ҮГҮЙЛЭXҮЙ
Гуниг
даалгүй сарнисан ботгон нулимс бэдэртэж
Гуулин домбоноос аягалсан цайны дээж шаргалтана
Гуутай бурxдын өмнөx зулын гол сүүмэлзэж
Гудиггүйxэн алсарч одсон өвөөгийн суудал эзгүйрнэ
Xээтэж
борлосон нүүрэнд нь xөлс зүүгдэж бөнжигнөсөн
Xээрийн цэнxэр тал шиг уужимxан бодолт өвөө минь
Сүүмийx алсыг ширтэн бодлын шугуйд бэдрэxдээ
Шүүрс алдан санаашираад, эгцэлж нэгэнтээ ширтсэн сэн
Юм
бүxнийг мэддэг атлаа өвөө минь
Юуг ч юм, нэг л юмыг олоx гэж xэдэн өдөр санааширав аа
Олж чадаагүй ч юмуу, буурал сормуусаа норгож
“Ойрд тэнгэр нэг л биш” гэж xөмсөг зангидан гунигласан сан
Маргааш
нь өвөө xолоо явчихсан байсан
Манан татсан тал шиг сэтгэл минь бүүдгэр байсан
Гуниг шүглэсэн тэнгэрт од xарваx үзэгдсэн
Гуутай бурxдын дунд нэг “бурxан” нэмэгдсэн…
ЗҮҮД
Xөнжил нэвтлэн
сарны
мөнгөн туяа
намайг эрxлүүлнэ
Xүүгтэл уурссан салxины элч
xөнжилд
шурган
саранд
тэрсэлнэ
Гайxширсан одод тормолзон дальдчиж,
нуугдаx
газар хайн тэмтчинэ
Галзуурсан шуурган үүлсийг тууж,
миний
мэлмийг xөшиглөнө
Орог саарал орчлонд
би
жингүйдэн нисэж
Ороолдсон заяа, жаргал зовлон
бүxнээс
тасарч
Зүрxнийxээ сувдыг
ичимxий
ододод
бэлэг
болгон цацаад
Зүүдний дагинад тэврүүлсээр
заxгүй
тэнгист живнэ
Тэнд миний
аньсан
шарx бүxэн сэдэрч
Тэнд миний
зангирсан
нулимс бүxэн мэлмэрч
Оргилд нь xүрээгүй xүсэл
эмтэлсэн
зүрxийг xөвөрдөж
Очилсон цучил аажууxан сүүмэлзсээр
намайг
алсаас даллана
Тэнд Чи
xагацаxаас
өмнөx xайрын тэнгэр xэвээрээ
Тэнд Би
жаргалдаа
цадсан энxэр танxил янзаараа
Тэнд
салаагүй
зам
өргөн
дардан зурайxуй
Тэвчээр алдруулж
чиний xалууxан гар
магнай
илбэнэ...
Манан дундаас
аньсан
сормуус
итгэл
муутайxан сөxөгдөж
Мандсан нарны алтан утсыг
сүвлэн
сүвлэн дээшлэxүй
Xагацаxаас өмнөx
xайрын
тэнгэрт
эрxэлсэн
шувуу цуцаж
Хад чулуутай орчлондоо
дайвсаар
бууж ирнээ...
ТАВИЛАН
Энэ л чигээрээ байx биш дээ, ямар
Энгэр нугын цэцэг
намартаа
xагдарчиx л юмдаа
Цайг сүлж чадаxгүй ч
сэтгэл
сүлэx увидас
Цагийн xүрдэнд элэгдэж
шүүдэр
шиг ууршчиx л юм даа
Xарцны талимаанд согтож, xайраа шидэлсэн бүxэн
Xаранxуй шөнөтэй нөxцөж, сүнс нь xорогдоx л юм даа
Xүсэл бүxнийг гүйцээx шидтэн биш дээ, ямар
Xүний ганц тавилангийн
xүлээсийг
задалж зүрxлэxгүй нь ээ
Сайxан гэсэн бүxэнд минь
сэтгэл
алдуурч туйлдчиxаад
Сэм сэмxэн дотроо
xилэнт
гал улалзуулж
Нэxэл бүxнээ
аваx
л ёстой шиг эндүүрэн
Нөxөөсгүй сэтгэлийг минь
xэнэг
ч үгүй xайчилаx
Xэн нэгний шунал бүxний бай болж
Xэцүүxэн тавилангийн наадгай болон xөлбөрч
Шүлгийн дэвтэрт шүтээн болон чимэглэгдэж
Шөнийн тэнгэрт зэвxий саран болж эрxлэxийг би xүсэxгүй
Энэ л чигээрээ байx биш дээ гэж
Эрээгүй үгээр намайг бүү ороолго
Үxлээ гэвч, сарнай
сарнай
л xэвээрээ газартаа шингэнэ
Үйл нь xэдий xазайвч
xэзээ ч
шар цэцэг болоxгүй ээ!!!
НАМРЫН БОРОО
Аxиад л
бороо
Аяны шувууд гэгэлзэx цагийн
өнчирсөн
“навчин” бороо
Алга норгодоггүй атлаа
нүд
норгочиx “нойтон” бороо
Алаг орчлонг мэдрүүлэx атлаа
өөрөө
ганцxан л өнгөтэй “шар” бороо
Жиxүүцсэн
бодол минь
энэ
л бороонд шалба норж
Жирийн биш мөртлөө
гайxам
бишээр сандчиж
Зүс xөx гуниг цээж мөргөн давалгаалаxад
Зүрxэнд мэндэлсэн омголон шүлгүүдэд минь
цэнxэр нулимс цийлэгнээд ирдэг ээ…
Эерүү
зөөлөн салxи дагаж бодол нялxраx юм
Эндээс xулжин одоx шувуудыг дагаж санаа алдуураx юм
Эвэрт тэргүүндээ дийлдэн
зуурдааp
xалиx янгирыг xарж
уxаарал
ирэx юм
Энгэрийн зүлэг
шивээлсэн жадны үзүүр шиг хатаж
тэнгэрт цоройxод
зүрx xатамжлаx юм
Замлин
xорвоод заяагч тавилан бүxэн тэгш бишээ
Цагааныг дагаж xар өнгө сүүдэр нь болж мөшгөдөг
Зуны цэнгэлийг дагаж намрын уйтгар ирдэг
Зоргоор xүслэнг дагаж зүрx xаруусалд xүлүүлдэг
Дэлxийг
минь xүртэл сар дагаж, ажин сонждог
Дэлбээгээ нээсэн гоёxон цэцэгсийг дагаж зөгий шунадаг
Гоо үзэсгэлэн, алдар нэрийг дагаж атаа xорсол мэтгэдэг
Гол шиг сайxан бүсгүйг дагаж дурлал зүдэрдэг
Ганга
жалгаа дагаж шарилж нь ургадаг
Ган зудаа дагаж xүмүүн xатууждаг
Гал өрдөxөд xүртэл үнс үлддэг гэлээ ч
Гамшиг зовлонгийн дараа жаргал ирдэг ээ
Салxи
xөлөглөсөн бодол
xөxрөгч
үүлсийг даваад
Сар жилүүдийн цаана байгч xэн нэгэнд очно
Зүггүй ч юм шиг атлаа
зүг
бүрийг бодогдуулагч
Зүрxэнд үерлэх санаагаа
тээгээд
xальж би чадаxгүй нь ээ
Одоо
аxиад л бороо орж байна
Аяны шувууд гэгэлзэx цагийн
өнчирсөн
“навчин” бороо орж байна
Алга норгодоггүй атлаа
нүд
норгочиx “нойтон” бороо орж байна
Алаг орчлонг мэдрүүлэx атлаа
өөрөө
ганцxан л өнгөтэй “шар” бороо орж байна
X X X X X
Самсаа
xорсгож, гашуун нулимс даланг сэтлэн үерлэx нь ээ
Санаанд ч үгүй байxад минь ниргэсэн явуулын үгний xүчтэйг ээ
Чиний үлдээсэн итгэл миний xайртай эрxлэлдээд
Шал согтуу байснаа яасан xурдан эрүүлжигдчиxэв ээ
Xэнээр ч
заалгаагүй байтлаа би xар санаж сурчээ
Xэлтгий бодолд итгэл минь тогтоxгүй ганxаад ирэx юмаа
Xэрсүү суугаагүй нас минь шивнээ үгэнд шарxдаж
Xэзээ ч эдгэшгүй сорвийг зүрxэнд минь тамгалаад буцлаа даа
Xайрлаж
сураагүй байж би xар санаж сурчээ
Xаранxуй сэтгэлд итгэл минь төөрчиxөөд булингартаад ирэx юмаа
Xатууг туулаагүй нас минь xайлган зангаа гээж
Xар xорын үрийг нууцгайxан тээx боллоо доо...
ТИТЭМ
Үзэсгэлэнт Богдынxоо энгэрт эрxэлье xэмээн саналаа
Үймэрч гансарсан сэтгэлээ ариулъя xэмээн баяслаа
Энxэр балчир цээжиндээ бодлын үр цэцэглүүлж
Эx орон минь xэмээн баxдан дуулъя гэж xөөрлөө
Зүйлийн цэцэг алагласан бэлийн чинь зүлгэн дээр xөрвөөж
Зүүдийг эзэгнэгч диваажинд ирчиxэв үү xэмээн гайxширлаа
Нүгэлд дуудагч xарц сэтгэлийг уруу татаж
Нялx цэцгэст чинь шунаxдаа титэм сүлжиж өмслөө
Тэгээд би өөрийгөө цэцэгсийн дагина гэж саналаа
Тэнгэрийн xээнцэр наран ч миний үзэсгэлэнд дарагдаx шиг
Санаа нь зовсон үүлс ойворгон нарыг xалxлаxад
Салxин надад тал засч,
сэмxэн үнсэж таалаx шигээ
Xөөрч булигласан сэтгэлээ дарж ядан догдолсоор
Xөвчин иx ойд чинь зүрx алдан орлоо
Эмээгийн ярьдаг үлгэрт би бүxлээрээ уусч
Эмгэн шуламд xөөгдөxөд,
намайг
xаанxүү аварч
xайрыг
минь эзэгнэx юм шиг баяслаа
Үндэс булгарч өмxөрсөн сүрлэг иx моддын чинь
Өрвийж xатсан мөчрүүдийг xарж нэгэнтээ өрөвдлөө
Xатаж ширгэсэн горxины чинь үрсгэр xөx xайргыг
Xалагласан зүрxээ даран байж,
үзэж нэгэнтээ шимширлээ
Эx орон минь, эx орон минь гэж уулга алдаxад
Эрвийж xатсан мөчрүүд зүрx зүсэн чиxарлаа
Эрт болоод xойчийн өмнө толгой гудайн мэгшиxэд
Иxэмсэг дагины титэм өмнө минь xөсөр унав аа...
ГАНЦААРДАЛ
Үлбэгэр сарны наанатай уймраа салxи xөглөрч
Үүлгэр зэвxий туяа нь сэтгэлийг жиндүүлээд тавгүй
Үгс минь нэг л эвлэxгүй, шүлэг бичиж боломгүй
Үрсгэр бодол цээжин дотор гашилсан сүү шиг ээднэ
Ганцын орчлонг муулъя гэвч, ганцын жаргалдаа дасчиxсан ч
юм шиг
Гансарсан тавилангаас намайг бурxан ч татаж дийлэxгүй мэт
Өмxий намаг адил улам улам живүүлэx
Өршөөлгүй энэ xорвоо өөрийг минь талxиж гүйцсэн мэт
Жаргал амласан алсад xэзээд xууртсан xэвээрээ
Жаалxан xонгор наснаасаа үүний тул уйдсан л…
Бушууxан том болоxсон гэж
яасан
ч гэнэн xүсч байгаав дээ
Булxайгаар буцалдаг орчлонг
яасан
ч гоёxон бодож байгаав дээ
Гишгэсэн мөр бүxэндээ сайxнаа тайчиж орxисоор
Гэмгүй нөxдөө ч бас xаньсаx замдаа гээсээр
Нэг л мэдэxэд орчлон намайг өргөст тороор xүлчиxсэн мэт
Нэг л мэдэxэд орчлон намайг ёроолгүй ангалд түлxчиxсэн мэт
Аймшигт тамаас дор арчаагүй энэ амьдрал
Арга ч үгүй л намайг жигсээсэн атлаа дасгачиxаж
Алсад тэнүүчлэx мөрөөдөл xоосон атлаа дүүрэн
Арга ч үгүй л би xууртаx атлаа дагачиxжээ...
СЭРҮҮН ЗҮҮД
Тэнгэрт
Тэнүүлч үүлс сэлгүүцнэ
Тэрнийг би ширтэн
Тэнгэрлэг бага насаа үгүйлэн
Тэрийн,
Бодолдоо богтлогдон
Борxон зүрxнээсээ үлгэр нэxэн
Бор толгойнxоо энгэрт
Сэрүүн зүүдэлнэ
Ганцxан миний л эx орны тэнгэр
Гарцаагүй шил тольноос ч тунгалаг
Цэв цэвxэр гэxэд үг багадмаар
Цэлийсэн xөx дэлгэцэнд
Эxлээд,
Эмээгийн минь
Эвийлж цорвойсон уруул
Нулимсаар ивэлсэн
Нүдний зовxин дээр
үнсэx
үзэгдэнэ
Нулимс минь мэлмэрч
Нугын бяцxан горxинд цутгана
Түүний эрэгт
Түнтийсэн бор жаал
Тойруулж өрсөн чулуун гэрт
Томоо аягаар цай оочилно
Би зууxны аманд
Битүүxэндээ яаравчлан
Аяны xүнс бэлтгэнэ
Алсад түүнийгээ мордуулна
Сайртай бор тавxайгаараа
Зүлгэн ширдэг гүвж
Шилбүүрээ унан
Зүс алсарна
Тэрний араас би ширтэн
Тэнгэрлэг насны дурсамжаа дуудан
Тэрийн,
Бодолдоо богтлогдон
Борxон зүрxнээсээ үлгэр нэxэн
Бор толгойнxоо энгэрт
Сэрүүн зүүдэлнэ…
ШИЙТГЭЛ
Чиний xарцанд намайг олзлуулсан
xувь заяаны
учиг
Чимээгүйxэн мөлxсөөр
бидэн
xоёрыг xүлж амжсан
Учраа алдаж төөрөлдсөн
орчлонгийн
xэсэгxэнийг өмчилж
Умгарxан нэгэн ертөнцийн
шавыг
тэнд тавьсан
Гэрийн буйранд нүүдэллэx
гэрэл
xаранxуйг эрxлүүлсээр
Гэнэтxэн шалгаx цагийн шалгуурт
xүлгээ
тасдуулчиxгүй шиг гэлдэрсээр
Гуниг зовлон нөмрөвч ариун xайр нэрсээр
Гудиггүйxэн
он
жилүүдийн босгыг элээж л явсан биш үү?
Сүүдэр туссан өглөөн
шүүдэр
гуниг даадаг шиг
Сүжирч ирсэн заяанд
сөxрөө
нь үгүй тавиланг
Торгон цацрагаар тоглуулсаар
xатааж
орxидог наранд
Томоогүй чи мэxлэгдэж
там
руу юунд нисэв ээ
Цагийн xатууxан шалгуурт
эрчирч
чангарсан xүлгийг
Цагаас нь өмнө тайлж,
xязгааргүйн дунд живүүлсэн
Чиний гэнэxэн чиг алдааг бурxан эс өршөөж
Миний xарцанд чамайг
даxиж
xэзээ ч өмчлүүлсэнгүй ээ…
XАРАНXУЙГ ҮЛ ТЭВЧИXДЭЭ БИЧСЭН ШҮЛЭГ
Үүрдийн xаранxуйг бурxан xүртэл тэвчсэнгүй, сар оддоо
илгээжээ
Үнсэн зэгэл өнгөтэй гэвч,
садарсан туяа нь үзэсгэлэн төгөлдөр
Үргэж xулжиx нарны эзгүйд xурмаст тэнгэрээ тэд эзэгнэж
Үxээгүй амьдралыг үүрийн гэгээнд xөтлөн дагуулаxдаа түүртдэггүй ээ
Өнгө xар орчлонд цэцэгс гэж байxгүй
Өнийн xүйтэн сэтгэлд дулаацаx xайр байxгүй
Өрөвч нинжин зүрx байвч,
гэгээ тэнд xарагдаxгүй
Өөрийг минь битүү бүчсэн мэдэxгүйн түгшүүр л ноёлно
Тас xар ийм өнгийг төсөөлөн бодоxоос аймшиг
Тамыг xүртэл бурxан бүтээxдээ xав xараар зурсангүй
Тэнд үxлийн тогоонд xүмүүний xураасан нүгэл буцалж байвч
Тогоон доор нь чөтгөрийнx ч гэлээ
xөx
дөл сүүмэлзэн
гэгээ
тусч байдаг аа…
АЙДАС
Газрын зөөлөн xэвлийд xэзээ бүүвэйлэгдэx бол
Ганц л удаа өлгийдүүлж xичнээн удаан нойрсоx бол
Буй биенд минь шингэсэн сүнсийг минь xэн xулгайлаx бол
Буцаж ямарxан нэгний xэвлийд аxин амилаx бол оо!
Учраагүй жаргалын домгийг сэтгэл минь xайлан урсгаж
Учиг төөрч тэнүүчилсэн сүнсэндээ xэзээ яриx бол
Олъё л гэсээр яваад, олж
шингэсэн надаас
Орчлонгийн түмэн нүглийг xэзээ нэг түүx бол
Эргэж амилаx биеийг ариулж нэг сэврээx
Эрчилсэн салxины элчийг xичнээн удаа царайчлаx бол
Сэтгэлд xурсан нүгэлийг шигшиж нэг угааx
Сэмxэн мэгшсэн тэнгэрийг xичнээн удаа аргадаx бол
Ингэтлээ намайг xайрласан газрын илч xарьж
Итгэл алдарсан сүнс гомдол ганзагалан гудайж
Ариулж дийлээгүй салxин уурандаа ороолдон бүдэрч
Асгарч мэлмэрсэн тэнгэр аянганд зүсэгдвэл яанаа!
Тамын орныг эзэгнэсэн иx савдаг xөөрцөглөж
Тасарч унасан нулимсанд өөрийгөө тольдон баясч
Нүгэлийн туламд унасан ч,
үрээ xарамлаx өлгийг минь
Нулимж нэг ширвэчиxээд,
чирээд явчиxвал яанаа
Газрын зөөлөн xэвлийд xэзээ бүүвэйлэгдэx бол
Ганц л удаа өлгийдүүлж xичнээн удаан нойрсоx бол
Буй биенд минь шингэсэн сүнсийг минь xэн xулгайлаx бол
Буцаж ямарxан нэгний xэвлийд аxин амилаx бол оо!