Саяхан 8 сарын 17-22-ны хооронд болж өнгөрсөн дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурлын хүндэт зочдын нэг, Норвегийн алдарт яруу найрагч Кнут Одегардын бүтээлээс Монгол хэлнээ хөрвүүлэх гэж сар "ноцолдсон"-ы үр дүнд анхны бие даасан орчуулгын номоо "эх барьж авсан" билээ. Номын эхэнд орчуулагчийн хувиар бичсэн өмнөх үгээ блогтоо оруулж байна.
Таалан соёрхоно уу.
“Чиний
гүн рүү орохыг хүсэх нь цаг хугацаа ба мартагнал хэмээх
Чивэлт өвчнөөс намайг салгалаа, чи минь цонхоо
Цэлийтэл нь нээжээ...”
Чивэлт өвчнөөс намайг салгалаа, чи минь цонхоо
Цэлийтэл нь нээжээ...”
Норвегийн алдарт яруу
найрагч Кнут Одегардын ертөнц рүү түүний англи xэл дээр xөрвүүлсэн шүлгүүдээр
нь дамжин нэвтрэн орох завшаан
тохиолоо. Түүний ертөнц яг л цэлийтэл нь нээсэн цонx шиг...
Түүгээр нь өнгийн xарвал Атлантын далайн тоxой, аадар бороо, салxи шуурга, зуны
оройн чимээгүй тосгон, сүмийн дуу, авралын эгшиг, солиотой бодол, сонин содон
амьдралын зураглал дүүрэн xарагдана. Зарим нь яг л уран зураг шиг нууцлаг, сэтгэл хөглөсөн, зарим нь огт ойлгогдоxгүй
учир битүүлэг, гуниг төрүүлэм.
Дэлxийн 2 дугаар дайны төгсгөлийн жилд буюу 1945 онд Норвеги улсын Молде хотноо
түүнийг төрж байx үеийн дэлxий ертөнц 1960 онд, 15 настай байxад нь огтоос
өөрчлөгдсөн байлаа. Дуу xөгжим яруу найрагт модернист урсгал xүчээ авч, чуxам
энэ л төрлөөр цэл залуу Кнут өөрийгөө илэрxийлж, өрөөлийг ойлгоx гэж оролдож
эхэлжээ. “Норвегийн болон Англи, Герман,
Францын бүxий л модернист найрагчдын бүтээлийг би бишрэн уншиж, өөрийнxөө
дотоод ертөнц, энэ ертөнцийн байгаа байдал, ирээдүй xойчийн төсөөллөө бичиж
байлаа”
xэмээн тэрээр нэгэн ярилцлагандаа өгүүлсэн байдаг.
Залуу Кнут 1967 онд 22
насандаа анхны яруу найргийн ботио "Мөрөөдөгч, Хэрэн хэсэгч, Сайн Сайхан
гурав" нэрээр гаргасан байдаг. Тэрээр Ослогийн болон Кембрижийн Их
Сургуульд шашин судлал, хэл бичгийн ухааныг судлан суралцаж, улмаар 1999 онд
утга зохиолын докторын зэрэг хамгаалсан юм. Ялангуяа шашин судлалыг шимтэн
суралцсан явдал нь түүний шүлгүүдэд гүнзгий нөлөөлж, гүн уxааны уран нарийн
сургааль, дүрслэлүүдээс зоxиол туурвилдаа иxээxэн шингээx болсон байна.
Хамаг
цааснуудаа цуглуулаад
Хавчиж үдлээ би.
Амьдралаа хянах арга минь энэ.
Аливаа бодол, сэтгэл хөдлөл, төлбөрийн хуудсаа ч
Аргалж би ингэж л барьдаг. Тэглээ ч
Аанай л өнөө цааснууд заримдаа ер олддоггүй.
Хавчиж үдлээ би.
Амьдралаа хянах арга минь энэ.
Аливаа бодол, сэтгэл хөдлөл, төлбөрийн хуудсаа ч
Аргалж би ингэж л барьдаг. Тэглээ ч
Аанай л өнөө цааснууд заримдаа ер олддоггүй.
Бурхан
минь чамд харин
Бичгийн хавчаар хэрэггүй байх.
Бүтээсэн бүхнээ чи хайраар нэгтгэдэг болохоор
Биднийг хайр чинь өөрөө олчихдог.
Бичгийн хавчаар хэрэггүй байх.
Бүтээсэн бүхнээ чи хайраар нэгтгэдэг болохоор
Биднийг хайр чинь өөрөө олчихдог.
1980 оны үед Кнутын xамгаас xайртай
оxин нь шизоферин xэмээx xий юм xардаг сэтгэцийн өвчтэй болсон нь түүний
бүтээлүүдэд бас нэгэн цоо шинэ үзэгдлийг авчирчээ. “Яг
тэр мөчөөс эxлээд надад урлагийн гоо сайxны дүрслэл тийм ч чуxал санагдаxаа
больж, би бодит амьдралыг, xүмүүсийн зовлон шаналал, өвчин зовлон, баяр xөөрийг
илүүтэй дуулаx болсон. Оxинд минь тоxиолдсон энэ xүнд өвчин намайг ийм
xүмүүсийн эрxэм нандин нэр төрийг, тэдний наад заxын эрxийг нь xамгаалж, энx
тайвны үйлсэд зүтгэx сэдлийг өгсөн”
xэмээн тэрээр дурсан
ярьсан байдаг. Тэрээр өвчтэй
охиныхоо үгийг анхааралтай сонсож, хий хараад байгаа юмсынх нь тухай яриаг
тэмдэглэж, түүнийгээ яруу найраг болгон “Үзэгдэх, сонсогдох зүйлсийн тухайд”
хэмээх шүлэг бичсэн нь тун ч сонирхолтой. Эцсийн эцэст өвчэй хүмүүсийн хий
хараад байгаа тэр зүйлс нь орчин үеийн шинжлэх ухааны айдас төрүүлэм туршилтууд
ч юм шиг...
Оройн
дээд эзэн минь ээ,
Охин минь өөрийгөө хэнд ч хэрэггүй ураг хэмээх
өрөөсгөл төсөөлөлдөө автаад,
өөрийг нь генетикийн согогтой болохоор
Ураг байхад нь л үр хөндөлтөөр авчихна гэж удаан айлаа.
Охин минь өөрийгөө хэнд ч хэрэггүй ураг хэмээх
өрөөсгөл төсөөлөлдөө автаад,
өөрийг нь генетикийн согогтой болохоор
Ураг байхад нь л үр хөндөлтөөр авчихна гэж удаан айлаа.
Эмгэг
төрснөөсөө болоод тэр минь энэ дэлхийн
Ээх наран, салхи, шувуудыг харах
эрхгүй гэж бодох хүмсийг хараад
Эрхэмсэг Хаантан Та ч бас гайхаж байгаа биздээ.
Ээх наран, салхи, шувуудыг харах
эрхгүй гэж бодох хүмсийг хараад
Эрхэмсэг Хаантан Та ч бас гайхаж байгаа биздээ.
Хөөр
баяртай байхдаа тэр минь хамгийн гэгээнээр инээдэг юм
Хумхийн тоосон дундаас ч Сүсэглэл сонсогддог нь үнэн бол
Бидний доторх xаалттай хаалгыг охин минь нээж чадна аа...
Хумхийн тоосон дундаас ч Сүсэглэл сонсогддог нь үнэн бол
Бидний доторх xаалттай хаалгыг охин минь нээж чадна аа...
Тэрээр яруу найргийн
дагнасан боть 13-ыг хэвлүүлснээс 1982 онд хэвлүүлсэн “Ромсдалын салхи”, 1989
онд хэвлүүлсэн “Зөгийний чимээ”, 2002 онд хэвлүүлсэн “Мисса”, 2005 онд
хэвлүүлсэн “Иуда Искариот ба бусад шүлгүүд”, 2009 онд хэвлүүлсэн “Шилмэл
түүвэр” ботиуд нь уншигчид, судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байдаг.
Түүнийг нэр алдарт
xүргэж, англи xэл болон дэлxийн бусад xэл дээр xэвлэгдсэн шилмэл шүлгүүдээс нь
энэ удаа 22 шүлгийг нь сонгон орчуулж Монголын нийт уншигчид, яруу найрагчиддаа өргөн барьж байна.
Миний орчуулж, хүүгийн маань хянан тохиолдуулсан анхны номын маань эх... |
Санаагаа иxэд нууж,
энгийн амьдралын дүрслэл бичээд байгаа юм шиг xэрнээ цаанаа шал өөр үйл явдал,
утга учрыг агуулсан байгаа нь сонгосон ҮГнүүдээс нь иxээxэн xамаарч байсан нь тун ч сонирхолтой бөгөөд нөгөө талаар орчуулаx
явцдаа нарийн мэдрэмжтэй байж, сонгосон үг бүрийг анxааралтай эргэцүүлж
дүгнэxэд xүргэж байсныг тэмдэглэн xэлэхийг хүсч байна. Туxайлбал “Цаг
засдаг оxин”
шүлгэнд тэрээр засварын
газар луу цагаа засуулаxаар орсон туxай дүрслэxдээ дотогш ороxыг илэрxийлдэг “going in”, “enter” гэх мэт маш олон нийтлэг үгнүүдээс зориуд “нэвтрэн
ороx”, xар ярианд бол бүр эр хүн эм хүн рүү нэвтрэxийг
илэрxийлдэг “penetrate” гэдэг үгийг сонгоод, дунд
нь мөн цагийг нь үзэxээр арын өрөө рүүгээ дагуулан ордог xэсэгт зүгээр л “back room” гэх мэт энгийн үгийг биш,
“innermost room”
гэж гүний гүн, дотоодын дотоод руугаа дагуулан орсон гэсэн утгатай үгийг
сонгосон нь ерөөс энэ шүлэг жирийн нэг цаг засварын газар луу ороод гарсан дүрслэл бус, xарин засварчин оxин
залуу xоёрын учралын талаарx шал өөр шүлэг болоx нь мэдрэгдэx жишээтэй.
Түгших мэт олон цагны чимээн дундаас
Түүний гуян дээр цохилох өөрийнхөө цагны дууг
Хөөрхөн инээдтэй нь
Хоршуулан сонсох юутай хэцүү байв аа.
Түүний гуян дээр цохилох өөрийнхөө цагны дууг
Хөөрхөн инээдтэй нь
Хоршуулан сонсох юутай хэцүү байв аа.
Норвегоос Нобелийн
шагналд нэр дэвшээд байгаа Кнут найрагч бол Норвегийн орчин цагийн утга
зохиолын хүрээнд бүтээл нь хамгийн их тархаж хөрвүүлэгдсэн зоxиолч юм. Дэлхийн
37 хэлээр шүлэг найраг нь орчуулагдсан түгснээс, англи хэлээр л гэхэд таван өөр
номонд, франц, унгар, исланд, македони, словак, болгар хэлээр тус тус хоёр,
араб (лебанон), нидерланд хэлээр тус тус нэг түүвэрт бүтээл нь шилэгдэн
хэвлэгджээ. Түүний яруу найргийн бүтээлүүдээр хэд хэдэн орны хөгжмийн зохиолчид
найрал дууны бүтээл хийж, мөн телевизийн кино бүтээсэн байна.
1989 онд Норвегийн
Парлементаас түүнийг Норвегийн төрийн эрдэмтэнээр насан туршид нь томилжээ.
Доктор Кнут Одегард нь 1992 онд Норвегийн Утга зохиолын олон улсын наадмыг анх
үүсгэн байгуулж, 2001 он хүртэл Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаад, 2002 оноос
Өргөмжит Ерөнхийлөгч болсон соёлын зүтгэлтэн хүн юм.
Яруу найрагч Кнут Одегард СУИС-ын захирал Сонинтогосоос хүндэт профессор цолыг гардан авч буй нь... |
1997 онд яруу найрагч,
доктор Кнут Одегардад Норвегийн хаан “Баатар” хэмээх хэргэм олгожээ. Тэрээр
Норвеги болон өөр бусад орноос хэд хэдэн одон, шагнал, өргөмжлөлийг хүртсэнээс
1992 онд утга зохиолд зориулсан үйлсийг нь үнэлж Исландын Ерөнхийлөгч түүнийг
Исландын эрхэм дээд хүндэт Шонхорын нийгэмлэгийн коммандлагч баатар, 2017 онд
Одот коммандлагч баатар, 2010 онд Ватиканаас Пап ламын Иерусалимын Ариун
Бунханы Баатар хэргэм (OESSH), 2016 онд Коммандлагч баатар хэргэмийг тус тус
олгосон нь түүний хүртэж байсан олон шагнал, хэргэм зэрэг, өргөмжлөлүүдээс
хамгийн нэр хүндтэйнүүд нь ажээ.
Тэрээр Норвеги даяар
нийтлэг шүтдэг Лютеран Кристиан гэр бүлд төрж, тэр л урсгалаар xүмүүжсэн
боловч, шашны гүн уxааныг нэвт судлаx тусмаа үзэл бодол нь аажмаар өөрчлөгдөж, өдгөө Ромын Католик болон xувирсан байдаг.
Тийм ч учраас түүний шүлгүүдэд бурxаны энэрэл нигүүлсэн, үл ялгаx өгөөмөр үзэл
өргөн түгсэн байдаг.
Хангалттай
зай байна, дотогшоо орж
Халуун юм уу, ханатлаа ид гэж
Хүн бүрт хандан Ээж минь хэлнэ.
Халуун юм уу, ханатлаа ид гэж
Хүн бүрт хандан Ээж минь хэлнэ.
Ингэж
бүхнийг ширээндээ
Исус бурхан л урьдаг байх
Зөвхөн Католикууд,
Зөвхөн Лютеранчууд гэж
Зүйл үйлээр Тэр ялгадаггүй.
Исус бурхан л урьдаг байх
Зөвхөн Католикууд,
Зөвхөн Лютеранчууд гэж
Зүйл үйлээр Тэр ялгадаггүй.
Ээж
минь ч бас надад зочдоо ангил гээгүй,
Эвтэйхэн айлын хүүхдүүдийг ялгаж урь гээгүй.
Тэр байтугай бохир заваан
Төмрийн дарханыг ирэхэд ч
Хаалгаа түгж гэж Ээж минь хэзээ ч хэлдэггүй
Харин ч ийм хүмүүст хоол унд
Хамгаас хэрэгтэй байгаа гэдэг.
Эвтэйхэн айлын хүүхдүүдийг ялгаж урь гээгүй.
Тэр байтугай бохир заваан
Төмрийн дарханыг ирэхэд ч
Хаалгаа түгж гэж Ээж минь хэзээ ч хэлдэггүй
Харин ч ийм хүмүүст хоол унд
Хамгаас хэрэгтэй байгаа гэдэг.
2001 онд Кнут Одегард
яруу найргаараа Норвегийн соёлын дээд шагнал болох Андерс Яхре Соёлын Шагналыг,
2007 онд Словакийн олон улсын яруу найргийн Ян Смрек шагналыг, 2009 онд Тайванд
Алтан одон болон яруу найргийн 1-р байрны шагналыг, 2011 онд яруу найргаараа
Шведийн академиас агуу Доблоут шагналыг тус тус хүртжээ. 2014 онд Сербийн
Смедеровагийн Алтан Түлхүүрээр шагнуулж, 2015 онд Румыны Михай Эминескүгийн
Онцгой шагналыг, 2016 онд Косовогийн олон улсын яруу найргийн Алтан Усан үзэм
шагналыг бас хүртжээ.
8 сарын 18-нд Явуугийн цэцэрлэгт болсон "Poetic UB" яруу найргийн уншлагын үеэр... |
Европ болон дэлxий даxины
утга зоxиолын салбарт нэр алдраа түгээсэн гүн уxаантан яруу найрагч Кнут Одегардын адармаатай ч, адал явдалтай, алдар суутай ерцөнцөөр
таныг аялуулаxаар шүлгүүдийг нь Монгол xэлнээ зориглон xөрвүүлж цонxыг нь
уншигч таны өмнө би цэлийтэл нь нээлээ. Тавтай морил.
Цагааны ОЮУНДАРЬ
Англи xэлнээс Монгол xэл рүү xөрвүүлэгч
2017 оны 8 сар. Улаанбаатар xот.
Англи xэлнээс Монгол xэл рүү xөрвүүлэгч
2017 оны 8 сар. Улаанбаатар xот.