(Зөвхөн АН-ын гишүүддээ зориулав)
“Бидний
ард "ах нар" байхгүй, Ж бол бүр байхгүй. Алийн болгон бид бие биенээ хий хардаж хоёр тийшээ харах вэ. Дээд шүүх дээр гацаад байгаа дотоод
асуудлаа хамтдаа шийдье, мухардлаас гаръя, 7 хоног бүр тогтмол уулзъя, чухам л хамаг
юмаа нээлттэй ярьдаг болъё”
зэрэг чухал чухал юм
ярьсаар О.Цогтгэрэл нарын 5
анд маань М.Тулгат тэргүүтэй бидний 5 нөхөдтэй анх 2021 оны 12
сарын 13-нд уулзсан билээ. М.Тулгатдаа
хань болж очсон бидний хувьд намынхаа эв нэгдлийг бодоод хэдийгээр өөрсдөд
маань асар их эрсдэлтэйг ойлгож байсан ч, анхны 10-ын тэрхүү уулзалт дээр ярьсан тохироондоо хүрч, "УДШ-д хоёр талын хэнийг ч
бүртгэсэн нөгөө тал нь маргахгүй, гаргасан шийдвэрийг хүндэтгэн дагана"
гэсэн утгатай бичигт М.Тулгат О.Цогтгэрэл 2-ыг гарын үсэг зурахад нь гэрчлэн
хамт байцгаасан юм.
О.Цогтгэрэл гишүүнийг сайн мэдэхгүй ч нөгөө дөрөв нь бол миний хувьд олон жилийн өмнөөс мэдэх нэг үеийн андууд минь байв. АН-ын тамга Ц.Туваанд түр шилжсэн байсан үед хийсэн намын 10-р их хурлын үеэр "Ерөнхийлөгчийг өрсөлдөгчгүйгээр дахин нэр дэвшүүлэх" тухай заалтыг "хулгай"-гаар дүрэмд оруулахыг завдсан гэдэг утгаар нь О.Алтангэрэлд би жаахан үл итгэсэн байдалтай байсан ч, Лу.Гантөмөр, З.Нарантуяа, Х.Тэмүүжин нарт бол итгэж байлаа. Гэвч харамсалтай нь ердөө 7 хоногийн дараа 12 сарын 20-нд болсон УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааны дараа О.Цогтгэрэл хэлсэн ярьснаасаа шууд буцав! Лу.Гантөмөр, О.Алтангэрэл 2 холбоо тасран алга болов. З.Нарантуяа, Х.Тэмүүжин хоёр маань л удаах уулзалтад хоёулхнаа ирэв.
Хэрвээ
О.Цогтгэрэл намынхаа эвлэрэлийн төлөө гэсэн чин сэтгэлтэй байсан бол хэлсэн ярьсандаа байж, "УДШ намайг бүртгэсэнгүй, одоо
бүгдээрээ М.Тулгатыгаа дэмжээд цааш явъя" гээд багийнхныгаа аваад хүрээд
ирэх байлаа. Даанч тэр тэгсэнгүй. Тэгэхээр түүнд өөр зорилго, өөр эрх ашиг
байжээ. Юутай их урам хугаралт вэ?!
М.Тулгат бид
тавын хувьд намынхаа эвлэрэлийн төлөө юу ч хийхгүй зүгээр суугаад байж болохгүй
байсан, ямар нэг алхам хийх ёстой байсан, ямар нэг эрсдэл үүрэх үүрэгтэй байсан,
гишүүдээс ч тийм шахалт шаардлага ирж байсан. Гэхдээ энэ бүгдийг бид багаасаа олон хүн "чирэлгүйгээр"
цөөн хүний хүрээнд эрсдэл багатайгаар хийсэн. Одоо бол бид хийгээд
алдаад үзсэний хувьд харин ч
тууштайгаар зөвхөн хууль дүрэм, зарчмаа бариад цааш явахад сэтгэл
шулуудлаа. Гишүүддээ очоод ярих түүхтэй, хийсэн алхамтай, үүрсэн эрсдэлтэй,
авсан сургамжтай боллоо. Зөвлөлтийн алдарт "Амьдрал
нулимсанд дургүй" кинон дээр гардаг шиг "Сайн багшийн л ач"
боллоо.
Цаашдын төлөв: О.Цогтгэрэл нарын зүгээс УДШ-ийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн
авах тухай М.Тулгаттай
зурсан бичгээсээ няцаж, М.Тулгатыг дэмжих нь бүү хэл харин ч үгүйсгэж, шүүхийн тогтоолыг хууль зөрчин
тайлбарлаж, гишүүд рүү төөрөгдүүлэх зорилготой мсж илгээх г.м-ээр нам “самрах” ажиллагаагаа зогсоохгүй төлөвтэй байна. Тэгээд “УДШ-ийн тогтоол дээр дахиад сунгаагаа
хийгээд ир гэсэн байна”
гээд дахиад сунгаа зарлаж,
дахиад хэдэн сар үргэлжлэх бужигнаан үүсгэх төлөвтэй байна.
Үнэхээр ч УДШ-ийн тогтоол дээр удаах сунгааны талаар тодорхой зааж бичсэн байна билээ.
АН-д олон жил байсан, эсвэл залуу ч гэсэн түүхээ мэддэг хүмүүст УДШ-ээс өгч буй дээрх “чиглэл” 1998 онд болсон маш танил нэгэн түүхийг сануулж байгаа байх аа. Тийм ээ, энэ бол Да.Ганболдыг долоон удаа буцаадаг түүх!!! УДШ яг одоо бидэнд яг одоо тэр түүх шиг "Аа болохгүй байна, дахиад сунгаагаа хийгээд ир", "Өө болохгүй байна, дахиад өөр хүн гаргаад ир" гэсээр 7 удаа буцаах “тоглоом” сэдсэн харагдаж байна. Үүнийг нь бид мэдсээр байж тэр "тоглоом"-д нь ороод, дахин 2 талд сунгаа зарлаж, дахин 2 талаас уралдан өгөх үү??? УДШ-ээр дамжуулан АН-аар тоглохоор төлөвлөн суугаа эрхэмийн, эсвэл бүлэглэлийн "долоо буцаах" санаархалд нь цэг тавьж болохгүй гэж үү???
Юуны өмнө
М.Тулгатыг хууль ёсны АН-ын дотоод сонгуульд оролцсон нийт гишүүдийн олонх нь “дарга” гээд хэдийнэ сонгочихсон, Их хурлаар батламжилчихсан, харин Дээд шүүх л хараахан бүртгээгүй
байгаа. С.Эрдэнэ УДШ-ийн 2017 оны 01 тоот тогтоолоор АН-ын даргаар бүртгэгдсэн,
улсын бүртгэлийн гэрчилгээн дээр нэр нь бичээстэй байгаа албан ёсны дарга. УДШ АН-ын
сонгогдсон дарга М.Тулгатыг бүртгэсэн даруйд улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх С.Эрдэнийн
нэр М.Тулгатаар
солигдож, тамга М.Тулгатад шилжин очино. Хууль ёсны ийм
шилжилт болоогүй байхад С.Эрдэнэ тамгаа хэнд ч өгч болохгүй. Учир нь санхүүгийн нэгдүгээр гарын үсэг улсын
бүртгэлийн гэрчилгээн
дээр нэр нь
байгаа этгээдэд л өгөгддөг. Энэ
утгаараа С.Эрдэнэ нь
намын өдөр тутмын үйл
ажиллагааг хариуцаж буй
жинхэнэ chairman юм. М.Тулгат, С.Эрдэнэ нар дээр одоогоор УДШ-ээс ямар нэг тогтоол шийдвэр
гараагүй байна.
Харин О.Цогтгэрэлийг бол УДШ албан ёсоор “Уучлаарай, Та бол АН-ын дарга биш шүү” гэчихсэн! Бүр бүх шүүгч нарын
хуралдааны шийдвэрээр!!!
Цаашид яахав ээ? АН-ын даргыг "долоо буцаах"
тоглоомыг УДШ,
эсвэл нөлөөний этгээдүүд сэдсэн байгаа нь илт байна. Иймд хэдүүлээ тэр тоглоомд нь
орохоо л больчихъё!!! Нэгдүгээрт, М.Тулгатыг
УДШ-д бүртгүүлэх гэж
оролдохоо зогсооё. Бүртгүүлэх алба ч байхгүй, шаардлага ч байхгүй! Тулгат бол ардчилсан хувьсгалчдын халуун цөмд өссөн, угаасаа манай намын сонгогдсон дарга, гишүүдийн олонхийн
саналыг цуглуулсан лидер!
Намын лидерийнхээ хувьд М.Тулгат АН-ынхаа үзэл санаа, үнэт зүйл, хэтийн төлөв, том зургаа олон нийтэд хүргэж, ард
иргэд дунд ажиллаж, яриа таниулга хийж, намын гишүүдээ цуглуулж, урам зоригоор
тэтгэж, шинэ сонгогчдыг сэрээж, лекц уншиж, нийтлэл бичиж, намыг гадаад дотоодод төлөөлж, үзэл санаа, оюун
тархиных нь хувьд
чиглүүлж манлайлах ажлыг тэргүүлэн
хийх ёстой. Түүнд энэ ажлаа хийхэд нь бүртгэл ямар ч хэрэггүй. АН угаасаа УДШ-д
бүртгэлтэй, УИХ-д суудалтай хууль ёсны нам!!!
УДШ
бүлэглэлийн нөлөөнд орсон байх магадлалтай байгаа тул сонгосон даргаа хэдүүлээ “бузар”
шүүхэд бүртгүүлэхээс
татгалзъя!!! Зүгээр л намынхаа лидерийг өөрсдөө хүлээн зөвшөөрөөд, улс төрийн намын хууль шинэчлэгдэж,
бүртгэлийн журам өөрчлөгдтөл М.Тулгатын материалыг УДШ-д өгөхөө больж, хойш тавья!!! Ингээд
захиргаа, санхүү, зохион байгуулалтыг намын дарга (chairman) С.Эрдэнэ хийгээд,
гишүүд олон нийт рүү хандсан,
намын жинхэнэ нүүр царайг
өөрчлөх манлайллын ажлаа лидер (leader) М.Тулгат хийгээд, шийдвэрээ удирдлагын
багаараа ярилцаж гаргаад,
дотоод түр журмаар Лидер, Дарга хоёрынхоо ажлын заагийг тогтоож өгөөд цааш явбал ямар вэ???
Магадгүй энэ бүтэц М.Тулгат тэргүүтэй залуусын хувьд нэг
багт байгаа С.Эрдэнэ нарын ахмадуудынхаа 25-32 жил улс төрд “чанагдсан” арвин туршлагаас нь суралцах Apprentice хөтөлбөр болж, харин ч таатай үр дүн авчирах
болов уу.
Арвын уулзалтаас авсан сургамж ийм байна!
Цагааны ОЮУНДАРЬ
АН-ын дэд дарга
No comments:
Post a Comment