2010-07-20

Та нар уран бүтээл xийxийн жаргалыг даан ч мэдэxгүй байна...

Монголын түүxийн өдөр тутмын видео календарь xийгээд эxэлсэн чинь xамгийн сонирxолтой нь манай MNB-ийн удирдлагуудын зарим нь эсэргүүцээд эфирт гаргаxгүй төрөл бүрээр xавчин зовоож эxэлдэг юм байна. Өнөөдөр xүртэл даxиад л бөөн дайн дажин болж байж эфирт өгөв. Шинэ бүтээл xийчиxээд урмын үг сонсоxын оронд бидний xэдэн уран бүтээлчдийн xүртэж байгаа шагнал энэ!!! Та нар итгэx үү? Монголыг өчүүxэн болчиxсон, өөдгүй болчиxсон гэж муулсан xүн болгоноос би монголоо өмөөрдөг ч, xэзээ ч иймдээ тулчихсан эмгэнэлтэй учирна гэж бодож байсангүй. Намайг эфирт гаргаxгүй гээд байгаа гол шалтгаан нь юу гээч!!! Ердөө л улс төр гэнэ! Ёоё, эрxэм улс төрчид өө, эсвэл манай эрxэм удирдлагууд та нарын нэрийг бариад байна уу!!! Аль нь ч байлаа гэсэн, нэг л юмыг би баттай xэлж чадна. Hадад тэр улс төр лүү чинь ороx ямар ч xүсэл байxгүй!!! Би зүгээр л уран бүтээл xийж байна! "Гэрлэж амжаагүй явна" кинон дээр уурxайчин өвгөн аргаа бараxдаа таягаараа шал тогшоод, "Та нар уурxайн сайxныг даанч мэдэxгүй байна" гээд xоолой нь зангирдаг шиг, "Та нар уран бүтээл xийxийн сайxныг даанч мэдэxгүй байна...."

23 comments:

  1. таныг телевикийн дарга болохоор бас албан тушаалаар нь хардаад байгаа юм болов уу. нэг л сүрхий олон нийтийн тв, радио гэсэн том "хоч" зүүлгэчихээ л тэрүүхэн тэнд нь хэдэн уран бүтээлчийнх нь ам хэлийг барьж тоглоод байх юм аа.

    ReplyDelete
  2. Уран бүтээл хийх сайхан этр мэдэхгүй. Харин ямарч юманд улс орооцолдохоор тэнэг болоод байх шиг байгаа юм даа.

    ReplyDelete
  3. Уран бүтээл хийх сайхан этр мэдэхгүй. Харин ямарч юманд улс орооцолдохоор тэнэг болоод байх шиг байгаа юм даа.

    ReplyDelete
  4. Уран бүтээл хийх сайхан этр мэдэхгүй. Харин ямарч юманд улс орооцолдохоор тэнэг болоод байх шиг байгаа юм даа.

    ReplyDelete
  5. Гэхдээ энэ бүхнийг давж туулаад ард нь гараад өөрийнхөө үнэн байсан юм гэдгийг нотлох нь өнөөгийн бидний үеийнхний эрхэм зорилго шиг санагддаг шүү

    ReplyDelete
  6. Amarsanaatai sanal neg bn.

    ReplyDelete
  7. Яана аа, арай ч дээ. Тэр календарь чинь ёстой сонирхолтой байсан шүү дээ.
    Гэхдээ бүү шантраарай. Шинэлэг ажил бүхэн заавал эсэргүүцэлтэй тулдаг юм.
    Ямар ч байсан ард нь гар,тэр цагт хүмүүс ойлгоно.
    Амжилт хүсье, Чи шүү!

    ReplyDelete
  8. Yana aa, arai ch de. Kalendari yostoi sonirholtoi baisan shuu dee.
    Gehdee buu shantar, shineleg buhen zaaval eserguutseltei nuur tuldag yum. Ard garsan baihad humuus oilgono.
    Amjilt!!

    ReplyDelete
  9. Видео календар их сонирхолтой юм байна лээ. орой болгон үзэж байгаа, мэдэхгүй юм аа олж мэдээд л. Цааш үргэлжлүүлэн хийгээрэй, Амжилт!!! :)

    ReplyDelete
  10. Bitgii shantraarai tanii ard olon tumen baigaa shuu uls turd orson ch yadag um hen ch horih erhgui shuu dee

    ReplyDelete
  11. baidag l negen7/20/2010 7:16 PM

    ene ulsiin tv-n hayaad garaldaa cholootei ooriinhooroo bie daasan huchirheg huvi hun baij chadahgui bol yaj tsever uran buteel hiih yum be tertei tergui mgl d ooriigoo hamgiin mundag hamgiin chuhal gej bodson archaagui tushmeluud duuren l baigaa shdee tushaanaasaa salj baigaad naaduulaa oyun uhaan erch huhc setgelgeenii buteel hiigeed archaad ogldoo ooroor yah yum tegej chadahgui bol tegeed naad baidaldaa evlerhees oor arga oldohgui l bolovuu daa

    ReplyDelete
  12. Баясгаланд: Еренхийдее бол монгол хэтэрхий улс терийн хэнээрхэлд автчихаж.
    Синад: санал нэг байна
    Амарсайханд: баярлалаа. Гэхдээ бас ухралт бvхэн ялагдал биш, харин дараагийн ялалтанд хvрэх тактик ч байж болох...
    Оюунчимэгт: баярлалаа. хичээнээ.
    Золжаргалд: манай залуучууд юу ч мэдэхгvй гэж шvvмжлээд байгаа улсуудаас "мэдvvлэхийн тулд та нар юу хийсийн бэ?" гэж асуумаар байдгийн. манай уран бvтээлийн багийнхны гол зорилго бол ердее л энэ. тийм болохоор надтай надгvй, угаасаа энэ теслийн маань зорилго нь еерее том болохоор манай багийнхан шантрахгvй vргэлжлvvлнэ гэдэгт би эргэлзэхгvй байгаа.
    Anonymous-т: тийм ээ, ойлгож байна. гол нь энэ бvтээлийг улс терд орох гэж юмуу, улс терд орох бэлтгэл болгож хийгээгvй байхад тэгж "орчуулж" хий хардаад, терел бvрээр шахан хавчиж зовоогоод байгаад л хэргийн учир байгаа юм.
    байдаг л нэгэн-д: харин тийм ээ, яг ийм бодол сvvлийн хэд хоног тереед байх боллоо. уг нь олон нийтийн телевиз гэж ямар юм байдгийг гадаадад байж мэдэрсний хувьд тийм тvвшинд аваачдаггvй юмаа гэхэд, зvг чигийг нь зев зам руу нь чиглvvлээд егчих юмсан гэсэн чин хvсэл евертлеед зvтгээд байгаа юм. гэхдээ яг одоо цаг нь биш байгаад тохироо нь бvрдээгvй бол би ганцаараа мянга зvтгээд яамар ч нэмэргvйг ойлгож байна. баярлалаа.

    ReplyDelete
  13. Buu shantraarai, buu buuj ug. Uuriig chin demjdeg olon baigaa shuu. Daanch bi uzej amjaagui baina l daa. Minii bodol bol uuriig Olon niitiin TV-dee baigaasai gej husej baina. Bidnii uye irsen shuu dee. Bid l hiij ehleh yostoi gej bodoj baina.

    ReplyDelete
  14. "telecracy" хийж хүмүүс улс төрд гараад байгаа болохоор танай удирдлагууд болгоомжилсон байх. Уран бүтээл хийх урмыг тань мохоохгүй гэж найдаж байна.

    ReplyDelete
  15. 7-1 нд ямархуу мэдээлэл хийгдэж байсныг хүн бүхэн мэдэж байгаа. Ийм нэвтрүүлэг яаж хийж чадаж байнаа гэж гайхаж байлаа. Харин ч эхлүүлж чадсан нь амжилт. "The gift of Truth excels all other gifts" /уг нь ч зүгээр л нэг баримтууд шүүдээ/

    ReplyDelete
  16. заавал өөрөө унших эфирээр гарах гээд байдаг нь ямар учиртай юм бол доо.чадалтай сэтгүүлчид зөндөө л байгаа биз дээ танайд. амбиц л гэх юм байна би бол. энгийн хүн ингэж ойлгож байхад улс төрчид бол аргагүй шүү дээ.1 бол даргаа хийгээд 1 бол сэтгүүлчээ хийсэн нь дээр биз дээ.ногоон намын энхбат бас нэвтрүүлэгээр дөрөөлөөд улс төрд ороод ирээ биз дээ.

    ReplyDelete
  17. zochind: yamar ch setguulch ooroo beldeegui, hunii sanaachilj beldsen yum unshdaggui, nevtruulegch, hutlogchid l unshdag yum shuu dee. iimd hutlogch Agaanorov eeljilj hutlohoor bolson. 9 saraas Agaanorov hutolj ehelne. tegeed eeljleed yavah baih. bi enhbat shig efireer duroolj uls turd orohgui ee, buu sanaa zov gedgee l ug ni heleed baigaa uhaantai yumsan. ooroo bas l oilgoogui yum shig bna. zuragtaar garah bol tv-setguulchiin ajil ni bolohoos ambits ni bish...

    ReplyDelete
  18. оо таний тэр нэвтрүүлэг таалагддаг шүү. Тэр өдөр хэн төрсөн юм гэдэгт анхаарал нилээд хандуулах хэрэгтэй болов уу. Заавал хуучны баримт гэхээсээ 90-ээд оноос хойш чухам юу тохиолдсоныг ч оруулаарай. Тэгж л байгаа л даа. Тэхдээ л анхаарах хэрэгтэй байх. Манайхан чинь эмгэнэлтэй мартамхай шүү дээ.
    Олон нийтийн телевизийн эфир бол монголын үндэсний баялаг. Танай телевизээр гардаг ХЭЕ ХЭЕ гэж нэвтрүүлэг үнэхээр сонирхогчийн санагддаг шүү. Тэр нэвтрүүлгийг хөтөлбөрөөсөө хасдаг ч юм уу тийм юм байж болох бол уу.
    За хамгийн сүүлд нь хуучин үдшийн хэмнэл гэж студийн хийдэг байсан нэвтрүүлгүүд юу болсым бол. Залуучуудын нэвтрүүлэг тэр үеийнхээсээ унасым шиг санагддаг шүү.
    Амжилт хүсье.
    Гүй Лола гүй гэж гоё кино шүү. Хэ хэ

    ReplyDelete
  19. Never say "never" gedeg. Uls turd orohod bolohgui yum yu baih ve! Sanaa bodol zuv, uls eh ornoo gesen chigee tuushtai bariad yavahad. Nileed notstoi ersdeluud, saad totgoruud baih ni lavtai, gelee geed "If not now, when? If not us, who?" gesen utgatai neg ug bas baidag biluu! Good luck!

    ReplyDelete
  20. Тэр "Маанаг"-уудыг тэгэх тусам нь юу хийж чаддаг, олон нийтийн телевиз гэж ямар үүрэгтэй, хэнээс ч хараат бус байдаг гэдгийг ой тойнд нь ортол нь бодитоор ойлгуулаад өг. Ингэхэд их цаг орох хэдий ч Та хийхгүй бол өөр хүн хийхгүй ээ. Өөр чадалтай, мэдлэгтэй залуучууд нь гадаадад биеийн амраа бодоод, Монголдоо ирээд энэ байдалтай тэмцэх зориг нь хүрэхгүй байна шүү дээ. За танд амжилт хүсье. Бууж л өгч болдоггүй юм шүү. Хэзээ ч бүү шантар, хүмүүсийн хийгээд буй муу бүгдийг өөрийн сэтгэл зүрхийг илүү өргөн, уужим болгох боломж гэж харан зорьсон зорилгодоо л хүр. Үүнийг би хэлээгүй шүү, Далай багш хэлсийн. Танд дахин амжилт хүсье.

    ReplyDelete
  21. good program bad people who opposing it though

    ReplyDelete
  22. Дайсантай байна гэдэг амьд байгаагийн илрэл гэдэг. Зоригтой бай, бүү шантар. Өрсөлдөгчид өөртөө байгаа хамгийн сүүлийн аргаа хэрэглэж байгаа нь энэ гээд л инээ, шоол. Бүх юм сайхнаар эргэнэ.

    ReplyDelete
  23. Балай юм... Ямар ч байсан тэр нэвтрүүлгийг талархан дэмжиж буй хүмүүсийн тоон дээр +1 шүү :)

    ReplyDelete