2011-07-22

Эрүүл хооллолт, Идэвхитэй хөдөлгөөн

МСС-аас МҮОНРТ-тэй хамтран зохион байгуулж буй “Эрүүл хоол идэвхитэй хөдөлгөөн” кампанит ажлын 2 дахь шатыг бид энэ сарын 30-нд эхлүүлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор телевизээр нэвтрүүлэх богино хэмжээний сурталчилгааны бичвэрийг манай редактор Энхзориг тэрлэн та бүхэнд толилуулж байна. Үнэтэй санал зөвлөмж, хатуу шүүмжээ харамгүй илгээж, гол нь нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг нь тунгаан эргэцүүлж, болж бүтэх талаас нь бодитой санал дэвшүүлж, идэвхитэй оролцохыг чин сэтгэлээсээ хүсье. Тодорхой санал байхгүй байсан ч тийм, үгүй гэсэн сонголтоо заавал хуваалцаарай.

ЗӨВ ХООЛ /25-45 насны эмэгтэйчүүдэд зориулагдсан. Учир нь тэд голдуу гэрийнхэндээ хоол хийдэг бөгөөд гэрийн бүх л гишүүдийн эрүүл мэнд эзэгтэй нарын хийсэн хоолноос шалтгаалдаг./

Нэг бүсгүй дэлгүүрт дугуйтай сагс түрэн алхана.Түүнийг араас нь харуулах ба 2 талд нь байгаа лангууны хэсэг тэр чигтээ калори ихтэй хүнсний бутээгдэхүүнүүд (өөх, янз бүрийн тос, олон төрлийн мах, бяслаг, лаазалсан бүтээгдэхүүн гэх мэт) дүүрэн байна.

Бүсгүй сагсаа түрэнгээ нэг гараараа бүтээгдэдхүүнүүдэд хүрэхгүйгээр дээгүүр нь зөөлөн яг л мэдэрч байгаа юм шиг гараа явуулна. Энэ үед дэлгэцэнд мах хэрхэн удаж байж хуний биед шингэдэг, өөх ямар хор уршигтай, лаазалсан тостой бутээгдэхүүний сөрөг нөлөө гэх мэт бүсгүйн гар доор өнгөрч байгаа бүтээгдэхүүн бүрийн тухай мэдээлэл компютерт уншигдаж байгаа мэт титрээр зурвас зурвас хийн гаргана.

План гэнэт солигдоход бүсгүй өнгө гэрэл сайтай дэлгүүрийн жимс ногооны тасагт алхаж байх болно. Өмнөх хэсэг шиг 2 талаар нь лангуу ярайсан дэлгүүрт бүсгүй өнөөх л сагсаа түрэн явж байна. Гэхдээ лангуун дээр амин дэм ихтэй жимс хүнсний ногоо алаглаж байх бөгөөд сагсандаа хийж байгаа зөв хоолонд орох бүтээгдэхүүн бүрийн амин дэм болон хүнд хэрэгтэй бодисыг түрүүний адил титрээр гаргана. Энэ план дээр

"ЭРХЭМ ХҮМҮҮСИЙН ТАНЬ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ
ЭЗЭГТЭЙ ТАНЫ СОНГОЛТООС ШАЛТГААЛНА" гэсэн бичиг гарна.


ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨН /15-24 насны залуучуудад зориулагдсан. Учир нь саяхны судалгаагаар энэ насны залуучуудын 79% нь биеийн ерөнхий хөгжлийн сорилоор С буюу түүнээс доош үнэлгээ авчээ. Тэдний ихэнхи нь суугаа байдалд хичээл хийж, компютер тоглож, интертэтээр зугаалж, зурагт үзэн цагийг өнгөрөөдөг байна./

Чипс болон хоол унд ширээгээр эмх замбраагүй өрсөн, гэрэл муутай жижиг өрөөнд зузаан линз зүүн компьютерт бараг л нүүрээ наан улайран тоглож байгаа хүүгийн идэвхгүй амьдралын дүрс шторкны эхлэл хэсэгт гарна (өрөөнд хүүгийн компьютерийн гар тогшилох чимээ л гарна).

План солигдон бэйсболын хувцастай хүү бэлтгэл байдлаа аваад бөмбөгөө шидэхэд бит барин зогсож байгаад цохих залуу олны танил спортын хүн байна (жишээ нь боксын ОУ хэмжээний мастер Мөнх-Эрдэнэ). Ганцаараа биш, олуулаа тоглоё” гээд инээнэ.

Дараагийн хэсэгт 3 хөвгүүн олсны үзүүрээс барин инээлдэн байдаг хүчээрээ татаж байгаа хэсэг харагдаж байснаа олсны нөгөө талыг харуулахад хүмүүсийн мэдэх улсын цолтой бөх олсноос барин зогсож байна.Бүгчим өрөөнд биш, бултаараа гадаа наадаж байя” гэж хэлээд сайхан инээнэ.

Төгсгөлд нь шторкны эхэнд гардаг хүүгийн дүрсыг дахин өгөхөд хүү компютерийн гараа шидээд, гарч гүйнэ. Гадаа сагс тоглох найзууд дээрээ гүйн очино.

Төгсгөл план дээр ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН - ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ҮНДЭС
гэсэн титр өгнө.

6 comments:

  1. Тэр урд зүгээс оруулж ирж байгаа жимс ногоог рекламдаад байх хэрэггүй гэж бодож байна. Учир нь хятадууд хэдэн зуун мянган жилийн турш газрын хөрсөө ашигласнаар хөрсний үржил шим нь муудаж химийн элдийн бордоо их хэрэглэдэг, дээр нь ГМО гэдэг аюултай технологиор ургацаа нэмэгдүүлдэг тул монголчууд бид жимс ногоог нь идэж хордмооргүй байгаа юм. Харин нь экологийн цэвэр бүтээгдэхүүн болох монгол махаа идвэламинд өлзийтэй шүү. Малаа харин эрүүлжүүлэх хэрэгтэй. Та нарын наад ннэвтрүүлэг чинь харин ч хор уршигтай зүйлийг рекламдаж сурталчилах гэж байна. Ер нь дэлгүүрийн лангууг гаргаж байхаар хашаа хороондоо жимс жимсгэнэ тарих тухай нэвтрүүлэг хий л дээ, монголчуудад жимс ногоо ид гэж сурталчилмаар байвал. Харин органик бордоо хэрэглэх хэрэгтэйг зааж өгнө биз. Жимс ногооны хамгийн аюултай тал нь химийн хорны агууламж ихтэй бол шууд эрүүл мэндэд хортой болдог. Тиймээс зүгээр нэг махаа багасгаад жимс ногоо идэцгээ гэсэн дохио буруу шүү

    ReplyDelete
  2. Deerhi sanal ugugchtei sanal yag adil baina. Ali ali surtalchilgaa urnudiin mayagtai baina, undesnii mongol uur amisgal baimaar baina.
    Hool undnii tuhaid eruul hool gedeg jims nogoo bishee, yalanguya yugaar borddog ni medegdehgui hyatadiin hyamd nogoo jims bol hereg bolohoosoo hor boloh ni ih (hyatadiin huns heregleh bolsnoor manaid gajig ers nemegdsen gm barimt olon bii). Manaih shig ers tes uur amisgaltai gazar mah, uuh idehgui bol bolohgui ee, yalanguya uvulduu (minii medeh uvuu nasaaraa uuhtei mahaa idseer sayahan 90 garaad burhan bolloo). Tegeed ch heden zuun myangan jileer bie mahbodi ni zohitschihson. Harin udurtuu gants udaa oroidoo buunuur iheer iddeg, tsai hooloo mash haluunaar ni heregledeg gm buruu zurshiluudiig zasah deer anhaarah. Mun suun buteegdhuun zaaval surtalchlagdsan baih yostoi ni damjiggui. Gehdee jims nogoonii ach holbogdliig ogt uguisgeegui shuu, naidvartai organic buteegdhuun chuhal!
    Ter baseball zereg ni manaid hir delgersen yum be dee?
    Amjilt!

    ReplyDelete
  3. Энэ зохиол зүгээр юм. Эрүүл мэнддээ анхаарах - нийгмийн хариуцлагын нэгэн том ухуулга ойлголт болох байх гэж би бодож байна.

    ГМО-ийн талдээр санал нэг байна шүү "Anonymous"уудаа

    ReplyDelete
  4. Hytadiin jims nogoo l geh yum, bid chini tegeed uursduu jimsee uur haanaas avah yum be? Hyatadaas orj irehgui yum bol uur haanaas orj ireh ve? Uursduu taridag u? manaid urgadag uu? Orange, banana, kiwi... tegeed delguurt yu bna, teriig l avch idne shuu dee, harin hil gaaliar orj irehed ni himiin hornii aguulamj, ter shinjilgee, eruul ahui, ene teriig ni shalgadag yum bgaa biz, Amitnii garaltai uuh tosoo bagasgaj, jims nogoogoo sain ideh, hudulguunii ihesgeh zereg buhii l zuv sanaa orson bna, Ugluu bosonguutaa ulun deeree jims ideh sain yum bna lee shuu, teriig haruulahiig husey. Ta nartaa amjilt husey.

    ReplyDelete