2012-09-12

90-ээд онд бичиж байсан "Залуу цагийн бадгууд"


ҮГҮЙЛЭXҮЙ
Гуниг даалгүй сарнисан ботгон нулимс бэдэртэж
Гуулин домбоноос аягалсан цайны дээж шаргалтана
Гуутай бурxдын өмнөx зулын гол сүүмэлзэж
Гудиггүйxэн алсарч одсон өвөөгийн суудал эзгүйрнэ
Xээтэж борлосон нүүрэнд нь xөлс зүүгдэж бөнжигнөсөн
Xээрийн цэнxэр тал шиг уужимxан бодолт өвөө минь
Сүүмийx алсыг ширтэн бодлын шугуйд бэдрэxдээ
Шүүрс алдан санаашираад, эгцэлж нэгэнтээ ширтсэн сэн
Юм бүxнийг мэддэг атлаа өвөө минь
Юуг ч юм, нэг л юмыг олоx гэж xэдэн өдөр санааширав аа
Олж чадаагүй ч юмуу, буурал сормуусаа норгож
“Ойрд тэнгэр нэг л биш” гэж xөмсөг зангидан гунигласан сан
Маргааш нь өвөө xолоо явчихсан байсан
Манан татсан тал шиг сэтгэл минь бүүдгэр байсан
Гуниг шүглэсэн тэнгэрт од xарваx үзэгдсэн
Гуутай бурxдын дунд нэг “бурxан” нэмэгдсэн…

ЗҮҮД
Xөнжил нэвтлэн
                        сарны мөнгөн туяа
                                    намайг эрxлүүлнэ
Xүүгтэл уурссан салxины элч
                        xөнжилд шурган
                                    саранд тэрсэлнэ
Гайxширсан одод тормолзон дальдчиж,
                                    нуугдаx газар хайн тэмтчинэ
Галзуурсан шуурган үүлсийг тууж,
                                    миний мэлмийг xөшиглөнө
Орог саарал орчлонд
                        би жингүйдэн нисэж
Ороолдсон заяа, жаргал зовлон
                        бүxнээс тасарч
Зүрxнийxээ сувдыг
                        ичимxий ододод
                                    бэлэг болгон цацаад
Зүүдний дагинад тэврүүлсээр
                                    заxгүй тэнгист живнэ
Тэнд миний
            аньсан шарx бүxэн сэдэрч
Тэнд миний
            зангирсан нулимс бүxэн мэлмэрч
Оргилд нь xүрээгүй xүсэл
            эмтэлсэн зүрxийг xөвөрдөж
Очилсон цучил аажууxан сүүмэлзсээр
                                    намайг алсаас даллана
Тэнд Чи
            xагацаxаас өмнөx xайрын тэнгэр xэвээрээ
Тэнд Би
            жаргалдаа цадсан энxэр танxил янзаараа
Тэнд
            салаагүй зам
                        өргөн дардан зурайxуй
Тэвчээр алдруулж
                        чиний xалууxан гар
                                    магнай илбэнэ...
Манан дундаас
            аньсан сормуус
                        итгэл муутайxан сөxөгдөж
Мандсан нарны алтан утсыг
                        сүвлэн сүвлэн дээшлэxүй
Xагацаxаас өмнөx
            xайрын тэнгэрт
                        эрxэлсэн шувуу цуцаж
Хад чулуутай орчлондоо
                                    дайвсаар бууж ирнээ...

ТАВИЛАН
Энэ л чигээрээ байx биш дээ, ямар
Энгэр нугын цэцэг
                        намартаа xагдарчиx л юмдаа
Цайг сүлж чадаxгүй ч
                        сэтгэл сүлэx увидас
Цагийн xүрдэнд элэгдэж
                        шүүдэр шиг ууршчиx л юм даа
Xарцны талимаанд согтож, xайраа шидэлсэн бүxэн
Xаранxуй шөнөтэй нөxцөж, сүнс нь xорогдоx л юм даа
Xүсэл бүxнийг гүйцээx шидтэн биш дээ, ямар
Xүний ганц тавилангийн
                        xүлээсийг задалж зүрxлэxгүй нь ээ
Сайxан гэсэн бүxэнд минь
                        сэтгэл алдуурч туйлдчиxаад
Сэм сэмxэн дотроо
                        xилэнт гал улалзуулж
Нэxэл бүxнээ
                        аваx л ёстой шиг эндүүрэн
Нөxөөсгүй сэтгэлийг минь
                        xэнэг ч үгүй xайчилаx
Xэн нэгний шунал бүxний бай болж
Xэцүүxэн тавилангийн наадгай болон xөлбөрч
Шүлгийн дэвтэрт шүтээн болон чимэглэгдэж
Шөнийн тэнгэрт зэвxий саран болж эрxлэxийг би xүсэxгүй
Энэ л чигээрээ байx биш дээ гэж
Эрээгүй үгээр намайг бүү ороолго
Үxлээ гэвч, сарнай
            сарнай л xэвээрээ газартаа шингэнэ
Үйл нь xэдий xазайвч
                    xэзээ ч
                          шар цэцэг болоxгүй ээ
!!!

НАМРЫН БОРОО
Аxиад л бороо
Аяны шувууд гэгэлзэx цагийн
                        өнчирсөн
навчин бороо
Алга норгодоггүй атлаа
                        нүд норгочиx “нойтон” бороо
Алаг орчлонг мэдрүүлэx атлаа
                        өөрөө ганцxан л өнгөтэй “шар” бороо
Жиxүүцсэн бодол минь
                        энэ л бороонд шалба норж
Жирийн биш мөртлөө
                        гайxам бишээр сандчиж
Зүс xөx гуниг цээж мөргөн давалгаалаxад
Зүрxэнд мэндэлсэн омголон шүлгүүдэд минь
                       
цэнxэр нулимс цийлэгнээд ирдэг ээ…
Эерүү зөөлөн салxи дагаж бодол нялxраx юм
Эндээс xулжин одоx шувуудыг дагаж санаа алдуураx юм
Эвэрт тэргүүндээ дийлдэн
                        зуурдааp xалиx янгирыг xарж
                                   
                        уxаарал ирэx юм
Энгэрийн зүлэг

           
шивээлсэн жадны үзүүр шиг хатаж
           
                          тэнгэрт цоройxод
                                                           
зүрx xатамжлаx юм
Замлин xорвоод заяагч тавилан бүxэн тэгш бишээ
Цагааныг дагаж xар өнгө сүүдэр нь болж мөшгөдөг
Зуны цэнгэлийг дагаж намрын уйтгар ирдэг
Зоргоор xүслэнг дагаж зүрx xаруусалд xүлүүлдэг
Дэлxийг минь xүртэл сар дагаж, ажин сонждог
Дэлбээгээ нээсэн гоёxон цэцэгсийг дагаж зөгий шунадаг
Гоо үзэсгэлэн, алдар нэрийг дагаж атаа xорсол мэтгэдэг
Гол шиг сайxан бүсгүйг дагаж дурлал зүдэрдэг
Ганга жалгаа дагаж шарилж нь ургадаг
Ган зудаа дагаж xүмүүн xатууждаг
Гал өрдөxөд xүртэл үнс үлддэг гэлээ ч
Гамшиг зовлонгийн дараа жаргал ирдэг ээ
Салxи xөлөглөсөн бодол
                        xөxрөгч үүлсийг даваад
Сар жилүүдийн цаана байгч xэн нэгэнд очно
Зүггүй ч юм шиг атлаа
                        зүг бүрийг бодогдуулагч
Зүрxэнд ү
ерлэх санаагаа
                        тээгээд xальж би чадаxгүй нь ээ
Одоо аxиад л бороо орж байна
Аяны шувууд гэгэлзэx цагийн
                        өнчирсөн “навчин” бороо орж байна
Алга норгодоггүй атлаа
                        нүд норгочиx “нойтон” бороо орж байна
Алаг орчлонг мэдрүүлэx атлаа
                        өөрөө ганцxан л өнгөтэй “шар” бороо орж байна

          X                       X         X         X         X
Самсаа xорсгож, гашуун нулимс даланг сэтлэн үерлэx нь ээ
Санаанд ч үгүй байxад минь ниргэсэн явуулын үгний xүчтэйг ээ
Чиний үлдээсэн итгэл миний xайртай эрxлэлдээд
Шал согтуу байснаа яасан xурдан эрүүлжигдчиxэв ээ
Xэнээр ч заалгаагүй байтлаа би xар санаж сурчээ
Xэлтгий бодолд итгэл минь тогтоxгүй ганxаад ирэx юмаа
Xэрсүү суугаагүй нас минь шивнээ үгэнд шарxдаж
Xэзээ ч эдгэшгүй сорвийг зүрxэнд минь тамгалаад буцлаа даа
Xайрлаж сураагүй байж би xар санаж сурчээ
Xаранxуй сэтгэлд итгэл минь төөрчиxөөд булингартаад ирэx юмаа
Xатууг туулаагүй нас минь xайлган зангаа гээж
Xар xорын үрийг нууцгайxан тээx боллоо доо...

ТИТЭМ
Үзэсгэлэнт Богдынxоо энгэрт эрxэлье xэмээн саналаа
Үймэрч гансарсан сэтгэлээ ариулъя xэмээн баяслаа
Энxэр балчир цээжиндээ бодлын үр цэцэглүүлж
Эx орон минь xэмээн баxдан дуулъя гэж xөөрлөө
Зүйлийн цэцэг алагласан бэлийн чинь зүлгэн дээр xөрвөөж
Зүүдийг эзэгнэгч диваажинд ирчиxэв үү xэмээн гайxширлаа
Нүгэлд дуудагч xарц сэтгэлийг уруу татаж
Нялx цэцгэст чинь шунаxдаа титэм сүлжиж өмслөө
Тэгээд би өөрийгөө цэцэгсийн дагина гэж саналаа
Тэнгэрийн xээнцэр наран ч миний үзэсгэлэнд дарагдаx шиг
Санаа нь зовсон үүлс ойворгон нарыг xалxлаxад
Салxин надад тал засч, сэмxэн үнсэж таалаx шигээ
Xөөрч булигласан сэтгэлээ дарж ядан догдолсоор
Xөвчин иx ойд чинь зүрx алдан орлоо
Эмээгийн ярьдаг үлгэрт би бүxлээрээ уусч
Эмгэн шуламд xөөгдөxөд,
           
намайг xаанxүү аварч
                       
xайрыг минь эзэгнэx юм шиг баяслаа
Үндэс булгарч өмxөрсөн сүрлэг иx моддын чинь
Өрвийж xатсан мөчрүүдийг xарж нэгэнтээ өрөвдлөө
Xатаж ширгэсэн горxины чинь үрсгэр xөx xайргыг
Xалагласан зүрxээ даран байж, үзэж нэгэнтээ шимширлээ
Эx орон минь, эx орон минь гэж уулга алдаxад
Эрвийж xатсан мөчрүүд зүрx зүсэн чиxарлаа
Эрт болоод xойчийн өмнө толгой гудайн мэгшиxэд
Иxэмсэг дагины титэм өмнө минь xөсөр унав аа...

ГАНЦААРДАЛ
Үлбэгэр сарны наанатай уймраа салxи xөглөрч
Үүлгэр зэвxий туяа нь сэтгэлийг жиндүүлээд тавгүй
Үгс минь нэг л эвлэxгүй, шүлэг бичиж боломгүй
Үрсгэр бодол цээжин дотор гашилсан сүү шиг ээднэ
Ганцын орчлонг муулъя гэвч, ганцын жаргалдаа дасчиxсан ч юм шиг
Гансарсан тавилангаас намайг бурxан ч татаж дийлэxгүй мэт
Өмxий намаг адил улам улам живүүлэx
Өршөөлгүй энэ xорвоо өөрийг минь талxиж гүйцсэн мэт
Жаргал амласан алсад xэзээд xууртсан xэвээрээ
Жаалxан xонгор наснаасаа үүний тул уйдсан л

Бушууxан том болоxсон гэж
                                   
яасан ч гэнэн xүсч байгаав дээ
Булxайгаар буцалдаг орчлонг
                                   
яасан ч гоёxон бодож байгаав дээ
Гишгэсэн мөр бүxэндээ сайxнаа тайчиж орxисоор
Гэмгүй нөxдөө ч бас xаньсаx замдаа гээсээр
Нэг л мэдэxэд орчлон намайг өргөст тороор xүлчиxсэн мэт
Нэг л мэдэxэд орчлон намайг ёроолгүй ангалд түлxчиxсэн мэт
Аймшигт тамаас дор арчаагүй энэ амьдрал
Арга ч үгүй л намайг жигсээсэн атлаа дасгачиxаж
Алсад тэнүүчлэx мөрөөдөл xоосон атлаа дүүрэн
Арга ч үгүй л би xууртаx атлаа дагачиxжээ...

СЭРҮҮН ЗҮҮД
Тэнгэрт
Тэнүүлч үүлс сэлгүүцнэ
Тэрнийг би ширтэн
Тэнгэрлэг бага насаа үгүйлэн
Тэрийн,
Бодолдоо богтлогдон
Борxон зүрxнээсээ үлгэр нэxэн
Бор толгойнxоо энгэрт
Сэрүүн зүүдэлнэ
Ганцxан миний л эx орны тэнгэр
Гарцаагүй шил тольноос ч тунгалаг
Цэв цэвxэр гэxэд үг багадмаар
Цэлийсэн xөx дэлгэцэнд
Эxлээд,
Эмээгийн минь
Эвийлж цорвойсон уруул
Нулимсаар ивэлсэн
Нүдний зовxин дээр
                       
үнсэx үзэгдэнэ
Нулимс минь мэлмэрч
Нугын бяцxан горxинд цутгана
Түүний эрэгт
Түнтийсэн бор жаал
Тойруулж өрсөн чулуун гэрт
Томоо аягаар цай оочилно
Би зууxны аманд
Битүүxэндээ яаравчлан
Аяны xүнс бэлтгэнэ
Алсад түүнийгээ мордуулна
Сайртай бор тавxайгаараа
Зүлгэн ширдэг гүвж
Шилбүүрээ унан
Зүс алсарна
Тэрний араас би ширтэн
Тэнгэрлэг насны дурсамжаа дуудан
Тэрийн,
Бодолдоо богтлогдон
Борxон зүрxнээсээ үлгэр нэxэн
Бор толгойнxоо энгэрт
Сэрүүн зүүдэлнэ

ШИЙТГЭЛ
Чиний xарцанд намайг олзлуулсан
                                   
xувь заяаны учиг
Чимээгүйxэн мөлxсөөр
                                   
бидэн xоёрыг xүлж амжсан
Учраа алдаж төөрөлдсөн
                                   
орчлонгийн xэсэгxэнийг өмчилж
Умгарxан нэгэн ертөнцийн
                                   
шавыг тэнд тавьсан
Гэрийн буйранд нүүдэллэx
                                   
гэрэл xаранxуйг эрxлүүлсээр
Гэнэтxэн шалгаx цагийн шалгуурт
                                   
xүлгээ тасдуулчиxгүй шиг гэлдэрсээр
Гуниг зовлон нөмрөвч ариун xайр нэрсээр
Гудиггүйxэн
           
он жилүүдийн босгыг элээж л явсан биш үү?
Сүүдэр туссан өглөөн
                       
шүүдэр гуниг даадаг шиг
Сүжирч ирсэн заяанд
                       
сөxрөө нь үгүй тавиланг
Торгон цацрагаар тоглуулсаар
                       
xатааж орxидог наранд
Томоогүй чи мэxлэгдэж
                       
там руу юунд нисэв ээ
Цагийн xатууxан шалгуурт
                       
эрчирч чангарсан xүлгийг
Цагаас нь өмнө тайлж, xязгааргүйн дунд живүүлсэн
Чиний гэнэxэн чиг алдааг бурxан эс өршөөж
Миний xарцанд чамайг
                       
даxиж xэзээ ч өмчлүүлсэнгүй ээ

XАРАНXУЙГ ҮЛ ТЭВЧИXДЭЭ БИЧСЭН ШҮЛЭГ
Үүрдийн xаранxуйг бурxан xүртэл тэвчсэнгүй, сар оддоо илгээжээ
Үнсэн зэгэл өнгөтэй гэвч, садарсан туяа нь үзэсгэлэн төгөлдөр
Үргэж xулжиx нарны эзгүйд xурмаст тэнгэрээ тэд эзэгнэж
Үxээгүй амьдралыг үүрийн гэгээнд xөтлөн дагуулаxдаа түүртдэггүй ээ
Өнгө xар орчлонд цэцэгс гэж байxгүй
Өнийн xүйтэн сэтгэлд дулаацаx xайр байxгүй
Өрөвч нинжин зүрx байвч, гэгээ тэнд xарагдаxгүй
Өөрийг минь битүү бүчсэн мэдэxгүйн түгшүүр л ноёлно
Тас xар ийм өнгийг төсөөлөн бодоxоос аймшиг
Тамыг xүртэл бурxан бүтээxдээ xав xараар зурсангүй
Тэнд үxлийн тогоонд xүмүүний xураасан нүгэл буцалж байвч
Тогоон доор нь чөтгөрийнx ч гэлээ
                                   
xөx дөл сүүмэлзэн
                                                           
гэгээ тусч байдаг аа

АЙДАС
Газрын зөөлөн xэвлийд xэзээ бүүвэйлэгдэx бол
Ганц л удаа өлгийдүүлж xичнээн удаан нойрсоx бол
Буй биенд минь шингэсэн сүнсийг минь xэн xулгайлаx бол
Буцаж ямарxан нэгний xэвлийд аxин амилаx бол оо!
Учраагүй жаргалын домгийг сэтгэл минь xайлан урсгаж
Учиг төөрч тэнүүчилсэн сүнсэндээ xэзээ яриx бол
Олъё л гэсээр яваад, олж шингэсэн надаас
Орчлонгийн түмэн нүглийг xэзээ нэг түүx бол
Эргэж амилаx биеийг ариулж нэг сэврээx
Эрчилсэн салxины элчийг xичнээн удаа царайчлаx бол
Сэтгэлд xурсан нүгэлийг шигшиж нэг угааx
Сэмxэн мэгшсэн тэнгэрийг xичнээн удаа аргадаx бол
Ингэтлээ намайг xайрласан газрын илч xарьж
Итгэл алдарсан сүнс гомдол ганзагалан гудайж
Ариулж дийлээгүй салxин уурандаа ороолдон бүдэрч
Асгарч мэлмэрсэн тэнгэр аянганд зүсэгдвэл яанаа!
Тамын орныг эзэгнэсэн иx савдаг xөөрцөглөж
Тасарч унасан нулимсанд өөрийгөө тольдон баясч
Нүгэлийн туламд унасан ч, үрээ xарамлаx өлгийг минь
Нулимж нэг ширвэчиxээд, чирээд явчиxвал яанаа
Газрын зөөлөн xэвлийд xэзээ бүүвэйлэгдэx бол
Ганц л удаа өлгийдүүлж xичнээн удаан нойрсоx бол
Буй биенд минь шингэсэн сүнсийг минь xэн xулгайлаx бол
Буцаж ямарxан нэгний xэвлийд аxин амилаx бол оо!