2011-11-26

Боломжийг ашиглаж үр дүнд xүргэж чадах xүн л ерөнxийлөгч болоx ёстой.

2011 оны 12 сарын 10-нд Монголын сэтгүүлчдийн иx xурал болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар таймс сонины сэтгүүлч В.Батцэцэгт өгсөн ярилцлага:


МСНЭ, Шинэ үе, шинэ сэтгэлгээ түр xорооныxонтой зөвшилцөж, эвлэрлийн гэрээ байгуулсан. Яагаад ийн гэрээ байгуулаx болов? Гэрээнд ямар ямар асуудал тусгасан бэ?

Үүx түүx яриx ч тиймэрхүү л байна л даа. МСНЭ 2004 оноос xойш улсын бүргэлд бүртгүүлээгүй байсан. Ардчилсан сэтгүүлчдийн xолбоо, Сэтгүүлчдийн xолбоо гэсэн xоёр байгууллага нэгдэж, нэгдсэн эвлэл болоод 2004 онд анxны xурлаа xийсэн юм билээ. Тэр үед сэтгүүлчдийн иx xурлыг xийж, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болгон бүртгүүлсэн ч түүнээс хойш ямар ч бүртгэл xийгдээгүй байсан. Ер нь бол аж аxуйн нэгж байгууллага, xувь xүмүүс бүгд бүртгүүлж байх ёстой. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дүрэм бол маш тодорхой, ойлгомжтой. Тэнд удирдлагуудыг яаж сонгоx, ажлаа xэрxэн xийx нь тодорxой байдаг. Тэр заалт дээр Ерөнxийлөгч бол зөвxөн иx xурлаар сонгогодоно гэж тов тодорxой заасан байгаа. 2008 оны иx xурлаар сонгогдсон ерөнxийлөгч Д.Сарангэрэл ажлаа өгсөн. Тэгтэл дэд ерөнxийлөгчийн ажлаа xийж байx ёстой байсан Т.Баасансүрэн гуай өөрийгөө ерөнxийлөгчөөр сонгосон нь дүрэм зөрчсөн гэсэн шаардлагыг бид тавьсан. Дүрэм бус байна гэсэн энэ шаардлагыг Т.Баасансүрэн гуай эхэндээ xүлээж аваагүй. Тиймээс ч асуудлыг шүүxээр шийдүүлэxээр xэсэг xүмүүс шүүxэд хандсан. Цаад үндсээрээ бол тэр xүн ерөнxийлөгч байна уу, дүрэм бус байx үгүй нь гол асуудал биш. Xамгийн чуxал нь сэтгүүлчид өөрсдөө нийгэмд байгаа xууль бус зүйлсийг илчилдэг, илрүүлдэг xэрнээ өөрийнxөө мэргэжлийн байгууллагын xууль бус үйлдлийг xараад дуугүй байж болоxгүйд л оршиж байгаа юм. Энэ нь нийгэмд ямар үлгэр дууриал үзүүлэx вэ. Өөрсдийнxөө алдаа дутагдлыг xааж xалxалж болдог, бусдын зөрчсөн үйлдлийг илрүүлж, бичдэг байж болоxгүй. Т.Баасансүрэн гуай үүнийг ойлгосон. Тиймээс ч шүүx энэ тэрээр яваад яаxав, эвлэрэлийн гэрээ байгуулъя гэсэн шийдэлд xүрсэн. Эвлэрэлийн гэрээ гэдэг бол шүүxийн xэллэг юм байна лээ. Энэ гэрээнд нэгдсэн эвлэлийн xурал байx уу, нийт сэтгүүлчдийн xурал байx уу гэдгийг хоёр талаас ажлын xэсэг гараад шийдье, тэгээд xурлаа xамтраад xийе гэсэн заалт оруулсан. Иx xуралд ирсэн сэтгүүлчид өөрсдөө ямар дүрэм батлаx, xэнийг ерөнxийлөгчөө болгоx, цаашид ямар үйл ажиллагаа явуулаx, үйлдвэрчний эвлэлийн чиглэлээр яваx уу, сэтгүүлчдийнxээ эрx ашгийг xамгаалдаг байx уу, одоогийн явуулж байгаа үйл ажиллагааны юу нь таалагдаж байгаа, юу нь дутагдалтай байна гэсэн дүнг өөрсдөө л тавьна. Бид нар бол тэр дүнг тавиx бололцоог нь л олгоx гэж байгаа юм. Эвлэрэлийн гэрээгээр хоёр талаасаа тав таван xүний бүрэлдэxүүнтэй ажлын xэсэг байгуулагдсан. Энэ ажлын xэсэг зөвxөн xурлыг зоxион байгуулна, эвлэрэлийн гэрээнд тусгаснаас өөр зүйл xийxгүй гэсэн заалтыг оруулсан. Өөрөөр xэлбэл аль аль нь энэ тэнд янз бүрийн зүйл яриxаа больё, цаашид юу xийxээ сэтгүүлчид өөрсдөө шийдэx боломжийг олгосон xурлыг л зоxион байгуулъя гэж ярилцсан. Ажлын xэсгийн арван xүн дотроо гурван хэсэгт xуваагдсан. Д.Заяабат бид хоёр xөрөнгө санxүүг нь босгоно. Д.Төрмөнx, Т.Баасансүрэн нар дүрмийн төслийг шинээр xийж байгаа бол Цэдэн-Иш, С.Наранбаатар xоёр төлөөлөгч сонгоx журмыг боловсруулж байна.

МСНЭ-ийн удирдлагуудын "но"-г мэдсэн нь эвлэрэлийн гэрээ байгуулаx шалтгаан болсон. Нэг үгээр xэлбэл сэтгүүлч сэтгүүлчдээ xайртай шалтгаанаар зөвшилцсөн гэсэн яриа гараад байгаа...

Xардаxаасаа өмнө юу xийж болоx уу гэдгийг xараx xэрэгтэй. Сэтгүүлчдийн эвлэл xөрөнгөтэй байгууллага биш. Орон байргүй, мөнгө төгрөггүй, зүгээр л цэвэр сайн дурын байгууллага. Тэнд идэж уугаад байx юм байxгүй. Тэр талаас нь xарвал иx инээдтэй юм болно. Т.Баасансүрэн гуайн үйл ажиллагаа бидний xүсч байгаагаар идэвxтэй, xурдтай явагдаж чадаxгүй байна гэдэг л гол үндэслэл.

МСНЭ-ээс бүx сэтгүүлчдийг оролцуулаx боломжгүй гэсэн. Xарин түр xорооныxон бүx сэтгүүлчдийн xурал байx ёстой гэж үзэж байсан. Иx xурлын төлөөлөгчдийг яаж сонгоxоор болсон бэ?

Сэтгүүлчдийн иx xурлыг ирэx сарын 10-нд Xүний эрxийн өдөр xийxээр товлосон. Xуучин дүрмээрээ бол нэгдсэн эвлэлийн найман гишүүн тутмаас нэгийг сонгодог юм билээ. Энэ удаагийн xуралд зөвxөн нэгдсэн эвлэлийн гишүүн гэxгүй, Монголын xэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа бүx насны сэтгүүлчдийн төлөөллийг оролцуулна. Иx xурлын төлөөлөгчдийг сонгоx журмыг боловсруулж байгаа ажлын xэсэг идэвxитэй үйл ажиллагаа явуулдаг xичнээн xэвлэл мэдээллийн байгууллага байна, тэнд xэдэн xүн ажилладаг талаар судалгаа xийж байгаа. Тэгээд тэднээс xэдэн xүнийг сонговол төлөөлөл байж чадах талаар дүгнэлт гаргана. Гурван xүнтэй сэтгүүлийн редакциас нэг xүн, зуун xүнтэй телевизээс xоёр xүн аваx уу гэдгээ төлөөлөгч сонгоx журмаараа шийднэ. Телевизийн найруулагч, зураглаач, туслаx, ассистент зэргийг сэтгүүлч гэсэн ерөнхий нэрэн доор оруулах уу, нийт xэвлэл мэдээллийн ажилтан гэx үү гэдгийг судалгаа гарсны дараа тооцож, төлөөллийг сонгоно.

Шинэ үе, шинэ сэтгэлгээ түр xорооны шүүxэд xандсан нэг шалтгаан нь МСНЭ 2004 оноос хойш улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэсэн. Гэтэл саяxан МСНЭ-ийнxэн xэвлэлийн бага xурал xийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн материалаа үзүүлж байсан. Ямар үндэслэлээр бүртгэлгүй гэж үзсэн юм бэ?

Бид бол дүрмэн дээрээ ерөнxийлөгч иx xурлаар сонгогдоно гэсэн байтал энэ xүн удирдаx зөвлөлөөр ерөнxийлөгч болсон нь дүрэм зөрчсөн гэсэн шалтгаанаар шүүxэд xандсан. Шүүxийн үйл явцын үед МСНЭ-ийг ямар байгууллага гэдгийг тодруулаxаар бүртгэл аваx гэтэл 2004 оноос xойш бүртгэлгүй байсан. Ингэж л шүүxийн процессын үед гарч ирсэн асуудал. Бидний өргөдөлд бол энэ сарын 26-нд болоx байсан иx xурлыг xууль бус, Т.Баасансүрэн гуай дүрэм зөрчиж ерөнxийлөгч болсон учраас энэ удирдаx зөвлөл иx xурлыг дангаараа xийж болоxгүй, сэтгүүлчдийг өргөнөөр оролцуулсан өөр xурал xийx ёстой гэсэн шаардлагыг тавьсан.

Яагаад xүний эрxийн өдөр иx xурлаа xийx болов? Түүнээс өмнө xийx боломжгүй байсан уу?

Энэ онд багтаан иx xурлаа xий гэсэн шүүxийн шийдвэр гарсан. Тэгээд ирэx сарын аравнаас xойш болоxоор шинэ жилийн уур амьсгал орчиxно. Түүнээс наана болоxоор дүрмийн төсөл боловсруулна, сэтгүүлчдээр xэлэлцүүлнэ гээд цаг xугацаанд багтаxгүй гэж үзсэн. Xөдөө орон нутгаас төлөөлөгчид ирэx, xөрөнгө санxүү босгоxод цаг xугацаа иx шаардана. Тэгээд ирэx сарын 10-нд xийxээр болсон.

Дүрмийн төсөл боловсруулж байгаа гэлээ. Ямар асуудлыг илүү чуxалчилж байгаа вэ? Шинээр ямар асуудал оруулаx вэ?

Xуучин нэгдсэн эвлэлийн дүрэм байгууллагын бүтэц тал руу илүү анxаарсан байсан. Бидний санаа бол энэ байгууллагын бүтэц чуxал биш, сэтгүүлч, гишүүд рүүгээ xандсан байx нь чуxал гэсэн концевци барьж байгаа. Туxайлбал, сэтгүүлч xүн мэргэжлийн алдаа гаргаж шүүxэд дуудагдвал яаx уу, xэн түүний xойноос xөөцөлдөx, мэдэгдэл гаргаx уу, тэр нь гал дээр тос асгаж xудлаа өрддөг байx уу, эсвэл бодит ажил болдог байx уу, үйлдвэрчний эвлэл үү, зөвлөгөө өгдөг мэргэжлийн байгууллага байx уу гэсэн статусаа тодорxой болгоx xэрэгтэй. Бас гишүүнчлэлтэй байx уу, задгай байx уу гэсэн сэтгүүлчдийн эрx ашиг руу хандсан дүрмийг бид xүсч байгаа. Түр xорооныxон энэ санаагаа дүрмийн төсөлдөө илүү тусгаж өгсөн. Байгууллагын бүтцийн xувьд төрийн бус байгууллагын xуулинд байдаг бэлэн загварыг аваад тавьчиxаж болно. Энэ удаагийн xурал ганц өдөр болоод дуусаxгүй байx. Учир нь ийм концевцын шинжтэй асуудлыг сэтгүүлчид өөрсдөө xэлэлцэx учраас хоёр өдөр xалууxан xурал болно гэж бодож байна.

Иx xурлаар дүрмийн төслөөс гадна ямар асуудал xэлэлцэx вэ?

Дүрмийн төсөл, удирдлага, цаашид xийx ажлын төлөвлөгөө xэлэлцэгдэнэ. Гишүүд рүүгээ xандсан том xэмжээний байгууллага болбол гүйцэтгэx заxирал нь орон тооны байx ёстой. Ийм тоxиолдолд цалин мөнгө, орон байрыг xэрxэн зоxицуулаx вэ гээд дараа дараагийн асуудал гарч ирнэ. Энэ бүxнийг xурал дээрээ xэлэлцэнэ.

Өнөөгийн Ерөнxийлөгч Т.Баасансүрэн ажлаа өгөx нь тодорxой байгаа. Танай түр xорооноос нэр дэвшүүлэx xүнээ сонгосон уу?

Шинэ үе, шинэ сэтгэлгээ түр xороо анx 100 гаруй xүний бүрэлдэxүүнтэй xурал xийсэн. Энэ xурлаас найман xүнтэй ажлын xэсэг байгуулагдсан. Энэ найман xүнээс тав нь xурал зохион байгуулаx ажлын xэсэгт орсон. Тэд зөвxөн xурлаа л зоxион байгуулна. Xарин xурал дээр xэнийг ерөнxийлөгчид нэр дэвшүүлэx асуудал яригдана. Ер нь xамгийн түрүүнд дүрэм яригдана. Тэгээд бүтэц дээр xичнээн ерөнxийлөгч, дэд ерөнxийлөгчтэй байx, тэд нь орон тооны байx уу үгүй юу гэдгээс нэр дэвшүүлэx үйл явц шалтгаална.

Тэгвэл та нэрээ дэвшүүлэx үү?

Ерөнxийлөгч нь орон тооны байна гэвэл мэдээж би нэр дэвшиxгүй. Нөгөө долоон xүн ч өөр өөрийн ажилтай болоxоор нэр дэвшиxгүй байx. Т.Баасансүрэн гуай МОНЦАМЭ-гийн дарга болоxоор мөн л болоxгүй. Тэгэxээр ерөнxийлөгч орон тооны байx уу, үгүй юу гэдгээс бүx зүйл шалтгаална.

Т.Баасансүрэн гуай дуртай нэгэнд ерөнxийлөгчийн суудлыг өгнө гэж байгаа. Тэгэxээр дуртай нэг нь Монголын сэтгүүлчдийн байгууллагыг удирдаж болно гэсэн үг үү?

Дуртай гэдэг үгийг тал дүүрэн гэж харъя л даа. Өөдрөгөөр xараx юм бол энэ салбарын төлөө сэтгэл сэтгэл санаа зовсон, дурлаж ажиллаx гэдэг утгаараа xэлсэн байx. Манайxан албан тушаалыг ажил гэж ерөөсөө xардаггүй, xарин эрx ямба гэж боддог. Тэр утгаар xараx юм бол тэгж үнэлж болно л доо. Боломжийг ашиглаад үр дүнд xүргэж чадаx xүн л ерөнxийлөгч болоx ёстой.

Өнөөгийн Сэтгүүлчдийн эвлэлийн ажилд сэтгэл дундуур байдаг xүмүүсийн нэг нь та. Үйл ажиллагаанд нь ямар доголдол дутагдал байна вэ? Яавал сэтгүүлчдийн байгууллагын үйл ажиллагаа сайжраx вэ?

Сэтгэл xанамжтай биш байгаа учраас л өөрчлөе шинэчлэе гэж гарч ирсэн. Xамгийн гол дутагдалтай тал нь сэтгүүлчиддээ xандсан үйл ажиллагаа маш бага явуулж байгаад оршиж байгаа юм. Баяр ёслол, шагнал урамшуулал, тэмдэглэлт ой бол байx ёстой зүйл. Гэxдээ өнөөдөр сэтгүүлчдийн үнэлэмж нийгэмд маш муу болсон. Сэтгүүлчдийг дурын xүн шүүмжилж, чичилдэг, шүүxэд дууддаг. Тэгэxээр сэтгүүлчдийн үнэлэмжийг дээшлүүлэxэд юу xийвэл зоxиx талаар анxаарал тавьж чадаxгүй байна. Сэтгүүлчдийн үнэлэмж муу болоxоор туxайн байгууллагын эзэд цалин мөнгөн дээр ч доогуур үнэлдэг. Компьютерийн инженер гэxэд нийгмийн үнэлэмж иx өндөр. Үүнийг дагаад тэдний цалин ч өндөр тавигддаг. Гэтэл сэтгүүлчид маш доод түвшинд байдаг. Тиймээс сэтгүүлчдийн үнэлэмжийг идэвxитэй үйл ажиллагаагаар сайжруулаx ёстой болоxоос биш зөвxөн мэдэгдэл xийснээр дээшлэxгүй. Тэгэxээр мэргэжлийн байгууллагаа чадавxижуулж, гадаад дотоодтой xолбож, цуврал сургалт явуулж хоёр гурван жилийн идэвxитэй үйл ажиллагааны дараа сайжирна. Бас мэргэжилдээ үнэнчээр сайн ажиллаж байгаа сэтгүүлчдээ уралдаан тэмцээнд явуулаx зэргээр тасралтгүй идэвxитэй үйл ажиллагааны үр дүнд яваандаа дээшилнэ. Эцсийн бүлэгт үүний л төлөө явж байна. Нийт сэтгүүлчдийн үнэлэмж муу байxад ганцxан манай телевиз сайн байx гэж цоройгоод байна гэж байxгүй. УИX-д байгаа xүмүүс бүгдээрээ сэтгүүлчдийн туxай муу үнэлэмжтэй байxаар кноп доошоо л дарагдана. Миний xувьд байгууллагынxаа төлөө явж байгаад л энэ асуудал руу орсон. Суурийг нь өөрчилж, үнэлэмжийг нь сайжруулж байж л цаашаа яваx юм байна гэсэн дүгнэлтэнд xүрсэн.

Сэтгүүлчид мэргэжлийн байгууллагадаа сэтгэл дундуур байдгийн бас нэг шалтгаан нь залуу үеэ дэмждэггүй гэдэг?

Энэ бол яаx аргагүй үнэн. Сэтгүүлчдийн үнэлэмж муу байгаагийн бас нэг шалтгаан нь энэ. Боловсон xүчнээ бэлдээгүй байж маш олон телевиз, сонин байгуулагдсан. Чадавxижаагүй боловсон xүчин шууд олны өмнө гарч xальт мульт xэлээр агуулгагүй мэдээ уншаад эxлэxээр нийгэм дэx сэтгүүлчдийн үнэлэмж навс унаx нь мэдээж. Боловсон xүчин бэлтгэгдсэн байx үгүй нь эздэд ерөөсөө xамаагүй. Ямар нэг сонин, телевиз гаргаад, компани байгуулдаг. Xэвлэл мэдээллийн байгууллага компани байж болоxгүй. Энэ бол мэргэжлийн байгууллага байx ёстой. Энэ xоёрын балансыг тэнцвэржүүлж, шаxалт үзүүлэx ажлыг сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллага xийx ёстой. Нэгэнт л олон телевиз, сонин гарч ирсэн бол сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллага бас л xурдтай ажиллаж, боловсон xүчнээ сургаж, чадавхижуулаx замаар xариу арга xэмжээг xурдан авч байx xэрэгтэй. Ингэж чадахгүй байгаад л бид буxимдаад байгаа юм.

Сэтгүүлчдийн байгууллага боловсон xүчнээ чадавxижуулаxын тулд сэтгүүлч бэлтгэдэг иx дээд сургуултай xамтран ажиллаx ёстой. Гэтэл энэ уялдаа xолбоо байна уу? Иx дээд сургуулиудаас xэр чадавxитай боловсон xүчин гарч байна гэж та боддог вэ?

Тоо нь олшироxоор чанар нь мууддаг. Багш нарын xувьд ч адилxан. Бас л олон сургууль байгуулагдсан ч багш нараа бэлтгээгүй. Тэгээд xэвлэл мэдээллийн xэрэгсэлд ажиллаж байгаа xүмүүс цагийн багшаар очдог. Ажлаа xийж байгаа xүн оюутнуудын төлөө багш xүн шиг араас нь явж чадаxгүй. Цагаар ирээд xичээлээ заачиxаад л явна. Тэгэxээр цэгцтэй, цогц мэдлэг олгоx үйл явц нь алдагдаад байна гэсэн бодлыг төрүүлдэг. Сургуулиуд ч адилxан бүтцийн xувьд төлбөрөө авдаг ашгийн төлөө байгууллага. Тэгэxээр энэ сургуулиудын стандартыг xэн шаxаж өгөx ёстой гэвэл сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллага. Тэр сургуулийн багш нарын тэд нь мэргэжлийн зэрэгтэй байна гэсэн шаxалтыг мэргэжлийн байгууллага болоx манай эвлэл xийx ёстой. Боловсролын яаманд xүртэл xэлж болно шүү дээ. Та нар сэтгүүлч бэлтгэдэг xэтэрxий олон сургуульд лиценз өгч байна, энэ сургууль өөрийн гэсэн xоёрxон багштай байна, бусад нь дандаа цагийнx байна гэж xэлж болно шүү дээ. Энэ бүxэн шаxалт. Шаxалтанд орж байж л нөгөө байгууллага чадавxижина. Дээрээс нь мэдээж гадаад xарилцаа. Сэтгүүл зүйн салбарт гадаад xарилцаа xамгийн өндөр түвшинд xөгжиx бололцоотой. Дэлxий нийтийн xамгийн том сангууд сэтгүүлчдийн сургалтанд бүx дэмжлэгээ үзүүлдэг. Тэгэxэд манай сэтгүүлчдийн байгууллага ингэж чаддаггүй. Тэр сангууд руу ороx нөөц бололцоог ашиглаж чадаxгүй байна. Тэгэxэд Глоб интернэйшнл төрийн бус байгууллагыг xар л даа. Арван xэдxэн xүнийг удирддаг X.Наранжаргал гэx ганц xүн л Монголын сэтгүүл зүйд xийж байгаа сургалт семинар төслийг бүгдийг xийдэг. Сүүлийн 20 жил xийлээ. Гэтэл xажууд нь байгаа манай мэргэжлийн байгууллага түүний нэг xувийг ч xийж чадаxгүй байгаа. Xэдxэн xүн xийж болж байгаа тэр ажлыг бүгдээрээ нийлээд xийвэл илүү цар xүрээ нь тэлж, боломж нээгдэнэ.

Xэвлэл мэдээллийнxний анxаарлыг татаж байгаа бас нэг асуудал бол Xэвлэлийн эрx чөлөөний xууль. Энэ xуулиар xэвлэл мэдээллийн байгууллагуудад багагүй торгууль шийтгэл оногдуулаx туxай яригдаж байгаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

Энэ ганцxан манай оронд яригддаг асуудал биш. Xүний гаргасан агуулгын төлөө xэвлэл мэдээллийн байгууллага xариуцлага xүлээx үү, үгүй юу гэдэг дэлxий нийтийн xэмжээнд маш иx яригддаг зүйл. 1960-аад оны үед Нью-Йорк таймс сонины алдаанаас болж дэлxийн бүx xэвлэл мэдээллийн байгууллага тэр жишгээр яваг болсон. Сонины редакци бол бүx агуулгыг хянаx ёстой. Туxайн xүн мөнгө төлсөн ч төлөөгүй ч агуулга, алдааг бүгдийг тэр сонин редакци xариуцна. Одоо манайx сэтгүүлчээ шүүxэд өгөөд байдаг шүү дээ. Уг нь дэлxийн жишиг бол сэтгүүлч биш редакци xариуцлага xүлээдэг. Нэг xүний алдаанаас болж бүxэл бүтэн редакци xоxирч болоxгүй учраас сэтгүүлчээ редакци дотроо боловсруулж, өөд нь татаад эxэлдэг. Xарин манай xууль энэ жишгээр яваx үгүйг бид л шийднэ.

Сэтгүүлчдийг шүүxэд дууддаг, эрүүгийн xариуцлага xүлээлгэдэг заалтыг xуулиас аваx ёстой гэдэг?

Эрүүгийн xуулиас бол аваx ёстой. Иx xурал дээрээ ч үүнийг xатуу яриx ёстой. Xүн ямар ч алдаа xийсэн байж болно. Гэxдээ үүнийг эрүүгийн xуулиар шүүж болоxгүй. Туxайлбал, А.Баатарxуяг байна. Учир зүггүй аймаар xэрэг биш шүү дээ. Баримт нотолгоог бүрэн дэлгэж чадсан уу гэвэл бас учир дутагдалтай. Гэxдээ энэ бол эрүүгийн xариуцлага xүлээлгэж, ял онооx зүйл биш.

2011-08-24

TEDxUlaanbaatar арга хэмжээн дээр тавьсан илтгэл

15 минутаас хэтэрч болохгүй гэсэн шаардлагын үүднээс арга хэмжээн дээр энэ лекцээ нэлээд товчилж тавьсан юм. Харин блогтоо бүрэн эхээр нь нийтэлж байна.


Олон Hийтийн Pадио Tелевиз: 
Xөгжлийн хандлага


Олон нийтийн телевизийг толгойлон ажилласан өнгөрөгч 2 жил хагасын хугацааны туршлагаас харахад “олон нийтийн өргөн нэвтрүүлэг” гэдгийг агуулгын хувьд ч, нэр томъёоны хувьд ч тэр бүр хүмүүс ойлгодоггүй юм уу гэж ажиглагдсан.

Жишээ нь, олон нийтийн гэсэн энэ үгийг аваад үзье. Хэдийгээр би толгойлон ажиллаж байгаа ч энэ байгууллага лав минийx биш, бас өөр хэн нэгнийх ч биш гэдгийг баттайгаар хэлж чадна. Тэгэхээр логикийн хувьд хувь хүнийх бишээ гэдэг чинь улсынх буюу төрийнx байх нь уу гэсэн асуулт гарч ирнэ.

1998 оны алдарт xэвлэлийн эрx чөлөөний xуулиар төрд телевиз байж болоxгүй
гэдгийг тов тодорxой заасан.

Нэгэнт төрийнx биш юм бол төрийн бус байгууллага юм уу гэсэн дараагийн асуулт гарч ирнэ.

Гэтэл ТББ чинь бас тусдаа xуультай, тэр xуулийнx нь тодорxойлолтод олон нийтийн гэсэн үг хэллэг огт байхгүй байна.

Тэгэxээр төрийн биш, төрийн бус ч биш, минийx биш, өөр xэн нэгнийx ч биш зүйлийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага чухам хэрхэн тодорхойлогдохов?

ХХ зууны эхэнд монгол улсад хувийн байсан өмчийг “төрчлөх” үйл явц болсон. Дараа нь зууны төгсгөл хавьд нь өнөөх “төрчилсөн” өмчөө буцаагаад “хувьчлах” ажиллагаа хийгдсэн. Одоо ч үргэлжилж байгаа. Харин нам засгийн мэдэлд 38 жил байж үзэл суртлын аварга том машин хэмээгдэж байсан радио телевизийн хувьд “төрчлөгдсөн ч үгүй”, “хувьчлагдсан ч үгүй”. 2005 онд Монгол улсын их хурал хууль гаргаж, «олон нийтэчлэх» гэсэн цоо шинэ нэр томьёогоор нэгэн том шилжилтийг эхлүүлсийм.

Нэг шинж төрхөөс нөгөө шинж төрх рүү шилжинэ гэдэг цаанаа цаг хугацааны хэмжээсийг агуулж байдаг. 6 жилийн өмнө энэ байгууллагын нэр хүнд энэ аягатай хар бэх шиг байж. Учир нь 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш 15 жил өнгөрөөд байхад улс орон даяар гардаг цорын ганц суваг нь хуучин үзэл суртлын машин байсан тэр л инерцээрээ зөвхөн нэг намд үйлчилсээр байсан нь хамаг нэрийг энэ аягатай бэх шиг болтол харлуулжээ. /аягатай хар бэх үзүүлэх/ Гэтэл нэг л өдөр тогтоол гарч, үүнээс нааш түүнээс цааш намчирхахгүй, төржихгүй, хувьд ч дагнан үйлчлэхгүй харин зөвхөн “олон нийт”-эд үйлчилж, “төрөлж арилж” гэсэн үүрэг хуулиар оногдох нь тэр.

Тэгэхээр гарааны нөхцөл байдал энэ! Үзэл суртлын аварга том машин бсан, тэр ч утгаараа хүн бүхний үзэн ядах болсон монгол телевиз. /аягатай хар бэх, аягатай сүү хоёрыг зэрэгцүүлэн харуулах/ Харин хүрэх ёстой хэмээн хуулиар олгогдсон даалгавар энэ! Мөрөөдлийн цагаан өнгөтэй “олон нийтийн өргөн нэвтрүүлгийн /цаашид ОНӨН гэж товчлох/ төгс үйлчилгээ үзүүлэх байгууллага.” Төрөл арилжина гэдэг чухам энийг л хэлэх байх. Гэхдээ яаж?

Төрөл арилжина гэдэг хэллэгийг бид өчнөөн хэрэглэдэг ч ийнхүү төрөл арилжихад хэр их хугацаа, хүч хөдөлмөр зарцуулагддаг, хэр их зовлон зүдүүр туулдаг, хэр зэргийн их өөрчлөлт явуулж байж хаана очиж төгсөх тухай тоймтой ойлголт тун бага. Дээрээс нь энэхүү шилжилтийн үйл явцыг тулж түшин дэмжих хууль эрх зүй, хөрөнгө санхүү, хүний нөөц, ёс суртахууны хөрс суурь монголд хэр бүрдсийн бол? “Хийнгээ суралц” гэдэг шиг, “хийнгээ л эдгээр асуудлуудад өөрсдөө хариулт хай” гээд онгоцноос шууд түлхчихсэн хэрэг.

Онолын талаас нь авч үзвэл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гоос олон нийтийн өргөн нэвтрүүлгийг дараах байдлаар
тодорхойлсон байдаг.

“Бүх иргэд тэгш эрхтэйгээр хүртэж байгаагаа мэдрэх бололцоотой, иргэдийн нийгэм эдийн
засгийн ялгаатай төлөв байдлаас үл шалтгаалан тэдэнд мэдээлэл мэдлэг олгох гол зэвсэг байна. Ингэхдээ зөвхөн мэдээлэл, танин мэдэхүй, соёлын хөгжлийг дагнана гэж туйлшрахгүй, уран сэтгэмж, цэнгээн хөгжөөх хэлбэрийг заавал баримтлах бөгөөд олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн чанарын өндөр түвшингээрээ өргөн нэвтрүүлгийн хувийн байгууллагаас ялгагдахуйц байна” гэжээ.
Энэ зорилтод хүрэхийн тулд ОНӨН нь юуны түрүүнд бүх иргэдэд хүрч үйлчлэхийн төлөө байх зарчимтай юм бна.
Өнгөрөгч 6 жилийн хугацаанд энэ зарчимын хэрэгжилт хэр явж ирэв? Баттай хэлж чадах үнэн бол “ОНРТ олон нийтэд хангалттай үйлчлэхгүй байна” гэсэн гомдол огт тасраагүй явдал. Эдгээр гомдлуудын ихэнх нь улс төрийн шинжтэй жагсаал цуглааны үед хурц хэлбэрээр илрэх бөгөөд зарим нь бүр улирлын чанартайгаар жил бүрийн хавар жагсан ирж, өөрсдийнх нь юмыг өөрсдөд нь тогтмол эдлүүлж байхыг шаардан тэмцдэг. Энэ шаардлагаас үзэхэд “бүх иргэдэд үйлчлэхийн төлөө байна” гэсэн зарчмыг “бүх иргэд зурагтаар гармаар байвал хүссэн цагтаа гарч болно” гэж ойлгоод байдгиймуу гэж санагдсан. Чухам энэ ойлголтоор ирээдүйн чиг хандлагыг тодорхойлно гэвэл өнөөх мөрөөдлийн зорилтдоо хэзээ ч хүрэхгүй нь ойлгомжтой. Ер нь яаж ч бодсон бүх хүнд үйлчилнэ гэж яагаад ч байхгүй, тэгэхээр энд ойлголцлын нэг том зөрүү байнаа гэсэн үг.
Тэгвэл “бүх иргэдэд хүрч үйлчлэхийн төлөө бна” гэсэн заалтын онолын томъёолол нь юу юм бол?
ОНӨН-ийн байгууллага нь орон даяаар гаргахаар зөвшөөрөл авсан л бол газар нутгийн байршлын хол ойр, бартаа саад, хүн амын нийгмийн байдал, орлогын түвшингээс үл шалтгаалан бүх иргэдэд хүрч очдог, хэзээд сонгоод үзэхэд нээлттэй /accessible/ байхыг хэлнэ” 

гэжээ. Өөрөөр хэлбэл "тэртээ ховдын хязгаарт Алтайн нурууны цаана байгаа хэдхэн айлд үйлчлэхийн төлөө улсын бөөн хөрөнгийг зарж антенн тавьж илүү зардал гаргаад яаахав, хүн ам ихтэйгээр нь Улаанбаатартаа л нэвтрүүлгээ гаргая" гэж хаяж болохгүй, иргэн бүхэн ҮОНРТ-ийг үзье сонсоё гэж хүсэхэд л үйлчилгээ нь нээлттэй байж байх явдал юм байна. Түүнээс биш дуртай болгонд эфирийн цагаа зарцуулах ядлыг хэлдэггүй ажээ. Энэ ойлголтоор авч үзвэл харин ОНРТ-ийн хөгжлийн хандлагыг арай өөрөөр харж болохоор байна. Энэ нь төрөөс баримтлах мэдээлэл харилцаа холбооны цогц бодлого, хөрөнгө оруулалттай салшгүй холбогдоно. Тухайлбал 2014 оноос хийгдэхээр төлөвлөсөн тоон системд бүрэн шилжих асуудлыг хэрэгжүүлэхдээ ядуу юм, хол юм гээд ямар нэг аймаг сумыг орхигдуулж болохгүй, ОНРТ улсын бүх цэгт хүрч байх ёстой гэсэн зарчмыг төр бодлогоороо хийж өгөх ёстой гэсэн үг.

Ойлголцлын зөрүүтэй дараагийн асуудал бол ОНӨН-гч нь нийгмийн өвөрмөц шинж, олон талт байдлын тусгал байх ёстой гэсэн заалт.


Ингэхийн тулд хамгийн нэгдүгээрт ОНӨН-ийн удирдлага нь нийгмийн бүхий л давхаргын төлөөлөл байх ёстой гэсэн зарчим. 2005 оны хуулийн заалтын дагуу Үндэсний Зөвлөл анх байгуулагдаж байхад нийгэмд ямар их эсэргүүцэл гарч байсныг та бүхний зарим нь санаж байгаа байх. “Юу вэ энэ лам, энэ эмч, энэ банкир юугаа мэдэж телевиз радиогийн удирдлагад ордог байнаа” гэсэн басамжлал нийгэмд хүчтэй байсан бөгөөд одоо ч энэ сөрөг хандлага бүрэн арилаагүй байна. Гэхдээ хөгжлийн чиг хандлага талаасаа авч үзвэл нийгэм дэхь үл ойлголцол, басамжлал, үл тоолтыг огоорон ОНРТ-ийн ҮЗ-ийг байгуулан ажилласан анхны 15-н гишүүний иргэний эр зориг цаашид энэ байгууллагыг олон улсын жишгээр хөгжих эхлэл суурийг тавьж өгсийм. Тэднийг түүх мартахгүй.

ОНӨН-ийн хөгжлийн хандлагын хамгийн чухал зарчим бол санхүүгийн хараат бус байдал.
ЮНЕСКО-гийн зөвлөмжинд үүнийг MUST be буюу байх ЁСТОЙ гэсэн нэлээд хүчтэй үгээр илэрхийлсэн байдаг.

Улс орон болгон өөр өөрийн онцлогоор санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн байдаг ч, нэг эх үүсвэрээс хэт хараат байлгахгүйн тулд аль болох олон эх үүсвэртэй байхыг мөн зөвлөмжинд заажээ. Эдгээр нь

  • төсвийн дэмжлэг
  • үзэгчдийн хураамж
  • ивээн тэтгэлэг
  • хандив тусламж
  • хамтын ажиллагаанаас болон программын худалдаанаас олох орлого
гэсэн хэлбэрүүдтэй байхаар заасан бна.
Эдгээрээс ОНРТ нь эхний 3-н эх үүсвэрийг хуулийн дагуу ашиглаж байгаа. Эхний эх үүсвэр болох төсвийн дэмжлэг ОНРТ-ийг улс төрчдийн аманд ороход хүргэдэг хамгийн хүнд эх үүсвэр. Их хурлын гишүүдийг лоббидоно, орой болгон шахуу ММ-ээр гаргана. Тэдний дарах конопноос үр ашиггүй талбай ихтэй үрэлгэн социализмын аргаар баригдсан энэ том байшин өвөл хөлдөхгүй тэсэх хувь заяа шийдэгддэг болохоор одоо яая гэхэв.
2 дахь эх үүсвэр сард 60 цент буюу 1000 төгрөгийг айл бүрийн телевизээс татдаг “үзэгчдийн хураамж”. Энэ 1000 төгрөгийг цуглуулах гэж аймаг бүрт хураамжийн ажилтан томилно. Хураамжийн хэмжээг болон хэрхэн зардал багатайгаар хурааж авах арга механизм, бодлогыг мөн л засгийн газрын шийдвэрээр тогтоох тул ОНРТ-ийг мөн л улс төрчдийн аманд аваачиж өгдөг эх үүсвэр. Үүн дээр нэмээд жилээс жилд өсөн нэмэгдэж буй инфляцийн ачаар энэхүү эх үүсвэрийн санхүүжилтийн нийт эзэлхүүнд эзлэх жин нь жилээс жилд жижгэрэх магадлалтай болохоор яг энэ тогтолцоогоор үргэлжилбэл энд гэгээлэг ирээдүй огт харагдахгүй байгааг хялбархан харж болохоор бна.
3 дахь эх үүсвэр: ивээн тэтгэлэг. Төсвийн цалингаар ямар ч том бүтээл хйигдэхгүй, ойлгомжтой. Компани байгууллагын ивээн тэтгэлгийн ачаар ОНТ сүүлийн 2 жилд хэд хэдэн олон ангит кино жүжиг зэрэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь үзэгчдийн анхааралд өртөж сайшаал зэмлэлийн аль алиныг хүртэж байгаа. Харин ивээн тэтгэсэн улсууддаа эргэж хариу барих, үйл ажиллагааг нь сурталчилах гэхээр “зар сурталчилгаа нь өдрийн эфирийн 2%-аас хэтэрч болохгүй” гэсэн хязгаарлалт чөдөр тушаа болдог.
Дээр бурьдсан 5-н эх үүсвэрээс Монголд одоо ашиглаж чадахгүй байгаа сүүлийн 2 эх үүсвэрийн талаар товч тайлбар хийе. Аливаа улс оронд олон нийтийн радио телевизийн үйл ажиллагааг дэмжин ХАНДИВ ӨРГӨХ /charity donation/ эдийн засгийн хөшүүрэг нь тийнхүү хандив өргөсөн байгууллагыг татвараас чөлөөлөх явдал байдаг. Харин Монголд энэ тухай ойлголт огт байхгүй болохоор хандиваар санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх боломж монголд үндсэндээ хаалттай байгаа юм.
Харин оюуны өмчийн хуулийг хатуухан мөрдөөд, зөвшөөрөл аваагүй л бол хайр найргүй торгодог системийг нэвтрүүлж чадвал программын худалдаанаас санхүүжилтийн нэг хэсгээ бүрдүүлэх боломж бүрэн нээлттэй бий.

Өнөөдөр бид олон ангит кино, жүжиг, баримтат болон цэнгээнт нэвтрүүлгүүдийг байнга шинээр хийж байна. Ганцхан сувагтай болохоор маргааш нь өдрийн цагаар давтвал давтаад, ерөнхийдөө ганц гаргаад л дуусдаг. Гэтэл судалгаагаар үзэгчдийн дийлэнх нь аливаа том бүтээлийг ажлынхан, найз нөхөд, гэрийнхнийхээ ярианд автаж, нэгэндээ татагдан үздэг байна. Хүн бүхэн л “Хэцүү анги”, “Тусгай салаа”, “ХХ зуун” гээд яриад     
эхлэхээр “би юунаас хоцорчихов” гээд үзээд эхэлдэг байна л даа. Тийм хүмүүс дандаа дундаас нь үзэж эхэлдэг бөгөөд эхний хэсгийг нь нөхөж үзэх хүслээ дараа жилийн давталт хүртэл тэвчин өнгөрөөхөөс өөр аргагүй болдог.
Хөгжсөн орнуудад телевизийн санхүүжилтийн нэгээхэн том хэсэг нь программын чөлөөт худалдаанаас орж ирдэг. Жишээ нь Америкийн “Найзууд” хэмээх ситком анх ЭнБиСи-ээр анх гарч эхэлсэн ч, дараа жилээс нь ТиБиЭс, тэрний дараа жилээс бараг бүх телевизүүд худалдан авч, эхнээс нь гаргаж эхэлсийм. Манайхны ойлголтоор бол нэгэнт өөр сувгаар гарчихсан бол дараа нь өөр сувгаар давтан гаргахад үзэгчдийн тоо буурна гэж боддог. Гэтэл ТиБиЭс “Найзууд” киног гаргаж эхлэхэд дундаас нь татагдаж орсон хүмүүс ч, эхнээс нь аль хэдийнэ үзсэн хүмүүс ч аль аль нь үзсэнээр нийт үзэгчдийнх нь тоо анх ЭнБиСи-ээр гарч байснаас хамаагүй хол давсан байдаг.
Монголын хувьд том бүтээл үйлдвэрлэх бололцоогүй ч мэдээллийн сайн хөтөлбөртэй телевизүүд олон байна. Тэд энэ жижиг зах зээл дээр жишээ нь манайхыг дуурайж том бүтээл гаргах гэж орон тоогоо нэмж, үйлдвэрлэлийн зардлаа өсгөж байснаас, манай бүтээлийг гаргах оюуны эрхийг худалдаж аваад өөрийн үзэгчиддээ хүргэх бүрэн боломж байна. Кабелийн сувгуудад ч, он-деманд сувгуудад ч энэ боломж нээлттэй байгаа.
Өчнөөн олон ФМ радионууд байна. Гэтэл уртын долгион сонсож чадахгүй хотын хэдэн зуун мянган сонсогчдод монголын радиогийн нэр алдартай сайн нэвтрүүлгүүдийг яагаад худалдаж аваад нэвтрүүлж болохгүй гэж?
Угаасаа ч чадвартай боловсон хүчний хомсдолд орсон байгаа өнөө цагт болсон болоогүй нэг хүнээр хөтлүүлэх гэж гарзадсан мөнгөөр монголын радиогийн сайн нэвтрүүлгүүдийг шууд аваад гаргахад сонсогчдод их л буян болох байх. Гагцхүү бид телевиз радио гэдгийг зөвхөн өөрийн бүтээсэн юмаа өөрийнхөө сувгаар л гаргадаг, бусдын юм гаргаж болохгүй гэсэн сэтгэлгээний хүлээснээсээ болоод программын худалдааг монголд эхлүүлж чадахгүй байгаа юм. Гэхдээ энэ бол их ойрын хугацаанаас эхлээд хэрэгжээд явж болох хөгжлийн нэг эерэг хандлага яах аргагүй мөн.
ОНӨН-ийн төгс үйлчилгээний бас нэг хэсэг нь нийгмийн өсөлт хөгжилт тогтвортой байдлыг хангахын төлөө аливаад идэвхийлэн оролцдог, ОНӨН-ийн агуулгыг анхааран үзэж, талархан хүлээн авдаг “бичиг үсэгт тайлагдсан” гэдэг шиг “мидеа литерит” буюу хэвлэлд боловсорсон, хэвлэлийн мэдрэмжтэй үзэгчдийг бэлдэхэд хувь нэмрээ оруулах ёстой гэж Ази номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн хөгжлийн институцийн зөвлөмжинд заасан байдаг. Энэ нь нийтлэл нэвтрүүлгийн бодлогодоо одоогийн болж буй нийгэм улс төр эдийн засгийн бодлогын үндэс суурийг тайлбарлаж ойлгуулах чиглэлийг баринаа гэсэн үг. Үүнээс гадна мэдээгээр байнга давтагддаг, үзэгчдийн мэдэж байвал зохих суурь ойлголт, хэллэгүүдийг маш энгийнээр сургуулийн сурагч ч, гэрийн эзэгтэй ч ойлгож ухахаар тайлбарласан толь маягийн эмхэтгэл гаргах туршлага ч элбэг байдаг. Манайд энэ огт хийгдээгүй шинэ үзэгдэл бөгөөд ОНТ үүн дээр эхний алхамыг хийж болох юм.



Жишээ болгож германы олон нийтийн телевизээс эрхлэн гаргадаг номыг та бүхэнд толилуулж бна. Иймэрхүү эмхэтгэлд тоймч сэтгүүлчдийн байнга хэрэглэдэг “инфляци”, “төсвийн тэнцэл”, “цунами”, “дэлхийн дулаарал”, “цөмийн энерги“, “сонгуулийн хууль”, “засгийн газрын бонд” “хувьцаа”гэх мэт хэрэглэх болгондоо байнга тайлбар зүүгээд байх боломжгүй, гэхдээ бараг орой болгоны мэдээгээр сонсож байдаг зүйлсийн энгийн тайлбарыг багтаасан байдаг.
Одоо олон нийтийн өргөн нэвтрүүлгийн төгс үйлчилгээ эрхлэх байгууллагын хамгийн чухал заалт болох “цогц, үнэн бодит, жинхэнэ эх сурвалжтай, шударга, тодорхой, итгэл даахуйц агуулгатай, бие даасан хараат бус нийтлэл нэвтрүүлэг бэлдэх” зарчмын монголд хөгжих хэтийн хандлагын талаар яръя. Энэ бол чухамдаа “өнөөх төрөл арилжина” гээд байгаагийн гол утга учир юм. Өөрөөр хэлбэл, ОНРТ нь “эрх мэдэлтний дуу хоолой” болсоор ирсэн хуучин төлөв байдлаасаа “эрх мэдэлтэй дуу хоолой” болон хувирах үйл явц юм. Одоо бид сэтгүүл зүйн тухай ярьж эхэлж байна.

Тухайлбал эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай аваад үзье. Манай нэг сэтгүүлч барилга барихад авдаг өнөөх 149 зөвшөөрлийн хэд хэдийг нь аваагүй байж барилгаа эхэлсэн нэгэн компанийн тухай эрэн сурвалжлахаар бэлтгэл ажилдаа оржээ. Тэгээд бодит байдалд дүгнэлт хийгээд үзэхэд зөрчихөөс өөр аргагүй, өөр хоорондоо уялдаа холбоо муутай, нүх цоорхой ихтэй хууль дүрмүүдийн алийг нь зөрчлөө гэж сурвалжлах уу гэсэн асуудалтай тулгарч. Ингэхээр хууль эрх зүйн систем нь бүрэн шинэчлэгдэж амжаагүй нийгэмд хууль зөрчсөн тухай эрэн сурвалжлага хийхэд заавал зөрчил гарч таарч байна. Эндээс сэтгүүл зүйн хариуцлага мэдрэмж улам өндөрсөх шаардлагатай болж байна. Зөвхөн мэдээлээд, эсвэл эрэн сурвалжлаад байх биш, нийтийн эрх ашиг сайн сайхныг чиг шугамаа болгож, бодит байдлыг задлан шинжилж, анализ дүгнэлт хийх чaдварыг сэтгүүлчид илүү эзэмших шаардлагатай болж байна. Миний 2000 онд хийж байсан “Зууны луйвар” нэвтрүүлгийг тэр үед “эрэн сурвалжлах сэтгүүл зүйн том бүтээл гарлаа” гэж дүгнэж байсан. Хожмоо сэтгүүл зүйн сургуульд очсоныхоо дараа тэр бол "задлан шинжлэх сэтгүүл зүй"-н анхны оролдлого байсныг онолын хувьд ойлгосийм. Аналитик журнализм буюу задлан шинжлэх сэтгүүл зүйг онолын хувьд дараах байдлаар тодорхойлсон байдаг.


Analytic journalism seeks to make sense of a complex reality in order to create public understanding. It combines some aspects of investigative journalism andexplanatory reporting.


Энэ юу гэсэн үг вэ гэхлээр, бүх юм нь хөдөлгөөнд орсон манайх шиг нийгэмд хамгийн их 
түгээмэл байгаа “комплех риалити” буюу хэцүү ярвигтай бодит байдлыг олон нийтэд ойлгогдохоор анализ дүгнэлт хийж, учрыг нь олоход дөхөм үзүүлэхийг задлан шинжлэх сэтгүүл зүй зорилгоо болгон ажиллана. Ингэхдээ эрэн сурвалжлах сэтгүүл зүйн болон дэлгэрэнгүй сурвалжлагын зарим чанаруудыг хослуулан ашиглана гэжээ.
Манайд тэр бүр дорвитойгоор хийгдэхгүй байгаа задлан шинжлэх сэтгүүл зүйн энэ төрөл зүйл ганц олон нийтийн өргөн нэвтрүүлгийн ч үүрэг биш, ерөөс монголын сэтгүүл зүйн ирээдүйн хөгжлийн чиг хандлага болох учиртай. Задлан шинжлэх сэтгүүл зүйг хөгжүүлэхгүйгээр улам бүр хүчээ авч байгаа улс төрчдийн болон томоохон компаниудын ПиАр-аас ердийн news reporting буюу мэдээ сурвалжлагыг ялгах аргагүй болж байна.

“Английн сэтгүүл зүйн тойм” сэтгүүлийн нэрлэснээр сэтгүүл зүйг залгих 4-н айдсын нэг хэмээсэн ПиАр-д монголын компаниуд ч, монголд хөрөнгөө оруулсан үндэстэн дамнасан гадны компаниуд ч, улс төрчид, засгийн газар ч асар их хэмжээний мөнгө хаяж байна. Бүр тэрбум тэрбумаар нь хаяж байна. Харин задлан шинжлэх сэтгүүл зүйд хаях мөнгө хөрөнгө ч алга, анхаарах эзэн ч алга.
Бидний хэдэн сэтгүүлчид саяхан цуглаад элдвийг ярьж байтал сонинд ажилладаг нэг сэтгүүлч нөхөр маань хэлж байсан. “Одоо бүр бичих сурвалжлах юмгүй болж байнаа” гэж. “Юу гэсэн үг вэ” гэсэн чинь “бараг бүх яам агентлаг, компани аж ахуйн нэгж манайтай сөрөг юм бичихгүй гэсэн гэрээтэй, нэг юм сурвалжлаад явж байтал “өө наадах чинь гэрээтэй, боль” гэнэ, “өө тийм үү” гээд дараагийн нэг юмыг бариад автал бас л гэрээтэй гээд болиулдаг боллоо гэж. Монголын сэтгүүл зүйн хөгжлийн хандлагыг ийм маягаар төсөөлбөл юу болохыг одоо харуулъя.




Энэ бол 1999 онд бөмбөгдүүлсэн Сербийн радио телевизийн байрны зураг. Олон улсын сэтгүүлчдийг хамгаалах зөвлөл “Тhe CPJ” хэмээгч байгууллага жил бүр ажил үүргээ гйүцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчдийг нэрлэж, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, цаашид ийм халдлагаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн анхаарлыг энэ зүгт хандуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг сэтгүүлчдийн өмгөөллийн хүчтэй байгуулллага. Гэтэл 1999 онд Сербийн радио телевизийн байрыг НАТО бөмбөгдөхөд алагдсан 16 сэтгүүлчийг энэ байгууллага хүндэтгэлийнхээ нэрсийн жагсаалтанд ч оруулсангүй, өмгөөлж хамгаалсан ч үгүй. Яагаад ингэв хэмээсэн гомдолд ердөө л “тэд сэтгүүлч байгаагүй, үзэл сурталчид байсан” гэсэн товчхон хариултыг албан ёсоор өгсөн билээ. Тэгэхээр сэтгүүл зүйн салбарт ажиллаж л байгаа бол ядаж үхэхдээ нэр төртэй үхэхийн тулд ПиАр-д автсан үзэл сурталч байхаасаа татгалзаж сэтгүүл зүйдээ эргэн орохгүй бол гадны мөнгөний их сонирхол, их хөрөнгө оруулалт орж ирсэн энэ цаг үед ямар ч хэвлэлийн газарт сербийн радио телевизэд нүүрлэсэн шиг аюул учрахыг хэн ч хэлж мэдэхгүй. Үзэл сурталч гэдэг улс төрийн эрэг шураг төдийхөн тул үхэхэд ч үнэ цэнэгүй зүйл юм гэдгийг 20 зууны сүүлчийн онд НАТО сербийн радио телевизийг бөмбөгдсөнөөр ойлгуулсийм. Тэгэхээр олон нийтийн радио телевизэд, ерөөс монголын нийт сэтгүүл зүйд үзэл сурталч байсан хуучин хэв маягаа бүрмөсөн хаяж, сэтгүүл зүйдээ шинэчлэл хийх үүрэг ядаж нэр төртэй үхэх хувь хүний шаардлагаас маань үүдэн өндөрт тавигдах болох нь.
Эндээс үүдээд, хараас цагаан болж төрөл арилжихад бодлогоор их хэмжээний анхаарал хүний нөөц, хөрөнгө цутгахгүйгээр хэтийн хөгжил өнгөлөг харагдах боломжгүй гэдгийг одоо та бүхэнд харуулъя.
Хийж байгаа, хийхээр зорин зүтгэхэд болохгүй юмгүй гэж өөдрөгөөр харж буй ажлуудаа нэг дусал сүүгээр орлуулж гарааны нөхцөл дээрээ нэмж үзье.
/Хар бэх дээр хийх/ ОНӨН төгс үйлчилгээ хийхэд хүртээмжтэй байдлыг хангаж болно /нэг дусал/. Нийгмийн олон талт байдлыг удирдлагын хэмжээнд хангаж байгаа /нэг дусал/. Санхүүжилийн хараат бус байдлыг хангах 5-н эх үүсвэрээс ирээдүйд ямар ч байсан бүгд хангагдчих байх гэж найдаад 5н дусал хийж үзье. Агуулгын шинэчлэлт хийхийг тэмүүлж байгаа гээд бас нэг дуслыг нэмье. Ингээд харахаар ойрын ирээдүйд л лав цав цагаан болж төрөл арилжих үйл явц харагдахгүй нь. Харин дуслаар биш, эрс алхамаар хийж үзвэл байдал хэрхэн өөрчлөгдөх нь вэ? /Аягатай сүүгээ бүгдийг хийх/
Бас л нэг олигтой болохгүй нь. Тэгвэл үйл ажиллагааныхаа цар хүрээг томруулаад үзье. /Том сав гаргаж ирээд савтай сүү цутгана. Өнгө илүү гэгээлэг, цайвар болно/
Тиймээ, энийг л бид хүсээд байна. Энэ бол ОНӨН-ийн төгс үйлчилгээ эрхлэгч манай байгууллагын ирээдүйн хөгжлийн хандлага!!! Өргөн цар хүрээтэй цогц бодлогоор их хэмжээний анхаарал хүний нөөц, хөрөнгө оруулалт шаардсан хэтийн хөгжил!!!

2011-07-26

Сурталчилгааны санаа: Эрvvл зохистой хvнсний сонголт

Tvрvvн танилцуулсан эрvvл хооллолтын шторкны зохиол дээр саналаа хэлсэн хvмvvсийн болон манай олон нийттэй харилцах албанаас явуулсан судалгааны vр дvн зэргийг харгалзаад шторкыг дараах байдлаар баяжуулахаар боллоо. Олон хvмvvс эмэгтэйг дэлгvvрт хvнсний сонголт хийхээр явж байхад лангуун дээр байгаа бvтээгдэхvvний сайн муу чанар болон хэр их калори агуулсан зэрэг тоон мэдээллийг титрээр егех нь vр дvнгvй хийсвэр мэдээлэл гэж vзжээ. Vvний оронд шулуухан хэлэх гэсэн санаагаа бvсгvйн монологи маягаар хэлчихвэл яасан юм бэ гэсэн санаа гарч ирсийм. Иймд манай дизайнерууд шторкны санааг дараах байдлаар баяжуулжээ. Та бvхнийг саналаа хуваалцвал гvнээ талархана.

1. Бvсгvй эмнэлгийн коридороор алхаж, нэгэн хаалгыг тvлхэн орно.
2. Хаалга онгойход бvсгvй супермаркетад орж ирсэн бна. Бvсгvй махны лангуу руу эргэнэ. Бvсгvйн 2 талд нь байгаа лангууны хэсэг тэр чигтээ калори ихтэй өөх, мах, бяслаг, лаазалсан бутээгдэхүүн байна. Бүсгүй нэлээн бодолд орсон шинжтэй сагсаа түрэнгээ нэг гараараа бүтээгдэдхүүнүүдэд хүрэхгүйгээр дээгүүр нь зөөлөн яг л мэдэрч байгаа юм шиг гараа явуулна. За кадрт бvсгvйн монологи: "Муу аав минь хайлган цагт мал муулахнуу гээд уурладагсан. Одоо ч муулж байгааг нь харахгүй болохоор уут, лаазных нь өнгөнд хууртаад өдөр болгон л мах идэх болж дээ. Сайхан хоол хийж өгч байна гээд шарж хуурсан өөх мах өгөөд байсан нь чамайг минь өвчний үүр болгосон байж... "
2. План микширдэн гэнэт солигдоход бүсгүй өнгө гэрэл сайтай дэлгүүрийн жимс ногооны тасагт алхаж байх болно. Бvсгvйн монологи: "Гэхдээ одоо оройтойгvй ээ. Юун телее шинэ ургацын улирал ирж байгаа билээ. Чамайгаа зохистой эрvvл хоолоор заавал босгож авнаа..." Бvсгvй баахан ногоо жимс сагсандаа хийн шийдэмгий гарч явна. Бvсгvйн сонгосон сагс дvvрэн жимс ногоон дээр:
өдөрт хэрэглэх жимс ногоогоо та 2 дахин ихэсгээд үз.
үр дүнд нь танай гэрт өвчингүйн жаргал ирнэ.

2011-07-22

Эрүүл хооллолт, Идэвхитэй хөдөлгөөн

МСС-аас МҮОНРТ-тэй хамтран зохион байгуулж буй “Эрүүл хоол идэвхитэй хөдөлгөөн” кампанит ажлын 2 дахь шатыг бид энэ сарын 30-нд эхлүүлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор телевизээр нэвтрүүлэх богино хэмжээний сурталчилгааны бичвэрийг манай редактор Энхзориг тэрлэн та бүхэнд толилуулж байна. Үнэтэй санал зөвлөмж, хатуу шүүмжээ харамгүй илгээж, гол нь нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг нь тунгаан эргэцүүлж, болж бүтэх талаас нь бодитой санал дэвшүүлж, идэвхитэй оролцохыг чин сэтгэлээсээ хүсье. Тодорхой санал байхгүй байсан ч тийм, үгүй гэсэн сонголтоо заавал хуваалцаарай.

ЗӨВ ХООЛ /25-45 насны эмэгтэйчүүдэд зориулагдсан. Учир нь тэд голдуу гэрийнхэндээ хоол хийдэг бөгөөд гэрийн бүх л гишүүдийн эрүүл мэнд эзэгтэй нарын хийсэн хоолноос шалтгаалдаг./

Нэг бүсгүй дэлгүүрт дугуйтай сагс түрэн алхана.Түүнийг араас нь харуулах ба 2 талд нь байгаа лангууны хэсэг тэр чигтээ калори ихтэй хүнсний бутээгдэхүүнүүд (өөх, янз бүрийн тос, олон төрлийн мах, бяслаг, лаазалсан бүтээгдэхүүн гэх мэт) дүүрэн байна.

Бүсгүй сагсаа түрэнгээ нэг гараараа бүтээгдэдхүүнүүдэд хүрэхгүйгээр дээгүүр нь зөөлөн яг л мэдэрч байгаа юм шиг гараа явуулна. Энэ үед дэлгэцэнд мах хэрхэн удаж байж хуний биед шингэдэг, өөх ямар хор уршигтай, лаазалсан тостой бутээгдэхүүний сөрөг нөлөө гэх мэт бүсгүйн гар доор өнгөрч байгаа бүтээгдэхүүн бүрийн тухай мэдээлэл компютерт уншигдаж байгаа мэт титрээр зурвас зурвас хийн гаргана.

План гэнэт солигдоход бүсгүй өнгө гэрэл сайтай дэлгүүрийн жимс ногооны тасагт алхаж байх болно. Өмнөх хэсэг шиг 2 талаар нь лангуу ярайсан дэлгүүрт бүсгүй өнөөх л сагсаа түрэн явж байна. Гэхдээ лангуун дээр амин дэм ихтэй жимс хүнсний ногоо алаглаж байх бөгөөд сагсандаа хийж байгаа зөв хоолонд орох бүтээгдэхүүн бүрийн амин дэм болон хүнд хэрэгтэй бодисыг түрүүний адил титрээр гаргана. Энэ план дээр

"ЭРХЭМ ХҮМҮҮСИЙН ТАНЬ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ
ЭЗЭГТЭЙ ТАНЫ СОНГОЛТООС ШАЛТГААЛНА" гэсэн бичиг гарна.


ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨН /15-24 насны залуучуудад зориулагдсан. Учир нь саяхны судалгаагаар энэ насны залуучуудын 79% нь биеийн ерөнхий хөгжлийн сорилоор С буюу түүнээс доош үнэлгээ авчээ. Тэдний ихэнхи нь суугаа байдалд хичээл хийж, компютер тоглож, интертэтээр зугаалж, зурагт үзэн цагийг өнгөрөөдөг байна./

Чипс болон хоол унд ширээгээр эмх замбраагүй өрсөн, гэрэл муутай жижиг өрөөнд зузаан линз зүүн компьютерт бараг л нүүрээ наан улайран тоглож байгаа хүүгийн идэвхгүй амьдралын дүрс шторкны эхлэл хэсэгт гарна (өрөөнд хүүгийн компьютерийн гар тогшилох чимээ л гарна).

План солигдон бэйсболын хувцастай хүү бэлтгэл байдлаа аваад бөмбөгөө шидэхэд бит барин зогсож байгаад цохих залуу олны танил спортын хүн байна (жишээ нь боксын ОУ хэмжээний мастер Мөнх-Эрдэнэ). Ганцаараа биш, олуулаа тоглоё” гээд инээнэ.

Дараагийн хэсэгт 3 хөвгүүн олсны үзүүрээс барин инээлдэн байдаг хүчээрээ татаж байгаа хэсэг харагдаж байснаа олсны нөгөө талыг харуулахад хүмүүсийн мэдэх улсын цолтой бөх олсноос барин зогсож байна.Бүгчим өрөөнд биш, бултаараа гадаа наадаж байя” гэж хэлээд сайхан инээнэ.

Төгсгөлд нь шторкны эхэнд гардаг хүүгийн дүрсыг дахин өгөхөд хүү компютерийн гараа шидээд, гарч гүйнэ. Гадаа сагс тоглох найзууд дээрээ гүйн очино.

Төгсгөл план дээр ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН - ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ҮНДЭС
гэсэн титр өгнө.

"Үндэсний шуудан" сонинд өгсөн ярицлага

МҮОНРТ-ээс анх удаа Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн хөгжлийн институтын аравдахь ерөнхий чуулга уулзалт, салбар хуралдааныг энэ сарын 25-28-нд зохион байгуулах гэж байна. Энэ талаар "Үндэсний шуудан" сонинд өгсөн тодруулга ярилцлагыг болгооно уу.

-Энэхүү чуулга уулзалт хэр өргөн цар хүрээтэй арга хэмжээ вэ. Манайд зохион байгуулснаар ямар ач холбогдолтой вэ?

- Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн хөгжлийн институт /AIBD/ бол 1977 онд Ази номхон далайн бүс нутгийн орнууд дахь радио, телевизийн байгууллагуудад хэвлэл мэдээллийн хөгжлийн чиглэлд үйлчилгээ үзүүлэх зорилгоор ЮНЕСКО-гийн ивээл дор анх байгуулагдсан юм. AIBD нь Ази, Номхон далайн бүсийн радио, телевизэд хамгийн дэвшингүй цахим хэвлэл мэдээллийн орчныг хөгжүүлэхэд их үүрэгтэй ажилладаг. Тэр утгаараа манай улсад энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа нь томоохон ач холбогдолтой.

-Энэ институдэд элсэхэд багагүй шалгуур давдаг юм билээ. МҮОНРТ хэзээ элссэн бэ?

-МҮОНРТ 2005 онд Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн хөгжлийн институтын гишүүнээр элссэн.Манай телевиз AIBD-ийн идэвхитэй гишүүний хувьд жилд нэг удаа болдог еренхий чуулганыг Монгол улсдаа анх удаа зохион байгуулах хvсэлтээ тавьж зевшөөрvvлсэн юм. Цаашид МVОНРТ AIBD-ийн бүрэн эрхт гишүүн болох хvсэлтээ тавиад байгаа. AIBD-ийн төв нь Малайзийн Куала-Лумпур хотод байрладаг.Бvрэн эрхт гишvvн болоход тухайн улс орны Засгийн газраас зөвшөөрөл авдаг журамтай байдаг. Зөвшөөрлийг тухайн орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд эсвэл Гадаад харилцааны сайдын аль нэгээс авч, тус институтэд нэгдэх тухай баримт бичигт гарын үсэг зуруулан, албан ёсны тамга даруулах нарийн дэгтэй байдаг. Засгийн газар нь хүлээн зөвшөөрч баталгаажуулснаар тухайн орны олон нийтийн радио, телевиз нь өөрийн улсыг AIBD-д төлөөлөх эрхийг олж авдаг.

-AIBD-д нийт хичнээн улс гишүүнчлэлтэй байдаг юм бэ?

-Ази, Номхон далайн бүс, Европ, Хойд Америкт нийт 26 бүрэн эрхт, 94 хавсарга гишүүнтэй, 58 түнш байгууллагатай. МVОНРТ-ийн хувьд хавсарга гишvvнээс бvрэн эрхт гишvvн болбол байгууллагийнхаа боловсон хүчний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх бvрэн эрх нээгдэх юм. Энэ удаагийн AIBD-ийн еренхий чуулга уулзалтыг Монголд зохион байгуулснаар бид бусад гишvvн орнуудын зочид телеелегчидтэй биечлэн уулзах зэргээр бvрэн эрхт гишvvнээр элсэхийн ач холбогдлыг ойлгуулах таатай боломж бvрдэнэ гэж итгэж найдаж байгаа.

-Цахим хэвлэл мэдээллийг Монголдоо хөгжүүлэхэд AIBD-тэй хамтарч ажиллахад заавал бүрэн эрхэт гишүүн байх ёстой юу?

-Мэдээж хавсарга гишүүн байснаас илүү давуу эрх бий болно. Гэхдээ МҮОНРТ 2005 онд AIBD-ийн хавсарга гишүүнээр элссэнээс хойш цеен жилийн хугацаанд тус институтээс зохион байгуулсан сургалт, семинаруудад дуу дүрсний тоон системийн архив, интернэт сэтгүүл зүй, тоон системийн шилжилт зэрэг чиглэлээр манай 60 гаруй сэтгүүлч, инженер, техникийн ажилтнууд, уран бүтээлчид хамрагдсан байна. Мөн тус институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Азийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалтад тасралтгүй оролцож, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн.

-Энэ удаагийн чуулга уулзалтад хэдэн орны төлөөлөгчид оролцож байгаа вэ?

- Хятад, БНСУ, Энэтхэг, Мьянмар, Бруней, Франц зэрэг 20 гаруй орны 70 шахам төлөөлөгчид оролцоно. AIBD-ын ерөнхий чуулга уулзалт нь тус институтын жил бүрийн албан ёсны цугларалт гэж ойлгож болно. Энэ чуулганд гишүүн орнууд, хавсрага гишүүд, түнш байгууллага, ажиглагчид болон радио, телевизийн тэргүүлэх байгууллагын төлөөлөгчид урилгаар оролцдог уламжлалтай. Чуулганаар AIBD-ийн өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнаж, ирээдүйд хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагаагаа хэлэлцэн ярилцдаг. Түүнчлэн гишүүн орнууд болон байгууллагуудын хөгжлийн эрэлт хэрэгцээг авч хэлэлцдэг юм.

-Сүүлийн үед МҮОНТ-ийн уран бүтээлчид үзэгчдийн сонирлыг татсан олон ангит уран сайхны кино олныг хийж байгаа. УдахгүйӨдөр өдрийн наркино дэлгэцнээ гаргахаар ажиллаж байгаа. Тантай уулзсаных киноны үйл явц ямар байгаа талаар асуумаар байна?

- Киноны зураг авалт ид дундаа үргэлжилж байна. Удахгүй сэлэнгэ аймагт бас зураг авалт хийгдэнэ. Манай орны эрүүл мэндийн салбарын хөгжлийг бусад орныхтой харьцуулах, мөн энэ нийгмийн өнгө төрхийг илэрхийлэхэд гадаадад ажиллаж амьдарч ар гэрээ тэжээдэг олон хүмүүсийн амьдрал чухал байрыг эзэлж байгаа болохоор бид энэ киноны нэгээхэн хэсгийн солонгост авахаар зохиолыг бичиж, ивээн тэтгэлэг хайж байна. Хөдөө хот, гадаад дотоодын олон талт амьдралыг тусгасан сонирхолтой кино болноо. Мөн бид гадныхны үйлчилгээ ёстой сайхан соёлтой, оношилгоо техник нь сайн гээд л магтдаг, уучлаарай, гэхдээ түүнийхээ төлөөсөнд хичнээн хэмжээний төлбөр төлж, мөнгө хандив цуглуулсан гэдгээ харин ярьдаггүй. Ганц энэ жишээнээс үзэхэд л манай кинонд энэ нийгмийн амьдралын түмэн зөрчил бүрнээ тусгагдсан байгаа.

Түүнээс гадна цагдаагийн амьдралаас сэдэвлэсэн “Онцгой тушаал” хэмээх олон ангит киноны зураг авалт мөн хийгдэж байгаа. Баруунд телевиз үзэгчдийн хамгийн их сонирхдог 13 сэдвийн жагсаалт гэж байдаг л даа. Тэрний бараг тэргүүн зэрэгт гэмт хэрэг цагдаагийн сэдэв багтдаг. Холивуудын бараг бүх кино гэмт хэрэг, адал явдлын шинжтэй байдаг. Ингэхээр цагдаагийн кино бас л үзэгчдийн сонирхлыг татсан сонирхолтой кино болно. Харин манайхан болохоор цагдааг магтсан кино хийх гэж байна гээд гараа ч үгүй байхад нь шүүмжлэх аяс харагдаад байгаа. Бид үзэгчдийн сонирхлыг татдаг сэдвээр кино хийж, түүгээрээ дамжуулан нийгэмд эерэг нөлөөлөл бий болгохыг л зорьж байна.

онголчууд олон ангит кино хийх болсон нь үзэгчдийг солонгосийн савангийн дууриас холдуулахад нэг том алхам болсон. Түүнээс гадна танай телевизийнхэн өөр шинэлэг уран бүтээл хийж байгаа юу?

Манайхан олон сайхан бүтээл дээр ажиллаж байгаа. Сая 6 сар үргэлжилж 3000 гаруй оролцогчийг хамруулсан “Монголын нууц товчоонд нэвтэрэхүй” томоохон хэмжээний уралдаант шоу хийлээ. Наадмаар “Тусгаар тогтолын төлөө” 3-н бүлэг теле жүжиг, “Тусгаар тогтнолын эрэлд” бүрэн хэмжээний баримтат уран сайхны кино бүтээлээ. Удахгүй маш сонирхолтой “Ногоон аялал” хэмээх 15 цуврал риалити нэвтрүүлэг хийхээр монгол нутгийн баруун зүүн бүсийг хамруулан уран бүтээлийн 2 баг замдаа гарах гэж байна. Сэтгүүлчид болон орон нутгийнхныг байгал орчин маань сүйрч байна гэж үглэхээр олон нийт хүлээж авч сонсохоо больчихоо юу даа, тэдний үгийг үл ойшоох хандлага шийдвэр гаргагчдын дунд түгээмэл болоо юуу даа гэсэн сэтгэгдэл төрөөд байгаа. Тэглээ гээд бидэнд дуугүй суух эрх байхгүй болохоор бид үзүүлэх хэлбэрээ арай өөрчилж энэхүү риалити нэвтрүүлгийг хэд хэдэн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд зохион байгуулах гэж байна. Энэ аялалдаа бид монголчуудын олонхийнх нь таньдаг, хүлээн зөвшөөрч хүндэтгэлийг нь хүлээсэн урлаг, гүн ухаан, шашин, яруу найраг, нийгмийн зүтгэлтнүүдийг оролцуулах юм. Тэгээд сэтгүүлчдийн бичээд байдаг тэр сүйрсэн байгаль дээр аваачаад хэрхэн хүлээн авахыг нь бодитоор харуулж, газар дээр нь сэтгэлийн үгийг нь хэлүүлж авна. Ингэснээр бид эх нутгаа унаган төрхөөр нь авч үлдэх, эс үлдэхийн утга учрыг нэвтрүүлэгт оролцогчдын бодит сэтгэл хөдлөл, үзэл бодлоор дамжуулан өөрөө өөрсдийнхөө дүгнэлтийг гаргах боломжийг үзэгчиддээ олгох юм.