2010-09-15

"Аврал эрсэн эх дэлхий" уралдааны талаар едрийн сонинд егсен ярилцлага

Vндэсний олон нийтийн телевизээс Монголын нийт уран бvтээлчдийн дунд “Аврал эрсэн эх дэлхий” сэдэвт телевизийн богино хэмжээний бvтээлийн уралдаан зарласан билээ. Энэ талаар едрийн сониноос авсан товчхон тодруулга ярилцлагыг хvргэж байна.

1. Аврал эрсэн эх дэлхий уралдааны зорилго юу вэ?
Дэлхий гэдэг нэг л бемберцег дээр бид цорын ганц нарыг тойрон амьдарч байгаа. евчилж байна гэдгээ едер ирэх бvр хатаж байгаа гол мерен, еерчлегдеж байгаа цаг уур, vер ус, ган гачигаараа илэрхийлж, «евдеж шаналж байхад минь битгий нэмж евтгееч» гэж эх дэлхий маань аминдаа л хэлээд байгааг жирийн хvмvvс сонсохгvй байна. енөөдөр монголд ажиллаж байгаа 24 орчим телевизэд хичнээн уран бvтээлчид ажиллаж, хичнээн олон газраар явж, хичнээн олон хvнтэй уулзаж, сэтгэл эмзэглvvлсэн хичнээн дvр зураг дундуур зvрхээ даран енгердег билээ. Тэдний олонхи нь энэ шаналалт дууг сонсох билгийн чадвартай. Дээрээс нь челеет уран бvтээлчид, сонирхогчид, ер нь энэ асуудалд санаа зовж хэлэх vгээ дотроо нееж яваа билгийн нvдтэй олон хvн бий. «Хvн хэлэхээс нааш ухаардаггvй» гэсэн vг байдаг даа. Иймээс л бид аврал эрэн евчиндее шаналж vе vе халуурч, хатаж байгаа эх дэлхийнхээ «vг»-ийг уран бvтээлчдийнхээ уран сэтгэмж, аливаа мэдээллийг боловруулж, хvнд хvргэх чадварыг нь ашиглан жирийн олон тvмэнд хvргэхийг зорьж байгаа юм. еереер хэлбэл олон нийтэд нэгдсэн бодлого зохицуулалттай, бодит мэдээллийг олон давталттайгаар, бvр «та нарын саналгvйгээр бид шалгаруулалт хийж чадахгvй нь» гэж шахаж, уриалж байгаад «хvчээр» vзvvлж, ой тойнд нь оруулах, улмаар тэднийг еерийн эрхгvй байгал орчин луу хандсан муу зуршил, дадал хандлагаа еерчилехийг хичээн чармайдаг болгох гол зорилгыг энэ уралдаан агуулж байгаа. Учир нь одоо дийлэнх хvмvvс байгаль хамгаалах ажлыг иргэний хеделгеенийхний ч юмуу, эсвэл аль нэг төсөл хөтөлбөрийн идэвх санаачилгаар хийгддэг зүйл мэтээр ойлгодог болж. Гэтэл vнэндээ хvн бvрийн хvчин зvйл, байгал орчинд болон амьдралынхаа хэв маяг, хандлагад гаргах еерчлелтеес маш их зvйл хамаарах юм.

2. Хvн бvр байгал дэлхийгээ хамгаалах, хайрлах тухай ярьж байгаа ч бодитойгоор хэрэгжиж эхэлсэн vр дvн харагдахгvй л байна. Энэ уралдааны vр дvнд юу еерчлегдех бол?
Юуны емне “бодит vр дvн харагдахгvй байна” гэж хэлж байгаа бvх хvмvvс “харагдах vр дvнд хvргэхийн тулд би юу хийв” гэж еереесее эхлээд асуудаг болно. Наад захын жишээ. Бид гадаа гараад ганц мод услах завгvй байж болох ч, цаг зав сэтгэл оюунаа зараад гол мерен уул усаа хамгаалан тэмцэж байгаа хvмvvсийг дэмжээд ганц vг дуугарчихдаг болно. Бизнесменvvд маань ч гэсэн алтаа зарж олсон их менгее халааслаад тээр тэнд байгаа нэг франц гэр бvлийг улам баяжуулахаар луи витоны дэлгvvр гарахынхаа емне тvр тvдгэлзэн эргэлзэж, яахав дээ нэг хэдэн цаас зараад ухсан алтныхаа нvхийг буцааж таглаад ойр орчныг нь сэргээчихдэг юм билvv гэж бодож эхэлнэ. Энэ бvхнийг уралдаанд оролцох нийт уран бvтээлчид еер еерийн бvтээлvvдээрээ дэвшvvлж, тvvнийг нь MNB едер бvрийнхээ эфирээр олон давталттайгаар vзэгчдэд хvргэснээр “хэлэхээс нааш ухаардаггvй” хvний дутагдалтай талыг засаж ухааруулах болно. Нэгэнт ухаарсан хvн бvр еерчлелт хийхийг эрмэлзсэнээр хvн бvр байгал дэлхийгээ хамгаалах, хайрлах тухай зевхен ярих биш ямар нэг зvйл хийхийг эрмэлзэж эхэлнэ. Бид ийм л еерчлелтийг хvсэн хvлээж байгаа.


3. Уралдаанд оролцогчдод ямар шаардлага тавигдах вэ

Уралдааныг хамтран зохион байгуулж байгаа Швейцарийн хегжлийн агентлагаас олон жилийн туршид vе шаттайгаар хийсэн Монгол орны байгал экологи, целжилт, бэлчээрийн доройтол, бичил уурхайг зев зохистой ашиглах зэрэг судалгааны vр дvнг vндэслэн уралдаан зохион байгуулагч MNB теслийн хамтарсан багийнхны эмхэтгэсэн зевлемж, гарын авлага, судалгааны бvтээл, тоо баримт, vнэтэй материалуудтай танилцах шаардлагатай. Тэгээд тэр бодит судалгаа, тоо баримтуудыг хараад уран бvтээлч л юм бол сэтгэл чинь аяндаа евдене. Тvvнийгээ л бvтээл болгоод 2 секундэд ч бай 20 секунд ч бай хамаагvй, ямар ч байсан 2 минут хvртэлх хугацаанд багтаагаад хийгээд ир. Жанр, терел харгалзахгvй. Анимашн, видео, фото эвлvvлэг, клип, кино, шторк, график.., челеетэй. Гагцхvv уралдаан л учраас бусаддаа тэгш боломж олгох vvднээс нэг оролцогч 3-аас дээш бvтээл ирvvлж болохгvй.

4. Байгал орчинд тулгамдсан олон асуудал байгаа. Оролцогчдод тусгайлсан сэдэв, агуулгын талаар чиг егех vv
MNB-ийн олон нийттэй харилцах албан дээр тусгайлан хэвлэж бэлтгэсэн эсвэл http://mytube.mn хаяг дээр татаж авахаар байрлуулсан материалуудтай танилцаад тэндээс бодит амьдралд хэвшүүлэх боломжтой санал, санаачилга, гарах арга зам, сургамж, уриалга гаргасан, асуудалд шинэлэг, бүтээлчээр хандаж vзэгчдэд ухаарал өгөхүйц, тэдний сонирхол анхаарлыг татахуйцаар дүрслэн хийсэн байх нь л чухал. Ер нь бол шvvгчдийн шалгаруулалтын дийлэнх нь уран сайхны шийдэл гэхээсээ агуулгыг хэрхэн тусгасан байдлыг илvvд авч vзнэ. Vvн дээр мэдээж эдгээр бvтээлvvдийг олон улсын байгал орчин экологитой холбоотой элдэв арга хэмжээнvvд, фестивал, уулзалтууд дээр vзvvлж таниулж явах учраас монгол орны байгаль, цаг уурын онцлог нөхцөл байдлыг тусгасан, монгол хүний сэтгэхүйн ялгааг илэрхийлсэн, монголчуудын байгаль дэлхийтэйгээ харьцаж ирсэн түүх соёл, өв уламжлал, ёс заншлыг тусгасан байвал сонирхолтой байх болов уу. Гэхдээ мэдээж энэ бол глобал асуудал учраас заавал монголын онцлог гээд байхгvй л дээ. Зvгээр л байж болох нэг л санааг онцлон дурьдаж байна.

5. Бvтээлийг шалгаруулахдаа зурагтаар нэвтрvvлж vзэгчдээс санал хvсэлт авах уу
Тэгнэ. Шvvлтийн нэг шалгуур нь vзэгчдээс хэр их санал авсан явдал байх юм. Тэгээд ирсэн бvтээлvvдийг эхнээс нь MNB-ийн эфирээр едер бvр нэвтрvvлнэ. Бvтээлээ эртхэн ирvvлж, телевизээр олон давталттай гаргуулах тусам vзэгчдээс ирэх санал нэмэгдэх магадлал ендерсене.

6. Хэднийг хvртэл бvртгэл явагдах вэ

Бvртгэл эхэлчихсэн. Гэхдээ 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16.00 цаг хүртэл бvтээлийг хүлээн авсаар байх болно. Дашрамд хэлэхэд уралдааны шагналын бай ендер. Тэргvvн байр 2 сая тегрег, 2р байранд 4 xvн шалгаруулж, тус бvр 1 сая тегрег гэх мэт нийт 19 бvтээлд 250 мянгаас 2 сая хvртэлх хэмжээний урамшуулал хvртээх болно.

3 comments:

  1. амжилт шүү

    ReplyDelete
  2. MNB-ийн олон нийттэй харилцах албан дээр тусгайлан хэвлэж бэлтгэсэн эсвэл http://mytube.mn хаяг дээр татаж авахаар байрлуулсан материалуудыг гадаадад байдаг хүмүүс аль цахим хуудаснаас олж болох вэ?

    ReplyDelete
  3. Anonymous-т: mytube.mn гэсэн хаягаар ороод хамгийн доод талд нь хvснэгтэнд унших материалын сэдвvvдийн ард татах гэсэн линкvvд байгаа. тvvн дээр дараад сонирхсон сэдвээр тань хийсэн материалуудтай танилцаарай.

    ReplyDelete