2011-07-26

Сурталчилгааны санаа: Эрvvл зохистой хvнсний сонголт

Tvрvvн танилцуулсан эрvvл хооллолтын шторкны зохиол дээр саналаа хэлсэн хvмvvсийн болон манай олон нийттэй харилцах албанаас явуулсан судалгааны vр дvн зэргийг харгалзаад шторкыг дараах байдлаар баяжуулахаар боллоо. Олон хvмvvс эмэгтэйг дэлгvvрт хvнсний сонголт хийхээр явж байхад лангуун дээр байгаа бvтээгдэхvvний сайн муу чанар болон хэр их калори агуулсан зэрэг тоон мэдээллийг титрээр егех нь vр дvнгvй хийсвэр мэдээлэл гэж vзжээ. Vvний оронд шулуухан хэлэх гэсэн санаагаа бvсгvйн монологи маягаар хэлчихвэл яасан юм бэ гэсэн санаа гарч ирсийм. Иймд манай дизайнерууд шторкны санааг дараах байдлаар баяжуулжээ. Та бvхнийг саналаа хуваалцвал гvнээ талархана.

1. Бvсгvй эмнэлгийн коридороор алхаж, нэгэн хаалгыг тvлхэн орно.
2. Хаалга онгойход бvсгvй супермаркетад орж ирсэн бна. Бvсгvй махны лангуу руу эргэнэ. Бvсгvйн 2 талд нь байгаа лангууны хэсэг тэр чигтээ калори ихтэй өөх, мах, бяслаг, лаазалсан бутээгдэхүүн байна. Бүсгүй нэлээн бодолд орсон шинжтэй сагсаа түрэнгээ нэг гараараа бүтээгдэдхүүнүүдэд хүрэхгүйгээр дээгүүр нь зөөлөн яг л мэдэрч байгаа юм шиг гараа явуулна. За кадрт бvсгvйн монологи: "Муу аав минь хайлган цагт мал муулахнуу гээд уурладагсан. Одоо ч муулж байгааг нь харахгүй болохоор уут, лаазных нь өнгөнд хууртаад өдөр болгон л мах идэх болж дээ. Сайхан хоол хийж өгч байна гээд шарж хуурсан өөх мах өгөөд байсан нь чамайг минь өвчний үүр болгосон байж... "
2. План микширдэн гэнэт солигдоход бүсгүй өнгө гэрэл сайтай дэлгүүрийн жимс ногооны тасагт алхаж байх болно. Бvсгvйн монологи: "Гэхдээ одоо оройтойгvй ээ. Юун телее шинэ ургацын улирал ирж байгаа билээ. Чамайгаа зохистой эрvvл хоолоор заавал босгож авнаа..." Бvсгvй баахан ногоо жимс сагсандаа хийн шийдэмгий гарч явна. Бvсгvйн сонгосон сагс дvvрэн жимс ногоон дээр:
өдөрт хэрэглэх жимс ногоогоо та 2 дахин ихэсгээд үз.
үр дүнд нь танай гэрт өвчингүйн жаргал ирнэ.

6 comments:

  1. Sonin lreklam bn. Ulamjlalt ideen undaan bol hamgiin tugs shalgarsan eryyl zohistoi hoollolt blaa. Daanch bid odoo Mongol bish bolson uchraas hamag yumaa medehee bsn.
    Jiliin hagas mah iddeggyi dan tsagaan idee, jims nogoo heregledeg bsn.
    Ulamjlalaa sain medej surtalchihlbal hamgiin yr dyntei bhaa.
    Bi uurt chin setgyyl ugnu gj bsn, manai setgyyl dr 5 tansag ideen undaan yavdag yum, tyynees neg German erdemten hulgailaad baruund Mongol hoolny tuhai nom gargaad shuugiulj bgaa.

    Монгол үндэсний хоол хүнс нь монгол түмний олон мянган жилийн турш зохион хэрэглэж, бодит амьдралаар шалгагдан шилэгдэж, ур дүйгээр баяжиж зуунаас зуунд уламжлагдан хөгжиж ирсэн их соёл бөгөөд монгол хүний бие махбодид төгс зохицсон идээн ундаан билээ.

    ReplyDelete
  2. “Цагаан” буюу сүүн идээ
    “Улаан” буюу махан идээ
    “Ногоон” буюу ургамлын идээ
    “Шар” буюу тосон идээ
    “Хар” буюу архи, рашаан усан идээ нь
    Монголчуудын таван тансаг идээ болмуй.

    “Зохихгүй идээ ундаа бол найруулсан хор мөн. Биед зохисон идээ, ундаа нь зургаан савын /ходоод, цөс, бүдүүн нарийн, шулуун гэдэс, олгой, давсаг/ үйл ажиллагааг тэгш хэмт тогтоон барьж, таван цулын /зүрх, уушиг, элэг, дэлүү, бөөр/ амь эрхтнүүдийг тэтгэн дэмждэг.

    Идээ ундааг багадуулбал цул ба сав эрхтэн гэмтэж, хүч тамир сулран, өнгө зүс буурч, хий өвчин үүснэ. Хэтрүүлбээс эс шингэж, шүлс арвижин гал чацуу хийгээр дүүрч гэм олиг бүхэн үүснэ.

    Иймд “ходоодны дөрөвний хоёрт идээ, нэгд ундаа, нэгд хоосон үлдээвэл сайн”

    geh met, shaardlagatai bol setgyylese ugie. Ulamjlala shine zyilteige hosluulj hiivel zygeer bhaa. Odoo eryyl zov hoolloltyn club ch geh shig eldev l yum garch bn. Bidend ug n tiim yum shardlagagyi l yum bgaan.

    ReplyDelete
  3. nadad bol durs ni zugeer , harin busgyuin bodol yria ni jaahan orchin tsagaasaa hotsrogdmol huuchin hev maygtai met sanagdlaa, arai hungun stiltei zaluus ih uzeheer onovchtoi bolgovol yah bol. ntungalag

    ReplyDelete
  4. eruul hool ideh ni bidnii "songolt" l boljee, teheer daria songolt gedeg ugiig l tsaash ni sain zadalj humuusee ajilluulaarai gemeer sanagdlaa, monolog bol delhiin reklamnii chig handlagad neeh baidaggyui baihaa daa, odoo tsagt humuus "targalah" gedeg asuudlaas ylangyua suuliin yed huuhnuud ih anhaardag, teheer enen deer jaahan togloj hiivel yah bol, eruul bol bol songoltoos bolno, hunii uuriinh ni, songoj chdahgyui bol targan, chadval zohih jinteigee tegeed eruul bna ,

    ReplyDelete
  5. Төгсгөл нь зүгээр юм. Өдөрт хэрэглэх жимс ногоо сүү тарагаа хоёр дахин ихэсгээд үз. гэвэл ямар вэ?
    эрүүл хоол таныг эмэнэлэгийн орон дээр хэвтүүлэхгүй гэдэг ч юм уу
    Монологууд нь их урт нуршуу юм шиг санагдлаа.
    хийчихсэн бол яах вэ хийгээгүй бол санаа нэмнээ

    ReplyDelete
  6. Сайн байна уу? Таны энэ бичлэгтэй холбоогүй боловч өөр нэг асуудлаар санал бодлоо хуваалцая гэж бодлоо. МҮОНТВ-ийн хийсэн "Хэцүү анги", "Тусгай салаа" олон ангит кино нийт үзэгчдийн сонирхолд их нийцсэн. Гэтэл одоо гарч байгаа "Амьдралд тавтай морил" кино их тааруухан болсон юм шиг санагдаад байна. "Амьдралд тавтай морил" киноны наадмын өмнө гарч байсан. Төгсгөлийн 40-өөс хойшхи ангийнх нь үйл явдал нэг л ядмагхан болчихсон. Тэгээд үзүүлэх санаа, үйл явдал нь олдохгүй киногоо дуусгаж байгаа юм байна даа гэж бодож байлаа. Гэтэл наадмын дараанаас дахиад үргэлжилээд гарч байна. Киног гарч байхад дэлгэцний захад нь микрофон цухуйж харагдах юм. Гэтэл 8 сарын 8-нд "Амьдралд тавтай морил кино"-ны баатрууд хөдөө хээр салхинд гарч сүнснээс айж голын наана цаана гарчихаад эргээд гол гатлаж чадахгүй өлсөж байгаа 56-р анги нь MNB-ээр 3 орой дарааллаад гарлаа. 8 сарын 4-ний пүрэв, 5-ний баасан, 8-ний даваа гаригийн 56-р ангийг л нь үзүүлээд байх юм. Шинэ анги хийгээгүй болоод хамгийн сүүлд хийсэн 56-р ангийг нь байнга гаргаад байгаа юм уу? Танаас энэ талаар асуух гэсэн юмаа. Ер нь MNB-ийнхэн олон ангит кино гаргахдаа ангийг нь хольж солиод байдаг туршлагатай. Тэртээ 1996 онд намайг жаахан хүүхэд байхад үзүүлж байсан "Халтар царайт" киноны ангийг нь сольж гаргаад, үүнийхээ төлөө үзэгчдээс уучлалт гуйж байсныг би санаж л байна.

    ReplyDelete