2012-12-08
Үргэлж би дэргэд чинь байна
...Үнэндээ юу бодож байгааг чинь таахад бэрх
Үг олдохгүй байхад яриа цааш өрнөхгүй нь.
Явах чинь чиний шийдвэр болохоор
Яалтай ч билээ би. Үүнийг л чамд хэлье
Хэдийгээр чи явсан ч
Хэзээд эргээд ирэхэд чинь
Шаналалыг чинь эерүүлэх хүн
Шаардлагатай болоход би
Хайраа хадгалаад байж л байна...
Энэ бол баасан гаригийн орой MLTR хамтлагийн UB Palace-д дуулсан “Complicated heart” дууны үг. Тэдний дуунууд голдуу л нэг иймэрхүү “хаягдсан” “хүлээсэн” “найдсан” “итгэсэн” үгтэй байдаг. Дуу болгонд нь бодит түүх байдагсан бол хамтлагийн залуус дандаа л “шархтай” зүрхтэй явдаг байх гэмээр.
Тийм ээ, MLTR хэмээн нэрээ товчилдог, орчуулбал “Майкл рокт суралцаж байна” гэсэн нэртэй дэлхийн том хамтлаг Монголд ирж тоглолоо. Монголын ардчилалтай нас чацуу энэ хамтлаг анх байгуулагдагдсан даруйдаа Данийн “Rock Grand Prix” уралдаанд шинээр зохиосон хэдэн дууныхаа “тоосыг өргөх”-өөр ажиллаж эхэлсэн түүхтэй. Тал талаас цугласан залуус дуулах дуунууддаа л анхаарч байснаас хамтлагтаа нэр ч бодоогүй явснаа уралдааны мэдүүлэг бөглөх үед л ухаарсан гэдэг. Тэгээд сандрахдаа дунд сургуулийнх нь англи хэлний хичээл дээр үзэж байсан нэг иймэрхүү хэллэгийг санаад, ерөөсөө рок дууны уралдаанд поп хамтлаг рокийг суралцан орж байна гэсэн санаагаар “Micheal Learns To Rock” гээд биччихсэн гэдэг. Тэгтэл тэдний анхны бүтээлүүд тэр дороо амжилтанд хүрч, нэгэнт зарлагдсан урт нэр нь олонд танигдаж орхих нь тэр. Ингэж л адал явдалтай нэгэн хамтлаг дэлхийд мэндэлж, олон орны шүтэн бишрэгчдийнхээ дунд хорь гаруй жил бүтээлээ туурвин аялж яваад Монголд минь иржээ.
Ардчилал Монгол орныг дэлхийд нээлттэй болгох тэртээ 1990 оноос урьд өмнө огт сонсогдож байгаагүй “хөрөнгөтөн” орны “бурангуй” урлагийн бүтээлүүд орж ирэх болсны нэг нь яах аргагүй MLTR-ын дуунууд байж билээ. Гаргасан цомог болгон нь хэдэн саяар борлогддог энэ хамтлагийн дуунууд хүний сэтгэлийн утсыг хөндсөн бодол ухаарал тээсэн үгтэй, уянгын яруу аялгуутай байдаг.
Хамтлагийг амжилтын зам руу анхлан хөтөлсөн “The Actor” дуу эгшиглэхэд UB Palace-д цугласан хэдэн мянган үзэгчид нэгэн дуугаар даган дуулж эхэлсэн юм.
...Би жүжигчин ч биш, од ч биш
Надад өөрийн гэсэн машин ч байхгүй
Гэхдээ чамайг надтай л үлдээсэй гэж
Чин зүрхнээсээ би хүсч байна
Учир нь чи надад угаасаа л дурлах болно...
хэмээсэн бардам үгтэй энэ дууг эхлэхийн өмнө гоцлол дуучин, даралтат хөгжимчин, хамтлагийн гол тархи нь гэгддэг Jascha Richter “Машин авахгүй бол найз охинтой болдоггүй юм байна лээ. Энэ дууг зохиож байх үед бид бүгд машингүй байлаа” хэмээн хошигнож байв.
Хамтлагийнхан гайхалтай чадварлаг, ялангуяа гитарчин Mikkel Lentz. Тайзан дээр илүү чөлөөтэй биеэ авч явдаг, үзэгчидтэй илүү ойр харилцааг эрхэмлэдэг түүний тоглолтын ур чадварыг үнэхээр биширсэн. Тоглолтын туршид тэр лав хэд хэдэн удаа гитараа сольж байгаа харагдсан. Тэрээр банзан гитарын дуугаралттай нэг гитарыг тайзны ар луу орон солиод, гоцлон хөгжимдсөөр гарч ирэхэд нь Richter өөр ямар ч хөгжимгүйгээр “I'm gonna be around” дуугаа дуулахад заал дүүрэн үзэгчид “орилолдоод” л явчихсан. Ёстой нэг тэсэн ядан хүлээсэн дуунуудынх нь нэг яах аргагүй энэ мөн байлаа. Сүүлдээ Richter дуулахаа болиод үзэгчдийн дуулахыг сонсон тайзан дундуур алхаж яваа харагдсан.
...Унахад чинь тосч
Уруудахад чинь тэвэрч
Хайрынхаа төлөө юу хийж чадахаа
Харуулах гэж
Мөч бүрийг чамтай хуваалцмаар байна.
Би шидтэн болсон шиг байна
Үхэн үхтлээ чамайг би хайрлах болно
Үнэнч итгэлт найз чинь байх болно
Уруудаж өгсөхийн алинд нь ч
Үргэлж би дэргэд чинь байна...
Хамгийн хайртай хүндээ ингэж хэлж чаддаг, түүнийхээ төлөө зүтгэж тэмцэж чаддаг хүн л ийнхүү дуулдаг байх. Заримдаа бид үгэндээ хэт харам байдаг. Хайрлаж байсан ч түүнийгээ ил хэлэлгүй явсаар сайхан хайрыг гундаах нь ч бий. Харин гундаж алга болсон хойно нь,
...Дурлалын галыг асааж байсан чи
Дуусган төгсгөгч нь боллоо доо
Харин сэтгэл минь одоо төөрсөн мэт л байна
Үг бүрээ март гэж чи надаас хүсч байна
Үнэндээ бодолд минь үлдсэн нэг зүйл байна
Зүрхний гүнээс ундарч дуусашгүй мэт санагдуулдаг
Хайрын үнсэлтийг чинь би мартахгүй нь
Гэвч чиний сэтгэлд намайг санах зайгүй болсон болохоор
Гэрээсээ чи холдох болсныг харин би мэдэж байна...
хэмээн харамсдаг. Энэ бол UB Palace-ийг дүүргэсэн хэдэн зуун үзэгчдийг зэрэг босгож, зэрэг дуулуулан, нижигнэн нүргэлсэн халуун алга ташилт, сэтгэл ханамжаар төгсгөсөн MLTR хамтлагийн Монгол дахь тоглолтын хөтөлбөрийн сүүлчийн дуу, хамтлагийн хамгийн алдартай дуунуудын нэг болох “That’s why” дуу нь байлаа.
Хамтлагийнхан дуунууд шигээ намуухан улс байв. Тайз чимэглэл нь ч тун энгийн юм. Зориудынх юмуу, эсвэл ажиллаагүй юмуу голын дэлгэцийн хоёр хажуугаар зэрэгцүүлэн тавьсан босоо LED дэлгэцүүд тоглолтын туршид нэг ч ассангүй. Голын дэлгэцэнд хааяа нэг дүрс гарахыг эс тооцвол бараг л тайз чимэглэлгүй тоглолт байлаа. Харин гэрэлтүүлэг чамлахааргүй “мэдрэмжтэй” байсан. Шинэ гаргасан цомгондоо орсон хэд хэдэн дуугаа MLTR Монголын үзэгчиддээ энэ орой сонсгосноос Непалд хийсэн аялалынхаа бичлэгээр дүрсжүүлсэн “Any Way You Want It” дуу нь дараагийн хит болохоор сайн дуу санагдсан. Ингээд бичвэрийнхээ төгсгөлд дэлхийд цуутай энэ хамтлагийн тоглолтыг эх орондоо “амьд”-аар нь үзэх боломж олгосон бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье. Одоо ч аманд минь өнөөх алдарт “Paint my love” дууны
...Миний хайрыг чи зураач.
Түүнийг дүрслэн зурвал
Ургаж байгаа мянган нар
Агаарт дэвэх мянган тагтаа байх болно
Ийм гайхам хайрыг чи л зурах ёстой... гэсэн дэврүүн мөрүүд аялагдсаар...
2012 оны 12 сарын 07
Subscribe to:
Post Comments (Atom)
Үнэхээр сайхан бичлэг байна, дууныүгийг ямар гоё орчуулаа вэ. Баярлалаа
ReplyDeleteТа дуунуудынх нь шүлгийг ямар сайхан орчуулаа вэ... 10н жилийн сурагч байхад манай найзын ах нь МЛТР-д их дуртай, Монголд ирээсэй гэж үнэхээр хүсдэг гэдгийг нь сонсоод "Юу гэж л ирэхэв дээ ..." хэмээн бодож байсан маань тод санагдаж байна. Ирчихдэг л юм байна. Цаг сайхан болж байгаан шинж гэж ойлгож болох болов уу?
ReplyDeleteМТV өдөржин үзэж, эдний дуунд уярч суудаг байлаа, жаахан байхдаа, хэхэ. МТV сар бүр "Artist of the month" гээд тухайн сард шинэ уран бүтээл, цомог г.м гаргасан хамтлагийг тодруулж, нэг сарын турш уг хамтлагийн видеог түлхүү үзүүлж, хамтлагийн түүх зэргийг гаргадаг. Нэг сард МЛТР тодроод, тэрнээс хойш бүр ч дурласан даа. Монголд байгаад, тоглолтыг нь үзсэн бол хичнээн сайхан. Намайг очих үед миний дуртай өөр хамтлаг, дуучин ирэх байх гэж найдаж байна -- цаг улам сайхан болоосой :) by Zaya
Tnx dear MB
ReplyDeleteyostoi saihan bichjee, tanii huuchnii neg dursamj sederchee gej oilgoloo, magadgu ene butelgu hair durlaltai chini holbootoi bh, ugu ch bj magad....
ReplyDeleteBI bas uzsen ih goy baisaan, harin uzegchid ovliin huvtsastaigaa suusan ni tohigui bas 2 taliin delgets ajillahgui ni tiimhen. Mun manaihan duug ni dagaj duulah, sain tseejilj ochoogui um shigee, negent toglolt uzej bgaam chin emotion-tai buh duug ni dagaj duulsan bol buur goy bailaa. Bi ch hit heden duunii lyrics-g ni hevleed ochood dagaj duulsan manai baruun jiguuriinhen ih emotion-gui bailaa :) gehdee nice, i really excited, MLTR performace was so skilled.
ReplyDelete