2012-06-08

Хүсэлт


Эрхэм анд Танаа

Хийж бүтээхийг зорьсон хувь хүний аливаа оролдого хүнд суртлын хана очиж мөргөдөг, мөргөсөн тэр ханыг аргагүйн эрхэнд авилга өгч байж нэвтэлдэг, эс тэгвээс цааш урагшилж чадалгүй тушигддаг байдлыг “авилга өгсөн хүнийг шийтгэлээс чөлөөлье” гэсэн бодит шинэтгэлийн алхамаар /одоо авсан өгсөн хоюуланг нь шийтгэдэг учраас илчлэгддэггүй нууц байдалд орж даамжраад байгаа/ таслан зогсоохыг Ардчилсан нам санал болгож байгаа юм. “Ардын засаг гэж юу байлаа, авдаг өгдөг нь ч юу байлаа...” гэж Итгэлт баян “Тунгалаг тамир” роман дээр хэлдэгчлэн, авилга хээл хахуулийг тэртээ 1999 онд анхны илрэлээс нь эхлэн илчлэн сурвалжилж, таслан зогсоохыг эрмэлзэн тэмцэж байсан сэтгүүлч Ц.Оюундарь миний биеийг Ардчилсан нам энэ удаагийн УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвшүүлээд байна.

Би бол ардчилсан үзэлтэй, авилга хээл хахуулийг үзэн яддаг, энэ нийгэмд шударга ёс тогтохыг хүлээж ханаад, одоо өөрөө тогтоолцохоор шийдэн УИХ-д нэр дэвшиж байгаа нэгэн. Ардчилсан намын мянга мянган гишүүдээс хоёр шатны шалгуураар шигшигдэн сонгогдсон 28-ын жагсаалтанд багтсаныгаа нэр төрийн хэрэг гэж үзэж байгаа нэгэн. Бас эмэгтэйчүүдийг энэ төрийн шийдвэр гаргах болон гүйцэтгэх засаглалын түвшинд арга билгийн тэнцвэрийг хангаж, авилга хээл хахуульд өртөхгүйгээр төрийн тогтолцоог шинэчлэхэд хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэдэг нэгэн. Мөн хандивыг нэр дэвшигч нь хэдхэн хүнээс их хэмжээгээр биш, олон мянган хүнээс бага багаар цуглуулах нь хожмоо их хэмжээгээр хандивласан их мөнгөний аманд орохгүй байх хамгийн цэвэр, хамгийн өргүй, хамгийн харгүй мөнгө босголтын арга гэдэгт итгэдэг нэгэн.

Эрхэм Та миний үзэл бодол, итгэл үнэмшилтэй санал нэгдэж байвал, “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжих” бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгасан Ардчилсан намыг дэмжиж байвал, Монгол улсын сонгуулийн хуулинд заасан ёсоор 1 төгрөгнөөс 1 сая төгрөг  хүртэлх /компани бол 3 сая төгрөг хүртэлх/ хэмжээний дэмжлэгийг Ардчилсан Намын Голомт банкин дахь 3350000058 тоот дансанд 6 сарын 26-ны дотор хандивлана уу. Та ийнхүү хандивлахдаа “гүйлгээний утга” гэдэг дээр нь "Нэр дэвшигч Ц.Оюундарьд хандив" гэж бичээрэй. Баярлалаа

Таны итгэлийг үргэлж дааж ажиллах болно. Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье!!!

Ардчилсан намаас УИХ-д жагсаалтаар нэр дэвшигч
Цагааны Оюундарь

No comments:

Post a Comment