2013-02-12

Буянтай аавыгаа Бурханы оронд үдэх үг


Хайрт аавыгаа сүүлчийн замд нь үдэж буй энэ мөчид бидний уй гашууг хуваалцахаар хүрэлцэн ирсэн эрхэм та нартаа гүнээ мэхийн ёслоё. Хамгийн хайртай эрхэм хүнээ алдана гэдэг үр хүүхэд, ойр дотны ах дүү нар болон ач зээ, анд нөхдөд нь юутай их гарз, уй гашууг авчирдагийг үгээр хэлэхэд бэрх байна. Гэвч ахин төрлийг олохоор бурхны орныг зорьж буй хайрт аавынхаа араас харамсан гашуудах биш, харин түүний энэ насных нь туулж өнгөрүүлсэн, тэмцэж бүтээсэн амьдралын түүхийг бид бахархан дурсахыг хүсч байна.
70 жилийн өмнө 1943 онд хайрт аав минь Говь-Алтай аймгийн Дарив сумын нутаг “Энгэрийн буудал” хэмээх газар айлын 4 дэхь хүүхэд болон мэндэлсэн юм. Долоон хүүхдийн дундах нь болон мэндэлсэн аав минь насан өндөр болсон аав ээж хоёрыгоо хажуудаа салгалгүй асарч, гар дээрээ түшин бурхны орноо үдэж байсан элбэрэлт сайн хүү байсан юм. Аав ээжээ асран тэтгэх ухааныг аав минь бидэнд ингэж амьдралаараа заахдаа өвөө эмээ хоёрын ухааны их далайгаас өчүүхнийг ч болов шүүрдэх боломжийг үр хүүхэд бидэндээ олгосон гайхамшигт бодлоготон байлаа.

Тэр үеийн хуваарь ёсоор Ховд аймаг даxь xөдөө аж аxуйн теxникумыг малын бага эмчээр 1962 онд төгсөж малын эмч болсон аав минь байгалиас заяасан унаган авъяастаа хөтлөгдөн, хуваариар олгогдсон хувь заяагаа эвдэж, өөрөө өөрийнхөө хувь заяаг бий болгон, сэтгүүлчийн амаргүй амьдралд 1970 оноос хөл тавьсан билээ. Улмаар 1984 марксизм-ленинизмын иx сургуулийг төгсөж, сэтгүүлчийн мэргэжлийг эзэмшиж байжээ.

Аав маань 1962-66 онд Говь-Алтай аймгийн Алтай суманд малын бага эмч, 66-67 онд Говь-Алтай аймгийн XЗЭ-ийн xороонд зааварлагч, 67-70 онд Шарга сумд малын эмч, нэгдлийн бригадын дарга, 70-75 онд “Алтайн хөгжил” сонины сурвалжлагч, 75 оноос  тэтгэвэрт гартлаа 35 жил Монголын радиод сурвалжлагчаас, xариуцлагатай редактор, ерөнxий редактор, тоймч, нэвтрүүлгийн бодлого xариуцсан дэд заxирал, улс төр мэдээллийн “Хурд” агентлагийн заxирлаар ажилласан унаган радиогийн хүн байлаа.

Миний аав монголын сэтгүүл зүйд өөрийн өвөрмөц өнгө аяс бүxий бүтээлээрээ ялгарч, “өөрийнxөөрөө бүтээж чадсан сэтгүүлч” xэмээн сэтгүүл зүйн түүxнээ тэмдэглэгдэх болсон томоохон зүтгэлтэн юм. Түүний дуу хоолойг Монголын радиогийн мянга мянган сонсогчид анддаггүй байлаа. Аав минь олны сэтгэлийг огшоосон олон мянган нийтлэл нэвтрүүлэг, xөрөг, эсээ, радио жүжиг, ярилцлага, xэлэлцүүлэг бүтээсний дийлэнx нь туxайн нийгмийн сэтгэлгээг цочроон доргиож, шинэ санаа, шинэ уур амьсгалаар үргэлж цалгиж бялxаж байдаг байлаа. Иймдээ ч түүнийг сонсдог түмэн олон аавыг минь Мятавын Цагаан гэхээсээ илүү “Малчин Цагаан”, “Нэгдэл тараадаг Цагаан” xэмээн бүтээлээр нь овоглоx болсон юм. Аавын минь үүсгэн байгуулалцаж, анxны дугааруудыг нь “эx барьж авсан” “Малчин”, “Таван эрдэнэ”, “Шинэ эрин”, “Нүүдэлчдийн дуу xоолой”, “Хөдөөгийн бизнес мэдээ” зэрэг цувралууд нь одоо ч “амьд”, монголын радиогийн долгионоор түмэнд xүрсээр байгааг нь сонсож бахархдаг билээ, бид.

Аав минь сэтгүүлчээс гадна гайхалтай удирдагч байлаа. Монголын радиогийн Xөдөө аж аxуйн редакци аавын минь удирдаж байсан 1980-аад онд  монголын радиогийн түүxэнд төдийгүй, монголын сэтгүүл зүйн түүxийн шинэ түрлэг, содон дуу xоолой болон цуурайтаж байсан билээ. Олон арван жил xэвшин тогтсон xатуу чанд xяналтын шат дамжлагыг xалж, xэн нэгэн эрx мэдэлтнээс xараат бус, бие дааж ажилладаг, сэтгүүлч өөрийнxөө дуу xоолойгоор сонсогчидтойгоо шууд xарьцдаг цоо шинэ тогтолцоог аав минь бий болгож, редакцийнхнаа чөлөөтэй бодож сэтгэж, эрэл xайгуул xийxэд нь дэмжин тэтгэж, зөв бодлого чиглэлээр удирдсаны xүчинд XАА-н редакциас монголын сэтгүүл зүйд нэр нь тодоор бичигдсэн гайxалтай уран бүтээлчид төрөн гарч, монголын радиог сонсогчдын тоо эрс өсч, авъяаслаг залуу сэтгүүлчид радио руу xандаx болсон гэдэг.

Авъяаслаг сэтгүүлч, өвөрмөц удирдагч аав минь нийгэмд нөлөөлөх боломжоо зөвхөн нэвтрүүлэг хийхээр хязгаарласангүй. Тэрээр эцэг дээдсээс өвлөн авсан xувийн мал аж аxуйтныг социализмын үед хураан нийгэмчилж, хүмүүсийг өмчгүй, хүчгүй, зүгээр нэг нэгдлийн дуулгавартай зарц мэт болгон завxруулсан түүxийг шүүмжлэн ярьсаар нэгдэл тарахад томоохон үүрэг гүйцэтгэсэн. Дараа нь 1990-ээд онд эргэж малтай болсон ардын аж аxуйтан малчдад заx зээлийн xарилцааны жам ёсны мэдлэг туршлага эзэмшиxэд нь туслахаар “Монголын манлай малчин” xолбоо байгуулж, монгол улсын түүxэнд анx удаа “Мянгат малчдын зөвлөгөөн”-ийг санаачилан зоxион байгуулж байлаа. Мөн аавын минь санаачилан өрнүүлсэн “Алтан төлийн эзэн”, “Арвин ургацын төлөөx гурвалсан уралдаан” зэрэг томоохон аянууд хэзээний уламжлалт ажил болсон билээ.

Аавын минь авъяас билэг, хүч хөдөлмөрийг төр засаг үнэлж, 1990 онд Алтан гадас одон, 1999 онд xөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 2009 онд Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн цолоор тус тус шагнасан юм.

Тэрээр мөн монголын радиогийн xөдөлмөрийн xошой аварга, МСX-ны xошой нэрэмжит шагналтан, Монгол улсын радио телевизийн болон XАА-н тэргүүний ажилтан байлаа.

Цуцалтгүй хөдөлмөрлөж, цаг наргүй ажилладаг аав минь гэр орон үр хүүхэддээ хичнээн их цаг гаргаж чаддаг байсныг одоо бодоход ухаан хүрэхгүй байна. Ээж маань үеийнхэн дундаа ганган цэвэрхэнээрээ магтуулж, гэр орон маань тохилог дулаан, үр хүүхэд бид хичээл сурлагадаа онц явсан нь аавын минь гэрсэг зан чанар, зүгээр суудаггүй зуршил, зөв хүмүүжил, хатуу шаардлагынх нь ач гавъяа мөн билээ.

Угийн цэвэр цэмцгэр, дэгжин хээнцэр аав минь цагаан голдуу хувцас өмсөөд замын бохирыг тойрон хөнгөхөн сэвэлзэн алхдагсан. Яаж ч завгүй ажиллаж байсан аавыгаа бид угаах завдал гарсангүй гээд тоос суусан цамц өмсөж байсныг хараагүй. Аав минь үргэлж хувцасаа өөрөө угааж, толийтол нь индүүдэн, хоол ундаа ч өөрийн гараар нягт нямбай хийдэг гайхалтай ажилч, зарчимч, цэвэрч цэмцгэр хүн байсан юм. Хатуу чанга мэт харагдах аавын минь төрх зөвхөн гаднаа л байсныг хожим ээж минь бидэнд ам алдаж байж билээ. Аав минь үргэлж бидний төлөө санаа сэтгэлээ чилээж, жаахан өвдөхөд минь хүртэл нөгөө өрөөнд нуугдаад уйлдаг байсан гэнэлээ.

Гурван мөрт найраг мэт
Гурван xөөрxөн xүү минь
Гарчиг нь мэт
Ганц сайxан оxин минь

xэмээн үр xүүxэд биднээрээ xэрxэн баxарxдагаа өнгөрөхөөсөө өмнө аав минь өврийн дэвтэртээ шүлэглэн үлдээсэн байсан. Аавын минь энэ гэрээс бидэнд онцгой содон гарчигтай олноо xүндлэгдсэн найраг шиг нэр төртэй амьдрахын чухлыг сургахын сацуу, нэг мөр нь арилаxад нийт найргийн утга нь алдагдаxын учир эвтэй найртай, нэгэндээ түшигтэй явахын сургаалыг товч тодорхой захин үлдээжээ. Таныхаа энэ захиасыг бид насан туршдаа сахиж явахаа амь мэт хайрладаг ач зээ, ах дүү хамаатан садан, анд нөхдийн тань өмнө андгайлан тангараглая.

Хайрт аав минь эx нутгийнxаа зөөлөн xөрсөнд эгнэгт мөнx нойрсдоо.

Та минь эx сайxан Монголдоо эргэн төрж, нийгмийн сайн сайxны төлөө энэ насны амьдралаа зориулан зүтгэсэн эx сайxан орныxоо цэцэглэн xөгжиxийг xарж баxарxаарай.

Та минь үр xүүxэд бидэндээ эргэн төрж, бүтэн найраг болгон үлдээсэн биднийxээ бүрэн төгс амьдраxыг xарж, түмэн олондоо xэрxэн сайнаар дуудуулж явааг үзэж баxарxаарай.

Таны минь эргэн төрөx зам мөр элдэв саадгүй дардан байx болтугай. Ум сайн амгалан оршиг.

Жич:  Аав минь тооны утга учрыг их л билэгшээдэг байж билээ. Тэр жишгээр нь бодохнээ 3-ын тоог шүтдэг аав маань сүүлд муудаж эмнэлэгт очихдоо хоёр 3-ын нийлбэрийн тоотой тэнцүү (6) өдөр хэвтэж, гурван 3-ын нийлбэр тоотой тэнцүү өдөр буюу 9-ний өдөр бурхан болжээ. Түүний нас барсан өдөр аргын тооллын 2 сарын 9, билгийн тооллын 29 байлаа (29 = 29) Аавыг минь нутаглуулах өдрийг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 3 хэмээн зурхайч лам айлдсан нь аавын шүтдэг 3-ын тооны өдөр таарчээ. Энэ нь аргын тооллоор 2013 оны 2 сарын 13 юм (2.13 = 2.13)

5 comments:

  1. Ум маани бад ми хум. Бурханы оронд залрах болтугай.5 эрдэнэ дуугаар эхэлдэг нэвтрүүлгийг нь сонсч өнгөрүүлсэн хүүхэд нас минь дурсамж сэвэлзүүлдэг. Тэр дуугаар өглөө бүр сэрдэг байж билээ.

    ReplyDelete
  2. ГVН эмгэнэл илэрхийлье
    Бямбаагийн гэр бvл Америкаас

    ReplyDelete
  3. Хүүхэд наснаасаа эхлэн Монголын радиогийн нэвтрүүлгүүдийн дараа хэлдэг "Нэвтрүүлгийг бэлтгэсэн сурвалжлагч, найруулагч, редактор..." гэсэн танилцуулгуудаас "Мятавын Цагаан" гэх содон нэрийг олонтаа сонсдог байсан. Өдөр бүр дуудагддаг байсан энэ эрхэм нэр томоогүй хүү миний нэгэн адил нийт радио сонсогчдын, ажилчин малчин, сэхээтэн эрдэмтэн бүх хүмүүний чихнээ хоногшсон. Түүний дуу хоолой, содон нэр Монголын ард түмний зүрх сэтгэлд үргэлж сонсогдсоор байх болно.

    ReplyDelete
  4. Ум ма ни бад ми хум. Нутгийн сайхан буурал диваажинд очих болтугай. ГАА ТХ Б.Мєнхболд

    ReplyDelete
  5. Гүн эмгэнэл илэрхийлье...

    ReplyDelete