15 минутаас хэтэрч болохгүй гэсэн шаардлагын үүднээс арга хэмжээн дээр энэ лекцээ нэлээд товчилж тавьсан юм. Харин блогтоо бүрэн эхээр нь нийтэлж байна.
Олон Hийтийн Pадио Tелевиз:
Xөгжлийн хандлага
Олон нийтийн телевизийг толгойлон ажилласан өнгөрөгч 2 жил хагасын хугацааны туршлагаас харахад “олон нийтийн өргөн нэвтрүүлэг” гэдгийг агуулгын хувьд ч, нэр томъёоны хувьд ч тэр бүр хүмүүс ойлгодоггүй юм уу гэж ажиглагдсан.
Жишээ нь, олон нийтийн гэсэн энэ үгийг аваад үзье. Хэдийгээр би толгойлон ажиллаж байгаа ч энэ байгууллага лав минийx биш, бас өөр хэн нэгнийх ч биш гэдгийг баттайгаар хэлж чадна. Тэгэхээр логикийн хувьд хувь хүнийх бишээ гэдэг чинь улсынх буюу төрийнx байх нь уу гэсэн асуулт гарч ирнэ.
1998 оны алдарт xэвлэлийн эрx чөлөөний xуулиар төрд телевиз байж болоxгүй
гэдгийг тов тодорxой заасан.
Нэгэнт төрийнx биш юм бол төрийн бус байгууллага юм уу гэсэн дараагийн асуулт гарч ирнэ.
Гэтэл ТББ чинь бас тусдаа xуультай, тэр xуулийнx нь тодорxойлолтод олон нийтийн гэсэн үг хэллэг огт байхгүй байна.
Тэгэxээр төрийн биш, төрийн бус ч биш, минийx биш, өөр xэн нэгнийx ч биш зүйлийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага чухам хэрхэн тодорхойлогдохов?
ХХ зууны эхэнд монгол улсад хувийн байсан өмчийг “төрчлөх” үйл явц болсон. Дараа нь зууны төгсгөл хавьд нь өнөөх “төрчилсөн” өмчөө буцаагаад “хувьчлах” ажиллагаа хийгдсэн. Одоо ч үргэлжилж байгаа. Харин нам засгийн мэдэлд 38 жил байж үзэл суртлын аварга том машин хэмээгдэж байсан радио телевизийн хувьд “төрчлөгдсөн ч үгүй”, “хувьчлагдсан ч үгүй”. 2005 онд Монгол улсын их хурал хууль гаргаж, «олон нийтэчлэх» гэсэн цоо шинэ нэр томьёогоор нэгэн том шилжилтийг эхлүүлсийм.
Нэг шинж төрхөөс нөгөө шинж төрх рүү шилжинэ гэдэг цаанаа цаг хугацааны хэмжээсийг агуулж байдаг. 6 жилийн өмнө энэ байгууллагын нэр хүнд энэ аягатай хар бэх шиг байж. Учир нь 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш 15 жил өнгөрөөд байхад улс орон даяар гардаг цорын ганц суваг нь хуучин үзэл суртлын машин байсан тэр л инерцээрээ зөвхөн нэг намд үйлчилсээр байсан нь хамаг нэрийг энэ аягатай бэх шиг болтол харлуулжээ. /аягатай хар бэх үзүүлэх/ Гэтэл нэг л өдөр тогтоол гарч, үүнээс нааш түүнээс цааш намчирхахгүй, төржихгүй, хувьд ч дагнан үйлчлэхгүй харин зөвхөн “олон нийт”-эд үйлчилж, “төрөлж арилж” гэсэн үүрэг хуулиар оногдох нь тэр.
Тэгэхээр гарааны нөхцөл байдал энэ! Үзэл суртлын аварга том машин бсан, тэр ч утгаараа хүн бүхний үзэн ядах болсон монгол телевиз. /аягатай хар бэх, аягатай сүү хоёрыг зэрэгцүүлэн харуулах/ Харин хүрэх ёстой хэмээн хуулиар олгогдсон даалгавар энэ! Мөрөөдлийн цагаан өнгөтэй “олон нийтийн өргөн нэвтрүүлгийн /цаашид ОНӨН гэж товчлох/ төгс үйлчилгээ үзүүлэх байгууллага.” Төрөл арилжина гэдэг чухам энийг л хэлэх байх. Гэхдээ яаж?
Төрөл арилжина гэдэг хэллэгийг бид өчнөөн хэрэглэдэг ч ийнхүү төрөл арилжихад хэр их хугацаа, хүч хөдөлмөр зарцуулагддаг, хэр их зовлон зүдүүр туулдаг, хэр зэргийн их өөрчлөлт явуулж байж хаана очиж төгсөх тухай тоймтой ойлголт тун бага. Дээрээс нь энэхүү шилжилтийн үйл явцыг тулж түшин дэмжих хууль эрх зүй, хөрөнгө санхүү, хүний нөөц, ёс суртахууны хөрс суурь монголд хэр бүрдсийн бол? “Хийнгээ суралц” гэдэг шиг, “хийнгээ л эдгээр асуудлуудад өөрсдөө хариулт хай” гээд онгоцноос шууд түлхчихсэн хэрэг.
Онолын талаас нь авч үзвэл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гоос олон нийтийн өргөн нэвтрүүлгийг дараах байдлаар
тодорхойлсон байдаг.
“Бүх иргэд тэгш эрхтэйгээр хүртэж байгаагаа мэдрэх бололцоотой, иргэдийн нийгэм эдийн
засгийн ялгаатай төлөв байдлаас үл шалтгаалан тэдэнд мэдээлэл мэдлэг олгох гол зэвсэг байна. Ингэхдээ зөвхөн мэдээлэл, танин мэдэхүй, соёлын хөгжлийг дагнана гэж туйлшрахгүй, уран сэтгэмж, цэнгээн хөгжөөх хэлбэрийг заавал баримтлах бөгөөд олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн чанарын өндөр түвшингээрээ өргөн нэвтрүүлгийн хувийн байгууллагаас ялгагдахуйц байна” гэжээ.
Энэ зорилтод хүрэхийн тулд ОНӨН нь юуны түрүүнд бүх иргэдэд хүрч үйлчлэхийн төлөө байх зарчимтай юм бна.
Өнгөрөгч 6 жилийн хугацаанд энэ зарчимын хэрэгжилт хэр явж ирэв? Баттай хэлж чадах үнэн бол “ОНРТ олон нийтэд хангалттай үйлчлэхгүй байна” гэсэн гомдол огт тасраагүй явдал. Эдгээр гомдлуудын ихэнх нь улс төрийн шинжтэй жагсаал цуглааны үед хурц хэлбэрээр илрэх бөгөөд зарим нь бүр улирлын чанартайгаар жил бүрийн хавар жагсан ирж, өөрсдийнх нь юмыг өөрсдөд нь тогтмол эдлүүлж байхыг шаардан тэмцдэг. Энэ шаардлагаас үзэхэд “бүх иргэдэд үйлчлэхийн төлөө байна” гэсэн зарчмыг “бүх иргэд зурагтаар гармаар байвал хүссэн цагтаа гарч болно” гэж ойлгоод байдгиймуу гэж санагдсан. Чухам энэ ойлголтоор ирээдүйн чиг хандлагыг тодорхойлно гэвэл өнөөх мөрөөдлийн зорилтдоо хэзээ ч хүрэхгүй нь ойлгомжтой. Ер нь яаж ч бодсон бүх хүнд үйлчилнэ гэж яагаад ч байхгүй, тэгэхээр энд ойлголцлын нэг том зөрүү байнаа гэсэн үг.
Тэгвэл “бүх иргэдэд хүрч үйлчлэхийн төлөө бна” гэсэн заалтын онолын томъёолол нь юу юм бол?

“ОНӨН-ийн байгууллага нь орон даяаар гаргахаар зөвшөөрөл авсан л бол газар нутгийн байршлын хол ойр, бартаа саад, хүн амын нийгмийн байдал, орлогын түвшингээс үл шалтгаалан бүх иргэдэд хүрч очдог, хэзээд сонгоод үзэхэд нээлттэй /accessible/ байхыг хэлнэ”
гэжээ. Өөрөөр хэлбэл "тэртээ ховдын хязгаарт Алтайн нурууны цаана байгаа хэдхэн айлд үйлчлэхийн төлөө улсын бөөн хөрөнгийг зарж антенн тавьж илүү зардал гаргаад яаахав, хүн ам ихтэйгээр нь Улаанбаатартаа л нэвтрүүлгээ гаргая" гэж хаяж болохгүй, иргэн бүхэн ҮОНРТ-ийг үзье сонсоё гэж хүсэхэд л үйлчилгээ нь нээлттэй байж байх явдал юм байна. Түүнээс биш дуртай болгонд эфирийн цагаа зарцуулах ядлыг хэлдэггүй ажээ. Энэ ойлголтоор авч үзвэл харин ОНРТ-ийн хөгжлийн хандлагыг арай өөрөөр харж болохоор байна. Энэ нь төрөөс баримтлах мэдээлэл харилцаа холбооны цогц бодлого, хөрөнгө оруулалттай салшгүй холбогдоно. Тухайлбал 2014 оноос хийгдэхээр төлөвлөсөн тоон системд бүрэн шилжих асуудлыг хэрэгжүүлэхдээ ядуу юм, хол юм гээд ямар нэг аймаг сумыг орхигдуулж болохгүй, ОНРТ улсын бүх цэгт хүрч байх ёстой гэсэн зарчмыг төр бодлогоороо хийж өгөх ёстой гэсэн үг.
Ойлголцлын зөрүүтэй дараагийн асуудал бол ОНӨН-гч нь нийгмийн өвөрмөц шинж, олон талт байдлын тусгал байх ёстой гэсэн заалт.
Ингэхийн тулд хамгийн нэгдүгээрт ОНӨН-ийн удирдлага нь нийгмийн бүхий л давхаргын төлөөлөл байх ёстой гэсэн зарчим. 2005 оны хуулийн заалтын дагуу Үндэсний Зөвлөл анх байгуулагдаж байхад нийгэмд ямар их эсэргүүцэл гарч байсныг та бүхний зарим нь санаж байгаа байх. “Юу вэ энэ лам, энэ эмч, энэ банкир юугаа мэдэж телевиз радиогийн удирдлагад ордог байнаа” гэсэн басамжлал нийгэмд хүчтэй байсан бөгөөд одоо ч энэ сөрөг хандлага бүрэн арилаагүй байна. Гэхдээ хөгжлийн чиг хандлага талаасаа авч үзвэл нийгэм дэхь үл ойлголцол, басамжлал, үл тоолтыг огоорон ОНРТ-ийн ҮЗ-ийг байгуулан ажилласан анхны 15-н гишүүний иргэний эр зориг цаашид энэ байгууллагыг олон улсын жишгээр хөгжих эхлэл суурийг тавьж өгсийм. Тэднийг түүх мартахгүй.
ОНӨН-ийн хөгжлийн хандлагын хамгийн чухал зарчим бол санхүүгийн хараат бус байдал.
ЮНЕСКО-гийн зөвлөмжинд үүнийг MUST be буюу байх ЁСТОЙ гэсэн нэлээд хүчтэй үгээр илэрхийлсэн байдаг.
Улс орон болгон өөр өөрийн онцлогоор санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн байдаг ч, нэг эх үүсвэрээс хэт хараат байлгахгүйн тулд аль болох олон эх үүсвэртэй байхыг мөн зөвлөмжинд заажээ. Эдгээр нь

- төсвийн дэмжлэг
- үзэгчдийн хураамж
- ивээн тэтгэлэг
- хандив тусламж
- хамтын ажиллагаанаас болон программын худалдаанаас олох орлого
гэсэн хэлбэрүүдтэй байхаар заасан бна.
Эдгээрээс ОНРТ нь эхний 3-н эх үүсвэрийг хуулийн дагуу ашиглаж байгаа. Эхний эх үүсвэр болох төсвийн дэмжлэг ОНРТ-ийг улс төрчдийн аманд ороход хүргэдэг хамгийн хүнд эх үүсвэр. Их хурлын гишүүдийг лоббидоно, орой болгон шахуу ММ-ээр гаргана. Тэдний дарах конопноос үр ашиггүй талбай ихтэй үрэлгэн социализмын аргаар баригдсан энэ том байшин өвөл хөлдөхгүй тэсэх хувь заяа шийдэгддэг болохоор одоо яая гэхэв.
2 дахь эх үүсвэр сард 60 цент буюу 1000 төгрөгийг айл бүрийн телевизээс татдаг “үзэгчдийн хураамж”. Энэ 1000 төгрөгийг цуглуулах гэж аймаг бүрт хураамжийн ажилтан томилно. Хураамжийн хэмжээг болон хэрхэн зардал багатайгаар хурааж авах арга механизм, бодлогыг мөн л засгийн газрын шийдвэрээр тогтоох тул ОНРТ-ийг мөн л улс төрчдийн аманд аваачиж өгдөг эх үүсвэр. Үүн дээр нэмээд жилээс жилд өсөн нэмэгдэж буй инфляцийн ачаар энэхүү эх үүсвэрийн санхүүжилтийн нийт эзэлхүүнд эзлэх жин нь жилээс жилд жижгэрэх магадлалтай болохоор яг энэ тогтолцоогоор үргэлжилбэл энд гэгээлэг ирээдүй огт харагдахгүй байгааг хялбархан харж болохоор бна.
3 дахь эх үүсвэр: ивээн тэтгэлэг. Төсвийн цалингаар ямар ч том бүтээл хйигдэхгүй, ойлгомжтой. Компани байгууллагын ивээн тэтгэлгийн ачаар ОНТ сүүлийн 2 жилд хэд хэдэн олон ангит кино жүжиг зэрэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь үзэгчдийн анхааралд өртөж сайшаал зэмлэлийн аль алиныг хүртэж байгаа. Харин ивээн тэтгэсэн улсууддаа эргэж хариу барих, үйл ажиллагааг нь сурталчилах гэхээр “зар сурталчилгаа нь өдрийн эфирийн 2%-аас хэтэрч болохгүй” гэсэн хязгаарлалт чөдөр тушаа болдог.
Дээр бурьдсан 5-н эх үүсвэрээс Монголд одоо ашиглаж чадахгүй байгаа сүүлийн 2 эх үүсвэрийн талаар товч тайлбар хийе. Аливаа улс оронд олон нийтийн радио телевизийн үйл ажиллагааг дэмжин ХАНДИВ ӨРГӨХ /charity donation/ эдийн засгийн хөшүүрэг нь тийнхүү хандив өргөсөн байгууллагыг татвараас чөлөөлөх явдал байдаг. Харин Монголд энэ тухай ойлголт огт байхгүй болохоор хандиваар санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх боломж монголд үндсэндээ хаалттай байгаа юм.
Харин оюуны өмчийн хуулийг хатуухан мөрдөөд, зөвшөөрөл аваагүй л бол хайр найргүй торгодог системийг нэвтрүүлж чадвал программын худалдаанаас санхүүжилтийн нэг хэсгээ бүрдүүлэх боломж бүрэн нээлттэй бий.
Өнөөдөр бид олон ангит кино, жүжиг, баримтат болон цэнгээнт нэвтрүүлгүүдийг байнга шинээр хийж байна. Ганцхан сувагтай болохоор маргааш нь өдрийн цагаар давтвал давтаад, ерөнхийдөө ганц гаргаад л дуусдаг. Гэтэл судалгаагаар үзэгчдийн дийлэнх нь аливаа том бүтээлийг ажлынхан, найз нөхөд, гэрийнхнийхээ ярианд автаж, нэгэндээ татагдан үздэг байна. Хүн бүхэн л “Хэцүү анги”, “Тусгай салаа”, “ХХ зуун” гээд яриад
эхлэхээр “би юунаас хоцорчихов” гээд үзээд эхэлдэг байна л даа. Тийм хүмүүс дандаа дундаас нь үзэж эхэлдэг бөгөөд эхний хэсгийг нь нөхөж үзэх хүслээ дараа жилийн давталт хүртэл тэвчин өнгөрөөхөөс өөр аргагүй болдог.
Хөгжсөн орнуудад телевизийн санхүүжилтийн нэгээхэн том хэсэг нь программын чөлөөт худалдаанаас орж ирдэг. Жишээ нь Америкийн “Найзууд” хэмээх ситком анх ЭнБиСи-ээр анх гарч эхэлсэн ч, дараа жилээс нь ТиБиЭс, тэрний дараа жилээс бараг бүх телевизүүд худалдан авч, эхнээс нь гаргаж эхэлсийм. Манайхны ойлголтоор бол нэгэнт өөр сувгаар гарчихсан бол дараа нь өөр сувгаар давтан гаргахад үзэгчдийн тоо буурна гэж боддог. Гэтэл ТиБиЭс “Найзууд” киног гаргаж эхлэхэд дундаас нь татагдаж орсон хүмүүс ч, эхнээс нь аль хэдийнэ үзсэн хүмүүс ч аль аль нь үзсэнээр нийт үзэгчдийнх нь тоо анх ЭнБиСи-ээр гарч байснаас хамаагүй хол давсан байдаг.
Монголын хувьд том бүтээл үйлдвэрлэх бололцоогүй ч мэдээллийн сайн хөтөлбөртэй телевизүүд олон байна. Тэд энэ жижиг зах зээл дээр жишээ нь манайхыг дуурайж том бүтээл гаргах гэж орон тоогоо нэмж, үйлдвэрлэлийн зардлаа өсгөж байснаас, манай бүтээлийг гаргах оюуны эрхийг худалдаж аваад өөрийн үзэгчиддээ хүргэх бүрэн боломж байна. Кабелийн сувгуудад ч, он-деманд сувгуудад ч энэ боломж нээлттэй байгаа.
Өчнөөн олон ФМ радионууд байна. Гэтэл уртын долгион сонсож чадахгүй хотын хэдэн зуун мянган сонсогчдод монголын радиогийн нэр алдартай сайн нэвтрүүлгүүдийг яагаад худалдаж аваад нэвтрүүлж болохгүй гэж?
Угаасаа ч чадвартай боловсон хүчний хомсдолд орсон байгаа өнөө цагт болсон болоогүй нэг хүнээр хөтлүүлэх гэж гарзадсан мөнгөөр монголын радиогийн сайн нэвтрүүлгүүдийг шууд аваад гаргахад сонсогчдод их л буян болох байх. Гагцхүү бид телевиз радио гэдгийг зөвхөн өөрийн бүтээсэн юмаа өөрийнхөө сувгаар л гаргадаг, бусдын юм гаргаж болохгүй гэсэн сэтгэлгээний хүлээснээсээ болоод программын худалдааг монголд эхлүүлж чадахгүй байгаа юм. Гэхдээ энэ бол их ойрын хугацаанаас эхлээд хэрэгжээд явж болох хөгжлийн нэг эерэг хандлага яах аргагүй мөн.
ОНӨН-ийн төгс үйлчилгээний бас нэг хэсэг нь нийгмийн өсөлт хөгжилт тогтвортой байдлыг хангахын төлөө аливаад идэвхийлэн оролцдог, ОНӨН-ийн агуулгыг анхааран үзэж, талархан хүлээн авдаг “бичиг үсэгт тайлагдсан” гэдэг шиг “мидеа литерит” буюу хэвлэлд боловсорсон, хэвлэлийн мэдрэмжтэй үзэгчдийг бэлдэхэд хувь нэмрээ оруулах ёстой гэж Ази номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн хөгжлийн институцийн зөвлөмжинд заасан байдаг. Энэ нь нийтлэл нэвтрүүлгийн бодлогодоо одоогийн болж буй нийгэм улс төр эдийн засгийн бодлогын үндэс суурийг тайлбарлаж ойлгуулах чиглэлийг баринаа гэсэн үг. Үүнээс гадна мэдээгээр байнга давтагддаг, үзэгчдийн мэдэж байвал зохих суурь ойлголт, хэллэгүүдийг маш энгийнээр сургуулийн сурагч ч, гэрийн эзэгтэй ч ойлгож ухахаар тайлбарласан толь маягийн эмхэтгэл гаргах туршлага ч элбэг байдаг. Манайд энэ огт хийгдээгүй шинэ үзэгдэл бөгөөд ОНТ үүн дээр эхний алхамыг хийж болох юм.
Жишээ болгож германы олон нийтийн телевизээс эрхлэн гаргадаг номыг та бүхэнд толилуулж бна. Иймэрхүү эмхэтгэлд тоймч сэтгүүлчдийн байнга хэрэглэдэг “инфляци”, “төсвийн тэнцэл”, “цунами”, “дэлхийн дулаарал”, “цөмийн энерги“, “сонгуулийн хууль”, “засгийн газрын бонд” “хувьцаа”гэх мэт хэрэглэх болгондоо байнга тайлбар зүүгээд байх боломжгүй, гэхдээ бараг орой болгоны мэдээгээр сонсож байдаг зүйлсийн энгийн тайлбарыг багтаасан байдаг.
Одоо олон нийтийн өргөн нэвтрүүлгийн төгс үйлчилгээ эрхлэх байгууллагын хамгийн чухал заалт болох “цогц, үнэн бодит, жинхэнэ эх сурвалжтай, шударга, тодорхой, итгэл даахуйц агуулгатай, бие даасан хараат бус нийтлэл нэвтрүүлэг бэлдэх” зарчмын монголд хөгжих хэтийн хандлагын талаар яръя. Энэ бол чухамдаа “өнөөх төрөл арилжина” гээд байгаагийн гол утга учир юм. Өөрөөр хэлбэл, ОНРТ нь “эрх мэдэлтний дуу хоолой” болсоор ирсэн хуучин төлөв байдлаасаа “эрх мэдэлтэй дуу хоолой” болон хувирах үйл явц юм. Одоо бид сэтгүүл зүйн тухай ярьж эхэлж байна.
Тухайлбал эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай аваад үзье. Манай нэг сэтгүүлч барилга барихад авдаг өнөөх 149 зөвшөөрлийн хэд хэдийг нь аваагүй байж барилгаа эхэлсэн нэгэн компанийн тухай эрэн сурвалжлахаар бэлтгэл ажилдаа оржээ. Тэгээд бодит байдалд дүгнэлт хийгээд үзэхэд зөрчихөөс өөр аргагүй, өөр хоорондоо уялдаа холбоо муутай, нүх цоорхой ихтэй хууль дүрмүүдийн алийг нь зөрчлөө гэж сурвалжлах уу гэсэн асуудалтай тулгарч. Ингэхээр хууль эрх зүйн систем нь бүрэн шинэчлэгдэж амжаагүй нийгэмд хууль зөрчсөн тухай эрэн сурвалжлага хийхэд заавал зөрчил гарч таарч байна. Эндээс сэтгүүл зүйн хариуцлага мэдрэмж улам өндөрсөх шаардлагатай болж байна. Зөвхөн мэдээлээд, эсвэл эрэн сурвалжлаад байх биш, нийтийн эрх ашиг сайн сайхныг чиг шугамаа болгож, бодит байдлыг задлан шинжилж, анализ дүгнэлт хийх чaдварыг сэтгүүлчид илүү эзэмших шаардлагатай болж байна. Миний 2000 онд хийж байсан “Зууны луйвар” нэвтрүүлгийг тэр үед “эрэн сурвалжлах сэтгүүл зүйн том бүтээл гарлаа” гэж дүгнэж байсан. Хожмоо сэтгүүл зүйн сургуульд очсоныхоо дараа тэр бол "задлан шинжлэх сэтгүүл зүй"-н анхны оролдлого байсныг онолын хувьд ойлгосийм. Аналитик журнализм буюу задлан шинжлэх сэтгүүл зүйг онолын хувьд дараах байдлаар тодорхойлсон байдаг.
Analytic journalism seeks to make sense of a complex reality in order to create public understanding. It combines some aspects of investigative journalism andexplanatory reporting.
Энэ юу гэсэн үг вэ гэхлээр, бүх юм нь хөдөлгөөнд орсон манайх шиг нийгэмд хамгийн их түгээмэл байгаа “комплех риалити” буюу хэцүү ярвигтай бодит байдлыг олон нийтэд ойлгогдохоор анализ дүгнэлт хийж, учрыг нь олоход дөхөм үзүүлэхийг задлан шинжлэх сэтгүүл зүй зорилгоо болгон ажиллана. Ингэхдээ эрэн сурвалжлах сэтгүүл зүйн болон дэлгэрэнгүй сурвалжлагын зарим чанаруудыг хослуулан ашиглана гэжээ.
Манайд тэр бүр дорвитойгоор хийгдэхгүй байгаа задлан шинжлэх сэтгүүл зүйн энэ төрөл зүйл ганц олон нийтийн өргөн нэвтрүүлгийн ч үүрэг биш, ерөөс монголын сэтгүүл зүйн ирээдүйн хөгжлийн чиг хандлага болох учиртай. Задлан шинжлэх сэтгүүл зүйг хөгжүүлэхгүйгээр улам бүр хүчээ авч байгаа улс төрчдийн болон томоохон компаниудын ПиАр-аас ердийн news reporting буюу мэдээ сурвалжлагыг ялгах аргагүй болж байна.

“Английн сэтгүүл зүйн тойм” сэтгүүлийн нэрлэснээр сэтгүүл зүйг залгих 4-н айдсын нэг хэмээсэн ПиАр-д монголын компаниуд ч, монголд хөрөнгөө оруулсан үндэстэн дамнасан гадны компаниуд ч, улс төрчид, засгийн газар ч асар их хэмжээний мөнгө хаяж байна. Бүр тэрбум тэрбумаар нь хаяж байна. Харин задлан шинжлэх сэтгүүл зүйд хаях мөнгө хөрөнгө ч алга, анхаарах эзэн ч алга.
Бидний хэдэн сэтгүүлчид саяхан цуглаад элдвийг ярьж байтал сонинд ажилладаг нэг сэтгүүлч нөхөр маань хэлж байсан. “Одоо бүр бичих сурвалжлах юмгүй болж байнаа” гэж. “Юу гэсэн үг вэ” гэсэн чинь “бараг бүх яам агентлаг, компани аж ахуйн нэгж манайтай сөрөг юм бичихгүй гэсэн гэрээтэй, нэг юм сурвалжлаад явж байтал “өө наадах чинь гэрээтэй, боль” гэнэ, “өө тийм үү” гээд дараагийн нэг юмыг бариад автал бас л гэрээтэй гээд болиулдаг боллоо гэж. Монголын сэтгүүл зүйн хөгжлийн хандлагыг ийм маягаар төсөөлбөл юу болохыг одоо харуулъя.

Энэ бол 1999 онд бөмбөгдүүлсэн Сербийн радио телевизийн байрны зураг. Олон улсын сэтгүүлчдийг хамгаалах зөвлөл “Тhe CPJ” хэмээгч байгууллага жил бүр ажил үүргээ гйүцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчдийг нэрлэж, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, цаашид ийм халдлагаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн анхаарлыг энэ зүгт хандуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг сэтгүүлчдийн өмгөөллийн хүчтэй байгуулллага. Гэтэл 1999 онд Сербийн радио телевизийн байрыг НАТО бөмбөгдөхөд алагдсан 16 сэтгүүлчийг энэ байгууллага хүндэтгэлийнхээ нэрсийн жагсаалтанд ч оруулсангүй, өмгөөлж хамгаалсан ч үгүй. Яагаад ингэв хэмээсэн гомдолд ердөө л “тэд сэтгүүлч байгаагүй, үзэл сурталчид байсан” гэсэн товчхон хариултыг албан ёсоор өгсөн билээ. Тэгэхээр сэтгүүл зүйн салбарт ажиллаж л байгаа бол ядаж үхэхдээ нэр төртэй үхэхийн тулд ПиАр-д автсан үзэл сурталч байхаасаа татгалзаж сэтгүүл зүйдээ эргэн орохгүй бол гадны мөнгөний их сонирхол, их хөрөнгө оруулалт орж ирсэн энэ цаг үед ямар ч хэвлэлийн газарт сербийн радио телевизэд нүүрлэсэн шиг аюул учрахыг хэн ч хэлж мэдэхгүй. Үзэл сурталч гэдэг улс төрийн эрэг шураг төдийхөн тул үхэхэд ч үнэ цэнэгүй зүйл юм гэдгийг 20 зууны сүүлчийн онд НАТО сербийн радио телевизийг бөмбөгдсөнөөр ойлгуулсийм. Тэгэхээр олон нийтийн радио телевизэд, ерөөс монголын нийт сэтгүүл зүйд үзэл сурталч байсан хуучин хэв маягаа бүрмөсөн хаяж, сэтгүүл зүйдээ шинэчлэл хийх үүрэг ядаж нэр төртэй үхэх хувь хүний шаардлагаас маань үүдэн өндөрт тавигдах болох нь.
Эндээс үүдээд, хараас цагаан болж төрөл арилжихад бодлогоор их хэмжээний анхаарал хүний нөөц, хөрөнгө цутгахгүйгээр хэтийн хөгжил өнгөлөг харагдах боломжгүй гэдгийг одоо та бүхэнд харуулъя.
Хийж байгаа, хийхээр зорин зүтгэхэд болохгүй юмгүй гэж өөдрөгөөр харж буй ажлуудаа нэг дусал сүүгээр орлуулж гарааны нөхцөл дээрээ нэмж үзье.
/Хар бэх дээр хийх/ ОНӨН төгс үйлчилгээ хийхэд хүртээмжтэй байдлыг хангаж болно /нэг дусал/. Нийгмийн олон талт байдлыг удирдлагын хэмжээнд хангаж байгаа /нэг дусал/. Санхүүжилийн хараат бус байдлыг хангах 5-н эх үүсвэрээс ирээдүйд ямар ч байсан бүгд хангагдчих байх гэж найдаад 5н дусал хийж үзье. Агуулгын шинэчлэлт хийхийг тэмүүлж байгаа гээд бас нэг дуслыг нэмье. Ингээд харахаар ойрын ирээдүйд л лав цав цагаан болж төрөл арилжих үйл явц харагдахгүй нь. Харин дуслаар биш, эрс алхамаар хийж үзвэл байдал хэрхэн өөрчлөгдөх нь вэ? /Аягатай сүүгээ бүгдийг хийх/
Бас л нэг олигтой болохгүй нь. Тэгвэл үйл ажиллагааныхаа цар хүрээг томруулаад үзье. /Том сав гаргаж ирээд савтай сүү цутгана. Өнгө илүү гэгээлэг, цайвар болно/
Тиймээ, энийг л бид хүсээд байна. Энэ бол ОНӨН-ийн төгс үйлчилгээ эрхлэгч манай байгууллагын ирээдүйн хөгжлийн хандлага!!! Өргөн цар хүрээтэй цогц бодлогоор их хэмжээний анхаарал хүний нөөц, хөрөнгө оруулалт шаардсан хэтийн хөгжил!!!

Well done! Amjilt!
ReplyDeletePS: "Zuunii luivar"-aa blog-too bairluulaach, please.
Тэгэхээр 2-р суваг нээх тал дээр ямар бодолтой явдаг вэ?
ReplyDeleteОНРТ-н хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тал дээр ТВ -н зүгээс юу хийж байгаа вэ? Хуулинд өөрчлөлт оруулж байж нэг алхам санхүүгийн байдал дээрдэх болов уу гэж бодох юм.
tand amjilt husey, tanias ih zuil huleej suugaa shuu ....
ReplyDeleteӨө нэг юм хэлэхээ мартчиж ХХ зуун Монголчууд нэвтрүүлэг их сайн нэвтрүүлэг. Гэхдээ нэг зүйлийг гайхаад байдаг юм. Оюундарь захирлаас өөр диктор хийлгэчихээр залуу чадалтай хөтлөгч МҮОНРТ байдаггүй юм байхдаа гэж... Эсвэл захирал өөрөө их завтай, дуртай юм уу? самореклам юм уу? эсвэл боловсон хүчин тийм дутмаг юм уу?
ReplyDeleteЮутай ч үе болгон өөрийн байр сууриа тавьж өгөхдөө дургүй байдаг гэдэг.
This comment has been removed by the author.
ReplyDeletePS: "Zuunii luivar"-aa blog-too bairluulaach, please. гэж бичсэн Anonymous-д:
ReplyDeleteНэвтрүүлгийг гарсны дараа Баянзүрх дүүргийн шүүхээс энэ нэвтрүүлгийг ОНМХ-ээр дахин гаргахгүй баях "ял" хүлээлгэсэн тул одоогоор нийтэд түгээж болохгүй байгааг ойлгоорой. Блогийг ОНМХ-д тооцох уу үгүй юу гэдэг дээр ямар ч хуулийн заалт байхгүй байгаа нь түүнийг ашиглавал хааш нь ч гуйвуулж тайлбарлаж болох тоглоомын бөмбөг болох магадлалтай тул хууль гарч бүх юм тодорхой болсны дараа байрлуулахад болохгүй юмгүй байхаа.
МНВ СОНИН ДЭЭР ЗАРЛАГДСАН ПРОГРАММЫН ЦАГАА ЯГШТАЛ БАРИМААР БАЙНАА. БУСАД ЖАРААХАЙНУУДААС ЯДАЖ ЭНЭН ТАЛААРАА ЯЛГАР Л ДАА. ЕР НЬ ЭФИРИЙН ДУРЭМ ГЭЖ БАЙДАГ УУ?
ReplyDeleteсонирхолтой нийтлэл бн. 2 санал шvvмж бн. 1-рт: Айлын хаалга тогшин 1000 тег нэхэж зогсох байцаагч нарыг больмоор юм. Хуульд заагдсан татварыг еер хэлбэрээр авч чаддаг, иргэд нь егч мэддэг болгомоор байна. 2-рт: Монголын ихэнх ТВ сувгуудаар дан серег мэдээ гарах юм. Еерийн чинь бичсэн "задлан шинжлэх сэтгvvл зvй" гэгчиг бvх ТВгийн бvх сэтгvvлчид, редакторуудад сургахгvй бол энэ нийгэм ташаа мэдээлэлд живж, бид еерсдее мехем руугаа улам хурд нэмж харагдана. уг нь радио ТВ гэдэг нь хегжилд хетлегч байх естой гэж би боддог. танай ТВ бусдыгаа бодвол энэ тал дээрээ #1
ReplyDeleteөнгөрсөн 7 дугаар сард монголын бүх хэвлэл мэдээллүүд урт нэртэй хуулийн тухай асуудал дээр хэлгүй болж иргэд үг хэлэх эрх чөлөөгөө хаалгасан байлаа. Бид урт нэртэй хууль болон нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалснаар шоронд хоригдоод байсан журмын нөхдийнхөө талаар хэвлэлийн бага хурал зарлуулахад цааш нь зарлаж өгдөггүй, цөөн хэдэн сэтгүүлчийг урьж ирүүлээд ярьж эхлэхээр бүгд хаяаад гарч явж байсан. үүнийг хэвлэл мэдээллийнхэн дээгүүрээ худалдагдсан гэж дүгнэж байна. иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг ингэж боомлиулахгүй байхыг анхаармаар юм
ReplyDeleteӨнөөдөр Оюундарь шиг цөөнгүй шинэлэг боловсон хүчин Монголын ужгирч ялзарсан менежментийн системийг салбар салбарт эмчилэх гэж оролдож байгаа боловуу. Яахав хэдэн жил зүтгээд үзэх хэрэгтэй бага багаар засрах л байх. Одоо өөрийг тань сайн эсвэл муу гэж дүгнэх арай эрт байна.
ReplyDeleteМонголчуудын бурханы зарлиг шиг шүтдэг Америк нь хүртэл бөөн алдааны уурхай болчихсон дундаж даврхагаа хурдацтай алдаж байгааг бүгд ажиглаж ойлгож байна. Тэхээр америкт боловсрол эзэмшисэн гэж томрох асуудал улам бүр явцуу болж байгааг Элбэгдорж ерөнхийлөгчөөс авхуулаад олон дарга нар анхаарах цаг нь болж байна. Хүн болгон өдөр бүр суралцаж байдгийг хаа хаанаа ойлгох л хэрэгтэй.
Гоё бичжээ.
ReplyDeleteЯг энэ цаг үед ийм нүсэр байгууллагыг удирдаж байгаа хүн өөрөө ийм асуудал дэвшүүлсэн сэдвээр бичнэ гэдэг их сайхан санагдлаа.
Тэргүүнд нь тодорхойлсноор олон нийтийн ойлголтоор нээрээ л хэнийх нь ч мэдэгддэггүйг амархан бас сонирхолтой тайлбарлажээ.
МҮОНТ таны удирдаж байгаа энэ хугацаанд асар их шинэчлэгдэж, бас олон нийтийг өргөнөөр уриалан дуудаж байгаа нь тодорхой харагддаг.
Харин энэ илтгэлээс ийм давчуу хэцүү замаар ингэж шинэчилж байгааг мэдэхэд таны хөдөлмөр, зориг зүрхийг хүндлэх сэтгэл дахин нэмэгдэж байна.
Сэтгэгдлүүдийг уншаад алдарт найрагчийн хэлсэн үг санаанд буучлаа:
"Гүтгүүлэх тусам хийморь сэргэж бадрангуй болдог
Гүн шөнийн одод шиг улам тод гялалздаг" гэж...
mnb d tolgoinuud ni idehee bolichihvol sanhuugiin asuudal baihgui bolno. doroo l devshine. nuuts dansnuudaa negtgechihvel. tuhailbal myanganii hogjliin sangiin tosliin mongo yamar dansaar orson ve? tuuniig ol tegeed mnb gee hogjuul.
ReplyDeletereally good blog. keep going ahead
ReplyDeleteтанай телевизийн акулууд хийсэн кино гээд байсан жараахайнаас дор юм гэдэг нь харагдлаа. Үзэх ямар ч сонирхол алга. Харин SBN ээр гарч байгаа Гэх чинь харин үзээд баймаар кино байлээ. Чадахгүй байгаа бол бусад газраас хүн гуйж хийлгэхгүй яасан юм дээ. Нээрээ цалингүй болчихсон газрын уран бүтээлчид яаж ч сайн юм хийх юм билээ дээ. Дарга нь та цалинг нь идчихсэн гээ биз дээ. Тэгээд цалингүй ажиллаж чадахгүй бол зайл гээд сууж байдаг гэсэн Kkk
ReplyDeleteСүүлийн хэдэн anonymous ууд одоо юун хачин хов живийн юм ярьдаг юмбэ. Энэ чинь албан байгууллагын портал сайт биш хувь хүний блог юм бишүү. Ядаж нэрээ Зоригт гэж нэрлээд хүн муулж чадахгүй юмнууд.
ReplyDeleteТөв телевизийн захирал хүн өөрийнхөө блогт харин ч ажил байдлынхаа тухай өөрийнхөө үзэл бодол, төлөвлөгөө зөрчилийг бичиж байгаа нь сонирхолтой бишүү.
Надад лав сонирхолтой байна. Монголд өөр ямар дарга, хэн сайд, аль гишүүн яг өөрийнхөө ажил үүрэг тулгарч байгаа асуудлын тухай ийм дайны блог хөтлөж байсан юм бэ. Твиттэрт л бүлтэрцгээдгийг мэдэх юм байна.
Энэ бол өөр байна.
Оюундарь захирал тв д юм хийсөөн хийсэн. Зөндөө юм хийсэн. Гэвч ажилчдынхаа хүүхдүүдийн аягатай хоолыг дээрэмдэж идэж байгаа нь л муухай. Өөрийнхөө 2 хүүтэй зүйрлээд бодож үздэггүй юм байх даа.
ReplyDeleteYahav amerikt arai boditoi bolovsorson hunii chanar baij magadgui ingej bodit shuumjilliig blogtoo avch. Oyundariig jinhene magtah esvel haraah n 2-3 jiliin daraa iluu boditoi bolno baih.
ReplyDeleteOyundari zorigtoi blogoo hotolj neelttei baij chadval Mongoliin busad umhiirsen dargantsaruudad ulger jishee bolj ted nar ch gesen neelttei blog hotolj eruul setgelgeend oroh yum biluu hen medlee.
(Oyundarit oort n helhed: ooroo ogt feodalismgui gazar ochij jaahan bolovsorson hun getel Mongol gedeg chine ardchilsan feodalism ruugaa ergeed unaj baigaa terbumtangaa toriin terguuneer songodog eldev saytanguud n 2 avgai avdag boltson hagas feodaliin niigem. Iim haranhui burangui niigemd mash bodlogtoi hodloh heregtei baihaa)
Yamar ch baisan ene blogt bolomjiin eruul salhi baina, yahii n harii.
Санал щуумжлэл хэлсэн бух хумууст:
ReplyDeleteМанай байгууллагын тесев нууж хааж идэж уугаад байхаар толгой эргэсэн зуйл уг нь биш л дээ. УИХ ил тод хэлэлцээд нийт тоог нь баталдаг. Жил бур сонинд хэвлэгддэг аудитын тайланд 3 тэрбумыг цалинд зарцуулдаг гэж бичсэн байгаа. Хурал дээр ч байнга л хэлдэг. 3 тэрбумыг 12 сард хуваагаад, нийт саарал байшингийн хэмжээнд ажилладаг 750 (орон нутагт ажилладаг хураамжийн байцаагчид болон сэтгуулчдийг оролцуулаад шуу) хуний тоонд хуваахаар сард авах 1 хуний дундаж цалин 330 мянга болдог. Уунийг мэдээж тэгшитгэж егехгуй, аттестатчиллын шалгалт явуулж эрэмбэлээд 230-600 мянга хуртэлх цалин олгодог. Том бутээлууд дээр ажиллахаар сонгогдсон уран бутээлчид бугд уран бутээлийн шагнал авдаг, энэ нь ур чадвартай нь том бутээл хийж, амьдралаа дээшлуулэх бодит боломж юм. Яг унэндээ 230 мянган цаасны цалин дээр оногдсон хумуус угаасаа чадваргуй, найруулагчид том бутээл дээр ажиллая гэж сонгож авдаггуй тийм л хумуус. Аттестачлалын шалгалт авахаар гаднаас ирсэн багш нар бичсэн эсээг нь уншаад толгой сэгсэрч байснаг хараад би хувьдаа ичиж л байсан. Ер нь бол уран бутээлийн байгууллагад оюуны хеделмер эрхэлдэг хумууст УИХ-с баталсан энэ 3 тэрбум тегрег унэндээ бага уу гэвэл бага. Би ч еерийнхее цалинд маш сэтгэл дундуур явдаг. Иймд бид терийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг далимдуулан ажилчдынхаа цалингийн тесвийг нэмэгдуулэхээр гишуудтэй ярилцаж, дэмжлэг эрэлхийлж байгаа. Мен орлогыг нэмэгдуулэхийн тулд дээрх нийтлэлд дурьдсан программын худалдааг нэмэгдуулэх ажлыг ч дурэм журмаар зохицуулдаг байх шинэ тогтолцоог эрэлхийлж байна. Бодит шуумжлэлийг хулээж авна. Гэхдээ энд бодит шуумжлэл гэхээсээ ереесее л идсэн уусан байж таараа гэдэг хий хар, хийрхсэн гомдол голлож байгааг хараад бяцхан тайлбар хийлээ.
Сайн байна уу? Таны илтгэлийг уншиж сонирхлоо. Дүр дүрслэл сайтай, энгийнээр ойлгомжтой бичижээ. Юм хийж байгаа хүнийг шүүмжлэл, магтаал тойрдоггүй хойно авахын аваад хаяахын хаяад цааш нь явахаа мэднэ байх. Гол нь энд 1 сэдэв дахин дахин давтагдаад байна аа даа.Цалингийн асуудал. Үүн дээр нэлээн сайн бодох хэрэгтэй. Ажил хийвэл ам тосдоно, хэн хөдөлмөрлөнө тэр үр дүнг нь хүртэнэ гэдэгчлэн хийснээрээ авдаг цалингийн системдээ эргээд орсон нь зөв алхам болов уу. Бас сэтгүүлч, найруулагч, оператор, монтажеруудаа гадагш нь сургалтанд хамруулах тал дээр хэр байдаг бол? Зөвхөн хэдхэн тооны хэл мэддэг хүмүүсээ ажлын шугамаар явуулаад байх биш а урамшуулал болгож хагас жилдээ эсвэл бүтэн жилдээ сайн ажилласан ажилтнаа гадагш нь явуулж юм үзүүлж, нүд тайлуулж байвал арай л өөр сэтгэлээр, этгэхүйгээр, хандлагаар ажиллаж эхэлнэ дээ. Мөн миний бодлоор нийгэмдээ хандсан нэвтрүүлгүүдийг чанартай, өгөөжтэй, эцсийн үр дүнтэй бэлтгэмээр байдаг. Гэтэл зүгээр л ийм байна гэсэн ерөнхий зураглал л яриад үзүүлээд байх юм. За энэ талаар бичээд дуусахгүй байх. Бас 1 гуйлт байна л даа хэхэ энэ миний дипломын ажилтай холбоотой юм аа. Та боломжтой бол блогтоо танай ТВ-ийн редакцын бодлого ялангуяа ММ агентлагтай холбоотой нэвтрүүлэгүүд дээр хийсэн анализ, статистикийн материалуудыг оруулж өгөөч гэх гэсэн юм аа. Гадаад сурдаг болохоор ММ агентлагаас зөвхөн цагийн хүрдийг л үзэх боломжтой байгаад бусад: Сүлд, Нээлттэй засаг, Парламентын хэлэлцүүлэг зэргийг интернетэд тавигддаггүй юм байна. Хэрвээ зав бас боломж байвал шүү. Баярлалаа!)
ReplyDelete