2011-03-17

Xаан банк болон xавдар судлалын үндэсний төвөөс олон нийтийн дунд бүx төрлийн xавдраас урьдчилан сэргийлэx боломжуудыг жирийн үзэгч, сонсогч, уншигчдад xэрxэн ойлгуулаx нь зүйтэй талаар xэвлэл мэдээллийн байгууллагын болон сэтгүүлчдийн xолбооны удирдлагуудыг xүлээн авч уулзан санал солилцсон юм. Тэр уулзалт дээр миний онлайн-аар олон жил xарилцаж байгаа Ардчилал сонины эрxлэгч Цолмон тааралдаж, энэ удаад онлайнаар биш, "амьд" ярилцлага xийx xүсэлт тавьсны дагуу маргааш нь цаг болзож бид дарааx xөөрөлдөөнийг xийсэн юм. Цолмон Ариунаа xэмээx сурвалжлагч оxинтой ирсэн нь явж явж олон жилийн өмнө манай xөрш байсан айлын бага оxин болж таарав. Ээжтэйгээ адилxан сайxан инээсэн Ариунаа бага дүү нартай маань тоглож өссөн жааxан оxин байсан чинь одоо овоо зэгсэн сэтгүүлч болсон нь нэлээн удаан xөөрөлдсөн бидний эмx цэгц муутай яриаг гайгүй замбараанд оруулан буулгаснаас нь xарагдлаа. Ариунаадаа амжилт xүсье.

Ц.ОЮУНДАРЬ: Телевизийнхээ дарга нь болмоор байна гэдгээ Х.ЧИЛААЖАВД шууд хэлсэн


Монголын Vндэсний олон нийтийн телевиз гэх том айлыг “хєтєлж” яваа гэрийн эзэгтэй гэхээр хэн гэдгийг нь уншигч та бараг гадарлаж байгаа байх. Мэдээж энэ бол МVОНТВ-ийн захирал Ц.Оюундарь. Залуу хvний эрч хvч, уран бvтээлч хєдєлмєрч зан тvvнээс илт харагдаж байлаа. Ингээд тvvнтэй хийсэн ярилцлагаа хvргэе.

-1990 оны сvvлчээр та “Зууны луйвар” цуврал нэвтрvvлэг хийж шуугиан тарьж байсан. Тухайн vед vнэхээр олныг шуугиулсан нэвтрvvлэг болж чадсан. Тийм ч болохоороо єнєє хvртэл энэ нэвтрvvлгийн талаар хvмvvс єєр хоорондоо ярьдаг байх?
-Олон жил хэвлэлд гарсан мэдээллийг цуглуулж анализ хийж цуврал нэвтрvvлэг хийснээрээ шинэлэг болсон байх л даа. Мєн дээр нь гол баатрууд нь олны танил хvмvvс байсан. Социалист нийгмээс салаад удаагvй байсан болохоор дарга нараа бурхан шиг шvтдэг vзэл нь арилаагvй байсан vе шvv дээ. Одоо бол манай хэвлэл мэдээллийнхэн Ерєнхийлєгч ч байна уу, хэн ч бай бvгдийг л шvvмжлэх болсон. Vvнийг тоохоо ч больсон. Тухайн vед хvмvvс ийм зvйлд дасаагvй байсан л даа. Тийм болохоор хvмvvсийн анхаарлыг татсан нэвтрvvлэг болсон байх.

-Энэ нэвтрvvлгээс болж та “аавын хаалга” татах шахсан гэдэг. Тэр vед танд дарамт шахалт их л ирдэг байсан байх даа?

-Шvvхдэлцсэн л дээ. Анхан шатны шvvх намайг буруутай гэсэн шийдвэр гаргасан. Ингээд давж заал-дах гэж байтал онгоцны осол болсон.

-Удалгvй та АНУ руу явсан. Тэр vед Америк явахаар тєлєвлєсєн байсан уу, тухайн vед vvссэн нєхцєл байдалтай холбоотой єєр сонголт vнэхээр байсангvй юу. Тэр vед таныг олон зvйлд буруутгаж байсан шvv дээ. Энэ бvх зvйл нєлєєлсєн хэрэг vv?

-АНУ явахаар тєлєвлєєгvй байсан л даа. Гэхдээ цаашдаа vргэлжлvvлэн ажиллах боломжгvй байсан. Улс тєр, нийгмийн хувьд ч тэр. Миний хувийн амьдралд ч гэсэн хvнд байдалд орсон vе. Амаржаад удаагvй байсан. Энэ vед “Сорсын сан” намайг их дэмжсэн. Ингээд АНУ-д суралцахаар болсон. Хэл сур, орчноо єєрчил гэсэн л дээ. Уг нь, “Сорсын сан” хувь хvнийг дэмжих ёсгvй юм билээ. Гэхдээ онц-гой нєхцєл байдал гэж vзэн ийм шийдвэр гаргасан байх.

-Хэдийгээр та сэтгэл санааны хувьд хvнд байхдаа АНУ-руу явсан ч гэсэн хэдэн жилийн дараа эх нутгаа зориод ирлээ. Тэр vеийн Монгол одоогийн эх орон хоёрын хувьд асар их ялгаатай нийгэм таныг угтсан байх?

-Америкт байхад Монголын талаар таагvй мэдээлэл сонсогддог байлаа. Хvн нутгаасаа хэдий vед гарсан тэр vеэрээ л эх орноо тєсєєлдєг юм билээ. 1990 онд нутгаасаа гарсан хvн ч бий, 1995 онд ч нутгаасаа гарсан хvн байгаа шvv дээ. Тэр хvмvvст эх орон нь тэр л vеийнхээрээ тєсєєлєєд сэтгэлд vлддэг. Би ч гэсэн 2000 оныхоор л Монголоо тєсєєлж байлаа. Сургуулиа тєгсєхийн ємнєх жилийн зуны амралтаар судалгаа хийх тэтгэлэг аваад эх орондоо ирсэн. 2007 оны зун л даа. Ингээд нутагтаа ирэхэд манай улсад єєрчлєгдсєн зvйл их байсан. Монголоо 2000 оныхоороо тєсєєлєєд байсан надад Монгол Улс буцалж байгаа тогоо шиг л санагдсан. Ингэж буцалж буй нийгэмд хvн юу л бол юу хийх боломжтой. АНУ бол тэс єєр. Тэнд тогтуун нийгэмтэй. Тогтуун нийгэмд шинэ зvйл хийх ямар ч боломжгvй. Зvгээр л нийгэмтэй нь зохицож амьдрах хэрэгтэй болдог. Монголын буцалж байгаа нийгэм надад их сайхан санагдсан л даа. Тэгээд Америк руу буцаж очоод тэнд байгаа монголчууддаа хэлсэн. Монголдоо очих ёстой гэдгийг тэнд байгаа монголчууддаа ойлгуулсан. Ингээд эх орондоо ирэхэд нэлээд xэдэн хvн буцаж ирсэн.

-Тэгэхээр та Монголоо сайн сурталчилсан байх нь ээ?

-Харийн нутагт амьдарч байгаа хvмvvст эх орондоо очих хvсэл нь vргэлж байдаг юм байна. Гэтэл Монголын талаархи мэдээлэл нь голдуу бараан байдаг учраас эх орондоо очих гал нь асдаггvй юм байна. Эх орноо гэсэн сэтгэлийн галыг нь асаагаад єгєхєєр аяндаа тєрсєн нутгаа зориод ирдэг юм билээ.

-Монголд ирээд удаагvй байхдаа та МVОНТВ-ийн захирал болсон. Таныг АНУ-д байхад энэ ажлын санал ирсэн юм уу?

-2007 онд намайг Монголд ирэхэд манай телевизийнхэн єлсгєлєн зарлачихсан байсан. Ийм vед нь ирсэн болохоор телевиз рvvгээ ч орж чадаагvй буцсан. Ерєнхийдєє иймэрхvv байдалтай байгаа гэдгийг нь мэдсэн л дээ. Ингээд дараа жил нь АНУ-аас ирчихээд МVОНТВ-ийн Vндэсний зєвлєлийн дарга Чилаажавтай уулзсан. Тэгээд дарга болмоор байна гэдгээ шууд л хэлсэн. Тэгсэн бvр гайхсан л даа. Би дарга болбол ийм ийм зvйл хиймээр байна. Энэ зvйлээ би дарга болоод л хийнэ. Тvvнээс телевизийн нэг ажилтан болоод тэр зvйлээ хийж чадахгvй. Тийм болохоор та намайг дарга болго гэж хэлсэн. Мэдээж хэн ч тэгж ярьдаггvй байх л даа. Чилаажав дарга хvсэлтийг чинь хvлээж авъя. Гэхдээ vvнийг Vндэсний зєвлєлєєр хэлэлцэж шийднэ гэсэн. Тэр vед МVОНТВ-ийн захирлыг єєрчлєх бодолтой байсан юм билээ.
Ингээд хуулийн дагуу тендер зарласан. Хоёр хvн саналаа єгсєн байсан. Тэгээд л энэ албан тушаалд очсон доо.

-Сvvлийн жилvvдэд танай телевизийн нэвтрvvлгийн єнгє тєрх єєрчлєгдєж байгаа нь хэн хvнд анзаарагдаж байна. Нэгэн vе МVОНТВ vзэгчээ арилжааны телевизэд алдаж байсан гээд хэлчихэд буруудахгvй байх. Одоо бол харин байдал єєрчлєгдсєн, телевизийн олон ангит кино, цэнгээнт нэвтрvvлэг vзэгчдийг цэнхэр дэлгэцийн ємнє уях боллоо?

-Хуульд vндэсний бахархал, зан заншилыг тvлхvv vзvvлэх ёстой гэсэн заалт бий. Нэгэн vе vvнийг хэрэгжvvлэх арга зам нь арай тєлєвшєєгvй байсан л даа. Яагаад гэхээр манай телевиз Засгийн газрын мэдэлд олон жил байсан. Мэдээж хэрэг хууль гарснаар энэ байдал шууд арилна гэж байхгvй. Єнгєрсєн хугацаанд тєрийн мэдэлд орсон атгасан гарыг сулруулахын тєлєє л ажилласан болохоос нийтлэл нэвтрvvлэгтээ тєдийлэн анхаарч чадаагvй. Телевизэд бослого хєдєлгєєн, єлсгєлєн хvртэл гарч байлаа. Энэ бvхэн нийтлэл нэвтрvvлэгтээ анхаарах боломжийг олгохгvй байсан юм болов уу гэж би харсан.
Vндэсний зєвлєл ч гэсэн энэ бvхэнд анхаарлаа хандуулж ачаалалтай ажилласан нь тухайн vеийн баримт бичгээс харагдаж байна билээ. Одоо бол нийгэм ч тайвширч, манай телевиз олон нийт рvv чиглэсэн нийтлэл нэвтрvvлэгт анхаарч эхэлсэн. Энэ vед би Монголын олон нийтийн телевизэд орж ирсэн юм. Vзэгчдийн хvсэн хvлээж байгаа нийтлэл нэвтрvvлэгт анхаараад ирэхээр vр дvн харагдаж байна л даа.

-МVОНТВ олон жил Засгийн газрын мэдэлд байсан. Нэг намын vзэл баримтлалыг олон жил сурталчилж соц нийгмийн vеийн сэтгэлгээтэй уран бvтээлчид танай телевизэд олон байсан байх. Энэ хvмvvсийн сэтгэлгээг єєрчилнє гэдэг амаргvй даваа нь ойлгомжтой. Мэдээж телевиз хуучин арга барилаа єєрчлєх ёстой шvv дээ. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Манай телевиз шиг ийм газарт хvний нєєцийн сэлгээ хийхэд маш хэцvv. Яагаад гэхээр Хєдєлмєрийн хууль уран бvтээлч байна уу, тєрийн албан хаагч байна уу адил vйлчилдэг. Тэгэхээр чадвар нь муу байна гээд ажлаас чєлєєлєх гэхээр Хєдєлмєрийн хууль зєрчих гээд байдаг. Яах вэ, хуучинсаг vзэлтэй хvн байлаа ч гэсэн сэтгэлд нь уран бvтээл хийх гал нь ассан байдаг юм байна л даа. Тvvнийг нь єрдєєд залуу хvмvvстэй хамт ажиллуулах арга байдаг. Тvvнээс шууд ажлаас нь халаад залуу хvмvvсээр багаа бvрдvvлснээр асуудал хэзээ ч шийдэгдэхгvй. Мэдээж хэрэг хатуу шаардлага тавина. Энэ ажлыг авсан эхний нэг жил залуучуудынхаа хvчээр л олон сайн нэвтрvvлэг хийлээ. Энд манай залуучуудын редакц маш сайн ажилласан.Тvvнээс халаа сэлгээ хийгээгvй.

-Монголын телевизvvдийн холбооны ерєнхийлєгч З.Алтай танай телевизийг улсын тєсвєєс санхvvжиж байж зар сурталчилгаа явуулж байна хэмээн шvvмжилсэн. Vvнээс болж Монголын телевизvvдийн холбооны удирдлага, МVОНТВ-ийн хооронд маргаан vvсч байсан. Та З.Алтай гишvvнтэй учир зvйгээ ололцсон уу?

-Олон нийтийн телевиз болох vйл явц одоо ч бvрэн задраагvй байгаа. Єнєєх тєр засгийн хараанд байдаг зангидсан гар бvрэн тавигдаагvй байна. Олон нийтийн телевиз болоогvй байна гэж Алтай гишvvн байнга шvvмжилдэг л дээ. Хуульд “Олон нийтийн телевиз єдрийнхєє нийт хєтєлбєрийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний зар сурталчилгаа явуулж болно” гэсэн заалт байдгийг Алтай гишvvн мэддэггvй юм билээ. Тэгээд л танай телевиз хуулиа дагаж мєрд гэсэн шаардлага тавиад байсан л даа. Хуульд ийм зvйл байдаг гэдгийг гаргаад ирэхээр Алтай гишvvн чимээгvй болсон. Ер нь, манай улстєрчид асуудлаа ойлгохгvй цээжний пангаар ярьдаг шvv дээ. Зєвхєн Алтай гишvvн ч биш бvгд л ийм байдаг. Асуудлынхаа гvнд ерєєсєє ордоггvй.

-Арилжаа сурталчилгаанаас олсон энэхvv мєнгєє танай телевиз юунд зарцуулдаг вэ. Магадгvй энэ мєнгє хэн нэгний халаасанд ордог хэмээн хардах нэгэн бий л байх?

-Том уран бvтээл хийхэд зардал их шаардагдана. Адаглаад л кинонд тоглуулахад жvжигчид тєсвийн ажилчдынх шиг 300 мянган тєгрєгийн цалин авахгvй шvv дээ. Тийм болохоор зардал их гарна. Энэ бvх зvйлд л зарцуулдаг юм.

-МVОНТВ-ийг нvсэр бvрэлдэхvvнтэй, орон тоогоо цєєлєх ёстой гэдэг шvv дээ?

-Бусад арилжааны телевиз 100 хvнтэй ажиллаад болоод байна. Танай телевиз нvсэр бvрэлдэхvvнтэй байна гэдэг л юм. Манай телевизийн байрны зохион байгуулалт мэргэжлийн стандартаар баригдсан. Тэгэхээр бид орон тоогоо цєєлєх гээд хоорондоо хол зайтай студийн дунд нэг инженер тавьж болохгvй шvv дээ. Бусад телевизvvдийн хувьд нэг дор бvх зvйл нь байдаг. Тэнд олон инженерийн хэрэг байхгvй. Манай телевизийн гурван студийг гурван єєр газар барьчихсан. Тийм болохоор гурван инженер л ажиллах хэрэгтэй болно шvv дээ. Энэ бvхнээс болж манай телевиз олон ажилтантай байдаг л даа. Хэрэв телевизийнхээ ажилчдын орон тоог цєєлєх бол байраа нураахаас єєр арга байхгvй.

-Арилжааны телевиз борооны дараахь мєєг шиг олноороо байгуулагдах боллоо. Vvний талаар хvмvvс янз бvрээр л ярьдаг. Таны хувьд?

-Ямар нэгэн зvйл утга шалтгаантай байдаг. Vндэсний радио телевизийг Засгийн газар єєрийн мэдэлдээ маш удаан байлгасан. 2005 он хvртэл 15 жил барина гэдэг чєлєєтэй болсон нийгэмд хэтэрхий том монополь байсан. Тэгэхээр vvнийг эсэргvvцэж гарахын тулд улстєрчид, нам эвслийнхэн улс тєрийн зорилгоор телевиз байгуулах болсон. Тvvнээс биш телевизийн урлагийг хєгжvvлэх гэж улстєрчид санаа нь зовоод уран бvтээлчдийг дэмжсэн гэж би харахгvй байна. Vндэсний радио телевиз улс тєрийн ганц хvчинд vйлчлээд ирэхээр сєрєг хvчний дуу хоолой гарахаа больсон. Тиймээс энэ нийгэмд “гэр барих” бололцоо байсан учраас улстєрчид єєр єєрийн харьяанд телевизтэй болж эхэлсэн. Яваандаа арилжааны телевизvvд олон нийтийн болж, илvv мэргэжлийн чиглэл рvv орж эхэлнэ. Ингээд улс тєрийн сонирхол байхгvй болж аяндаа арилжааны телевизvvдийн тоо цєєрєх байх. Тvvнээс одоо арилжааны телевиз олон байна цєєлнє гэж хvч хэрэглэж болохгvй. 2000 онд шар сонин хvч тvрэн гарч ирсэн. Тэгсэн одоо шар сонин уншигчгvй болсон. Тэгээд л єдєр тутмын сонин гарч ирсэн. Vvнтэй л адил шvv дээ.

-”Тусгай салаа” киног vзээгvй хvн, дууг нь мэддэггvй хvн байхгvй болж. Vнэхээр ийм зvйлээр монголчууд дутаж байсан гэдэг нь харагдсан. Гэтэл энэ киноны дараагийн ангийг кино театрт гаргахаар болсон гэсэн. Vзэгчид vvнд тийм ч таатай хандахгvй байгаа болов уу?

-”Тусгай салаа” киноны дараагийн ангийг хийх саналыг Батлах хамгаалах яамнаас тавьсан. Бидний хувьд кино хийх тєсєв мєнгє байхгvй. Тиймээс боломжгvй гэсэн л дээ. Vнэхээр дэлгэцийн бvтээл тэр дундаа кино хийхэд зардал мєнгє их гардаг. Тєсвєєс санхvvждэг манайх шиг байгууллагад ийм боломж байхгvй гэдгээ хэлсэн. Ер нь, олон ангит кино, нэг ангитай кино хийх зардал бараг л адил байдаг. Ганцхан ангитай киног ивээн тэтгэх байгууллага олддоггvй. Тэгсэн Батлан хамгаалах яамнаас ємнєх “Тусгай салаа” кинонд одоо хэрэглэгдэхээ бараг больсон зэвсэг техник гарсан. Одоо єєр техник хэрэгсэлтэй болсон. Мєн энэ кинонд дандаа зуны зураг, vйл явдал гардаг. Гэтэл цэргvvдийн хамгийн том гvйцэтгэдэг ажил нь євлийн зуд, хаврын галын дайчилгаанд явах нь байдаг юм байна. Энэ бvхнийг харуулсан кино хийгээч гэсэн санал тавьсан. Ингээд уран бvтээлчтэй яриад кино театрт гаргаж зардлаа олохоор болсон л доо.

-Энэ кино хэдэн тєгрєгєєр бvтсэн бэ?

-150 орчим сая тєгрєгєєр бvтсэн. Цэргийн зэвсэг техникийг ашиглахад хєрєнгє мєнгє их шаарддаг юм билээ. Жишээ нь, бид танкинд 40 литр шатахуун байхад л болно биз гээд тооцсон байсан. Тэгсэн 40 литр шатахуунаар ганц хаазлаад л дуусдаг юм билээ. Нэг танкинд 1000 гаруй литр шатахуун ордог юм билээ.

-Танай телевизийн дараагийн томоохон бvтээл юу байх бол?

-Цагдаа, эмчийн тухай олон ангит кино хийхээр тєлєвлєєд байна. 80 ангитай инээдмийн кино хийж байгаа. Зунаас “Гамлет”-ыг тавихаар бэлдэж байна. Хийхээр тєлєвлєсєн ажил их л байна даа.

Эx сурвалж: Ардчилал сонин: http://ardchilal.com/modules.php?name=News&file=article&sid=13000

3 comments:

  1. Судлаач3/18/2011 7:36 PM

    Сонирхолтой ярлцлага байна.
    Үнэндээ Үндэсний Телевизийн шинэчлэл энэ цаг үед танаар дамжин хийгдэж байгаад баяртай байдаг.
    Эрч хүч, халуун сэтгэл, шинэ үеийн залууст найдаж тэдэнд урам зориг төдийгүй уран бүтээл өгч буй олон эрсдэлтэй шийдвэрүүд тань таалагддаг.

    ReplyDelete
  2. Судлаач3/18/2011 7:40 PM

    Бас хатуу хэцүү амьдралыг туучихдаа нугараагүй хатан нуруу тань Олон Нийтэд олныг өгүүлдэг.

    ReplyDelete
  3. amazing!!!

    ReplyDelete