүл үр хүүхэд орчин тойрондоо хандах хандлагаа шинэчлэх, сэтгэл доторх "төрөө төвхнүүлэх" явдал гэж ойлгож болох нь. Та бүхэнд сэтгэлийн их амар амгаланг ёрөөе. Та бүхний урган төлжүүлж буй хүүхэд бүр тань монголын хөгжлийн тулгуур багана болсон зөв монгол хүн болон төлөвших болтугай.





2014-09-27

“ТОЛГОЙ”-Г ОЛБОРЛОX ТОЙМ ЗУРАГЛАЛ

МЗХ, "Залуу удирдагч" сангаас жил бүр нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн салбар даxь "Оны залуу"-г шалгаруулдаг уламжлалтай. 2013 онд Монголын улс төрийн амьдралд болсон xамгийн том үйл явдал нь яаxын аргагүй Монгол улсын Ерөнxийлөгчийн сонгууль байсан. Энэ сонгуульд Mонголын ард түмэн АН-аас нэр дэвшигчийг сонгосон нь ямар зөв мэргэн сонголт байсныг одоогийн Монгол улсын ерөнxийлөгчийн явуулж буй үйл ажиллагаа, хоёр иx гүрний төрийн тэргүүнүүдийн айлчлал, олон улсын тавцанд тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа Монгол улсын байр сууриас тодxон харж болно. Энэxүү түүxэн эгзэгтэй сонгуулийг удирдаx цөөн xүний нэг нь болоx завшаан надад тоxиосон нь 2013 оны нийгэм улс төрийн салбар даxь "Оны залуу"-гаар шалгараx гол үндэслэл болсон болов уу. 
Оны залуучууд маань зүгээр нэг титэм аваад мартагдаx биш, залуучууддаа зориулан лекц уншдаг уламжлал нь "Next Stop" наадмын бас нэг онцлог. Ингээд 2014 оны 09 сарын 27-ны өдөр Төрийн ордонд танилцуулсан "Оны Залуу"-гийн лекцийнxээ текстийг блогтоо оруулж байна.

Эртнээс олборлосон  Эрдэнэт толгой, одоо ид ашиглаж буй Оюу толгой, тал талаас нь мэрээд эхэлчихсэн Таван толгой, за тэгээд занар, хий, газрын тосны гээд, эрдэнэсээ ил xаруулдаггүй, гэхдээ хайж олж чадвал баялгаар дүүрэн байдаг олон нуугдмал толгойг өвөг дээдэс минь бидэнд өвлүүлэн үлдээжээ.

Харин би өнөөдөр өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн өөр нэг толгойг хэрхэн олборлож, улсын эдийн засгийн нэгээхэн тулгуур болгон хөгжүүлж болох тухай урлагийн болон IT салбарынхны xүрээнд хэдэн жил тус тусдаа яригдаж байгаа мөрөөдөл таамаглалуудыг нэгтгэн дүгнэж, тоймлон зураглаxыг оролдоx гэж байна. Энэ толгой бол шавхагдашгүй баялаг болох бүтээлч санаагаар дүүрэн Монгол xүний ТОЛГОЙ.

Монгол хүний бүтээлч толгойг социалист системийн үед коммунистууд өөрийн үзэл суртлаа олон түмэнд ойлгуулан таниулах зорилгодоо тун ч чадамгайгаар олборлон ашиглаж байсан юм. Тухайн нийгэмдээ яг ямар соёл, үзэл суртал түгээхийг хүсч байгаагаа агуулгад нь бүрэн шингээсэн, чанарын өндөр түвшинд хийгдсэн оюуны бүтээлийг түгээж болох бүх сувгаар 1000 дахин давтан байж социалист аж төрөх ёсны тухай бүрэн ойлголтыг нийгэмдээ өгч чадаж байсан байгаа юм. Уул усыг нь ухаад оронд нь уурхай завод барьж, үр тариа ургуулах гэж байгаа тухай, түүнийг нь эсэргүүцсэн малчин эцэстээ бүхнийг ойлгон социалист хөгжил дэвшилд сэтгэл хангалуун үлдэж байгаа тухай, барилгажилт,хотжилтыг дэмжсэн “Аман хуур”, Атар эзэмшихэд залуусыг дуудсан “Хөхөө гэрлэх дөхлөө”, Банкинд мөнгөө хадгалуулахыг уриалсан “Хүргэн хүү”  кино  гэхчилэн нийгмийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх олон санааг сэтгэлд хоногшсон дүрүүд, хит болсон дуунууд, театрт тавигдах жүжиг, хээрээр давхих урлагийн бригад гэхчилэнгээр өнөөгийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарт багтаан тодорхойлдог бүх хэлбэрүүдээр дамжуулан цэвэр тэр үеийн нам төрийн захиалга, санхүүжилт, үзэл суртал болон агуулгын хяналттайгаар боловсруулан, монгол хүн бүрийн толгойд хоногшуулдаг байж.

Тэр үеэс л оюуны бүтээл туурвидаг авъяастай сийрэг толгойнуудыг урлагийнхан хэмээн нэрлэж заншсан. Харин би өнөөдөр яаж социалист нийгмийн үед үндэс сууриа тавьсан Монголын урлагийн салбарыг орчин үеийн эдийн засгийн бүтээлч үйлдвэрлэлийн салбар болгон хөгжүүлэх арга замын тухай  тоймлон зураглах гэж оролдьё. Ингэхийн тулд эхлээд бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэж юу юм, бүтээлч үйлдвэрлэлийн салбар урлагийн салбараас юугаараа ялгагдах юм гэдгийг товч танилцуулъя.

Бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэж юу вэ?

Юуны түрүүнд бүтээлч үйлдвэрлэл гэдэг нийгмийн сэтгэлгээнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг хэдэн авъяастай хүмүүсийн бүтээлийн цуглуулга биш, харин улс орны эдийн засагт багагүй хувь нэмрээ оруулдаг бүхэл бүтэн салбар болон хөгжсөн эдийн засгийн ойлголт ажээ.    
Дэлхийн хэмжээнд бүтээлч үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэxүүн үйлчилгээний жилийн орлого 2011 оны байдлаар 624 тэрбум ам.долларт xүрсэн нь 2002 оны үзүүлэлтийг 2 нугалсан үзүүлэлт болж, энэ xугацаан даxь жилийн дундаж өсөлт нь 8.8 xувь болсныг НҮБ, ЮНЕСКО, Дэлxийн оюуны өмчийн байгууллага (WIPO) болон олон улсын xудалдааны төвийн (ITC) xамтран гаргадаг “Дэлxийн бүтээлч эдийн засгийн 2013 оны тайлан”-д онцлон дурьдсан байна.  Хөгжиж буй орнуудын xувьд өсөлтийн үзүүлэлт бүр ч өндөр, дунджаар 12.1 xувьд хүрсэн байна. Энэ хурдаар бүтээлч үйлдвэрлэлийн салбарын зах зээлийн үнэлгээ 2020 он гэхэд 3 их наяд америк долларт хүрнэ гэсэн тооцоог эдийн засагчид хийжээ.

Тэгэхээр юу үйлдвэрлэдэг, ямар салбар болоод энэ бүтээлч үйлдвэрлэлийн салбар гээч нь ингэж их хурдтай өсөөд байна вэ? Түүнд яг юу юу багтдаг юм бэ?

Үүнийг олон судлаачид маш олон янзаар тодорхойлох гэж оролдсон байдаг. Тэдгээрээс Их Британы засгийн газрын Соёл, хэвлэл, спортын яамны тодорхойлолтыг хамгийн дөхүү тодорхойлсон гэж үздэг. Тэр тодорхойлолтоор бол

“Бүтээлч үйлдвэрлэл (creative industry)  гэдэг нь хүний бүтээлч сэтгэлгээ, мэдлэг ур чадвар, авъяас билгээс эх сурвалжтай оюуны өмч, зохиогчийн эрхийн дагуу ажил мэргэжил болон эд хөрөнгө үүсгэх чадвартай үйлдвэрлэлийн салбаруудыг бүхэлд нь нэрлэнэ” гэжээ.

Шинэ тутам салбар учраас үг хэллэг нь нэг л чихэнд наалдахгүй байгаа биз? Энгийнээр хэлье: Урлагийн салбар гэдэг бол үндсэндээ агуулга бүтээдэг хэсэг, харин бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэдэг бол тэрхүү агуулгыг хууль ёсны зохиогчийн эрхтэй болгож, түүнийг цааш нь масс үйлдвэрлэлд оруулан, баялаг бүтээдгээрээ ялгаатай. Өөрөөр хэлбэл:

Урлагийн бүтээл  + Зохиогчийн эрх + Үйлдвэрлэл + Борлуулалт = Бүтээлч үйлдвэрлэл

гэж томъёолж болохоор байна. Энэ томъёоноос та бүхэн Монголд өдийг хүртэл зөвхөн урлагийн салбар нь л байгаа юм байна, бусад нь бараа сураггүй байгаагаас бүтээлч үйлдвэрлэл гэдэг эдийн засгийн салбар монголд огт бий болоогүй байгааг төвөггүй харж байгаа байх.

Бүтээлч үйлдвэрлэлийн салбарт олон зүйл багтана. Хуучнаар телевиз, кино, хөгжим, тайз дэлгэцийн урлаг, хэвлэл, радио голлодог байсан бол, одоо нэмээд зар сурталчилгаа, архитектур, дүрслэх урлаг болон эртний эдлэл, баримал, бүх төрлийн загвар, дизайн, видео болон гэрэл зураг, софтвайр, компютер тоглоом, апликешнүүд, цахим хэвлэл зэргийг хамруулан үздэг болсон байна.

Эдгээрээс ихэнх нь тэртээ социализмын үед урлагийн салбар гэдэг утгаараа үндэс сууриа тавьж, өнөөдөр ч хөгжлийнхээ тодорхой түвшинд гарсаар байгаа.  Гэвч тэдгээр нь зохиогчийн эрхтэй оюуны өмч болж, банкны барьцаанд тавигдан зээл болж, эдийн засгийн эргэлтэнд орон, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болон худалдаалагдаж, баялаг үйлдвэрлэн, монголын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байна уу гэвэл ҮГҮЙ. 

Тэнд зах зээлийн судалгаа, даатгалын сан, хөрөнгө оруулалт, зээл, хүү, эрсдлийн хамгаалалт зэрэг эдийн засгийн наад захын үйлдэл бүү хэл үг хэллэг ч бараг хэрэглэгддэггүй. Баяр ёслол дөхөхөөр, эсвэл оюутан сурагчид цуглахаар  баахан дуучид концертоо хийх гээд өөрсдөө нүүрээ улалзуулан байгууллага хэсч, билетээ борлуулж яваа харагддаг.

За киночид бол ерөөсөө л зуны дулаан цагт багтааж зургаа дуусгах гээд л бүгд хээр гарчихна. Нөгөө жүжигчид нь тэлээтэй хурга шиг хэд хэдэн киноны зураг авалтыг зөрүүлэх гэж бөөн юм болно. Зураг авалтын студитэй бол барилгын улирал шиг заавал зун гэж шавахгүй байхгүй юу. Тэгээд ингэж чихэлдэн, яаран сандран хийсэн кинонууд нь намар өвөлдөө ээлжлэн гарч эзэддээ ашиг орлого гэхээсээ амьдрах зардлын хэдэн цаас годуу олж ирдэг. Эхнээсээ ийм юм хийх нь бараг буяны ажил санагдаад, няцаж өөр салбар луу орох, эсвэл өнөөх л улс төрийн захиалгат нэвтрүүлэг хийх ажилд уран бүтээлчид уралдан шилждэг болоод удаж байна.  

Яагаад монгол толгойноос гарч буй монгол агуулга 
үнэ цэнэ бүхий оюуны өмч болж чадахгүй байна вэ?

Бяцхан түүх сөхье. 1990 онд Монгол улс 70 жил хаалттай байсан хаалгаа дэлхий дахинаа цэлийтэл нээхтэй зэрэгцэн дэлхийн улс орнуудын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхны оргил бүтээгдэхүүнүүд Монголд нэвтэрч эхэлсэн юм. Улсын нийт төсвийнхөө 70 хувийг Зөвлөлтөөс авдаг байсан Монгол улс социализм задрах тэр мөчид Москвагаас хараат байсан үзэл суртлаасаа салсан шигээ Москвагаас ханган нийлүүлж байсан 70 хувийн татаасааcaa бас салж, давс гоймонгоос өөр зүйлгүй хоосон лангуутай үлдэж байсан юм. Ёстой л бодит хөрсөн дээрээ пидхийтэл унасан Монголд үнэндээ дэлхийн нээлттэй зах зээл дээрээс оюуны бүтээлийг худалдаж авах чадал ч, бэл бэнчин ч байсангүй. Ингээд шулуухан хулгайн аргад шилжсэн юм.

Ердөө 24-хөн жилийн дотор, ердөө хүний 2-хон үе өнгөрөхөд л монголын xэрэглэгчид оюуны бүтээл ашигласны  төлбөр төлөөгүйдээ төдийлөн санаа зовохгүй болон төлөвшсөн байдаг. Өөрсдөө бусдын оюуны бүтээлийг хулгайлж хэрэглээд хэвшсэн учраас өөрсдийхөө хийснийг бусдад алдахад хамгаалах тогтолцоо ч бас байхгүй болж.

Миний бодлоор оюуны бүтээлийн хулгай Монголд сайн муу хоёр том үр дагаварыг үлдээсэн юм.

Сайн нь: Монголчууд чинь 90-ээд оны үед барууны ертөнц гэдгийг огт мэддэггүй, таг хаалттай байлаа шүү дээ. Тэгээд хулгайгаар дэлхийн тэргүүлэгч бүтээлүүдийг үзэж эхэлснээр маш богино хугацаанд “нүд” нь нээгдсэн гэж хэлж болно. Өнөөдөр Монголын хэрэглэгчид бүтээлч үйлдвэрлэлийн аливаа салбараас чанарын дээд стандартыг шаардах болсон.

Муу нь: Дандаа нам төрийн захиалга санхүүжилтээр үйлдвэрлэл явуулдаг байсан, ашгийн төлөө ажиллаж үзээгүй Монгол толгой болон түүнийг олборлож бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид гэв гэнэт дэлхийн тэргүүлэгч оюуны бүтээгдэхүүнүүдтэй зах зээлд өрсөлдөхөөр шууд дэвжээн дээр гарах болсон. Мэдээж аль ч талаараа бэлтгэлгүй монголын бүтээл үйлдвэрлэгчид хүч тэнцвэргүй энэ тулаанд анхны цохилтоор нам цохиулж элгээрээ тэрийн унасан юм.

Тийм ээ, Монголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхан өнөөг хүртэл олигтой өндийж босч ирээгүй байна. Тэдний дийлэнх нь хүч тэнцвэргүй зах зээлийн өрсөлдөөнд төсөв хэмнэх үүднээс толгойноосоо олборлосон санаагаа аль болоx хямдxан өртгөөр үйлдвэрлэж, хямдхан үйлдвэрлэлээс болж сайн боловсрогдоогүй бүтээгдэxүүнээ багтаамж багатай зах зээлд багахан үнээр шаxах төдийхнөөр амь зогоож байна. Төр засаг, шийдвэр гаргагчид, банк санхүүгийн байгууллага, хэрэглэгчид бүгд бүтээл үйлдвэрлэгчдийг эдийн засгийн ашиггүй, төсөв залгигчид гэж хардаг. Уулзая учиръя гэхээр мөнгө гуйх гэж байна гээд бараг сургаар нь зугатна. Юун эдийн засгийн салбар нтр гэж хүлээн зөвшөөрөх...

Монгол толгойноос хямд бүтээгдэхүүн л гардаг гэсэн ойлголт нийтлэг болж, монгол агуулга, монгол контент хэрэглэж хэвшээгүй залуу үе маань гадны соёлын хүчтэй довтолгоон дунд өнөөгийн Монголын нийгмийн сэтгэлгээний цөмийг бүрдүүлэх болжээ. Энэ цөмийг ажиглан харваас дараах согог дутагдал нийтлэг харагдана.

- Өнөөгийн нийгмийн сэтгэлгээнд аливааг үгүйсгэн харлуулдаг, монгол хүн л хийсэн бол муу, монгол л бол бүтэхгүй, “манайхан л болсон хойно тэгнээ тэгнэ” гэсэн өөрсдийгөө илтээр дутуу үнэлсэн, эсвэл бүүр эсрэгээрээ тэнгэр дээд заяатай, тусгай төрчихсөн гэхчлэнгээр хэт дөвийлгөн хийрхсэн сөрөг хандлага давамгайлж байна.

- Өнөөгийн нийгмийн сэтгэлгээнд “шинэ дугуй бүтээх шаардлагагүй” гэсэн бүтээлч бус, хөдөлмөрч бус, гадны бэлэн жорыг шууд хуулбарлан хэрэглэх гэсэн хандлага бүх түвшинд зонхилж байна. Бүр хууль тогтоох түвшинд ч гадны хуулийг хагас дутуу орчуулаад л хуулчихдаг...

- Нэг нийгэм нөгөөгөөр гэнэт солигдсоны дараа бүх түвшний сургалтын ситемд агуулгын хоосон орон зай үүсчихсэн. Түүнийг нь сурах бичигт өөрчлөн бичих гэж мунгинаж байх хооронд хүүхдүүд үе үеэрээ анги дэвшээд л, төгсөөд байдаг... Ядаж энэ чухал ажлыг төр хэмээх хамгийн муу менежер удирдаж өдий хүрснийг хэлэх үү... Үүнээс болоод өнөө үеийнхний ерөнхий мэдлэгийн түвшин харьцангуй доогуур, нийгмийн сэтгэлгээнд өмнөх нийгмийн үеийн хоцрогдсон гэж хэлж болох үзэл, соёл хүчтэй оршсоор байна.

- Нийгмийн сэтгэлгээ ядуурснаас үүдэлтэйгээр улс төрийн хүрээнд буруу үнэлэмж үүсч бий болжээ. Нийгмийг өөрчлөхийг хүссэн цөөн хэсгийг мөнгөөр саналаа худалддаг олонхи нь дийлж, энэ нь эргээд олон нийтийн дургүйцлийг төрүүлж, уур бухимдлыг нэмж байдаг “чөтгөрийн эргүүлэгт” оржээ.

- Өнөөгийн нийгмийн сэтгэлгээнд аливаад ухамсартайгаар хандаж, цаад мөн чанар үндэслэгээг нь ойлгож мэтгэлцэх биш, юм л бол манай тал, дайсны тал болчихсон талцан хэрэлдэж, бүр үзэн ядалцаж, улмаар цагдаа шүүх дээр тулдаг муу жишиг түгэх хандлагатай болжээ.

Нийгмийн сэтгэлгээнд зонхилох болсон эдгээр сөрөг хандлагыг эерүүлэхгүйгээр мянга хөгжил дэвшил яриад нэмэргүй болж эхэлж байна. Үе үеийн шийдвэр гаргагчид уг үндсийг нь өөрчлөх тал дээр тэр бүр анхаарч байсангүй, гал унтраах төдийхнөөр л явж ирлээ.

Бүтээл үйлдвэрлээд ашиг олохгүйг мэдэрсэн ТВ, хэвлэлийнхэн  шулуухан шантаажын аргад шилжсэнээ нэг их нуухаа больж. Тэдний гол бай нь голдуу улс төр, бизнесийнхэн. Хэсэг хугацаанд үнэн худал мэдээллээр балбуулсны эцэст тэд арга буюу хэвлэлийнхэнд хүссэн төлбөрийг нь хийнэ.

Монголд 60 гаруй телевиз, хэдэн зуун сайт амжилттай ажиллаад байгаа нь нэг талаас  монголчууд оюуны зах зээлд хүчээ үзэх сонирхолтой байгааг харуулж байгаа юм. Жижиг дунд үйлдвэр гэдэг шиг, эд чинь оюуны хөдөлмөрийн зах зээл дээр бүтээл үйлдвэрлэдэг жижиг дунд л бизнес шүү дээ. Дэмжлэг байхгүй бол тэд өөрсдөө санаачилгыг гартаа авч, янз бүрийн гэрээ хэлцэл санал болгох нь ойлгомжтой.  Хүлээн зөвшөөрөхгүй нэгнийг нь тэгсгээд хөөрхөн шоглоод байхаа ч тэд бас мэднэ.

Харамсалтай нь хэрэглэгчид энэ бүх цаад учрыг нь мэдэхгүй тул хэвлэлийнхний шоглоомд бухимдаж, үнэн худал мэдээллээс нь болж итгэл алдран, тэр хэрээр нийгмийн сэтгэлгээнд дарамт, даралт давамгайлж байна.

1990-ээд оны эхээр кино урлагийн салбарт анхаарал татсан хэд хэдэн бүтээл хийж орж ирсэн Нирун фильмын найруулагч Р.Батсайхан яагаад бүтээл үйлдвэрлэлээ зогсоосныгоо дараах байдлаар тайлбарласан юм.

“...Монголд кино зураг авалтын студи байхгүй учраас цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан жилдээ би ганц л кино хийж чадна. Тэр нь их сайн болоод 100 сая төгрөг олсон  гэж бодъё. Түүний талыг нь кино театр кино үзүүлснийхээ төлбөрт суутгана. Ингээд үлдсэн 50 саяас кино хийхэд зарцуулсан 40 саяаа хасахаар би жилдээ 10 саяын л орлого олж байгаа юм. Үүнийг 12 сард хуваагаад бодохоор би нэг л их 100 саяын орлоготой кино хийсэн мундаг найруулагч гэх боловч сард сая хүрэхгүй төгрөгийн орлого хийсэн хүн болж таарч байгаа юм. Тэрний оронд би улс төрчдөд ПиАр-ын зөвлөх үйлчилгээ хийгээд явахад кино хийж махаа зулгааж олсон бүтэн жилийн орлогыг ганц сард ч хийх боломжтой, тэгээд ч дөчхөн саяар хийсэн кино яагаад ч өөдтэй болохгүй ...хэмээн тайлбарласан юм.

Ийм зүйлсийг манай чадалтай авъяастай хүн бүр хэлдэг. Олон чадалтай студи продашн байгаа ч кино, урлагийн томоохон бүтээл хийх болохоор санхүүжилт олдохгүй, жил бүр кино зохиол бичсэн ч бүтээх арга зам байхгүй болохоор зогсох, эс бөгөөс дээрхийн адил зөвхөн улс төрчдийн ПиАр, өнөөх л хэрүүл шуурган дунд амьдрах арга манайд хэв шинж болтлоо нутагшжээ.

Нэгэнт төрөөс дэмжихгүй нь тодорхой, дотоодын банкууд зээл өгдөггүй, ивээн тэтгэх компаниуд хямралтай байгаа болохоор бүтээлч Монгол толгойнууд зүгээр сууж чадахгүй, өөр шийдэл хайн, дор бүрнээ нэг төсөл зохиогоод ийш тийш гүйх болж. “Нохойн орон” киногоороо дэлхийн кино фестивалиудаас нийт 23 шагнал хүртсэн нийтлэлч, зохиолч Д.Төрмөнх “Үндэсний кино урлагийг дэмжих сан” байгуулах санаатай хаваржин зунжин хөөцөлдсөн ч, өнөөх л хууль эрх зүйн тогтолцооны гажгаас болоод ямарч амжилт ололгүй мухардсан тухайгаа саяхан бичсэн нийтлэлдээ гаслан өгүүлсэн байсан. Түүний санаагаар, “...соёл урлаг нь хувь хүнд зориулагдахаас илүү олон түмэн рүү чиглэдэг онцлогтой, үр нөлөө нь нийгэмд хандсан, олон нийтийн сайн сайхны төлөө зориулагддаг учраас түүнийг төрөөс их бага хэмжээгээр татаас өгч дэмжиж байх ёстой” гэсэн байсан.

Өнөөдөр ийм чиглэлд огт бодлого байхгүйгээс, мөн хэрхэн яаж өөрчлөх талаар хааяа хэн нэгэн алдаг оног дуугарахаас цаашгүй байгаа болохоор бүтээлч толгойноос сөрөг агуулгууд голлон гарч, тэр нь бүх төрлийн сүлжээгээр цацагдан хэрэглэгчдийн толгойг хар бараан, дутуу боловсрогдсон мэдээллээр угааж байдаг ийм дүр зураг давамгайлсан нийгэмд өчнөөн барилга байшин, зам гүүр барьж, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлээд, түүнийг нь цааш хөгжүүлээд аваад явах хөдөлмөрч, бүтээлч, хөгжилд тэмүүлсэн хойч үегүй бол гэнэт их хөрөнгө өвлөж авсан ядуу хүн хамаг байдгаараа тансаглаад хамгийн түрүүнд дампуурдгийн л үлгэр болох гээд байна.

Учир нь нийгмийн сэтгэлгээний уналтыг материаллаг бүтээн байгуулалтаар  сэргээх боломжгүй. Үүнийг зөвхөн оюуны талх болсон урлаг соёлоор л  тэжээн тэнхрүүлдэг. Тэр талх нь монгол толгойг олборлож байж олдох монгол агуулга, түүнийг чанартай эцсийн бүтээгдэхүүн болгох бүтээлч үйлдвэрлэл, түүнийг эдийн засгийн аргаар тэжээн тэтгэх кластер хэв загвар байх тойм зураглалыг бидний хэсэг нөхөд гаргаж ирээд байгаа юм.



Өөрөөр хэлбэл өндөр стандарт шаарддаг болон төлөвшсөн Монгол хэрэглэгчдийн сэтгэлд нь нийцэж, сэтгэхүйд нь нөлөөлөх, улмаар Монголын нийгмийн сэтгэлгээнд эерэг хандлага бий болгох чанартай “монгол агуулга” хэмээх бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэж баялаг бүтээхийн тулд,

1. Солонгоруулна гээд байгаа эдийн засагтаа уул уурхай, барилга, зам гүүр, оёдол нэхмэл зэрэг хүнд, хөнгөн, хүнсний салбарууд дээр нэмээд “Бүтээлч үйлдвэрлэл” гэсэн цоо шинэ салбарыг нэмэн хөгжүүлэх.

2. Хөгжлийг нь хурдасгаж, гарцыг нь арвижуулснаар хурдан үр дүнд хүрэх зорилго тавья гэвэл одоогоор бодож олоод, үр дүнтэй нь хэдийнэ тогтоогдсон эдийн засгийн кластерын аргыг хэрэглэх хэрэгтэй байна. Тэгэхээр,

Урлагийн хэмээгдэж байсан салбарыг эдийн засгийн салбар болгон өөрчлөх шилжилтийг хэрхэн үр дүнтэй бөгөөд хурдан хийх вэ?

1990 онд Монгол орныг социализмаас ардчилал зах зээл рүү шилжих гэж мунгинаж байхад, тэртээ Америкт Майкл Портер хэмээх эрдэмтний “Үндэстний өрсөлдөх чадварын давуу тал” бүтээл хэвлэгдэн гарч байжээ. Түүний энэ бүтээлд кластер хэмээх нэгэн шинэ нэр томъёо хэрэглэгдсэн байна. Уг тайлбарыг нь үзвэл 19-р зууны аж үйлдвэрийн хувьсгалын үеэс эхтэй ч, эдийн засаг судлалд яг энэ үгээрээ хэрэглэгдэж байгаагүй ажээ. Майкл Портерын энэ бүтээлээс хойш дэлхийн олон орны засгийн газар үйлдвэрлэлийн кластерыг үндэстний хөгжлийн гол хөтөлбөрөө болгох болсон байна.

Майкл Портерын дүгнэснээр кластерын эдийн засаг нь өрсөлдөх чадварт 3-н янзын давуу байдлыг бий болгосноор хөгжлийн хурдыг эрс нэмэгдүүлдэг байна. Үүнд:
1. Үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлнэ
2. Шинэ санаачилга, инновацийг нэмэгдүүлнэ
3. Тухайн салбарт шинэ бизнесийг өдөөн урамшуулна.

Түүний бичсэнээр үйлдвэрлэлийн бүтээмж хэрхэн нэмэгдэх вэ гэвэл кластер бий болгосноор ажиллах хүч хямдарч, өндөр мэргэжилтэй ажилчдыг хуваалцах боломж нээгдэж, мөн нэг дор ижил төрлийн үйлдвэрлэл бөөнөөрөө бий болсноор нэгдсэн ханган нийлүүлэлт хийх болсноор өртөг багасна хэмээжээ. Үүн дээр нэмээд шинэ санаа сэдлийн тасралтгүй процессыг (continual innovation) урамшуулдаг нь кластерийн гол ач холбогдол хэмээн эдийн засагчид дүгнэх болсон байна.

Жишээлбэл, Улаанбаатар хотын дагуул хот болгохоор зураг төсөл нь хийгдэж байгаа Майдар хот байна. Үүний нэг дүүргийг тэр чигт нь кино урлаг, загвар дизайны студиуд, IT салбарынхны нэгдсэн хотхон болгоё гэж төсөөлье. Тэнд ажиллаж амьдрах хүмүүс байнга нэг дор байж, бие биенийхээ шинэ санаа, шинэ бүтээлийг уралдан ярьж, IT-гийнхан тэрэнд нь татагдан орж, шинэ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний санаанууд уралдан төрж, ёстой нөгөө Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлдгээр биенээ билүүдэн хурцлах бүтээлч орчин жинхэнэ утгаараа бий болно. Үүнийг л нэгнээ хөглөсөн үргэлжилсэн шинэ санаа сэдлийн тасралтгүй процесс (continual innovation) гээд байгаа юм.

Тэгэхээр кластер нь нэг төрлийн бизнесийг газар зүйн байрлалын хувьд нэг дор төвлөрүүлж, тэнд хөрөнгө оруулагчдад төрийн зүгээс татварын болон бизнесийн орчны давуу боломжийг санал болгосноор нэгдсэн хангамж, нэгдсэн маркетинг, мэргэжлийн ажилчдын туршлага солилцоо, сургалтын нөxцөл бүрдэж, МЭДЛЭГИЙН БӨӨГНӨРӨЛ бий болсноор шинэ санаа инновацийн хөгжилд ахиж гарч, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр дэлхийн хэмжээнд өрсөлдөх давуу үйлдвэрлэл бий болохыг хэлдэг байна.

Дэлхийд танигдсан кластерын амжилттай жишээг дурьдвал:
Холливуд дахь америкийн кино үйлдвэрлэл
Лондонгийн Сохо дүүрэг дэхь post-production үйлдвэрлэл
Парис дахь загварын үйлдвэрлэл
Лас Вегас дахь мөрийтэй тоглоомын кластеруудыг нэрлэж болно. Тэгвэл,

Монголын бүтээлч үйлдвэрлэлийн кластер буюу
“толгой”-г олборлох тойм зураглал ямар байх вэ? 

Үүнийг бид өнөөх Урлагийн бүтээл  + Зохиогчийн эрх + Үйлдвэрлэл + Борлуулалт  = Бүтээлч үйлдвэрлэл гэсэн томъёоныхоо дагуу дараах байдлаар тоймлон зурагласан юм.


“Нэг хүний болон нижгээд бүлгийн бүтээлч сэтгэлгээ нь бүтээлч үйлдвэрлэлийн гол түлxүүр xөдөлгөгч xүч нь бөгөөд энэ нь 21 дүгээр зууны улс үндэстний жинxэнэ баялаг нь болж байна” гэж “Дэлxийн бүтээлч эдийн засгийн тайлан”-д онцлон тэмдэглэжээ.  Тэгвэл, Монгол улс өөрийн үндэстний жинхэнэ баялгаа хэрхэн бий болгох вэ?

Бүтээлч эдийн засгийн салбарт амжилт олсон улс орнуудын туршлагыг харахад энд тэнд тархай бутархай оршиж байсан санаа үйлдвэрлэгчдийг газар нутгийн хувьд нэг дор бөөгнөрүүлж, эдийн засгийн кластерын давуу байдлаар тэднийг дэмжиж өгсөн нь амжилтын гол түлхүүр болсон байна.

Зөвхөн кино л гэхэд Монголд 100-аад жижиг голдуу студи энд тэндэхийн байрны нэг давхар ч юмуу, байгууллагын нэг булан, зарим нь подвал голдуу хөлслөөд таран байрласан байдаг. Эдгээр нь бүгд тухайн орон зайг ашигласныхаа төлбөрт сард дунджаар 1 сая төгрөгийг түрээсэнд өгч байгаа гээд бодохоор оффис түрээсийн боломжийн орлого шууд харагдаж байна. Үүнийг кластер болгоод түрээсээр эргээд ашгийн тодорхой хэсгийг олно гэж тооцоод УИХ, Засгийн газраас  тодорхой нэг бүс газрыг зарлан товлож, түүний дэд бүтцийг нь бүрэн шийдээд, хөрөнгө оруулагчдад томоохон хэмжээний зураг авалтын студиуд барихад нь татварын илт анхаарал татахуйц хөнгөлөлт амлаж болох юм.

Мөн л киногоороо жишээлэхэд, мөнөөх 100-аад жижиг студиуд маань олсон жаахан мөнгөө бараг ихэнхийг нь камер, гэрэл, компютерийн иж бүрдэл, техник тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулдаг. Энэ жил өчнөөн үнэтэй авсан камер хэдхэн сарын дараа өөр нэг шинэ загвар гарахад л үнээ алдаж хямдхан хог болж хувирдаг. Нэг студи дунджаар 50-иад сая төгрөгийн техник тоног төхөөрөмжтэй гээд бодохоор 5 тэрбум төгрөгийн маш үр ашиг багатай худалдан авалт хийгддэг гэсэн үг. Дээрээс нь тоног төхөөрөмжийн худалдан авалтыг дандаа тус тусдаа жижиглэнгийн үнээр хийдгийг тооцоонд оруулах нь зөв байх.

Дэлхий нийтийн жишгээс харахад техникийн дэвшил өдөр цагаар хурдасч байгаа энэ цаг үед кино компаниуд өөрийн гэсэн техник тоног төхөөрөмж худалдаж авахаа нэгэнт больсон байна. Нэгэнт кино үйлдвэрлэгчид голдуу нэг дороо, нэг бүс нутагт байрлах болсон тул техник тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид тэнд нь шууд түрээсийн салбараа нээгээд ажиллуулдаг жишиг тогтжээ. Өөрөөр хэлбэл кино компани гэдэг бол санаагаа хөгжүүлэхэд л хамаг мөнгөө зарахаас, техник тоног төхөөрөмж худалдан авахад мөнгө зардаггүй, түүнийг түрээсээр шийддэг ажээ. Энэхүү түрээсийн үйлчилгээ нь тэрхүү кластерт байх бүх компаниудад үйлчлэх тул тоо хэмжээ нь ихсэхийн хирээр тээвэрлэлтийн хөлс хямдарч, эдийн засгийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлдөг байна.

Газар зүйн байршлын хувьд бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхан нэг дор цугларснаар санхүүжилтын баталгааны хамгийн чухал хэсэг болох зохиогчийн эрх, оюуны өмчийн бүртгэл, лицензийн үйлчилгээ хурдан шуурхай болж тогтмолжино. Толгойноос гарах санаа буюу түүхий эдийг баялаг болгох эхний алхам нь оюуны өмчийн лиценз олголт юм. Энэ лицензыг үндэслэж санхүүжилт олгогдож эхэлдэг нь уул уурхайгаар бол алтны лицензээ банкинд тавиад зээл авдагтай яг адил процесс. Бүтээлч үйлдвэрлэл гэдгийг зарим судлаачид амарчлаад, товчхоноор “Contracts between Arts and Commerce” буюу “Урлаг арилжаа хоёрын нэгтгэл гэрээ” гэж тодорхойлсон нь бий. Урлагийг мөнгө олдог хэрэгсэл болгохын тулд л түүнийг лицензүүлж, хуулийн этгээд болгох гээд байгаа юм. Зарим нь санаагаа гаргачихаад өөрөө үйлдвэрлэх гэж зовохгүй шууд зардаг байж болно. Барьцаанд тавьчихаад алга болж болно. Тэр бүхнийг зохицуулах гэж оюуны өмчөөр дагнасан үйлчилгээ явуулдаг хуулийн фирмүүд үүсэн бий болно. Ийм ч учраас кластерын бүтэц дэх зохиогчийн эрх, оюуны өмчийн бүртгэлийн хэсэг хамгийн чухал хэсэг нь юм.

Эдийн засгийн кластерын тусгай бодлого явуулснаар бүтээлч үйлдвэрлэлд зориулсан санхүүжилтын шинэ механизм бий болгох шаардлага тулгарна. Манайх шиг банкны систем нь зөвхөн үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаарддаг системд зохиогчийн эрх, оюуны өмчийн лицензийг барьцаа болгон зээл өгдөг тусгай зориулалтын сан, хөрөнгө оруулалтын сан, эсвэл банк бус санхүүгийн байгууллага шинээр бий болох зайлшгүй шаардлагатай. Гэхдээ хуучин социалист үеийнх шиг төрийн байгууллагын дэргэд сан байгуулбал шууд дампуурдгийг манай хойд хөрш Орос оронд байгуулсан төрийн сангийн бүтэлгүй жишээ харуулна. Тэрхүү сан нь жилд 3,7 тэрбум рубль зарж киночдод төрийн дэмжлэгийг үзүүлэх ажил эрхэлдэг ч, санд буцаж орж ирэх орлого нь байнга буурч байгаа тухай нийтлэлч Д.Төрмөнхийн дээр дурдсан нийтлэлд өгүүлсэн байсан.

Эндээс бас нэг сургамж гарч ирнэ. Кластерын бүрэлдэхүүнд ордог энэ олон хэсгүүдийг цогцоор нь авч үзэхгүй, салгаж, зөвхөн киног нь, зөвхөн загварыг нь, зөвхөн аялал жуулчлалыг нь, зөвхөн IT-г нь ч гэдэг юмуу.., ингэж сугалж авч дэмжвэл үр дүнгүй гэдгийг ОХУ-ын жишээ харуулж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор даатгалын болон эрсдлийн сан зэрэг санхүүгийн олон салбар нэгжүүд бүтээлч үйлдвэрлэлийн кластерын дэмжигч хэсэг болон хөгжих учиртай.

Кластерын салшгүй хэсэгт орох нэг томоохон салбар бол IT, инноваци технологийн хэсэг. Өнөөдөр манай IT салбарынхан бүтээлч үйлдвэрлэгчидтэй төдийлөн холбогдож чадахгүй байгаагаас агуулга, дүрийн шугам, загвар дизайн, түүх өгүүллээр дутагдаж санаа хөгжүүлэлт нь зогсонги байдалд ордог. IT–гийнхан болон урлагийнхан биенээ харь гаригийнхан мэт хардаг. Эднийг кластер богтлон, нэгдор оруулснаар нэг агуулгаас олон төрлийн бүтээгдэхүүн төрөн гарах үндэс тавигдаж, улмаар баялаг үйлдвэрлэл болон өргөжих юм.

Агуулгыг хөгжүүлэх явцад олон санаа урган гардаг. Нэгдсэн хүчтэй зар сурталчилгаа хийснээр тодорхой дүрүүд олны танил болж, түүнийг нь загварынхан өлгөн авч, хувцас хэрэглэл, орон байр, өнгө будгийн хослолын шинэ урсгалууд түгж, түүгээр нь аялал жуулчлал, хэвлэл, радио, ном, сэтгүүл, компютер тоглоом, гар утасны аппликэш гээд тоо томшгүй олон төрлийн бүтээгдэхүүн үүсэн гарч болох бөгөөд энэ бүхэн нь өвөр хоорондоо чөлөөтэй хөрвөх нөхцлийг кластер л бүрдүүлж, нэгэн том бүтээлч инновацийн цогц системыг бий болгодог нь үнэхээр том давуу тал юм. Тэгэхээр энэхүү тойм зураглалын бүтцийг Монголд бодит биелэл болгохын тулд,
   
Улс төрийн ямар шийдэл гаргаж,
алсын хараатай ямар бодлого баримтлах вэ?

Юуны түрүүнд мэдээж хөрөнгө оруулалт, бизнесийн хөгжлийн бодлого чухал. Тэтгэлэг болон санхүү зээлийн бодлого, хатуу болон зөөлөн дэд бүтцийг бий болгох зэргийг дэс дараатай тууштай явуулах хэрэгтэй. Энэ бүхнийг нэгтгээд дараах гурван суурь бодлогыг бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс болгон хэрэгжүүлж болох юм.
 
1. Хүний нөөцийн мэдлэг чадварыг хөгжүүлэх бодлого. Сингапурт амжилттай
хэрэгжсэн кластерын туршлагаас харахад, 1990-ээд оны эхнээс Сингапур нь дэлхийн томоохон  IT компаниудад тус улсад салбараа нээхэд нь татварын онцгой нөхцөл тавин олноор нь оруулж ирсэн байдаг. Үүнтэй яг зэрэгцээд их дээд сургуулиуддаа бүтээлч үйлдвэрлэлийн тусгай ангиудыг нээж, IT салбарт ирээдүйд манлайлах мэдлэг чадвартай хүмүүсийг бэлтгэх бүх түвшний сургалтыг төрийн онцгой дэмжлэгтэйгээр зохион байгуулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх улс төрийн шийдвэрийг эхэлж гаргаад, түүнийгээ алсын хараатай зорилт болгон тавьсан байна. Тэгээд яг тэр чиглэлийн бодит үйлдвэрлэлийг гадны хөрөнгө оруулалтаар эхлээд оруулж ирнэ. Мэдээж тэнд нь гадны мэргэжилтнүүд өндөр цалингаар ажиллаж, Сингапур ажилчид хямдаар туслан ажиллана. Энэ хооронд өнөөх их дээд сургуулийн дэргэд шинээр нээсэн салбаруудад нь ирээдүйд тэрхүү үйлдвэрийн ажлын байрыг эзлэх, улмаар бүтээлч үйлдвэрлэл болгон өргөтгөх чадамж бүхий хүний нөөц бодлоготойгоор бэлтгэгдэж эхэлсэн байгаа юм. Ингээд хэсэг хугацааны дараа ажлын байрны нээлттэй зар явахад өнөөх бэлтгэгдсэн хүмүүс нэг нэгээрээ түүнийг нь эзэлсээр өнөөх үйлдвэр үндэстний өндөр мэргэжилтэй ажилчдаар дүүрч, улмаар өөрсдийн онцлогоор өргөжүүлэн хөгжүүлснээр бодит амжилтанд хүрчээ. Тэгэхээр Сингапурт амжилттай туршигдсан энэ мэт сайн жишээг Монголд нутагшуулах бүрэн боломжтой юм.

2. Дэд бүтцийг бий болгох бодлого. Энэ нь төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө
оруулалтыг бүтээлч үйлдвэрлэлийн кластерын үндсэн баазыг барьж байгуулахад татах бодлого юм. Хотын захын аль нэг дүүрэгт, эсвэл түрүүн жишээ болгон татсан Майдар хотын нэг дүүргийг тэр чигт нь бүтээлч үйлдвэрлэлийн кластер болгоно гэж зарлаад, тэр бүсд хөрөнгө оруулалт хийвэл өөр бусад байгууламж барьснаас хамаагүй илүү хөнгөлттэй зээл, татварын таатай орчин амлавал гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэн сонирхож болох талтай. Урд хөрш Хятад улс энэ тал дээр маш эрчимтэй бодлого явуулж байгаа. Төрийн өмчит Ванда групп 2010 оноос архитекторын өндөр шийдэл бүхий зочид буудал, кино театрын сүлжээ, зураг авалтын студиуд, театр, караоке төвүүд зэрэг аялал жуулчлалын цогц орчин бүхий хот дүүргийг бүхлээр нь барьж байгуулахад 31 тэрбум юаний хөрөнгө оруулсан байна. Одоо түүний жилийн орлого нь бараг анхны хөрөнгө оруулалттайгаа дүйх дайны буюу 20.8 тэрбум юаньд хүрсэн гэжээ. Тус группын гүйцэтгэх захирал Занг Лин хэлэхдээ “...үйлдвэрлэлийн уламжлалт бусад салбарыг бодвол бүтээлч үйлдвэрлэлийн салбар дахь хөрөнгө оруулалт нь хүмүүст ажлын байрны таатай орчин, өндөр цалин, жендерийн тэгш байдлыг бий болгохоос гадна хотын соёлыг төлөвшүүлж, нийгмийн эерэг уур амьсгалыг бүрдүүлж, улмаар байгаль орчныг сүйтгэх биш сэргээн дээшлүүлдэг сайн талтай учраас бид энэ салбарт хүчтэй хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн юм” хэмээн мэдэгдсэн байдаг.
Дэд бүтцийг бий болгох бодлогын хүрээнд заавал хийх ёстой бас нэг ажил нь өнөөх оюуны өмчийн лиценз олголт, борлуулалт, хамгааллын бүхэл бүтэн зөөлөн дэд бүтцийг бий болгох явдал. Хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэхээс эхлээд, энэ чиглэлд ажиллах хуульчдыг мэргэшүүлэх гэх мэт шат дараатай олон ажил энэ хүрээнд хийгдэх учиртай.
Авч хэрэгжүүлэх гурав дахь том бодлого нь,

3. Бүтээл үйлдвэрлэгчдийг дэмжин таниулах бодлого. Нийгэмд бүтээлч
үйлдвэрлэлийн кластер байгуулах төлөвлөгөө, зорилт, түүний нийгэмд үзүүлэх нөлөөг тайлбарлан таниулах, урлагийн салбарынхныг кластерын бүтцэд багтах бусад олон салбаруудтай холбох, санаагаа хуваалцах, хамтран ажиллах боломжийг бүх талаар нээж өгөх, бүс нутгийн болон олон улсын хэмжээн дэхь уулзалт, зөвлөгөөн, харилцан яриаг өдүүлэн өрнүүлэх, урлагийн салбарынхны “arts for arts’ sake” буюу урлагийг урлагийн л төлөө хийдэг гэсэн ашгийн төлөө биш сэтгэхүйг өөрчлөх бодлогыг энэ хүрээнд тууштай явуулах хэрэгтэй.

Тэрнээс гадна хөрөнгө оруулагчдын сэтгэлгээг өөрчлөх нь хамгаас чухал. Өнөөх л “...за монголчуудаас дэлхийн хэмжээний ашиг олох санаа бүтээл гарах нь юу л бол” гэсэн үл тоомсорлосон, үл итгэсэн, үгүйсгэсэн хандлагыг давж гарч, монгол толгойноос “хайгуул хийхэд” хөрөнгө оруулалт татна гэдэг студийн барилга барихад хүн ятгахаас хамаагүй хэцүү хэсэг нь байх болно. Гэхдээ энэ хэсгийг жишээ нь эрдэс баялгийн хайгуултай жишин тайлбарлаж болох юм. Уул уурхайн хайгуул  хийдэг ганц өрөм л гэхэд тэрбум шахуу төгрөгийн үнэтэй байдаг гэсэн. Тэр их үнээр тавьсан өрөм болгонд баялаг олддоггүй. Иймдээ ч хайгуул эрсдэлтэй бизнес. Үүнтэй адил бүтээлч үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болох монгол агуулгыг монгол толгойноос хайж олоход багагүй хөрөнгө оруулалт эхлээд шаардагдана. Тэнд мөн л адил эрсдэл бий. За хайж олоод нэг сайхан санааг цааш хөгжүүлэх боллоо гэхэд дээр дурьдсан бодлогуудыг бүрэн хэрэгжиж хангалттай хүний нөөц бүрдэх хүртэл, бид уул уурхайн нарийн мэргэжилтнүүдийг өндөр цалингаар одоо авчирч ажиллуулж байгаа шигээ, бүтээлч үйлдвэрлэлийн нарийн мэргэжилтнүүдийг эхэн үедээ өндөр үнээр авчирч ажиллуулах ч хэрэг гарна.

Хамгийн гол нь байгалийн баялаг бүхий толгойг олборлоход байгаль нь өөрөө сүйтгэгдэж, мөнгөөр хэмжишгүй муу үр дагаварыг ухсан газраа үлдээж, нөхөн сэргээх гэж ахиад зөндөө хөрөнгө оруулалт шаарддаг бол, монгол толгойг олборлох үйлдвэрлэл нь нийгэмд мөнгөөр хэмжишгүй асар их эерэг үр дүнг үлдээхээрээ давуу талтай.

“Бүтээлч болон соёлын үйлдвэрлэлээр манлайлуулсан xөгжил нь тухайн улс оронд зөвxөн эдийн засгийн үр өгөөжөөс гадна нийгэмд шинэ санаа теxнологийн дэвшилийг үргэлж танилцуулж, мөнгөөр үнэлэшгүй соёлын эерэг нөлөөллийг нийгэмд өгч байдгаараа давуу юм” гэж “Бүтээлч үйлдвэрлэлийн дэлхийн тайлан” дүгнэн бичсэн байна. Өөрөөр хэлбэл бүтээлч үйлдвэрлэл нь xөгжлийн явцдаа xүмүүсийг өөрсдийг нь xүчирxэгжүүлж байдаг. Ийм ч учраас бид Монгол улс эрдэс баялгаар дүүрэн толгойнуудаа уралдан олборлохтой зэрэгцүүлэн Монгол хүнийхээ бүтээлч толгойноос баялаг олборлох бодлогыг даруй явуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм.

Кластерын дэд бүтцийг барихтай холбоотойгоор ҮХААЯ, БХБЯ, соёлын үйлдвэрлэлтэй холбоотойгоор ССАЖЯ, зохиогчийн эрхтэй холбоотойгоор Оюуны өмчийн газар, олон улсын харилцаатай холбоотойгоор ГХЯ, хөрөнгө оруулалттай холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн яам, боловсрол сургалт инновацийн бодлоготой холбоотойгоор БШУЯ гээд маш олон оролцогчийг шаардсан, он дамжсан алсын хараа бүхий цогц бодлого чухал учраас энэ асуудлыг Монгол улсын ерөнхийлөгчийн, эсвэл Их хурлын дэргэдэх байгууллага болгон эхлүүлж болох юм. Институцийн хувьд мэргэжлийн холбоодуудаар удирдуулсан олон нийтийн компани байж болох санааг Их хурлын даргын зөвлөх Буянцогтоо дэвшүүлэн гаргаад байгаа. Дашрамд дурьдахад энэхүү лекцийн санаа хөгжүүлэлтэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Урлагийн зөвлөлийн захирал Ариунаа, Нирун филмийн найруулагч Батсайхан, нийтлэлч, кино зохиолч Д.Төрмөнх, Монгол кино компанийн захирал Золбаяр, УИХ-ын даргын зөвлөх Буянцогтоо, Үндэсний телевизийн найруулагч Энхболд Эрдэнэпүрэв нарт талархлаа илэрхийлье.

Миний төсөөлж буй зураглалаар бүтээлч үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлснээр дараах давуу байдлууд бий болно. Үүнд:

- Орчин үеийн шинэ бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, инновацийн кластерыг бий болгосноор мэдлэгийн эдийн засгийн хөгжлийн үндсийг тавина.
- Монголчуудын оюуны хэрэгцээнд нийцсэн боловсролын, түүхийн бахархлын болон сэтгэлгээний хөгжлийн сэдвээрх монгол агуулгын үйлдвэрлэл нэмэгдэнэ.
- Олон нийтийн боловсролыг дээшлүүлснээр нийгмийн сэтгэлгээнд шинэчлэл өөрчлөлт явагдаж, эерэг бодлын хэв маягтай болно.
- Үндэсний хөгжлийн нэгдсэн бодлогын үзэл санааг олон нийтэд хүргэж ойлгуулснаар хүсэл, мөрөөдөлтэй болно. Нөгөө америк мөрөөдөл гэдэг шиг Монгол мөрөөдөлтэй ирээдүйг бид хүсч байна.

Монголд бүтээлч үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлэх нийгмийн сэтгэл зүй бэлэн байгаа. Учир нь сүүлийн 24 жил хулгайн ч гэсэн олон орны өөр өөр оюуны бүтээлүүдийг үзэж, хэрэглэж ирсний үр дүнд хөгжлийн зарим элементүүд нийгмийн сэтгэлгээнд бодит болон төлөвшиж, иргэдийн боловсрол, сэтгэхүйд дэвшил гарч, бас ч гэж чамлахааргүй олон уран бүтээлчид дэлхийн хэмжээний шагнал авсаар байгаа билээ.

Өнөөг хүртэл нийгэмд, ялангуяа улс төрийн хүрээнд оршиж ирсэн элдэв ёс бус үнэлэмжийг ард түмэн нийтээрээ дургүйцэх болсон нь сайн сайхан зүйлийг хүлээж буй хүлээлтийн дохио, эерэг хандлага юм. Улс орон маань хурдан хөгжиж, өнөөгийн олон саар асуудлуудаасаа салаасай гэсэн чин хүсэл ард түмэнд маань байсаар байна. Ядуурал буурахгүй, жижиг дунд компаниудын байдал дээрдэхгүй байгаа ч, ерөнхийдөө улсын эдийн засаг сайжрах байх гэсэн далд горьдлого олон нийтийн дунд оршсоор байна. Өөрөөр хэлбэл, сайн сайхан руу тэмүүлсэн хүсэл эрмэлзэл сэтгэлийнх нь мухарт байсаар байна. Энэ ч хэмжээгээрээ сонгуулиас сонгуульд шийдвэр гаргагчид, улстөрчдөд тэд итгэл найдлага тавьсаар ирсэн. Харин одоо өөрсдийнх нь толгойд хөрөнгө оруулж, өөрсдийнх нь толгойг олборлож, өөрсдийнх нь толгойноос баялаг үйлдвэрлэснээр тэдэнд шинэ хүсэл эрмэлзлэл, шинэ соёл, шинэ хандлагыг бий болгох боломжийг санал болгосон тойм зураглалыг товчлон  танилцуулахад ийм байна.

Бид дэлхийд гайхуулах түүхтэй. Монгол орон бүтээлч үйлдвэрлэлийн аль ч салбарт дэлхийн хэмжээнд өрсөлдөх магадлал өндөртэй, авъяаслаг толгойгоор дүүрэн орон. Гагцхүү түүнийг олборлож хөгжүүлэх нь алсын хараа бүхий тууштай бодлогыг шаардсан амар биш зорилт ч, бид эдийн засагт бүтээлч үйлдвэрлэл хэмээх цоо шинэ нэгэн салбарыг бий болгон хөгжүүлэх тухай өнөөдрөөс эхлээд орон даяар дэлгэрүүлэн ярьж эхэлье. 47 жилийн өмнөх 9 дүгээр сарын 27-ны энэ өдөр Монгол айлын хойморт зурагтай радио буюу телевиз гарч эхлэн, нийгмийн соёлын хөгжилд нэгэн шинэ дэвшлийг авчирч байсан шиг, монгол толгойноос гарах монгол агуулгыг кластерын аргаар эдийн засгийн шинэ салбар, үйлдвэрлэл, баялаг болгон хөгжүүлэх шинэ түүхийн эхлэл нь энэ өдөр байг!!!

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
2014-09-27

     








2014-08-30

Supporting Women as Policy Makers

2012 онд Улаанбаатар хотноо болсон Олон улсын эмэгтэй манлайлагчдын форум дээр тавьж байсан илтгэлээ блогтоо оруулж байна. Энэ илтгэлд xөндөгдсөн гол санаа болоx жендерийн талаарx сэтгэлгээний xуучин xэв загварыг хэрхэн өөрчлөx вэ гэдэг дээр одоо ч дорвитой шийдэл олдоогүй л байна...

Since ancient times it seems men have been assigned the task of supporting the family, but I searched everywhere and just couldn’t learn who handed out that assignment.

And apparently, we girls got our own special assignment: stay home, care for the kids, cook and clean and don’t even dare to think about working outside the home.

Even now, in the 21st Century, Mongolians believe that is the way things should be. Men work outside the home, and one of the places this is most obvious is in the Government. The men are out there, busy making important MANLY decisions – and of course supporting their families.

Let me tell you one really bad example of keeping this assignment in the decision making process. The Mongolian government ran a labor exchange program () with South Korea and sent 25,000 young men between the ages of 18 and 25 abroad.  The thinking was that, young men need to accumulate a bit of wealth so they can begin a family when they return to Mongolia.  But the MEN in government gave no thought to women in the same age group.  What was the result of this?

It was that the young women are studying at the universities with the money that their brothers or boyfriends sent to their family from abroad. Statistics say that 63% of all university students are female, and only 37% of them are male.  So as a result, the husbands – who society still suggested should be the strong head of the house and family – felt insecure, frustrated, and threatened. This led many of them to try to maintain their supposed superiority through physical abuse of their wives or girlfriends.  Others drowned their fears and frustrations in alcohol.

In 1990, because the rights of religious freedom were adopted, Buddhism began to flourish again.  And this brought back the negative traditions that denigrate women. Frustrated and insecure men used this old religious tradition as a tool to verbally or mentally abuse women in an attempt to try to hide their insecurity. Because of these kinds of wrong-headed decisions that negatively affect families and women, women started to fight for gender equity. This struggle had been on-going in Mongolia for at least the last 20 years, and it has continually been hoped that the decision making process works much more smoothly and fairly when women participate in the process.

And although many give lip service to the idea of equity, we now have only 9 women in the 76 positions in Parliament.  This is the highest number ever. (Lip-service means you say something that you know people want to hear but you don’t believe it yourself)

In the past, the number was much lower. During socialism, photos of the members of the politburo, the country’s highest decision-making body at that time, were displayed in every home throughout Mongolia, but among them, not one female appeared in more than 70 years.

Since 1990, Mongolians elected about 433 parliament members, but only 15 of them were women. That sends a very strong negative message to women.

Now, having nine women in the legislative branch is a huge achievement. But it’s not enough. We have to fight for a quota in the executive branch that more accurately reflects the skills, dedication, patriotism and intelligence of the female half of the population. I hope this forum’s advice to political parties and the parliament is to push to have women participate in the soon-to-be-established cabinet. The word is WOMEN and not WOMAN.

I would like to point out that gender equality actually has a very deep philosophical root in Mongolian history.


This is the symbol of life. Men and women are equal to each other, and without each other’s presence, they are not whole. They need each other not only in physical or emotional ways, but also in intellectual ways.
 

This symbol was adopted as our state logo because it represents Mongolians’ life philosophy, hoping that all decisions would be made for or by equal participation of opposites.

So, there should not be any barrier to being equal. The barrier only exists because of our old-fashioned mentality and stereotyped misunderstandings. We should all have the right to choose our roles in life. No need for anyone to assign them. Like the role of parents is to care for children, like the role of students is to attend classes and do homework, the role of elected officials is to participate in the decision-making process, and involve themselves in making positive changes in society.

So it is important to set aside the old fashioned thinking that men and women have different roles in life. It is important to focus more on who can fulfill the task of moving the country forward. In order to learn to think in that way, we need to initiate a broad training program in schools and universities.

We need to change people’s minds from the gender-based mentality to the idea that all of us, women and men, can make equal and valuable contributions to both public and family life. The training has to focus on men’s mentality as well. It is true that we still expect men to be strong, and support the family.

It seems that men and women are both TRAPPED in gender roles that they were imprinted with as a result of being taught what to think, not how to think. If women fit naturally with their skills and passion in the job at government, which is an outside the home position, then someone whose skills fits well in house and parental skills needs to stay home. The only problem is the society is not prepared to accept that. That is one of the main reasons why women haven’t stepped up. Men haven’t been invited to have the choice of staying home with the family and being great dads if they are inclined to. So we have to support men with broader choices in order for women to be more fully present in the public sphere.


Media can play crucial role in this process. Instead of focusing on appearances or image issues of the few elected or appointed women and painting them with negative words, media could set gender quotas in their major political and family programs and continue them for every single airing. Take out the old way of putting women in family programs and men in political or economical programs. Put men and women together even in children’s programs because any of us could fit in those jobs or tasks with our skills and experiences, not with our genders.

And I believe one of the goals of having this forum is aimed exactly for that. Let’s keep on building stronger networks together and let’s keep on empowering ourselves by sharing our ideas and experiences.

2012-07-08

2014-07-20

МОНГОЛ ХЯТАДААС САЛАН ТУСГААРЛАСАН НЬ

1911 оны Монголын үндэсний хувьсгалын дараахан Английн The Daily Telegraph сонины Оросыг хариуцсан сурвалжлагч Emile Joseph Dillon-ы Contemporary Review сэтгүүлийн 1912 оны 4 сарын дугаарч бичиж нийтлүүлж байсан "МОНГОЛ ХЯТАДААС САЛАН ТУСГААРЛАСАН НЬ" өгүүллийг төрийн соёрхолт түүхч О.Батсайхан саяхан монгол, англи, орос хэлээр эмхэтгэн хэвлэсний англи эхийг нь блогтоо оруулж байна. Түүх сонирхон судалдаг хүмүүст сэтгүүлчийн анхлан бичсэн эх хэл дээрх бичвэр нь илүү сонирхолтой байх болов уу гэж бодож, ийнхүү сийрүүлээ...

THE SECESSION OF MONGOLIA FROM CHINA

One of the most memorable events in this vexed decade will be the partition of China, and its disturbing sequels. For, to my thinking, disintegration is part of the price which the Chinese will pay for their change of regime. Last February I wrote: 'Yuan-shi-kai, dispute his ingenuity and resourcefulness, cannot 'keep the border provinces united with the centre. ...I feel 'disposed to look upon the ultimate loss of Manchuria as most probable, while the detachment- as a prelude to separation- of the North-Western provinces of Mongolia from the new Republic is a foregone conclusion'.
Events are now proving what the little-known story of Russia's relation's with Mongolia had led me to regard as virtually certain. Here is a brief outline of the narrative.

In the churchyard of Montmartre lies the body of Count Muravieff, who did more to further Russia's advance in the Far East than any other statesman known to history. Yet he was never more than Governor-General of Eastern Siberia. For negotiating the Treaty of Aigun, by which China ceded to Russia the Amur river up to its estuary, he received the title of Count Amursky. His policy was spirited, or one might say aggressive, and for that reason was disapproved by Prince Gortchakoff who, after the Crimean war, would fain let sleeping dogs lie.

Muravieff, however, cast his eye on Mongolia and Manchuria, and laid his plans psychologically. He sent a clever diplomatist, Despot Senovitch, to represent him in Urga, the capital of North-Western Mongolia. The position of the Machu dynasty was just then /1852/ precarious. The Taiping rebellion threatened to become a revolution. A war with England, and then with France, shook the Chinese Empire to its foundations. And Muravieff was resolved to pick up the fruits as soon as they should fall from the shaken tree. His plan was not actually to seize Mongolia or Manchuria. For it would never do to alarm the Powers by an appeal to force in the interest of aggrandizement. He resolved to encourage the Mongols to separate from China, and Manchurians to do the same. And he supplied them with excellent reasons, and buoyed them up with hopes. Mongolia, he argued, is united, not with China, but with the reigning House there, and once it ceases to reign, the connection is at an end. And he promised each of these people help from Russia. These promises and negotiations were carried on through the intermediary of Despot Zenovitch, whose interviews with Amban were secret. At an official interview, when both Ambans were present, the conversation was naturally guarded. Here is specimen of it:

WILL YOU WALK INTO MY PARLOUR? SAID THE SPIDER TO THE FLY

Despot Zenovitch: If it should please God to visit the reigning dynasty with some misfortune which Russia was powerless to ward off, and the Manchuria were succeeded by the Ming dynasty, Russia holds that, in that case, Manchuria and Mongolia should not acknowledge the sway of the Chinese dynasty, but should form separate principalities, with their own native rulers, and then we... will give them a helping hand.
The Mongolian Amban: I do not quite see how Mongolia and Manchuria will be separated from China.
Despot Zenovitch: That is only in case some calamity-God ward it off! - should 'happen'.
Mongolian Amban: But how will you detach Mongolia and Manchuria?
Despot Zenovitch: The Amban is surely aware that according to history, Manchuria, Mongolia and China were once independent realms.
Mongolian Amban: Yes, Is that the view of the Governor-General?
Despot Zenovitch: It is
Mongolian Amban: And others have been given to express it?
Despot Zenovitch: Everything I have been charged to tell you I have transmitted, without adding or curtailing anything...The Russian Government will never allow the Ming dynasty to rule Manchuria and Mongolia.
Mongolian Amban: You say that RUssia will detach Manchuria and Mongolia. How? Together?
Despot Zenovitch: Separately
Mongolian Amban: On whom will it depend to separate Mongolia from Manchuria?    
Despot Zenovitch: On the inhabitants themselves. In a word, Russia being on good terms with both nations only wishes them well.
Mongolian Amban: Yes, I understand. But I an anxious to know that motives would stimulate the Mongols to cut their connection with Manchuria?
Despot Zenovitch: Mongolia united in herself all the conditions of an independent kingdom.

Despot Zenovitch advanced a little further on another occasion when he called on the Mongolian Amban. Presenting him with a silver cup filled with champagne, he expressed the hope to see Mongolia as free as the horse in the steppe without a bridle -  but if anyone were to hold the reins, that it should be his friend the Amban. That fetched the Mongol. He at once called the interpreter and asked on a low tone of voice whether that was the wish of Despot Zenovitch only or of all Russians. The answer was that it was the desire of the Governor-General. The Slav charmer then repaired to the Manchu Amban and made him, too, a present of a silver cup, but addresses him in a different key. 'Long may the Manchu dynasty reign' he exclaimed 'above all nations like an eagle above all birds!'.
At the close of the year 1858 Despot Zenovitch had a long talk with Mongolian Amban's secretary, Totti, for whom he drew a picture of the past glories and present squalor of Mongolia and recommended independence as an elixir of national life. Totti acquiesced, but complained that the Mongols lacked troops, arms, and money.

Despot Zenovitch: Look to Russia. She is your hope. It is her wish that after the fall of the dynasty Mongolia should form a separate principality.
Totti: You have set before me in detail Russia's intentions respecting Mongolia. But probably she has other motives for desiring its independence?
Despot Zenovitch: Russia is so mighty that she has no need of your steppes.
Totti: But if after China's downfall Manchuria becomes a separate kingdom, will now Russia seek to subject Mongolia to it?
Despot Zenovitch: Mongolia must constitute a separate realm and the government of it will be confided, by Count Amursky's desire, to the Mongolian Amban Beysse.
Totti: But how, if besides the Khalkhas, the other ruling princes refuse to acknowledge his sway?
Despot Zenovitch: Force will constrain them to submit.
Totti: Tell me, when will the Governor-General begin to act?
Despot Zenovitch: It may be soon.

AFTER SIXTY YEARS COUNT AMUSKY'S DREAM COMMES TRUE

For various reasons the plans conceived by Count Amursky remained in the stage of pia desideria. Nothing came of them until the Manchu dynasty actually tell this year. And then they were realized in the manner foreshadowed by Despot Zenovitch. Russia's influence has been exclusively instrumental in detaching Mongolia from China. It is alleged by Germans that Russian soldiers fought in the ranks of the Mongols the other day against the Chinese in Lupinfu and that a Russian officer fell in the fray. It is also affirmed that the attack delivered by the Mongols, who are utterly unwarlike was prepared and begun on the territory of the Russian railway. What truth there is in these alligations, which cannot be passed over in absolute silence, I am unable to determine. Personally, I disbelieve them. This, however, is certain. When the Central Chinese Government was about to dispatch troops to put an end to the Mongolia rebellion, which stood not the ghost of a chance against China, Russia refused to convey them over her railway. To the remonstrances of the authorities in Pekin who grounded their request on treaty right, the answer was returned that Russia was resolved to remain neutral. And as troops could not be sent from China across the desert, an order came from Pekin to evacuate Lupinfu. And now Mongolia, or rather, that part of it to which Russians give this name, is independent. The ruler, however, is the Khutukhtu, a sort of Lamaist pope, who by nationality is a Tibetan.

Southern Mongolia, as represented by its six diets, refuses to be incorporate in the realm of the Khutukhtu because the monarch of it is not a Mongolian. They, too, are trying to set up for themselves apart from China. The last I heard of them was a statement that they endeavoring to borrow twenty million lans in order to create an army of 50.000 men, and were imploring Russia to lend them the same efficacious help which had stood the Khalkhas Mongols in such good stead. They have a candidate ready for the rank of Emperor as soon as they have proclaimed their empire. But they follow the lead of San Lamoi, ex-chief of the Japanese Intelligence department during the Russia-Japanese war, and Japan is alleged to be behind them. To the careful observer it is manifest that the secession of Mongolia will entail a Russian protectorate. And in time the protectorate will be extended to Northern Manchuria as well. For it is highly probable that Republican China, torn as it is by intestine feuds, distraught by divided counsels, and weakened by lack of funds, would none the less hold these provinces together if Russia did not side with the separatist. But against Russia the Republic is as powerless to-day as was Japan after her renunciation of the treaty of Shimonoseki. Mongolia gravitates towards the Slav Empire and is already drawn within its orbit. That is the view taken in Russia by those who make history there.

'We have but to cast a glance at the map in order to perceive that in the colonization of Asia we stopped short before reaching our natural frontiers... That is the place where it behooves us to be on our guard, to take preventive action and to watch. That is where we ought to hoist those Russian flags which, according to the covenant of one of the most steadfast Russia Tsars, must never be hauled down'.
From the standpoint of the law of nations Russia defends her action by contending that the union of Mongolia and China was personal and ceased to exist after the fall of the dynasty. That being so, Mongolia became a belligerent once she rose against the Republic, and Russia's declaration of neutrality was well-grounded.

THE ATTRACTIONS OF MONGOLIA

Truly, Mongolia is a prize well worth striving for. The well-watered valleys, the rich pasture lands, the dense forests, the mineral wealth, offer an almost irresistible temptation. The inhabitants - five millions all told - are meek, quiescent folk who love to vegetate and hate to toil. They are quite willing to be ruled by any strong nation, and are grateful if the rule is mild. So unenterprising are the people that every second son in a family is sent to a monastery and it is computed that five-eights of the adult male population are monks. From such as they no resistance need be feared. If the world-renowned Djinghis Khan were to rise from the dead, after his six hundred years absence, he would not recognize his warlike people in their pithless descendants. The staple crime committed in the country to-day is larceny. Murder is very rare.

Already there is an inrush of Russians into Mongolia. The country south of the Siberian district of Minussinsk attracts large numbers of merchants and industrials. Siberian traders from Tomsk, Irkutsk, and Barnaul are rigging out special expeditions solely for the study of the mineral treasures in which Mongolia is said to abound. Messrs. Saffianoff, Ivanitzky, Novomeysky, and others organized a party of explorers who have pentrated into the interior where they will take up valuable concessions. The district of Ussinsk offers attractions so powerful that the Russian Government is exerting itself to facilitate the enterprice of its subjects there. Garrage and other roads are being expeditiously constructed to the Mongolian frontier, not only for ordinary use but also for strategic purposes. It is stated that the new Emperor of Mongolia the Khutukhtu has despatched a representative to St.Peretsburg to negotiate a little loan of one hundred thousand pounds, and to offer a a guarantee the right of exploiting the mineral wealth of the country - gold, copper, and other minerals - for a long term of years. Great warehouses of Russian manufactured goods are being opened in Urga, Kobdo, Ulussutai, and other places. The desirability of constructing a railway to the Mongolian frontier has been mooted and is under consideration.

Gold exist in large quantities, it is said, and gold-seekers are wending thither in numbers. Stories told of the auriferous sands are highly exciting. True, the Chinese do not appear to have found fabulous treasures there. But then they had hardly a thousand workmen employed all told, and the way in which these labourers proceeded was absurdly primitive. Sand taken from the surface was put into bowls and then whirled round rapidly in water. Moreover, there was no stimulus to get the precious metal while the deterrents were formidable. The greed of the governing class was prohibitive. Subjects of the Tsar attempted to do better, but under the late regime their attempts were thwarted systematically. Now the country is thrown open to Russians, who probably for the first time in history seem alive to their opportunity and resolved to utilize it economically and politically.

That is one of the side sequels of the Chinese revolution.


  

2014-07-19

УЛС ТӨР БОЛ БАГААР АЖИЛЛАХ, БУСАДТАЙ ХАРИЛЦАХ УР ЧАДВАРТ СУУРИЛДАГ

2014 оны 5 сарын 20-ноос эхлэн хөдөөгүүр "Сумын чуулган" хийж нэлээн хугацаанд аялж ирсний дараа наадмын өмнөхөн "Өдрийн сонин"-д энэхүү ярилцлагыг аялалынхаа "тайлан" болгож өгсөн юм... 

-Ардчилсан намаас энэ оныг дотоод сургалтын жил болгон зарлажээ. “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм байна. Гол ач холбогдлыг нь та хэрхэн тодорхойлж байна вэ?

-Тийм ээ. Ардчилсан намаас 2014 оныг дотоод сургалтын жил болгон зарлаж, анхан болон дунд шатны гишүүдийнхээ дунд дипломын болон богино хугацааны үе шаттай сургалтуудыг зохион байгуулж байна. “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлэг бол энэ ажлын хүрээнд хийгдсэн анхны том оролдлого. Одоогийн байдлаар зүүн, баруун болон говийн бүсийн 11 аймгийн 172 суманд байгаа намын анхан шатны 4500-аад гишүүддээ хүрч ажиллалаа. Анхан шатныхаа гишүүдэд багаар хамтран ажиллах, багийн дотор хэн болохоо хэрхэн таниж мэдэх дадлага суулгахаас эхлээд харилцааны арга барилын талаар оролцоог хангасан сургалтуудыг хөтөлбөртөө оруулсныг гишүүд талархан хүлээн авч байлаа. Үүнээс гадна гишүүдийнхээ санал бодлыг сонсож, намын анхан дунд дээд шатанд шийдвэрлэх шаардлагатай, тулгамдаж байгаа асуудлуудыг нь хэлэлцэж хамтран шийдвэрлэх үүднээс хэлэлцүүлэг өрнүүлсэнд гишүүд ихээхэн талархалтай байгаагаа илэрхийлж, санаа авахаар олон зүйлийг хэлэлцүүлгийн явцад гаргаж ирж байлаа. Эцсийн эцэст сонгуулийн үеэр айлын хаалга тогшиж амлалт өгдөг хүмүүс анхан шатны нэгж дээр ажилладаг намын гишүүд маань байдаг болохоор сонгуулийн бүрэн эрхийн хугацаа талдаа орж буй энэ үед тэдэнд хэлж ярих, сануулж сэрэмжлүүлэх олон зүйл байсан нь хэлэлцүүлгийн явцад тодоор ажиглагдаж байсан л даа.

-Тэгвэл энэхүү чуулганы цаад зорилго нь дараагийн сонгуульд бэлдэх үйл ажиллагааны нэг хэсэг гэж ойлгож болох уу?

- Эрх баригч намын сонгуулийн мөрийн хөтөлбөр сонгож гаргасан гишүүд, томилж байгуулсан засгийн газраараа дамжин хэрэгжиж байдаг. Харин нам мөрийн хөтөлбөр хэрэгжиж буй энэ цаг үед дараагийн сонгуулийнхаа бэлтгэл ажлыг эхлүүлж, хүний нөөцөө бэлдэж байдаг. Өнөөдөр намын өмнө тулгамдаж байгаа аливаа алдаа эндэгдэл дараа дахин давтагдахгүй байх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хүний нөөцөө бэлтгэж, сургаж, чадавхижуулах нь миний эрхлэх ажлын жагсаалтын нэгд орж байгаа юм. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй гэдэг шиг улс төр бол багаар ажиллах, бусадтай харилцах ур чадварт суурилдаг гэдгийг хүн бүр мэдэх юм шиг хирнээ яг сургалт зохион байгуулаад, тодорхой жишээн дээр ажиллаад ирэхээр санаж сэрэх олон зүйлийг хүмүүс анзаарч анхаардаг. Хүрч очин зохион байгуулж буй энэхүү сургалтаас гадна бид "Сум 330” хөтөлбөрийн хүрээнд Удирдлагын академитай хамтран төрийн захиргааны менежерийн эчнээ  сургалтыг мөн жилийн өмнөөс хийж хэрэгжүүлж эхэлсэн. Саяхан анхны төгсөгчид маань дипломоо гардаж авлаа. Энэ сургалтанд хамрагдах хүмүүсийг мөн л сум бүрээс сонгон шалгаруулж авсан. Эхний ээлжинд 100 гаруй сонсогч суралцаж төгслөө. Удахгүй намрын сургалтад хамрагдах гишүүдийн сонгон шалгаруулалт эхэлнэ.

-Сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах явцад хөдөө орон нутаг хэрхэн өөрчлөгдсөн байна вэ? Мөн орон нутгийн ард иргэдэд тулгамдаж байгаа ямар асуудлууд хөндөгдөж байна вэ?

- Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг засгийн газар хэрэгжүүлж байгаатай адил орон нутгийн сонгуулийн хөтөлбөрийг аймгийн засаг захиргаа хариуцан хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр Шинэчлэлийн засгийн газраас явуулж байгаа  “Монголдоо Бүтээцгээе” төсөл хөтөлбөрүүд бүх  аймагт хийгдэж байна. Дэд бүтцийн асуудлууд,  аймгийн төвийг хот болгох, 1000 айлын орон сууц, амины орон сууцны хөтөлбөрүүд, дулаан хангамж, жишиг сум, орон нутаг хөгжүүлэх болон сум хөгжүүлэх сангийн төсөл зэрэг томоохон хэмжээний хөтөлбөрүүд орон нутагт хэрэгжиж байна. Энэ бүхнийг төр өөрөө хийхгүй, хувийн хэвшлийнхний оролцоотойгоор хийдэг. Үүний тулд хувийн хэвшлийхэнд аль болох ээлтэй бодлогыг явуулж байж тэр байгууллагууд бизнесээ өргөтгөж  энэ бүх бүтээн байгуулалтын ажлыг босгож ирэх юм. Хөдөө орон нутгийн иргэдэд орон нутгийн хөгжлийн сангийн төсөл хөтөлбөрүүд ихээхэн үр дүнтэй хэрэгжиж, тэдний амьдрал ахуйд мэдэгдэхүйц үр нөлөө үзүүлж байгааг оролцогчид хэлэлцүүлгийн явцад онцолж байсан.

- Энэхүү сургалт хэлэлцүүлэг сумдын нийт гишүүдийг төлөөлж ирсэн цөөхөн тооны гишүүдэд хүрч байгаа. Цаашид бүх гишүүддээ хэрхэн хүргэх вэ?

- Ардчилсан хувьсгал өнөөдөр 25-ны жил нь орж эрийн цээнд хүрлээ. Өнгөрсөн бүх хугацаанд бид намын үнэт зүйл, бодлогоо олон нийтэд хэрхэн хүргэх  вэ гэдэг дээр буюу гадаад имиж дээрээ илүү анхаардаг байсан бол өнөөдөр төлөвшилдөө илүү  анхаарах цаг нь болсон байна. Төлөвшил гэдэг бол үнэт зүйлс, бодлогоо бодит үйл хэрэг болгох институтын соёлыг бий болгон хөгжүүлэх чухал үйл явц юм. Сумын чуулганы хүрээнд бид нийт 330 сумаас ирсэн тухайн орчиндоо хамгийн идэвхтэй нөлөөтэй 8000 гаруй хүний дэлгэрэнгүй бүртгэлтэй болж байгаа. Цаашид бид энэ хүмүүсээ тогтмол мэдээллээр хангаж байхаас гадна сум бүрээс таван хүнийг сонгож сургагч багш болгон бэлтгэх юм. Сургалтанд суусан тэдгээр хүмүүс тухайн сум орон нутагтаа ирж бусаддаа мэдсэн сурсан бүхнээ түгээн, дэлгэрүүлэх маягаар цааш салбарлан бүх гишүүддээ хүрэх зорилт тавин ажиллаж байна.

-Ардчилсан хувьсгал өнөөдөр 25-ны жил нь орж эрийн цээнд хүрсэн гэлээ. Энэ хугацаанд ардчилал хэмээх мөн чанартаа хүрсэн болов уу?

-Ардчилсан хувьсгалын анхдагчид маань хуучин нийгмийг өөрчлөхийн тулд олон шинэлэг зорилтуудыг тавьж тэмцэж байсан. Тухайлбал хүний эрх, хувийн өмч, үг хэлэх эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө,  төрийн хязгаарлагдмал оролцоо, хувь хүний хүсэл тэмүүлэл, хариуцлагын тогтолцоо, чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээл гэсэн урьд хожид байгаагүй үнэт зүйлсийн төлөө тэмцэж байсан. Социализмийн үед энэ бүхэн бүгд хаалттай байсан гэдгийг өнөөгийн залуус огт ойлгодоггүй, угаасаа байсан, байдаг л зүйл мэт энгийн ойлголт болсон. Монголын ард түмэн хамтдаа энэ 25 жилийн хугацаанд сайн сайхан амьдралынхаа дээрх бүх зорилтуудад аль хэдийнэ хүрч, энгийн хэрэглээ болгож чадсан шүү дээ. Одоо үүнийгээ цааш хадгалах, бататгах, үргэлжлүүлэх л үлдсэн гэж бид ойлгож байгаа. Эрхээ мэддэг хэрнээ үүргээ ухамсарлахаа больсон, хариуцлагын ухамсар гэдэг зүйлийг мартсан гээд өөлөх шүүмжлэх зүйл багагүй байна.  Үүнийг бид хамтдаа ухамсарлаж, үзэл бодлынхоо төлөө нэгдэж, улс орноо хөгжлийн төлөө хамтдаа тэмцэх л үлдэж байна.

-Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн арга хэмжээг хэрхэн тэмдэглэхээр төлөвлөөд байна вэ?

- ХХ зуунд Монголд гурван том хувьсгал гарсны отгон нь 1990 оны ардчилсан хувьсгал. Энэ хувьсгалын үр нөлөө, ач холбогдол цаашид он жил өнгөрөх тусам, үе солигдох бүрт улам тодрох болно. Энэ жил  тохиож буй ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоор бид хувсгалд оролцсон анхдагчиддаа хүндэтгэл үзүүлэх, тухайн үеийн түүхийн мэдлэгийг шинэ залуу үеийнхэнд танилцуулах, дараагийн 25 жилд юу хийх талаар төлөвлөх зэрэг илүү ач холбогдолтой, цөөн тооны бодитой ажлуудыг хийхээр ярилцаж байна. МоАХ болон хувьсгалд оролцсон бусад эвсэл холбоод ч дор бүрнээ ойгоо үр бүтээлтэй тэмдэглэх тал дээр намтайгаа хамтран ажиллахаа илэрхийлээд байгаа.

Эдийн засгийн асуудлыг тогтвортой авч явах бодлоготон хэрэгтэй байна

"Өдрийн сонин"-ы сэтгүүлч Мөнхтөрийн буулгасан энэ ярилцлага 2014 оны 04 сарын 26ны дугаарт нийтлэгдэж байлаа...Энэ үед УИХ-аар УИХ, ЗГ-ын бүтцийг өөрчлөх, Х.Тэмүүжин сайдыг огцруулах г.м халуун сэдвүүд ид хэлэлцэгдэж байсан юм...

-Эрх баригч хүчин сүүлийн үед хамгийн их асуудалтай байна. Улс орны дутуу, хатуу бүхнийг үүрэхийн зэрэгцээ гишүүнээ хөөх, сайдаа огцруулах, Засгийн газраа хэрхэх вэ гэх мэтээр. Энэ бүхэнд АН ямар байр суурьтай байгаа бол?

-Улс орны эдийн засаг сайнгүй байгаа. Дэлхийн эдийн засгийн хямрал болж, урд хөрш худалдан авалтаа багасгасан байна. Дээрээс нь тавьсан өрийн тухай гээд олон асуудал бий. Эндээс дүгнэхэд  эдийн засгийнхаа эрх ашгийг бодвол Засгийн газар тогтвортой байх нь хамгийн чухал.
Сүүлийн 24 жилийг аваад үзэхэд дөрвөн жилийн хугацаанд тогтвортой ажилласан Засгийн газар байдаггүй. МАН-ын үед ч тэр манай үед ч тэр. Засгийн газар тогтворгүй байдалд яагаад ордог вэ гэвэл эдийн засаг тогтворгүй болохоор хүмүүс буруутанг хайж эхэлдэг юм байна. Буруутан нь удирдаж буй хүмүүс болж таарна.
Учир нь хүмүүс бүх зүйлийг хурдан хийхийг шаардаж, хүлээлт үүсгэдэг. Харин эдийн засгийн өөрчлөлт удаан хугацаанд явагдаж мөн хэмжээний стратеги, төлөвлөлт, түүнд хүрэх амаргүй даваагаар хэмжигддэг. Тэгэхээр энэ утгаараа дөрвөн жил байтугай урт хугацааны тогтвортой байдал шаардлагатай.
Дээр нь удирдаж байгаа хүмүүсийнх нь үзэл бодол, ааш авир, харилцаа гээд бүхэн нь тогтвортой байх ёстой. Гэтэл эдийн засгийн үндсэн асуудлыг хариуцаж байгаа хүмүүс нь бодлого нь, ааш авир нь тогтворгүй байгаа хэрнээ гаднаа тогтвортой мэтээр харагдуулж байгаа нь үл итгэлийг төрүүлээд байгаа юм. Тэгэхээр эдийн засгийн асуудлыг тогтвортой авч явах бодлоготон хэрэгтэй байна. Үүнийг дотроо ч тэр, гаднаас ч ярьж байна. Эдийн засгийн хүндрэлийг эмчлэхгүй, заслаа хийхгүй бол хувь хүнтэй нь ярихаас аргагүй.

-Баасан гаригт АН-ын Хяналтын хороо хуралдаж шийдвэрээ гаргасан байна. хяналтын хорооныхоо саналтай та нэгдэж байгаа юу. Намын удирдлагууд тань асуудалд яаж хандаж байгаа юм бол?
-Эсрэг санал өгсөн гишүүдийн цаад санаа нь миний саяын ярьсантай утга нэг. Эдийн засагт санаа зовсон хүмүүс л байгаа. Ерөнхий сайд ганцаараа зүтгэж бүх зүйлд оролцоод яваад байна. Гэхдээ гол тулгуур болж байгаа хүмүүсээ, баганаа сайжруулахгүйгээр энэ том ачааг дийлэхгүй. Тиймээс хүчээ сэлбэе гэж асуудлыг эрүүл саруулаар харж байгаа хүмүүс яриад байгаа юм. Ерөнхийлөгч ч сая ярилцлагадаа хэллээ.
Хамгийн гол нь хүчээ тэнцүүлж явна гэдэг дээр санал нэгдэх ёстой. Харин баасан гаригт хуралдсан Гүйцэтгэх зөвлөл, хяналтын хорооны хурал ойлгомжтой. Гүйцэтгэх зөвлөл Хууль зүйн сайдын асуудлыг авч хэлэлцээд хамгаалж үлдэх ёстой гэсэн байр суурьт нэгдсэн. Хяналтын хороо Р.Бурмаа гишүүний асуудлыг мөн хэлэлцлээ. Хяналтын хороо нь намын Их хурлаар байгуулагддаг намын дарга хийгээд хэрэг эрхлэх газарт хамааралгүй бие даасан байгууллага. Энэ хороо өргөдлийн дагуу асуудлыг хэлэлцдэг журамтай.
Санал хураалт явагдсанаас хойш орон нутгийнхан асар их эмзэгээр хүлээж авсан байна. Ингээд 1996 оны алдаа давтагдах вий гэсэн эмзэглэлээр 13 аймгаас “Р.Бурмаа гишүүнд хариуцлага тооцох ёстой” гэсэн өргөдөл ирсэн.
Хэлэлцээд намаас хасах ёстой гэж үзсэн нь Р.Бурмаа хувиараа бус намд өгсөн саналаар УИХ-д орж ирснийх. Дүрмээр намын шийдвэрийг зөрчин сонгож байгуулсан Засгийн газрыг огцруулахад дэмжлэг болбол намаас хасна гэсэн заалттай. Гэхдээ гишүүнийг хасах асуудлыг тийм хурдан гаргаж болохгүй. Хяналтын хорооны шийдвэрийг ҮЗХ-гоор хэлэлцүүлж дэмжвэл тухайн хүнийг гишүүнчлэлээс хасна гэдэг. Тэгэхээр Р.Бурмаа гишүүнд үнэхээр хариуцлага тооцох ёстой гэж үзэж байвал ҮЗХ хуралдана.

-Асуудал эрчээ авчихлаа. ҮЗХ хэзээ хуралдаж энэ бүхэндээ хэзээ цэг тавих юм бол?
-Саяын хэлдгээр асуудлыг шийдье гэсэн чин хүсэлтэй хүмүүс байвал ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь гарын үсэг зурж хурлаа хуралдуулъя гэсэн зарыг тавих ёстой. Мөн намын дарга тийм хүсэлтэй байвал хурлыг зарлаж болно. Ингэж ҮЗХ хуралдаад олонхи нь дэмжвэл намаас хасна гэсэн үг.

-Эсрэг санал өгсөн гурван гишүүн ард нь бий. Тэд тойргоос сонгогдсон ч АН- ын нэрээр УИХ-д сууж байгаа шүү дээ?
-Улс төрийн намуудын дотоод асуудлыг зохицуулах хууль нь 2005 онд гарсан. Хуулийг баталж байх үед манай улс мажоритар системээр сонгуулиа явуулдаг байсан. Гэтэл 2012 оны сонгуулиар холимог систем үйлчлэх болсон. Холимог тогтолцоогоор явж байгаа энэ тохиолдолд намын харьяаллыг яах вэ гэдэг зохицуулалт байхгүй. Тойрогт нэр дэвшигчид хэдийгээр намын нэрээр явж байгаа ч тухайн хүнд нь итгэж саналаа өгдөг. Тэгэхээр тухайн тойргийн иргэдийн асуудал болж байгаа юм.
Ерөнхийлөгч сонгож явуулсан иргэд нь гишүүндээ хариуцлага тооцдог болох заалтыг оруулъя гээд байгаа нь ийм утгатай. Энэ бол намаас хамаарах асуудал биш. Гэхдээ намын дүрэмд Засгийн газрыг огцруулахад санал нэмсэн бол гэж заасан байдаг. Харин Р.Бурмаа гишүүнийг намаас хасах асуудал нь намын дүрэмд заасан томъёолол биш байсан. Үүнийг хяналтын хороо шууд утгаар нь авч үзсэн нь эргэлзээтэй байгаа.

-Гэхдээ л утга нэг биз дээ?
-Хуулийн заалтууд нь өөр. Засгийн газрын 50 хувь нь огцорсон тохиолдолд бас Ерөнхий сайд огцорсон тохиолдолд кабинет тэр чигээрээ огцордог. Ийм заалтууд огт байгаагүй. Үүнийг ялгаж салгах ёстой байсан байх.

-Засгийн газрын тулгуур баганаас сольж, хүч сэлбэе гэж та дээр хэлсэн. Тэгэхээр яг хэн хэнийг явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм?
-Хөрөнгө оруулагч тэр улсын тогтвортой байдлыг харна. Хэрэгжүүлж байгаа хүн нь хэр итгэл үнэмшилтэй хүн бэ гэдгийг харна. Мөн яриа хөөрөө хийхэд боломжийн, бизнес сэтгэлгээтэй хүн байна уу гэдгийг нь бас харна. Энэ бүгд шалгуурт эдийн засгийн бодлогыг авч яваа яам тэнцэхгүй байна. Бодлого алга, хөгжлийн. стратегиа боловсруулахгүй байна.
Өөрийнх нь өнгөрсөн хугацаанд санаачилж, кноп дарж байсан бүх санал нь дандаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын эсрэг байсан. 68 хувийн татварын асуудлаас эхлээд. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчид бодно биз дээ. Банк зээл өгөхдөө баталгаа шаарддаг шиг. Яг л түүнтэй ижил. Дотоодын хөрөнгө оруулагчид ч гэсэн бүх үйлдлээ зогсоочихоод байгаа юм.

-Хамгийн түрүүнд Д.Ганхуяг, Н.Батбаяр  сайд солигдоно гэсэн үг үү?
-Солигдох, солигдохгүй дээ асуудлын гол нь биш. Энэ хүмүүстээ шаардлага тавьж, хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэж байна. Нам дотроо бүхнийг ярья. Болж байгаа юм уу, үгүй юм уу. Энэ чигээрээ явахад хөрөнгө оруулагчид 2016 он гэхэд ирэх үү. 2016 оноос наана хөрөнгө оруулагчид ирж эдийн засгийг эрүүлжүүлэхэд туслах уу ийм л асуудалд хариулт авах хэрэгтэй байгаа байхгүй юу.

-АН төрийн эрхэнд хоёр жил ажиллахад хамгийн муу нөлөө үзүүлсэн хүмүүсээ ярилгүйгээр явуулах ёстой юм биш үү?
-Үр дүн хурдан харагддаггүй учраас бид хүлээсэн. Өнөөдөр хүлээх цаг зогсч шахаж шаардах, ярих, хариуцлага тооцох цаг хөдөлсөн гэж харж байна. Эхний үр дүн харагдах хугацаа өнгөрлөө гээд эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийг гаргалаа. Энэ хүмүүс хийхгүй байгаа учраас УИХ, бүлэг, нам идэвхийлэн орж байна.

-Засгийн газрын кабинет, төрийн бодлогод ойрын хугацаанд салхи орох юм байна гэж ойлголоо. Хуулийн өөрчлөлтөөр асуудлыг шийдэх нь үү?
-Салхийг оруулах ёстой. Түүний төлөө явах ёстой гэж бодож байгаа. Гэхдээ ямар шалтаг, шалтгаанаар вэ. Хуулийн өөрчлөлтөөр үү. Эсвэл тэр хүмүүсээ авч хэлэлцээд үү гэдэг тусдаа асуудал. Тодруулбал, шууд барьж аваад хагалгаагаа хийлгүйгээр тойруу замаар явж байсан асуудлыг татан оролцуулаад хийх нь зарчмын хувьд алдаатай. Дахин хэлбэл хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулахгүй. Болохгүй байгаа асуудлаа дотроо сайтар ярилцаж байж шийдэх учиртай.

-Бас Х.Тэмүүжин сайдын асуудал байна. Эхний санал хураалтаар бараг 100 хувь огцруулах ёстой гэж үзсэн. Тэр дунд АН-ын олон гишүүн байна билээ?
-Х.Тэмүүжин гишүүний монголчуудын хувьд том хэмжээний суурь шинэчлэлтийг хийсэн. Энэ шинэчлэл өмч хувьчлалтай тэнцэхүйц өргөн судалгаа, өргөн хүрээг хамарч хийгдэх ёстой. Өмч хувьчлал явагдахад тасхийтэл шийдвэр гараад үр дүнд нь 40 гарсан олон хүүхэдтэй ээжүүд ганзага үүрээд үлдсэн ш дээ. Үүнтэй төстэй шинэчлэлийг хийлээ гэж олон хүн шүүмжилж байгаа.
Яагаад гэвэл бид түүхээсээ суралцах ёстой байтал огцом өөрчлөлтийг хийхдээ хүнээ, нийгмээ бодохгүйгээр явуулсан байна. Бүх салбарын хүмүүсийн судалгаа, эрдэмтэн, мэргэд, ТББ-ууд оролцож байж шийдэх ёстой байтал Х.Тэмүүжин ганцаараа дур мэдэн шийдэж болохгүй гэдгийг хэлж байна. Мөн суурь хуулиуд нь өөрчлөгдөөгүй байхад бүтцийг шууд өөрчилж эхэллээ. Тэгэхээр хохирогчид нь тэнд ажиллаж байсан хүчний байгууллагын 40 орчим мянган ажилтан болж байгаа юм.
Тэр хүмүүсийн цаана 4-5 хүн байгаа. Энэ бүхнийг тооцолгүйгээр онолоор явчихаж. Коммунизмийн онолыг уншихад их сайхан санагддаг ч амьдралд хэрэгждэггүй. Хүчээр хэрэгжүүлэхээр нийгэм тэр чигээрээ хохирдог шүү дээ. Энэ бүхнийг хэлснээрээ зарчим нь зөв ч хэт яарч алдаа гаргасан байна гэдэг сануулгыг өгч байгаа юм. Ерөнхийлөгчийн ярианаас хүлээж авахдаа тэр хүн алдаа дутагдлаа ойлгосон юм байна гэж бодсон.

-Нам, Ерөнхийлөгч хамгаална гэж байгаа ч эцсийн дүнд УИХ-ын гишүүд л санал өгнө биз дээ. Сөрөг хүчин хийгээд намынхаа гишүүдийг барьж чадах уу?
-Залуу хүнд сануулга өгөх гэж л  кноп дарсан байх. Эцсийн шийдвэр гараагүй байна. Энэ бол зүгээр л анхааруулга. Манай нам Х.Тэмүүжинг урдаа бариад л сонгуульд оролцож хуулийн шинэчлэл зөв гэж байсан. Зарчим нь зөв хэрэгжүүлэхдээ л анхаараач гэж байгаа хэрэг.

Говь-Алтайчууд ухаалаг төрийг дэмжиж буйн илрэл бол энэ ялалт

Говь-Алтай аймагт болсон дахин сонгуулийн үр дүн гарсны дараахан буюу 2014 оны 1 сарын 24-нд өгч байсан ярилцлагаа "цахим архив"-таа оруулж байна...

-Юуны өмнө танд Говь-Ал­тайн дахин сонгуульд ялалт байгуулаад ирсэнд баяр хүр­гэе. 24 жил АН огт ялж үзээ­гүй улаан аймаг цэнхэрт­жээ. Сон­гуулийн дүнгээр Говь-Ал­тайд АН засаг барих уу?

-Баярлалаа. Говь-Алтайд орон нутгийн сонгууль МАХН-ын гомдлоор дахин хийснээс 12 суудал нь хувь тэнцүүлсэн, та­ван мандат нь тойрогт нэр дэв­ших байдлаар явагдсан. АН-ын хувьд тойрогт бүрэн ялж таван суу­дал, хувь тэнцүүлснээс зур­гаа, нийт 11 суудал авч байгаа. Ин­гэснээр өмнө нь байсан най­ман суудалтайгаа нийт 19 суудалтай болж олонхи болс­ноор 2016 он хүртэл Говь-Алтай айм­гийг удирдах боллоо.

-Дахин сонгуулийн хуга­цаанд МАН-аас маш олон УИХ-ын гишүүд, МАХН-аас ч мөн гишүүд, сайд нар очиж ажил­лаж байсан. АН-ын ганц эмэгтэй генсек нь хэ­дэн на­рийн бичгийн дарга за­­луу­­чууд­тайгаа ажиллаж бай­­­гаа харагдсан. Энэ нь та­най на­мын бусад дарга нар, ги­шүү­дийн дэмжлэг сул байв уу, эс­вэл сонгогчдыг өрөв­дүүлэх гэ­­сэн тактик байв уу?

-Сонгогчдыг ийм зүйлээр өрөв­­дүүлнэ гэж юу байх вэ. Говь-Ал­тайн АН-ынхан сонгууль эх­лэхэд “Наашаа олон дарга  битгий явуулаарай. Алтайн ир­гэд ирээд л буцдаг дарга нарт дургүй. Тэртэй тэргүй шинэч­лэлийн Засгийн газрын ажлыг дэмжиж байгаа Харин намын гишүүд дэм­жиг­чидтэй сонгуулийн кам­па­нит ажлын үеэр тулж ажил­­лах, сургалт явуулах, ча­­­дав­­хи­жуулахад дэмжих на­мын нэмэлт хүчийг явуулж өгөөч” гэсэн. Үүнийг ч намын дар­­га маань дэмжиж сүрийг үзүү­­лэхээсээ илүү иргэдэд ойр байж сонсох гэсэн страте­гийг ба­римтална гэсэн. Ин­­гээд на­даар ахлуулаад О.Чу­луун­би­лэг, Мягмарсүрэн, Э.Бат­суурь, Д.Анх­­баяр гэсэн намын нарийн бич­­гийн дарга нар сумдаа ху­ваа­рилж ажилласан.  Нэгэнт ийм стратеги баримтлах шийд­вэрийг намын дарга гаргасан бо­ло­хоор очиж ажиллах хү­сэлтээ илэрхийлсэн намын олон лидерүүд, гишүүдэд бо­ломж­гүйгээ хэлж үлдээсэн. Тэд маань ч байнга утсаар хол­боо­той байж санал зөвлөмж өгч, дэмжиж байсанд миний хувьд ч Говь-Алтайн АН-ын удирд­ла­гуудын хувьд ч баяртай бай­сан гэд­гээ хэлэх ёстой.

-Говь-Алтай аймагт нэг нам дангаараа 73 жил ноёрх­­сон. Энэ ноёрхлыг түл­хэн унагасан түүх тантай хол­бог­­дож үлдлээ. Говь-Алтайн сон­­­гуульд ялсан нууц чинь юу вэ. Та заавал хариулахыг бо­­­доорой.

-Нуугаад байх тийм айхтар нууц гэж юу байх вэ. (инээв). Ямар ч сонгуулийн ялалтын гол үндэс нь иргэдийн өөрсдийнх нь хүсэл тэмүүлэл л байдаг. Говь-Алтайн иргэдийн хувьд тэд үнэхээр Сүхбаатар аймаг шиг хөгжихийг бас иргэдийн өөрсдийг нь дарлаж биш тусалж дэмждэг боломж олгодог ухаа­лаг удирдлагатай болохыг л хүсч байсанд ялалтын үр дүн бай­гаа юм. Алтайн иргэдийн энэ хү­сэлтийг МАН олж хараагүй. Тэд өнөө л хуучин дарга адил барилаараа сонгуульд орол­цож өмнөх шиг даргыг шүт­нэ, тэдний хэлсэн үгэнд хуур­тана гэсэн уламжлалт тех­нологи хэрэглэсэн. Тэд Ал­тайн иргэдийг өмнөх шигээ мэдээлэлгүй гэж андуурсан. Ха­рин бидний хувьд аль болох ир­гэ­дийнхээ хүсэл сонирхлыг мэ­дэрч тулгамдаж буй асуудлыг нь хэрхэн хамтдаа шийдэж болох вэ, ямар зохицуулалт хий­вэл үр дүнтэй байх талаар л ярилцаж хэлэлцэж явсан. Бүр ма­най ухуулагчид айлуудаар орж тулгамдаж буй асуудлууд юу байна, түүнийг чинь ший­дэ­хийн тулд аймгийн удирд­лага тантай хамтарч ямар ар­га хэмжээ авах боломжтой, ши­нэч­лэлийн Засгийн газрын төв­шинд нийтлэг ямар асууд­луудыг шийдэх вэ, орон нут­гийн төсвийг иргэд өөрсдөө мэд­дэг болсоноор иргэнд өөрт нь эрх мэдэл ирж байгаа зэ­рэг сургалтуудыг хамт хийж бай­сан. Жишээ нь, Есөнбулаг су­мын Баяншанд баг дээр гэхэд л манай ухуулагчид багийн төсвийг нийтээрээ хэрхэн хэ­лэл­цэх, түүгээр багийн тул­гамдсан асуудал болох өрхийн эм­нэлгийн байршлыг өөрчлөх, өрхийн аж ахуйг яаж дэмжих гэх мэтийн асуудлыг сургалт байдлаар ухуулж байсан. Орон нутаг өөрийн хөрөнгөөр хийж чадахгүй том бүтээн байгуулалт болох аймгийг төв замтай хол­бох, дулааны цахилагаан станц­тай болох, цэвэр ус татах зэрэг аж­луудыг шинэчлэлийн Засгийн газартайгаа хамтарч эхлүүлж, эхнээс нь дуусгах бодитой тө­лөвлөгөөнүүдийг үзүүлсэн бас са­нал авсан. Харин МАН агуу түүх­тэй намаа дэмжээрэй гээд ца­гаан хоолойтой автобусаар айм­гийн төвөөр л давхиж бай­сан учраас л иргэд биднийг дэмж­сэн. Алтайн иргэд ингэж  ший­дэл хамтдаа гаргадаг, бо­ди­той судалгаанд суурилсан, үйл­чилгээ үзүүлж чадна гэдгээ илэр­хийлж чадсан багт л эрх мэд­лээ итгэж өглөө гэж ойлгож болно.

-Тэгвэл Ерөнхийлөгчийн яриад байдаг ухаалаг төрийн та­лаар л та нар сурталчилгаа хий­сэн гэсэн үг үү?

-Бид сурталчилгаа хийсэн гэ­хээсээ иргэд үнэхээр ухаалаг төр­тэй байхыг хүсч байсан уч­раас л Ерөнхийлөгчийн дэвшүүл­сэн ухаалаг төрийн зарчимтай адил бодлого хөтөлбөртэй бай­гаа Говь-Алтай аймгийн АН-ын багийг сонголоо гэж бид дүг­нэсэн. Магадгүй МАН ч ир­гэдийн энэ хүслийг мэдэрч бай­с­ан ч Ерөнхийлөгчийг АН-ын гаралтай гэдэг утгаар энэ бод­логыг дэмжихийг хүсээгүй байх. Түүнээс Говь-Алтайн МАН-ын удирдлагуудын хам­гийн эмзэг цэг болох хариуц­лага хүлээдэггүй дарга ангитай бол­чихсон, тэдний амьдрал айм­гаасаа хэд дахин хурдтай хөг­жиж байдгийг шударга гишүүд нь хүлээн зөвшөөрч л байсан. Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж ухаа­лаг төрийн нэг гол зарчим бол хариуцлага тооцдог, хууль хэ­рэгжүүлдэг төр юм гэсэн. Энэ бол Ерөнхийлөгч нийт ир­гэ­­дийн хүслийг л нэгтгэж илэр­хийл­сэн юм байна гэж харсан.

-Одоо Говь-Алтайг танай нам удирдах нь. Ухаалаг тө­рийн зарчмуудыг тэнд шууд хэ­рэгжүүлэх нь гэж ойл­го­лоо?

-Иргэдээсээ сонс. Иргэдээрээ шийдүүл гэж Ерөнхийлөгч хэл­сэн. Бид иргэдээ сонссон уч­раас тэд АН-тай хамтарч ажил­лаж асуудлаа шийдэхээр шийд­жээ. Тэгэхээр ухаалаг тө­рийн зарчмыг Говь-Алтайд тууш­тай баримталж ажиллана. Говь-Алтайн олон нийтэд ха­маа­ралтай дүрэм журмууд байн­га судалгаан дээр суурилж гар­даг, хариуцлагын хатуу тог­толцоотой, олон нийтэд нээлт­тэй байж иргэдийн саналыг байн­га авдаг тийм удирдлагын тогтолцоо руу шилжинэ гэд­гийг аймгийн намын дарга Ам­галанбаатар алтайчуудад ам­ласан. Төв нам, шинэчлэлийн Зас­гийн газар ч дэмжиж ажил­лана.

2014-01-07

18-хан сар ажиллах Засгийн газрыг сонго­мооргүй байна

"Үндэсний шуудан" сонины сэтгүүлч С.ШИЙЛЭГТӨМӨРийн сийрүүлсэн энэ ярилцлага 2013 онд өгсөн миний "отгон" ярилцлага байсан ч, уг сонины 2014 оны эхний дугаарт нь нийтлэгдсэн "ууган" ярилцлага нь болсон юм

-Дархан-Уул аймгийн АН-ынхан хоорондоо зөрчилтэй байгаа. Та энэ зөрчлийг зохицуулахаар өн­гөр­сөн оны сүүлчийн өдрүүдэд тус аймагт ажиллаад ирсэн гэсэн. Тийшээ явсан зорилго бүтсэн үү?

-Явсан зорилгоо бүтээсэн гэж хэлж болно. Эхлээд Дархан-Уул аймгийн АН-ынхан зөрчилдөж, зарим нь яагаад өлсгөлөн зарлах болов гэдгийг тайлбарлах хэрэгтэй байх. Манай намын үндсэн дүрмээр бол орон нутгийн нам хэвтээ тогтол­цоотой. Намын төв байгууллагаас хараа хяналт байдаггүй гэсэн үг. Анхан шатныхаа үүрдүүдээс намын хороогоо бүрдүүлж тэндээсээ намын удирдлагуудаа сонгодог. Намын удирдлагууд нь намаа санхүүжүүлэн авч явах үүрэг хүлээдэг. Намын гишүүдийн татвар хангалттай хэм­жээнд хүрдэггүй. Энэ байдлаас үү­дээд орон нутгийн нам хэдхэн хүний гарт төвлөрөх хандлагатай байдаг. Мөн үүдээс гадна намын удирдлагуу­дын арга барил нөлөөлдөг. Дархан-Уул аймгийн хувьд энэ байдал нь нэлээд хүндэрчихсэн. Бүр 2007 оноос үүссэн зөрчил, тэмцэл юм билээ. Энэ зөрчил, тэмцэл нь намайг ажил авсан цагаас байнга илэрч байсан. Хоёр талаас ирсэн өргөдөл гомдол хуримт­лагдчихсан байсан. Үүнийг өмнөх удирдлагууд тухай тухайн үед нь намжаагаад явж байсан юм билээ. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд Дархан-Уул аймагт явж байхад манай намын гишүүд “Нэгэнт энд ирснийх үүсээд буй зөрчлийг шийдэж өг. Сөргөлдөөд байгаа хүмүү­сийг хэлэлцээрийн ширээний ард суулгахгүйгээр Ерөнхийлөгчийн сон­гуульд ялахгүй. Эвлэрүүлж өгөөд яв” гэсэн. Улмаар өнгөрсөн оны дөрөв­дүгээр сард бүх талыг оролцуулаад тохироо хийсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэж оролцоно, сонгуу­лийн дараа, намар бүх гишүүдээ цуглуулж байгаад намынхаа удирд­лагуудыг дахин сонгоё гэж тохи­ролцсон юм. Намын дүрэмд тохирол­цоогоор намын хороог татан буулгах ойлголт байхгүй л дээ. Дүрмийн бус тохироо хийсэн учраас өнгөрсөн намар тохирсноо хэрэгжүүлж чадаа­гүй. Нэг талаас нь тохиролцоогоо хэрэгжүүлээч гэдэг шаардлагыг удаа дараа тавьсан. Би дүрэмд ийм заалт байхгүй гэдгээр нэлээн цаг хугацаа хожсон. Сүүлдээ Хяналтын ерөнхий хороонд өргөдөл ирүүлсэн. Сүүлдээ бүр Дархан-Уул аймгийн АН-ын хорооныхон дүрмийн бус тохироо хийсэн гэж намайг буруутган суулт хийсэн. Олон гишүүд, дэмжигчдийн хүсэлтээр хийсэн ч гэсэн үнэхээр л дүрэмд байхгүй тохироо болсон учраас тэдний шаардлагыг хүлээж авсан. Гэтэл нөгөө залуучууд нь тохиролцоогоо хэрэгжүүлэх ёстой гэж мөн суулт хийж, өлсгөлөн зарласан. Энэ бүхнээс нэг зүйл тодорхой болж байгаа юм. Юу гэвэл, энэ үл ойлголцол нь бодит зүйл гэдэг нь тодорхой болсон. Ийм бодит зүйлийг намын хороо авч хэлэлцэх ёстой гэдэг үүднээс саяхан Дархан-Уул аймагт очиж намын хороог нь хуралдуулсан. Намын хороог одоо бүрдүүлж байгаа хүмүүс асуудлыг шууд хүлээж аваа­гүй л дээ. Нэлээд хэлэлцсэний эцэст намын хорооны гишүүд улс төрийн эр зориг гаргаж өөрсдийнхөө суудал дээр ирэх гуравдугаар сард сонгууль явуулах шийдвэр гаргасан. Намын хорооны гишүүд эр зориг гаргаснаас гадна нөгөө залуус нь нээлттэй боломж дээр өөрсдийгөө сорих хоёр давуу талтай шийдвэр боллоо.

-Дархан-Уул аймгийн намын хорооныхноос гадна хэсэг хүмүүс жигүүр байгуулж намынхаа удирд­лагуудад ҮЗХ-г хуралдуулах шаард­лага тавьсан. Тэдний шаард­лагыг яаж хүлээж авсан бэ. Ойрын үед ҮЗХ хуралдах уу?

-АН асуудлаа ил хэлэлцдэгээрээ бусад намаас ялгаатай. Иргэд бүх зүйлээ хаалттай хаалганы цаана хэлэлцдэг хуучин МАХН-ын жишгээр манай намыг хараад байдаг. Алдаа, оноо, ярилцаж, хэлэлцэж байгаа бүх зүйл нь ил байна гэдэг нь ардчиллын том зарчим. АН энэ зарчмаараа л явж байгаа. Нөгөөтэйгүүр аливаа намын гишүүд нэгэн командаар явна гэж хаана ч байхгүй. Асуудалд хүрэх арга зам дээр ямар нэгэн маргаан үүсдэг. Сонгуулийн хууль алдаа дутагдалтай, амлалт шаарддаг байснаас болоод нам дүрэмдээ жижиг жижиг өөрчлөл­түүд хийж ирсэн. Нам нэгэнт засгийн эрх барьж байгаа учраас цогцоор нь өөрчлөөд яв гэдэг шаардлагыг жигүү­рийнхан тавьсан. Намын удирдлагууд энэ шаардлага нь зөв гэж хүлээж аваад ҮЗХ хуралдсан тохиолдолд дүрмийнхээ ямар заалтуудыг өөрчлөх вэ гэдгээ хэлэлцэж байгаа. Өмнө нь боловсруулан хэлэлцүүлсэн шинэ дүрэм бий л дээ. Гэхдээ тэр нь Улс төрийн намын тухай хууль өөрчлөг­дөөгүй тохиолдолд нийцэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоо үйлчилж байгаа хуультай зөрчилдөж байгаа гэсэн үг. Улс төрийн намын тухай хууль батлагдсаны дараа ҮЗХ-гоо хуралдуулж шинэ дүрмээ хэлэлцэнэ. Хэрвээ ингэхгүй гэвэл одоо мөрдөж байгаа дүрмийнхээ зарим заалтыг өөрчлөх гэсэн хоёр л сонголт бий. Уг нь санаснаар болдог бол эхлээд Улс төрийн намын тухай хуулийг шинэч­лэгдэн батлагдсаны дараа намынхаа шинэ дүрмийг энэ хуультай уял­дуулан баталмаар байна.

-Та сая хоёр л сонголт байна гэлээ. ҮЗХ-г хуралдуулах шаард­лага тавьсан жигүүрийнхэнтэйгээ алийг нь сонгохоор тохиолцсон юм бэ?

-ҮЗХ-г намын дарга, гишүүдийнх нь гуравны нэгийн саналаар зарлан хуралдуулдаг. Аль ч тохиолдолд хурал зарлагдахад намын Хэрэг эрхлэх газар хэлэлцэх асуудлыг бэлдсэн байх ёстой. Тиймээс жигүүрийнхэнтэй хамтраад намын дүрмийн төслөө боловсруулж байгаа.

-АН дотор үүссэн зөрчил нам­жиж байгаа юм байна. Харин АН тэргүүлж буй Засгийн газарт сөрөг хүчин шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайлбал, оны өмнөхөн хоёр сайдыг огцруулах асуудал тавьсан. Та ер нь сөрөг хүчний улс төрийг юу гэж харж байгаа вэ?

-Хоёр сайдыг огцруулах асууд­лаас өмнө Засгийн газрыг огцруулах санал өргөн барьж байсан шүү дээ. Сөрөг хүчин Засгийн газрыг энэ хэвээрээ оролдоод л байна байх. Сайд нарыг болон Засгийн газрыг огцруулах асуудал ирэх хавар, намар ч орж ирэх байх. Яагаад гэвэл, хамтарсан Зас­гийн газар ажиллаж байгаа учраас бат бөх байх магадлал бага. Тиймээс үүн дээр нь МАН байнгын тоглолт хийж таарна. Ийм тоглолтууд үргэлж яваг­дана гэдгийг тооцож л ажиллах ёстой. Сөрөг хүчний тоглолтод хэзээ ч хариу өгөхөд бэлэн байх хэрэгтэй.

-Сөрөг хүчин угаасаа л ингэж хандах нь ойлгомжтой. Тэдний тавьж байгаа асуудал нь үндэс­лэлгүй гэж үзэж болохгүй. Харин тэдний шаардлагыг анхаарч ажлаа сайжруулах хэрэгтэй гэдэгт та санал нэгдэх үү?

-Мэдээж Засгийн газар төгс сайн ажиллаж байгаа гэж хэлж чадахгүй. Эдийн засгийн хүндрэлүүд байна. Дээр нь шинээр байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яам яаж ажиллах арга хэлбэрээ одоо хүртэл сонгоогүй. Энэ нь хөрөнгө оруулагчдын сэтгэлд таагүй санагдаж байгаа нь үнэн. Гэхдээ өнөөдөр хамгийн чухал нь  улс орны тогтвортой байдал. Тиймээс болохгүй байгаа сайд нарыг болж байна гэж хамгаалаад байгаа юм биш, тогтвортой байх гэдэг ерөнхий эрх ашгийнхаа үүднээс хамгаалж үлдсэн. Харин энэ нь том сануулга. Тухайн сайд, яам нь үүнээс том сургамж авч ажлаа сайжруулах хэрэгтэй. Н.Бат­баяр сайд багаар ажиллаж чадахгүй, харилцаа холбоо муутай, шинжлэх ухаан ч бус байгаа нь таатай сайхан харагдахгүй байгаа нь үнэн. Гэвч гар нь бохир заваан байна гээд тайрч хаяж болохгүйтэй адил алдаа дутагдлыг нь засаад аваад явах ёстой гэсэн байр суурьтай байна.

-Таны үзэж байгаагаар АН-ын сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт хэр хурдтай явж байгаа вэ. Иргэд үр дүнг хүлээгээд эхэлсэн байх?

-Томоохон төслүүд эхлэх нь хамгийн чухал байна. Үр дүнгээ өгөх нь болоогүй. Хамгийн наад зах нь төмөр зам, 100 мянган айлын орон сууц, хурдны зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Улаанбаатар метро, шинэ сум зэрэг томоохон төслүүд бүгдээрээ 2030, 2040 он хүртэл үргэлжилнэ. Харин 2014, 2015 онд энэ том төслүүдийнхээ эхлэлийг тавьж, галт тэргээ хөдөлгөж чадвал цаашаа саадгүй явна. Тиймээс бидний ойрын том зорилго бол 2014, 2015 онд том  төслүүдээ эхлүүлэх. Том төслүүдийн бүтээн байгуулалтын ажил эхэлснээр ажлын байр нэмэг­дэнэ, хөрөнгө оруулалт орж ирнэ гэх мэт явцынх нь үр дүн гараад эхэлнэ.

-Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар 2013 он гэдэг хам­гийн анхны бүтэн жилээ тууллаа. Энэ бүтэн жилийн ажлын үр дүнг юугаар тооцож болох вэ?

-Ямар ч гэсэн, дээр хэлсэн томоо­хон төслүүдийнхээ зураг төсөл, судалгаа тооцооны ажлуудыг хийгээд дуусч байна. Энэ төслүүдийг хэзээ ч хэрэгжүүлж эхлэхэд бэлэн хөрөнгө мөнгийг нь бондоор босголоо. Бон­дынхоо хөрөнгөөр найман хувийн хүүтэй орон сууцны зээл гэх мэт томоохон төслүүдээ санхүүжүүлж, хэрэгжүүлээд эхэллээ. Нөгөөтэйгүүр манай улсын сонгуулийн тогтолцоо Засгийн газрын ажиллах боломжийг хааж байгаа. Хавар нь УИХ-ын сон­гууль, залгуулаад намар нь орон нутгийн сонгууль, дараа оных нь хавар Ерөнхийлөгчийн сонгууль болдог. Нэг сонгуулийг дуусгаад дараагийн сонгуульдаа бэлтгэсээр үндсэндээ Засгийн газар бүрэн эр­хийн­хээ хугацааны 18-хан сард нь л ажил хийх боломжтой. Засгийн газар сонгуулийн ажил хийсээр байгаад л хамаг цагаа бардаг. Мөн хурдан үр дүнг нь үзэж сонгогчдоор үнэлүүлэх, шоу хийх зорилгоор жижиг төслүүдийг хэрэгжүүлдэг. Үүний үр дүнд том бүтээн байгуулалтын төслүүд цаасан дээрээ үлдээд байна. Тиймээс одоо сонгуулийн энэ тогтолцоог өөрчлөх шаардлагтай гэдгийг намууд ярилцах л хэрэгтэй. 2016 онд дахид л 18-хан сар ажиллах Засгийн газрыг сонго­мооргүй байна.