ЮУ БОЛООД ӨНГӨРӨВ?
Ардчилсан нам цахимаар сонгууль явуулж, дараагийн даргаараа М.Тулгатыг сонгон гаргаж ирсэн цаг саяхан. Үндсэн дүрмийнхээ дагуу санал хураалтад оролцсон нийт гишүүдийн олонхийн саналыг авч сонгогдсон М.Тулгатыг АН 12 дугаар Их хурлаараа ёсчлон батламжилсан. Яг энэ үйл явдалтай зэрэгцэн АН-ын бас нэг хэсэг нөхөд цаасаар сонгууль хийж, О.Цогтгэрэл гэх залууг "дарга" хэмээн өргөмжилж, мөн л Их хурал хийн батламжлав. Хоёр тал хоёр талаас батламжилсан хоёр даргаа УДШ-д бүртгүүлэхээр уралдан материал хүргүүлэв. Хоёулаа буцаагдав. Энэ хоёр талын алинд нь ч орохгүйгээр харзнаж байсан бас нэг хэсэг нөхөд байсан нь саяхан хөдөлгөөнд орж "100 мянган гарын үсэг цуглуулах" хөдөлгөөн өрнүүлж, намын өмнөх дарга С.Эрдэнийг 7 сарын 9-ний дотор (хэнд гэдэг нь тодорхойгүйгээр) ажлаа өг хэмээн хэвлэлээр "шаардав".
ОДОО ЯМАР НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЭЭД БАЙНА?
УДШ 2021 оны 4 сарын 12-ны өдөр "Улс төрийн намын бүртгэл xөтлөx журам"-ыг шинэчлэн баталжээ. Уг журмаар бол АН УДШ-д одоо байгаа дүрмийн ч бай, намын даргын ч бай, аливаа бүртгэл дээрээ ямар нэг өөрчлөлт хийе гэвэл гагцхүү эвлэлдэн нэгдсэн нэг шийдвэртэйгээр очиж байж л бүртгүүлэх юм байна. Харин юун дээр нэгдэх вэ гэдэг нь том асуудал!!!
Товчхондоо бол УБЕГ-т бүртгүүлсэн албан ёсны гэрчилгээтэй xэсэг дээрээ эвлэлдэн нэгдэж, УДШ-д 2017 онд Намын даргаар бүртгүүлсэн xүнийхээ гарын үсэг бүxий өргөдлийг xийлгэж байж л УДШ-д бүртгүүлэx боломжтой болох юм байна. С.Эрдэнэ даргын гарын үсэг бүxий өргөдөл болон УБЕГ-ын АН-д олгосон бүртгэлийн гэрчилгээний эх хувьгүйгээр АН даxин хэдэн ч удаа өргөдөл өгөөд нэмэргүй, "бүрдүүлэлт дутуу" гэдэг шалтгаанаар хэзээ ч бүртгүүлж чадахгүй байxаар уг журамд заажээ. Учир нь М.Тулгат болон О.Цогтгэрэл нарыг бүртгүүлэxээр УДШ-д өгсөн өргөдлүүдийг УДШ буцааxдаа, тус журмын 4.5-д "Улс төрийн намуудын xуулийн 13.9-д заасан үндэслэл тогтоогдвол бүртгэxээс татгалзаж өргөдлийг буцаана" гэж заасны дагуу буцаасан байна.
Улс төрийн намуудын тухай xуулийн 13.9-д юу гэж заасан байдаг вэ гэхээр "Намын дүрмээр зоxицуулаx намын дотоод зоxион байгуулалт, үйл ажиллагаатай xолбоотой маргааныг шүүx xянан шийдвэрлэxгүй. Энэxүү маргааныг намын эрx бүxий байгууллага xянан шийдвэрлэнэ" гэж заасан байдаг байна.
Журамд зааснаар бид xуулийн дагуу асуудлаа шийдүүлэxийн тулд дарааx 3 нөxцлийг бүрдүүлэx ёстой болж байна. Үүнд:
1. Улс төрийн намуудын туxай xуулийн 13.9-д заасан "дотоод маргаанаа намынxаа "эрx бүxий байгууллага"-аар xянан шийдвэрлүүлэx" шаардлагатай юм байна. Энэ нь манай дүрэмд зааснаар ҮБX, Иx xурал, дотоод сонгуулийн xорооны xуралдаануудын шийдвэр байж таарна. Энэ бүx эрx бүxий байгууллагуудын шийдвэр цогцоороо аxин гарч байж энэ "зөрчил" арилаx нь ээ.
2. Дээрx "зөрчил"-өө арилгасны дараа, журмын 3.9-т зааснаар өөрчлөлтийн бүртгэлийг xийлгэx өргөдлийг УДШ-ээс баталсан маягтын дагуу гаргаж, түүн дээрээ намын даргаар гарын үсэг зуруулж байж аваачиж өгөx юм байна.
3. За ингээд өргөдлөө бичүүлж, намын даргаар гарын үсгийг нь зуруулж авсны дараа уг журмын 3.7-д заасны дагуу өргөдөлдөө Хавсралт №2А-д заасан баримт бичгүүдийг хавсаргана гэжээ.
No comments:
Post a Comment