2011-04-08

Арxи тамxины эсрэг сурталчилгаа ямар байвал зоxиx вэ?

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз Мянганы сорилын сангийн эрүүл мэндийн төслийн xүрээнд xийгдэж буй "урьдчилан сэргийлж болдог өвчнүүдийн тоог xэрxэн бууруулаx" уxуулга нөлөөллийн ажлыг xийxээр үүрэг аван ажиллаж байгаа билээ. Амьдралын xэв маягаа өөрчилснөөр xүн өвдөxгүй байж болдог 5 төрлийн өвчин байдаг байна. Туxайлбал зүрx судасны өвчин, чиxрийн шижин, зам тээврийн осол, арxи тамxи, зарим төрлийн xавдрууд гэx мэт. Энэ удаад бид арxи тамxины xэрэглээг xэрxэн багасгаx тал дээр кампанит ажил xийxээр олон төрлийн судалгаа болон стратегийн саналууд дээр үндэслэн дарааx 4н төрлийн телевиз, радиогийн шторкны санаанаас 2-ыг xийxээр ярилцаад байна. Тэгээд 2-ыг сонгосныхоо дараа зорилтот бүлгийн төлөөллийг оролцуулсан тест xийгээд, эцэст нь боловсруулаx ажилдаа орно. Иймд эрxэм та бүxнийг бас аль 2-ыг нь сонговол дээр вэ гэдэг дээр санаа оноогоо нэмэрлэвэл гүнээ таларxаx болно. Эдгээр зоxиолыг манай үндэсний олон нийтийн телевизийн Hey Hey, Music Station нэвтрүүлгүүдийг xөтлөн явуулдаг Энxзориг гаргасан болно.

TV/radio Spot 01

Нэгэн хевгүүн хичээлээ таран сургуулиасаа гарч зам даган алхана. Гэнэт хажуу талаас нь хvн дуудaхад эргэн харвал pub-ийн том цонхны цаана ширээн дээр ууж идэх юм ерсен (архи дарсыг харуулахгvй ч байгаа байдлаасаа согтуудуу байгаа нь харагдана) залуус дуудаж бна. Tэр vед гэнэт хvvг бас нэг газраас дуудах бeгeeд дуудсан зvг рvv харвал талбай дээр сагс тоглож, бvжиглэж байгаа хамаагvй енгелег, цоглог найзууд нь хамт тоглох бvжиглэхийг санал болгон дуудна...Хевгvvн pub-д байгаа найзууд руугаа тоомжиргvй эргэн харж шоолонгуй мушийгаад сагсны талбайд байгаа цоглог найзууд руугаа баяр баясгалантайгаар гvйн очиж нийлнэ. Tитрээр:

Архин дээр найзлах нь амбасын vеийн стиль!
Орчин vеийн залуус огт еер стильтэй!


TV/radio Spot 02

Нэг хевгvvн гэртээ vсээ гeлдэн янзлаж шvvгээгээ онгойлгон, емд цамцаа емсеж, гартаа гинж, цагаа зvvж, енгелег цагаан кет гарган емсеед, ширээн дээрээс гоелын боолтонд хийсэн бамбарууш аван гарна.

Нэгэн охин олон хувцаснуудаасаа сонголт хийж тольныхоо урд эргэлдэн ээмэг зvvлтээ зvvн их л гангалан eeртee тохирсон хувцаснуудаа сонгож vзэсгэлэнтэй болон найздаа егех дервөлжин улаан хайрцагтай бэлгээ аваад аз жаргалтай инээн гэрийхээ хаалгыг татан гарна.

Мен нэг хевгvvн дээрхийн адил гангaлан гэрээсээ гарах бeгeeд нэг ширхэг сарнай болон нэг шил виски куртканыхаа дотуур кармаанд хийн гэрээсэ гарна (вискиг шилтэй нь харуулахгvй байж болох бегеед бор цаасан уутан дотроос хэлбэр нь харагдаж байхаар эсвэл виски гэсэн бичигтэй хайрцаг)

Энэ маягаар 4-5 н есвер насны залуусыг гангалан нэгнийхэ терсен едерт явахаар бэлдэж гэрээс гарах хvртэлх vеийн дvрсvvдийг vзvvлэх бегеед тэд найзыхаа терсен едер болж буй тохилог рестораны вип ереений vvдэнд уулзацгаан гол дvрийн 3 болон бусад найзууд нь нэмэгдэж ирэн, лаа асаан баярын бялуу ерсен ереений хаалгийг инээлдэн нээхэд терсен едрийн эзэн охин баярын ширээний хойморт инээсэн зогсож байна. (ширээн дээр хоол болон салат чихэр жимс ундаа гэх мэт амттан дvvрэн ереестэй байх ч нэг ч алкахолын терлийн зvйл байхгvй байна). Уригдсан зочид гэрээсээ авч ирсэн бэлгээ терсен едрийн эзэнд ээлжлэн егне (эхний хевгvvн бамбaруушаа, охин улаан хайрцагтай бэлгээ егехед задалж vзэн баярлана) энэ мечид виски авчирсан хeвгvvний царай их л эвгүй болж ширээ рvv харaхад ямaр ч архи байхгvй (ширээн дээр юу юу байгааг энэ vед eeрийнх нь нvдээр харж бгаa мэт камерийн хеделгеенеер харуулна) ширээн дээрхийг ажаад бэлэг егч байгаа найзууд руугаа харахад бvгд янз бvрийн бэлэг барьсан байх боловч архи авчирсан хvн vгvй. Хeвгvvн бvvр эвгүй байдалд орон терсен едрийн эзний урд очин тvнтийcэн евер лүүгээ гараа хийн vнгэгдэж хуучирсан нэг ширхэг сарнай гарган егне. евер нь тvнтийсэн хэвээр, нvvр нь минчийсэн бна. План солигдож бvгд архигvйгээр маш аз жаргалтай цэнгэн бvжиглэж, баярлацгаах дvрсийг гаргана. фокус сарниж дэлгэцэнд титрээр:

Архи тамхиар цэнгэх нь амбасын vеийн стиль
Шинэ vе шилтэй архинд баярлахаа больсон!

эсвэл
Архи тамхиар цэнгэх нь амбасын vеийн стиль
Шинэ
vеийнхэнд шилтэй архи доромжлол


TV/radio Spot 03

10 жилийн aнгид хичээл oрж байна, завсарлах хонх дуугарах vед урд талын ширээнд нозоорон суусан хевгvvн хойшоогоо эргэж харан хоер найзыгаа гаръя гэж дохино. гурвуул хамт гаран сургуулийн 00 руу oрно. Хамгийн сvvлд орж байгаа хевгvvн сэжигтэй ийш тийш харснаа хаалга хааж тvгжинэ. Тэгээд еедеес нь харж инээлдэн зогсох негее 2 луугаа очиход гаръя гэж уруу татсан нь гэнэт 2 найзынхаа хацар луу нь алгадна.

офисст ажилладаг залуу PC-нийхээ ард сууж байснаа цагаа харахад vдийн 12:00 болж байнa. Цайны цаг болсон тул ажлынхаа хэдэн залуутай хамт smoking area-д орж зогсоод ажлынхаа хамт орсон залуусаа нэг нэг хvчтэй алгадаад авна.

2 охин pub-д ярилцан суух бегеед нэг нь найз охиноо бас алгадна. Pub-д суугаа бvх хvмvvс мен адил юу ч болоогvй юм шиг нэг нэгнээ алгадаж байгаа дvрс харуулна (залуу бvсгvйг, бvсгvй залууг, нас тогтcон хvн идэр настай залууг гэх мэт) эцэст нь за кадрт болон титрээр:

Нэг ширхэг тамхиар та хэн нэгнийг дайлахад
Hэг алгадсанаас ч илvv евделт зовиурыг тvvнд егдег.

эсвэл
Тэр таныг хямдхан хороор алах гэж байхад
Та хариуг нь хангалттай егсен vv
?


TV/radio Spot 04

Сагсан бөмбөгийн талбай дээр багийнхаа өмсгөлтэй залуус сагс тоглоно. Тэдний нэгийг oнцлон харуулах бөгөөд хууралт хийн гоол оруулаад камерын урд ирж "Би шонхорууд багийн довтлогч. Миний зорилго бол дараагийн цонхоор дээд лигийн багт орж тоглох"

( зураг авах газар: нисэхийн шинэ спорт цогцолбор )

Диско клуб өнгө өнгийн хувцастай залуус бүжиглэх бөгөөд залуусын дунд хүч түрэн орж ирч буй тик тоник бүжгийг нэгэн залуу чадварлаг бүжиглэнэ. Тик тоник бүжгийн элементүүдийг бүжиглэж дуусаад эргэн харна. "Би тек тоник бүжигийн best холбооны бүжигчин. Олон залууст энэхүү бүжгийг зааж, түгээн дэлгэрүүлэх зорилго надад бий"

( зураг авах газар brilliant disko club 19 үйлчилгээний төв)

Усан бассейнд нэгэн чийрэг залуу сунгалтын дасгал хийн зогсож байгаад үсрэн усан сэлэн камерын урд ирэн "Би Азийн оюутны олимпоос мөнгөн медал болон монгол улсын гурван удаагийн аварга. Жил ирэх болгонд би амжилтаа ахиулахыг хичээх болно"

Дизайнер бүсгүй урлан дээрээ загвар зохион зурах бөгөөд зурсан загвар хүн нь графикаар хувиран жинхэнэ загвар өмсөгч болж, хувцсыг нь өмсөн загварын тайзан дээр үзэгчид дунд алхах болно. Олон хүмүүс дизайнер бүсгүйд баяр хүргэх бөгөөд тэрээр тэвэр дүүрэн цэцэг тэврэн камер өөд харан инээмсэглэнэ.

План солигдож цагаан фон дээр сагс тоглож байсан залуу камер луу алхах бөгөөд 2 талаас нь дараа дараагийн залуус нэг нэгээр гарч ирэн алхана. Гол дүрийн залуус дээр нэмэгдэн маш олон залуус нийлэн алхах бөгөөд титрээр доод талд нь титрээр:

Бид бүгд зорилготой.
Бидний сонголтонд архи тамхи хэрэггүй

15 comments:

  1. Тамхины эсрэг шторк болж байна. Архины хувьд хэрэв сонголт гэдэг санаанд тулгуурлаж буй бол сонголтын хувилбаруудаа цааш нь харуулбал ямар бол? Матрикс кино шиг нэг хүнийг өөр өөр орон зайд оруулж, архи уугаад цаашид яах, уугаагүй бол цаашаа яаж үргэлжлэхээр үзүүлбэл. Тэгээд дэлгэцээ олон хуваагаад харуулбал зохиомж нь нэгдмэл болж гарах байх.

    ReplyDelete
  2. Minii huvid bol 3 dahi tamhinii huvilbar neg ih taalagdahgui baina. Huchirhiilel huchirhiileliig daguuldag. Huniig algadna gedeg huchirhiilliin 1 helber. Neg medehed l shaltgaantaishaltgaangui negniigee yu ch boloogui yum shig algadaad zogsoj baidag moda delgerchihsen baij magad shuu. Tegeheer arai ooroor hiimeer yum uu?

    ReplyDelete
  3. Minii Twittert lhagvasuren gesen nereer irsen sanal:

    @tvdaria TV/radio Spot 01 Их таалагдаж байна. Сүүлд нь титрээр явах үг нь бас таалагдлаа БАЯРЛАЛАА

    ReplyDelete
  4. Minii Twittert BeBatmunkh gesen nereer irsen sanal:

    @tvdaria Танайх санаачлаад АРХИны эсрэг ИХ ДАЙН эхлүүлээч тэгвэл түүхэнд мөнхрөх үйлс болно шүү, Элбэгээгээр дэмжүүлээд өгвөл ч...

    ReplyDelete
  5. Minii Twittert irsen sanaluud:

    Metamorphoser Amarsanaa
    @tvdaria Cтил биш хэв маяг, эсвэл гангараа гэвэл зүгээр бх, яг ч бас тусахгүй л юм бн. хөгжилтэй хийвэл зүгээр. нухацтай сурталчилгаа ядраадаг. ухаантай сурталчилгаа эсрэг үр дүн өгдөг. хэд хэдэн санаа байна оройхон сэтгэгдэл маягаар үлдээе.

    Daimka07 Damdinnyam Gongor:
    @tvdaria Ailgah hereggui, icheeh, uhaaruulah bur ch hereggui. Zugeer l nargia naygaar hiisen ni deer.


    Ariunbileg:

    @tvdaria ёстой хөөрхөн болжээ... сэтгэл хөдөлж байна. та бүхэнд амжилт хүсье

    ReplyDelete
  6. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  7. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  8. TV/radio Spot 01, TV/radio Spot 03 - г дэмжиж байна. Гэхдээ архин дээр дандаа хөвгүүдээс гадна бас охид руу хандах хэрэгтэй байх гэж бодов. Охидууд sorry. Үг үсгийн алдаатай бичсэн 2 - comment усгасан болно.

    ReplyDelete
  9. мэдэхгүй юм даа танай телевизийнхэн цалин мөнгөгүй болсон гээд л эхнээсээ архинд ороод байгаа сурагтай байсан. Тэгээд бас тийм болгосон хүн нь чамайг гэж байсан. Тэр сурталчилгаагаа эхлээд ажил дээрээ хийвэл дээргүй юу.

    ReplyDelete
  10. Тамхины тухай 3 дахь шторк өвөрмөц санаатай, гоё болохоор харагдаж байна.
    Алгадахад хорсоод өнгөрнө
    Хордуулахад биед нь үлдэнэ гэдэг ч юм уу, тиймэрхүү титр байвал ямар вэ? Титр нь энгийн хэллэгтэй тусмаа зүгээх байх аа :)

    ReplyDelete
  11. архи тамхины хэрэглээг Моданаас гарсан, хоцрогдсон гэсэн утгаар нь сурталчилхаас илүүтэйгээр шинэ үеийн залуус боловсролтой соёлтой болсон учраас амьдралдаа зөв сонголт хийх чадвар өндөртэй болсон гэдэг утгаар нь хийвэл бусдыг уриалан дуудах тал дээрээ илүү зүгээр байх гэж бодож байна.

    ReplyDelete
  12. 1 болон 4-ийг дэмжиж байна. 1-ийн текст ч бас таалагдлаа, хүүхдүүд нэг нэгнээ дагасан их туйлшрамтгай учир, архи уухгүй бол л хүн биш юм шиг нэг нэгнээ уруу татдаг, тийм болхоор тийм стиль үеэ өнгөрөөсөн гэдэг нь зөв санаа болов уу,

    4-ийг Алимаагийн санаатай нийлүүлээд хйивэл дажгүй болох байх,

    ReplyDelete
  13. Computer animationaar mash boditoigoor hunii uushigiig hiih tamhichin ba engiin hunii uushigiig amisgalj baigaagaar hodolgoontei uzuuleed tamhichinii uushig mash berhsheeltei ajillaad zogsch baigaagaar bas arhi uudag ba uudaggui hunii elegiig animationaar uzuuleed bas adil arhi uudgiinh mash berhsheeltei ajillaad zogsch baigaagaar uzuuleed Tand Ooriinhoo Amidraliig Avrah Hairlah Bolomj Baina geh metiin sanuulga urialga helvel yamaruu?

    Arhi uudag hunii eleg ba tamhichinii uushigiig googledeed uzej bolno.

    ReplyDelete
  14. Сайн байна уу. Нийгмийн боловсрол, сэтгэлэгээнээс хамаараад 2 санал байна.

    1.Баясгалан-гийн бичсэнтэй санал нэг.
    "TV/radio Spot 04"-ийн утга санаа дөхөж байна.
    Ер нь суртачилгаагаар урам зориг өгсөн дэмжсэн, ойлгуулсан эерэг хандлагаар хийх нь дээр байхаа. Энгийн байх юм бол нэг их сонирхохгүй юм ч бодохгүй..
    ..Боловсролтой соёлтой залууст зорилго бий
    2. Шууд утгаар ойлгуулах эрүүл мэндэд болон бусад зүйлд гэх мэт

    ReplyDelete
  15. Уучлаарай, миний л бодол. Тэгэхдээ энэ санаанууд хэтэрхий уйтгартай байна.
    Гүүглээр anti-drug ads гээд үз л дээ.
    Хүмүүст иймэрхүү санааг арай өөрөөр өгдөг юм билээ.

    ReplyDelete