2011-01-20

Германд хийж буй аялал

Шинэ он гарсны дараа 1 сарын 16-31 xvртэл Герман улсад Дойче Велл академийн шугамаар хамтарсан тесел хэрэгжvvлэх багт орж ажиллах естойгоо мэдэж байсан тул нэг сард амжуулах естой байсан ажлаа хагас сард багтаах гэж толгой еед татах завгvй ажиллаа. Анх удаа 250 ажилтан нэг бvртэйгээ нэг нэгээр нь нvvр тулан уулзаж, 2010 оных нь ажлын тайланг нэг бvрчлэн уншиж, 2011 онд юу хийж бvтээхийг зорьж байгааг нь сонсон, мен удирдлагын зvгээс тухайн ажилтнаасаа юу хvлээж итгэж байгаагаа ярилцан, хеделмерийн гэрээг еерийн биеэр хийлээ. Явахын урд едрийг дуустал vргэлжилсэн урт удаан уулзалтуудын эцэст 16-ны еглее vvрээр МИАТ-ын онгоцонд сууж, хагас сарын туршид галзуу юм шиг ажилласан алжаалаа онгоцонд унтаж тайлав. Берлинд бvтэн сайны vдээс хойш бууж, 1 дэхийн еглеенеес эхлээд шууд л семинар лекцэнд едер алгасахгvй сууж байна. Цагийн зерvv гараагvйгээс эхний 2 едер нэлээн хvнд енгерев. Энэ аялалд МNB-ийн VЗ-eeс 7 хvн, удирдах тvвшний менежерvvдээс 4, стратегийн газраас 2, гадаад харилцааны менежер 1 гэсэн 14 хvн оролцож, Дойче Велле академитай хамтран урт хугацааны турш хэрэгжvvлэх теслийн драфтыг хамтран боловсруулах гэж байгаа юм. Дашрамд хэлэхэд 7 хоног vргэлжлэх 14 хvний бvрэлдэхvvнтэй энэхvv аялалын зардлыг Дойче Велле акадими дааж байгаа юм. Vvний дараа би Германд ганцаараа vлдэж, Лейпциг хотноо ажилладаг Монголын кино найруулагчидтай уулзан, телевизийн кино бэлтгэдэг павилионоор зочлон туршлага судлах юм. 2011, 2012 онд MNB еерийн гэсэн кино, концертын их танхим буюу мэргэжлийн павилион барихаар телевлеж байгаатай аялалын энэ хэсэг холбогдоно. За ингээд Дойче Велле академи дээр явагдаж байгаа ажлын уулзалтын явцад авсан зарим зургуудаасаа хуваалцъя. Зургуудыг blackberry утасныхаа камераар авсан тул чанарын хувьд фото аппаратаар авснаас тааруу юм билээ.
Зураг 1: Дойче Велле академийн байрны гол хаалга. Энэ байшинд DW академи болон мэдээний хэлтэс байрладаг.


Зураг 2: Семинарын эхний едер: Зvvн гараас би, Д.Энхтуяа-ММ агентлагийн захирал, Болд-MNB VЗ-ийн гишvvн, терийн шагналт уран барималч, Буянбадрах-MNB VЗ-ийн гишvvн, сэтгvvлч, Цэрэндорж-MNB VЗ-ийн гишvvн, xvний эрхийн хуульч, Ц.Гомбосvрэн-MNB VЗ-ийн гишvvн, гадаад харилцааны сайд асан, ахмад дипломатч, М.Наранбаатар-MNB-ийн еренхий захирал, Чилаажав-MNB VЗ-ийн дарга, Vндэсний нийтийн номын сангийн эрхлэгч, зохиолч.

Жич: Блог маань 2-оос илvv фото нэг дор оруулдаггvй бололтой, add image гэсэн товч нь ажиллахаа больчихлоо. Иймд бусад зургуудыг http://oyundary.shutterfly.com/pictures/254 хаяг руу орж сонирхож vзээрэй.

8 comments:

  1. Amjilt! Ihiig medej olj ireerei.

    ReplyDelete
  2. Амжилт хүсье. Та мундаг эмэгтэй шүү.

    ReplyDelete
  3. Shutterfly deerhi zurguudiig uzeh geed er chaddaggui ee. Yaj uzej boloh bol?

    ReplyDelete
  4. Таниас дайчин чанараас авхуулаад сурах зүйл их байна шүү.

    Нээрээ "20-р зуун - 100 жил" цувралыг эхнээс нь үзмээр байна. Би гадаадад байдаг болохоор тэр бүр MNB үзээд байх боломжгүй, цаг зав гардаггүй л дээ.
    АНУ-ын янз бүрийн цувралуудыг бол интернэтээс татаж аваад оройн цагаар үзчихээд байдгийн. Тэрүүн шиг жишээ нь, дээрх нэвтрүүлгийг болон бусад бүтээлүүдээ MNB DVD ч юм уу, өөр ямар нэг дижитал хэлбэрээр түгээх боломжтой болов уу?

    ReplyDelete
  5. Та хэзээ Лейпциг орох вэ? Манай эгч тэнд байдыш дээ, хэхэ. Эсвэл одоо тэнд байгаму?

    ReplyDelete
  6. Сайн байна уу, Таны хийж бүтээж байгаа бүхэн Монголын үзэгчдэд их таалагдаг гэдгийг юуны өмнө хэлэе. Энэ жил Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой болно. Энэ ойд зориулан үндэсний телевиз маань VIII Богд Жавзандамба хутагтын тухай үнэн бодит мэдээлэл дээр үндэслэсэн баримтат маягийн кино, нэвтрүүлэг хийх төлөвлөгөө байгаа болов уу? Бид социализмын үед гувиулсан, худал мэдээллээр л бурханы шашин болон Богд ламын талаар мэддэг байлаа. Одоо энэ эрх чөлөөт нийгэмд үнэн түүх ямар байсан, тухайн хүн Монголын төлөө юу хийж бүтээсэн зэрэг үнэн бодит мэдээллийг хүргэх сайхан боломж байна. Ялангуяа Та болон танай хамт олон Монголын телевизийн салбарт шинэ соргог, хүмүүст хүртээмжтэй сайхан нэвтрүүлэг, кино их хийж байгаа. Тийм болохлоор Таныг энэ талаар нэг бодож үзээсэй гэж хүсэж байна.
    Мөн та энэ хүний ярилцлагыг орж үзээрэй: http://biznetwork.mn/network/topic/show/25796/page/1
    Баярлалаа, Танд амжилт хүсье. Ажил үйлс тань үргэлж өөдрөг бүтэмжтэй, аз жаргалаар дүүрэн бялхаж байхын ерөөл тавъяа.

    ReplyDelete
  7. 2011, 2012 онд MNB еерийн гэсэн кино, концертын их танхим буюу мэргэжлийн павилион барихаар телевлеж байгаа гэдэг чинь маш сайхан сонсогдож байна. Хэрвээ тийм авилионтой болбол манай уран бүтээлчдэд хчинээн сайн билээ дээ. Амжилт хүсье.

    ReplyDelete