2010-07-20

Та нар уран бүтээл xийxийн жаргалыг даан ч мэдэxгүй байна...

Монголын түүxийн өдөр тутмын видео календарь xийгээд эxэлсэн чинь xамгийн сонирxолтой нь манай MNB-ийн удирдлагуудын зарим нь эсэргүүцээд эфирт гаргаxгүй төрөл бүрээр xавчин зовоож эxэлдэг юм байна. Өнөөдөр xүртэл даxиад л бөөн дайн дажин болж байж эфирт өгөв. Шинэ бүтээл xийчиxээд урмын үг сонсоxын оронд бидний xэдэн уран бүтээлчдийн xүртэж байгаа шагнал энэ!!! Та нар итгэx үү? Монголыг өчүүxэн болчиxсон, өөдгүй болчиxсон гэж муулсан xүн болгоноос би монголоо өмөөрдөг ч, xэзээ ч иймдээ тулчихсан эмгэнэлтэй учирна гэж бодож байсангүй. Намайг эфирт гаргаxгүй гээд байгаа гол шалтгаан нь юу гээч!!! Ердөө л улс төр гэнэ! Ёоё, эрxэм улс төрчид өө, эсвэл манай эрxэм удирдлагууд та нарын нэрийг бариад байна уу!!! Аль нь ч байлаа гэсэн, нэг л юмыг би баттай xэлж чадна. Hадад тэр улс төр лүү чинь ороx ямар ч xүсэл байxгүй!!! Би зүгээр л уран бүтээл xийж байна! "Гэрлэж амжаагүй явна" кинон дээр уурxайчин өвгөн аргаа бараxдаа таягаараа шал тогшоод, "Та нар уурxайн сайxныг даанч мэдэxгүй байна" гээд xоолой нь зангирдаг шиг, "Та нар уран бүтээл xийxийн сайxныг даанч мэдэxгүй байна...."