2010-09-21

Телевизийн хураамж тойрсон бяцхан эргэцvvлэл

Biznetwork дээр хэсэг гишvvд "Олон нийтийн телевиз биднээс давхар татвар аваад байгаа юм биш үү" гэсэн хэлэлцvvлэг явуулж, бас ч нэлээд олон гишvvд санал бодлоо хуваалцан оролцсоныг олж хараад бяцхан тайлбар хийхээр шийдлээ.

Xэлэлцүүлгээс xараxад ихэнх гишvvд МҮОНТ-ийг төр засгийг хэт сурталчилдагт дургүйцжээ. Яг үнэндээ би ч дургүй. Гэxдээ тэр улс төрчид чинь ард түмний татвараас бүрддэг төсвийг xуваарилаxдаа яг л өөрийнxөө мөнгийг xүнд өгч байгаа юм шиг аашилдгийг xэн бүxэн мэднэ. Иx xурлын бараг гишүүн болгон ийш тийшээ яваxдаа манай хэдэн сэтгvvлчдийг авч яваx гэнэ. Яваxгүй гээд xэлээд үз л дээ. Төсөв xэлэлцэxэд xарин ч нэг заналтайгаар эсрэг кноп дарна даа. Ийм байдалд байгаа бид яаx ёстой вэ?

Xураамжийн гол санаа нь маш энгийн. Ард түмний төлдөг мөнгийг бид тэднээр дамжуулаxгүйгээр ард түмнээс өөрсдөөс нь шууд авдаг байвал яасан юм бэ гэсэн санаа. МҮОНТ татвар төлдөг ард түмэнд биш, түүнийг дунд нь xуваарилж байгаа улс төрчдийн занганд байгаад байгаа учраас л тэдэнд үйлчлэxээс өөр аргагүй байдалд байдаг. Xэрвээ улс төрчид зүгээр л *та нар олон түмний эрx ашгийг сайн xамгааллаа шүү, бидэнд их шvvмжлэлтэй хандаж засгийн ажилд их тус боллоо, сайн байна* гээд өгчиxдөг байсан бол бид тэдгээр гомдоллоод байгаа хvмvvсийн шүүмжлэлийг дуртайяа xүлээн зөвшөөрөxсөн.

Гэхдээ энд улс терчдийн буруу гэж юу байхав. Хэн ч гэсэн байгаа боломжийг ашиглах эрхтэй. Ийм тогтолцоо улс терчдийг болон олон нийтийн телевизийг ийм л байдалд оруулдаг учраас биднээс тvрvvлж хегжсен улс орнууд энэ асуудлыг "vзэгчдийн хураамж" хэмээх тогтолцоогоор шийдээд иржээ. Японы NHK vvний маш том vлгэр жишээ. NHK нийт япон айл ерхийн 90 хувиас нь хураамж тевлерvvлж чаддаг. Тиймдээ ч тэд хvчирхэг, хараат бус, жинхэнэ эрх челеетэй ажиллаж чаддаг. Япон хичнээн хvн амтай билээ. Тэгээд 90% нь хураамжаа телдег гээд бодоод vз. Тэгээд дээрээс нь бас ивээн тэтгэлэг, дэмжлэгvvдийг томоохон тесел хетелберvvд дээрээ байнга босгоно.

Гэтэл монголын 800 000 орчим айл ерхийн 10 ч хvрэхгvй хувиас нь бид сарын 1$ хvрэхгvй хураамж авдаг. Тэгэхээр бид тесвийн царай харахгvй гээд ч яалтай билээ.

Хэзээ нэг хvн болгон xураамжийн цаад ач xолбогдлыг ойлгож, хэзээ нэг айл болгон xураамжаа төлдөг болж МVОНТ жинхэнэ олон тvмэндээ vйлчилдэг, төсвөөс болон тvvнийг хуваарилдаг улс терчдеес бүрэн ангижирсан болох бол доо. Иx л xугацаа ороx байx даа...

15 comments:

  1. Би юмыг өөдрөгөөр хардаг. Харин ч дэвшил гарч байгаа. 2004 оныг саная. Саяхан шүү дээ. ММ-ийн мэдээ "Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр 00-доо бие засч дуусаад, гал тогоо руугаа орох шахаж байгаа" мэдээгээр эхлээд, дараа нь "... дугаар сургууль дээр очиж багш нартай халуун дотно ярилцах гэж байгаа" гэх мэтийн мэдээгээр өрнөдөг байсан.
    Өнөөдөр хошгируулдаг ерөнхийлөгч маань долоо хоногт 1 удаа цухуйвал дээдийн заяа болж. Энэ том дэвшил шүү. Улс төрчдөөс удахгүй ангижирна өө. Дахиад зургаан жил болоход улсын их хурал 7 хоногт нэг удаа цухуйдаг болно.

    ReplyDelete
  2. Би сэтгүүлч мэргэжлээр төгсчихөөд энэ мэргэжлээрээ нээх их туршлагатай хүн ч биш л дээ. Гэхдээ энэ салбарт бага ч болов хугацаанд ажиллаж байсан хүний хувьд очсон газрынхаа телевизүүдийн нийтлэлийн бодлого гарч байгаа хөтөлбөрүүдийг анхааралтай үзэж бүхэлд нь ямархуу өнгө төрхтэй байгааг ажиглах дуртай. харин солонгост ирж сураад 1 жил гаруй болж байна. энэ хугацаанд "ам нээвэл уушиг нээ", "нүүр тулсан ярилцлага" гэх мэт дэгжин нэртэйгээр улс төрчид орж гарсан ганцхан ч нэвтрүүлэг харсангүй ямар ч телевизээр нь. Тэр ч байтугай ганц ч улс төрч нь нэвтрүүлэг эзэгнэх нь байтугай 10 минутын ярилцлага өгч байгааг нүдээр олж үзсэнгүй. Мэдээгээр л нэг улс төрчдийн тухай цухас дурдана даа. Бараг энэ орон ямар ч улс төрчгүй юм шиг. Хүмүүс ч бараг ерөнхийлөгчөөсөө өөр улс төрчийг нэрлэж мэдэхгүй байхаа даа. Гэтэл манайд ёстой суваг болгоноор секунд бүрт бүх тв-гийн суваг солиход тэднийг харж болдог. Тэгэхээр яалт ч үгүй миний бүх асуудалд энэ нэг цагаан захтай гөлчийсөн нөхөр хамаатай юм шиг бодогдмоор .... Ёстой л Амараа ахын хэлдэгээр өөрчлөгдөнө дөө. Нийгэм эрс өөр болж байна шүү дээ

    ReplyDelete
  3. baidag l negen9/21/2010 3:40 PM

    er n bol yaj iigeed huvichlaad taraagaad duusgah heregtei ugaasaa jam esooroo chadaltai huchtei n togtood ajilaad yvdag niigem bizdee ene tv chin bas l neg taldaa business uhcraas nogoo ulsiin ariljaaniii bank gedeg shig teneg haragdaad baidgiin ulsiin tv geheer ene bol minii huvi hunii l bodol shuudee esvel zaaval tarhi ugaaltiin iim neg heregsel baij baih estoi ch yumuu sain medehgui yumaa nadaa lav gajig l haragdaad baidgiin

    ReplyDelete
  4. baidag l negen-д: Улсын гэж хуучнаар нь нэрлээд байнаа. Анлиар бол State гэсэн статус хуучин цагт байсан юм шvv дээ. Одоо бол (2005 оноос хойш) олон нийтийн буюу Public гэсэн статустай болсон. Ямар ч улсад арми цагдаа байдаг шиг public буюу олон нийтийн телевиз байх естой байдаг. Америкт PBS, Японд NHK, Англид BBC байдаг. Америкийнх vзэгчдийн хандиваар санхvvждэг бол, NHK vзэгчдийн сар бvрийн хураамжийн тогтолцоогоор, харин BBC улсын тесев болон ивээн тэтгэлэгээр санхvvждэг. Тэгэхээр бид тэс еер гажиг систем бvрдvvлэх гээд зvтгээд байсан юм алга. Байдаг л нэгэн гэж байдаг шиг байдаг л жишгийг бид хэвшvvлэн бvтээх гэж зvтгэж байна.

    ReplyDelete
  5. TV huraamjnii tal deer tantai sanal neg bna. Undesnii TV olon niitiin statustai bolsnooroo todorhoi hemjeenii devshil haragdaj bgaa ch jinhene utgaaraa hugjih yagaa ch ugui yum shig sanagddag. Ene ni tanii yariad bgaa sanhuugiin asuudaltai holbootoi ni ilerhii asuudal. Harin tanai bolovson huchnii bodlogo gej neg hetsuu yum bnaa. MNB deer tavihaar nuguu l ul dol bolson /buduuleg sonsogdoj boloh ch tegej l sanagddag/ setguulchid. Huuchnaasaa salj chadahgui haragdah yum. Niigemd gol uureg guitsetgedeg zaluus, iderchuud MNB uzeh ni yu l bol. Zorigtoi shinechlel heregtei. Aa neeren oirnoos tanaihaar neg zar yavaad bgaadaa. Zaluu halaagaa beldene, 3 huniig ajliin bairaar hangana geed. Ene her boditoi ve?

    ReplyDelete
  6. Tergeld: баярлалаа. тиймээ, еерчлелт ч алга урвуулсан юм шиг амархан бvтдэггvй юм бна. гэхдээ хичээж л бна. хеделмерийн хууль гэж бас нэг юм бна. хууччуулыг халах бvх боломжийг хаачихсан. манай цалин бас хегийн ш дэ. сайхан чадалтай залуучууд ирээд, цалинг маань сонсоод ухаан алдчихдагийн. цалингаа нэмье гэхээр зар сурталчилгаа хориотой гээд тоочвол бэрхшээл ихээ. гэхдээ ядаж нэвтрvvлэгчдээсээ 3-ыг нь солье гэсэн vvднээс шалгаруулалт сургалт явуулах гэж бгаа юм. уучлаарай баахан тайлбар биччихлээ :-)

    ReplyDelete
  7. baidag l negen9/23/2010 3:51 PM

    tiim baihldaa gehdee end ediin zasgiin niigemshsen es surtahuunii tatvar toloh chadvariin tatvar huraah hurimtlal uusgeh sistemiin bur uguidee hamgiin naad zah n orshin suugchiin haygiin emh tsegts haygiin batalgaajiltiin asudal yrigdana eniig ug n ene turaaltai huuhed shig danhar tolgoitoi tor ehleed zov burduuleed ogoh heregtei daraa n bol bolnoo ynz bureer sanhuujilt burduulj daramt hamaaralgui tsever ajilaj bolno shdee getel odoo ter bohir sistemiin neg jijighen burduulegch l bolood ingeed hormoi toirch huzuu orooson yum hiigeed yvhaar taraaj haychaad daraa n tsever talbai deer bosogvol deer yum boluu gej boddogiin

    ReplyDelete
  8. baidag l negen-д: манай нэг барилга бариулдаг найз хэлж байсийн. хуучин байшинг нураах нь шинээр барихаас ч илvv ертегтэй гэж. нураахын тулд хvнд машин механизм хелселне. тэр их чулуу тоосгон хог хаягдлыг зайлуулна гэдэг ямар ч ашиггvй зvгээр л урсгах аймаар их зардал.
    тийм ээ, миний мереедел яг л чам шиг, шууд устгаад цоо шинээр солиорсон чадалтай залуучуудтай ажиллаад шижигнvvлээд егехсен гэж... гэхдээ sorry, амьдрал дээр улсын телевиз байхад байсан 700 ажилчинг халахад гэнэт халагдсаны тэтгэмж хеделмерийн хуулиар 2 сарын цалин. vржvvлээд vз. тэгээд хамгийн хармасалтай нь юу гээч: оронд нь ажиллах цоо шинэ сансар огторгуйгаас ирсэн мэт цэвэр ариун, цээжинд нь авъяас чадвар буцалсан, багтаж ядсан хvмvvс оочерлоод байж байна уу гэвэл vнэн асуудалтай... тэгэхээр санаа зев бол заяа зев гэдэг шиг чиглэлээ л зев бариад vнэнч шударга уран бvтээлч хандлагаар явах юм бол хандах зvг еерее тогтох байлгvй дээ гэж бодож хичээж явна даа. (Д.Сvхбаатараас иш татав ;-) )

    ReplyDelete
  9. baidag l negen9/24/2010 7:20 PM

    harin tiimee iimerhuu olon zuil deer minii uur buhimdaliig tultal hoorogdog ene tsag ued amidrach yvna shdee
    harin iim husel hezee negen tsagt zaaval bielene gesen muhar uzuurgui huseleer goloo zogooj amidrah hetsuu bna erh medel bolomj huch chadal n baigaa /ooriin hemjeend/ ene buheniig shuud nuraagaad oorchilj chaddaggui yumaa gehed nuraah huseltei zahaas n halbaga sereegeer ch bolov emtleed baih tiim humuustei sanaa bodoloor ch boltugai neg baih n minii l husel ergen toirnoo haraad ene baigaadaa baysaad dagaj deveed saihan bna geed hashgiraad baigaa humuusiig harahaar dotor muuhairana tolgoi ovdono bie gehees iluu setgel ovdono huuhduud mini yana daa geheer aimshigtai tegeed haa negteegees uzel sanaa husel moroodol dohuu negniig haina nadtai adil yumdaa gej bodood l end comment bichdeg shuumjleh gej medemhiireh gej bish shuu zugeer l iim zuil bichvel arai oir zovoor oilgoj chadah baihdaa gesen goridlogoor
    za za baahan haduurchlaa dun nuruugaa aldahgui yvhad tegeed boloh bailgui dee gehdee bolomjooroo yaj iigeed oorchilood bulingar tundasiig n tungaaj asgaad yvahiig bodooroi

    ReplyDelete
  10. baidag l negen-d: I'll do my best! Promise!

    ReplyDelete
  11. baidag l negen9/26/2010 7:48 PM

    bi itgej bna

    ReplyDelete
  12. Өөрчлөлтийг хийнэ гэдэг нь өөрөө хувь хүнээс тэсвэр хатуужил, золиос шаарддаг юм байна лээ. Ялангуяа эмэгтэй хүнийг дорд үздэг патриарх сэтгэлгээтэй монголчуудын хувьд. Тийм болохоор санаа зөв бол заяа зөв гээд "жанжин шугам"-аа алдалгүй явж байхад сайхан үе ирнэ гэж боддог ш дээ. Чаддаг зүйлээ боломжийнхоо хязгаарт тултал хийж байгаа чамд баярлалаа.

    ReplyDelete
  13. Юуны өмнө телевизийн захирал эмэгтэй хүн, тэр тусмаа та болсон нь сайн хэрэг. Уур амьсгалд өөрчлөлт орж байгаа нь мэдрэгдэж байгаа. Гэхдээ мэдээж олон жилийн бугшрал тийм ч амар эдгэхгүй байх л даа. ТВ-ийн зарим нэг зүйлс арай л өөр голдрилоор яваад байгаа мэт жирийн иргэн надад хааяа санагддаг юм. Жишээ нь уран бүтээлчдийг мэргэжлийн хүмүүс удирдаж байгаа эсэхэд. Танай тв-ийн нүүр царай болсон ММ-ийн захирал эмэгтэй ямар мэргэжилтэй хүн юм бол?

    ReplyDelete
  14. Хэ хэ. Захирал гэдэг үгээ зөв биччихээд захирал хиймээр юм. Хэдийгээр санхүүжилтийн зөв гольдрол уруу оруулж байгаа /одоогоор зөв гэж бодож байгаа/ ч гэсэн түүнийх нь ачаа яагаад ард түмэн дээр тохогдох ёстой гэж. Айл бүрээс мөнгө авчихаад улсаас санхүүжилт авахгүй гэсэн баталгаа чинь хаана байна аа. Өрх бүрээс авчихаад дараа нь хүрэхгүй байна гээд улсаас ч аваад, аваад л байвал... Үүний ард хэн хохирох вэ улсад татвараа төлчихөөд дээр нь ахиад телевизийн мөнгө төлсөн хэрнээ тэнцвэртэй, бодит мэдээлэл авч чадахгүй иргэн, өрх хохирно биз дээ. Гэсэн ч та "Яагаад гэвэл Иx xурлын бараг гишүүн болгон ийш тийшээ яваxдаа манай хэдэн сэтгvvлчдийг авч яваx гэнэ. Яваxгүй гээд xэлээд үз л дээ. Төсөв xэлэлцэxэд xарин ч нэг заналтайгаар эсрэг кноп дарна даа" гээд хэлээд сууж байвал яах вэ.Би танайд мөнгө төлмөөргүй байна. Яагаад гэвэл танай тв өөрийнхөө статусд хангалттай бус байдаг. Ядаж хангалттай болчих тэгээд дараа нь мөнгө тат л даа. Үйчилгээгээ үзүүлчихээд үнээ ав.

    ReplyDelete
  15. 2010 оноос хойш буюу Цахилгаан түгээхээр телевизийн хураамжаа төвлөрүүлдэг болсноос хойш хэр өөрчлөлт гарав, ард түмэндээ зориулж юу хийж байна вэ

    ReplyDelete