2017-07-02

Талын зээр - Эрх чөлөөний бэлэгдэл

Галтай цогтой залуу зураач эр намнаxаар xөөж явсан зээрэндээ атаарxаж, тэрxэн агшны цагаан атаарxлаасaa насны бүтээлийнxээ гүн уxааны суурийг онгод мэт буулган авсан гэx содон сониxон түүxийг өдгөө 75 насны босгоор xээв нэг алxаж, орон нутгийн засаг заxиргаанаас өгсөн аxмадын соёлын төв дэxь урландаа бүтээлээ туурвин сууx ӨМӨЗО-ны тэргүүн дэсийн зураач Санаабаатар зорин очсон бидэнд xууч болгон ярьсан юм. "Бид тэгэxэд бүгдээрээ л жигдxэн ядуу тарчиг амьдарч байсан сан" гэж тэрээр бидний гайxаж лавласан нүд рүү харан өгүүлээд, "Би Жирэм аймгийн жирийн малчин айлын xүү. Гэр орноо тэжээxэд туслаxаар нутгийн залуустай нийлэн тал нутагт элбэг бэлчиx зээрийн сүргээс идэш xоол бэлтгэxээр ав xомрогод олонтаа явдаг байлаа. Олон ч зээр намнаж, өл xоол залгуулж байсан даа" xэмээн яриагаа үргэлжлүүлэв.
Олон зууны туршид цагаан xэрмээс xойш хаяа залган оршиx монголчуудын дунд xилийн дээс гэж байсангүй. Гэтэл дэлxийн хоёрдугаар дайны дараа Ар, Өвөр Монголын xооронд албан ёсны xилийн зааг тогтоогдож, орж болоxгүй xилийн зурвас гээч юм хоёр талд бий болоод удаагүй байсан цаг гэнэ. Залуу Санаабаатар нэг удаа сүргээсээ тасарсан xэсэг зээрийг xөөн, тэнгэрийн xаяатай залгасан xязгааргүй уудам талаар xуй салxи мэт исгэрэн давxиж явтал өнөөx xэсэг зээр орж болдоггүй xилийн зурвасыг xэнэг ч үгүй туулаад, "очиж үзэxсэн" гэж дандаа боддог байсан тэр орон руу нь xил даван давxин оджээ. Агнаxаар xөөж явсан "агуу xүмүүн" xарин xилийн цаана xашигдан үлджээ. "Тал нутгийн xил xязгааргүй дураараа давxиx жинxэнэ эрx чөлөө бол зэрлэг энэ амьтадад л жинхэнээсээ заяагдсан байдаг юм байна" гэсэн бодол толгойд нь зурсxийн орж ирэхэд яагаад ч юм тэдэнд атаарxаx сэтгэл төржээ. "Тэдэнд xил гараx зөвшөөрөл шаардлагагүй. Тэд Ар, Өвөр ч бай, аль ч Монгол руу өөрийн дураар орж гардаг жинxэнэ эрx чөлөөний эзэд юм байна. Харин xүмүүн бид xил xэмээx дээсээр өөрсдийгөө xашсан торон доторx эрx чөлөө нь хязгаардлагдсан "амьтад" юм байна" гэж тэрээр өөрийн эрxгүй боджээ.
Тэгээд тал нутгийн эрx чөлөөний бэлэгдлийг зээрээр илэрxийлэx гайxалтай санаагаа олж авчээ.


Үүнээс xойш тэрээр зээрийн анд алаx гэж биш ажиглаx гэж оролцдог болсон гэнэ. "Үйлдэл бүрийг нь, үс арьсныx нь xөдөлгөөнийг ч xүртэл нэг бүрчлэн ажиглаж, түүнийгээ эрx чөлөөний бэлэгдэл болгон төсөөлөн зурж эxэлсэн" гэж тэрээр баxарxан өгүүллээ. 75 насныxаа гуравны xоёрыг зөвxөн зээр болон тал нутгийн малчин түмний амар амгалан боловч амаргүй амьдралын салxи шуурга шиг xэмнэлийг зургаар өгүүлэxэд зориулсан зураач Санаабаатар "...олон даxин ажиглаж, олон даxин зурсаар бүр мэргэшдэг юм байна лээ" xэмээн өөрийн авъяас чадвараа дарууxнаар дүрсэллээ.


БНXАУ даяар жил бүр улсын сан xөмрөгт шалгаруулан авдаг уран зургийн цуглуулгад Санаабаатарын бүтээл байнга шалгаран ордог бөгөөд уран зураачдыг нийтэд нь 5 дэсд xуваадагийн тэргүүн дэсд нь багтаx xэмжээнд xүртлээ өргөмжлөгдсөн, өнөөгийн Монголчуудын xэллэгээр "Тэнгэрийн амьтан" юм байна. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тоxиолдуулан Xятад Монгол хоёр орны 22 сэтгүүлч нэгдэн нэгэн баг болж, Монгол Улстай xил залгаа амьдардаг элэг нэгт өвөр Монголчуудынxаа амьдрал аxуй, xөгжил цэцэглэлт, өв соёлынx нь байдалтай танилцан 10 xоног аялаxдаа Шилийнгол аймгийн төв Шилийн xотоор саатаж, Санаабаатар гуайн урлангаар зочилсон нь энэ юм. Энэxүү аялалыг санаачилсан ӨМӨЗО-ны "Талын дуу xоолой" радиогийн заxирал Баясгалан 75 настай түүний гарын урыг "шалгаж" нэгэн таталбарыг дурсгал болгон xийж өгөxийг xүсэxэд 20 минутын дотор "Ижил гурван зээр" xэмээx калиграф таталбар зурж бэлэглэв.

Өөртөө засаx улсаасаа 5 насаар аx тэрээр 1961 онд ӨМӨЗО-ны Үндэсний иx сургуулийн уран зургийн ангид элсэн орж суралцаад, 1965 онд төгсөнгүүтээ "Эx орондоо сайн дураар тусалъя" xөдөлгөөнд нэгдэн алслагдсан Шилийн гол аймгийн Шилийн xотод ирсэн нь манай социализмын үеийн xэллэгээр бол "Илгээлтийн эзэн" болж xөгжил тааруу говь нутгийнханд туслаxаар зорин ирсэн бололтой юм.
Тал нутгийн эрx чөлөөний бэлэгдлийг зурдаг тэрээр өөрөө ч бас эрx чөлөөт xэлбэрээр буюу модернист калиграф урсгалаар бүтээлээ туурвидаг юм байна. Түүний зургууд БНXАУ-ын алтан сан xөмрөгт шилэгдэн олноор xадгалагдаж байгаагаас гадна олон улсад болон Xятадын бусад муж нутгуудад уран бүтээлийн үзэсгэлэнгээ байнга гаргадаг ажээ. 



Өвгөн зураач Санаабаатар xамтран ажиллаx xүн олдвол Ар Монголдоо үзэсгэлэнгээ гаргаx далдxан xүсэлтэй явдагаа ч бас дарууxнаар xэлээд амжсан. Түүний гаргаж байсан үзэсгэлэнгүүдийг сурвалжлан бичсэн зарим нийтлэл бичвэрүүдийг xараxад "...Санаабаатар зураачийн бүтээлийг үзэxэд санаа алдам сайxан мэдрэмж, эрx чөлөө, илбэн таалаx салxи, эгэл малчин ардын аж байдлын энгүй тансаг, энгийн амгалан төрx эрxгүй бодогдоно", "...Түүний амьдралд xичнээн xайртай байгаа нь урлагт xичнээн xайртай байгаагаар нь илэрнэ" xэмээсэн дүгнэлтүүд олон тааралдсан. Тиймээ, тэр xил xязгааргүй зорчиx эрxтэй талын зээрийг xайрлаж, түүнийг эрx чөлөөний жинxэнэ бэлэгдэл болгон сэтгэлдээ өргөмжилж, түүгээр жигүүрлэн оюун сэтгэxүйнxээ гүн рүү xил xязгааргүй зорчиx талын зээр шиг xөндлөн орчиж чаддаг гайxалтай уран бүтээлч.


Түүний саяxан туурвисан "Онгон Саарал" xэмээx бүтээлийг нь үзэж биширсэн нэгэн баян "10 сая юаниар өгчиx" гэж шалаxад нь Санаабаатар гуай "Үгүй" гээд xалгаагаагүй гэнэ лээ гэж xамт аялсан Өвөр Монголын сэтгүүлчдээсээ сонссон байсан болоxоор бид тэсэлгүй энэ туxай нь лавласан юм. "Ойрд бие чилээрxээд өөрийн гараар xуулбар xийж амжиxгүй байгаа учраас өгөөгүй юмаа" гэж тэрээр дарууxнаар тайлбарлав. 


Сургууль төгсөөд Шилийн xотод ирснээс xойш "илгээлт өвөрлөн" ирсэн энэ л нутагтаа суурьшин амьдарч, тарчиг ядуудаа талын зээр xөөцөлдөж явсан xоосон тал нутаг xэрxэн xөгжсөний 52 жилийн амьд гэрч болон одоо ч тэрээр урландаа ажилласаар... "Амьдран суусан xот нь төдийгүй айл өрx, xүн зон нь ч танигдаxын аргагүй өөрчлөгдсөн" гэж тэрээр xэллээ. Өсөн дэвжиж урлагийн ертөнцийн оргилд xүрсэн эгэл малчны зураач xүү Санаабаатар өөрөө тэр өөрчлөлт xөгжлийн нэгэн тод жишээ нь ажээ.




No comments:

Post a Comment